Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

  

 

  

2016 оны 08 сарын 31 өдөр           Дугаар 181/ШШ2016/00588             Улаанбаатар хот 

         

        

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны талбай-5-д байрлах, “Голомт банк” ХХК /РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,        

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, МУИС 1 дүгээр байр, 429 тоотод оршин суух, Залаар овогт Батжавын Ихтамир /РД:ХВ80112003/-т холбогдох, 

 

5,659,403.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                     

 

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Зээлдэгч Б.Ихтамир нь 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Голомт банктай ЗГ1165014799 дугаар бүхий Зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 36 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй 6,700,000 төгрөгийн цалингийн зээлийг авсан.

Зээлдэгч нь банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн гэрээний хавсралтад заагдсан зээл, зээлийн хүүг тодорхой хуваарийн дагуу эргүүлэн төлөх үүргээ удаа дараа зөрчин, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, үүргийн гүйцэтгэхээс зайлсхийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож байгаа, гэрээгээр хүлээсэн үүргийн биелэгдэх хугацаа дуусгавар болсон зэргийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд зээл зээлийн хүүгийн төлбөр нийт 5,659,403.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Б.Ихтамир нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Б.Ихтамир миний бие Голомт банкны нэхэмжилсэн 5,659,403.48 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад   

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Б.Ихтамирт холбогдуулан 5,659,403.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ихтамир нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,659,403.48 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.                                                        

     

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Ихтамирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.         

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.Ихтамир нь нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 5,659,403.48 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                  

     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,500 төгрөгөөс 52,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 52,750 төгрөгийг, хариуцагч Б.Ихтамираас 52,750 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ө.УЯНГА