Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 102/2016/07058/и

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-8, Сентрал тауэр 8 давхарт байрлах Юнител ХХКомпанийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк 103 дугаар байрны 1-176 тоотод  оршин суух, регистрийн дугаар ПЮ 91101628, Нармандахын Цэвэгсүрэнд  холбогдох

 

Гэрээний үүрэгт  1 622 979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын  21-ний өдөр  хүлээн   авч  хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Юнител ХХКомпани  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Юнител ХХК нь хариуцагч Нармандах овогтой Цэвэгсүрэн нар харилцан тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гар утас худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан GаLaху notе-5 маркийн гар утсыг (1МЕ1 соdе 353975074603115) 12 сарын хугацаатай (2015 оны 10 сарын дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр) хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2016 оны 04 дүгээр сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн бвелүүлээгүй, мөн 89118140 дугаарын 2016 оны 03, 04, 05 дугаар саруудын ярианы төлбөрөө төлөхгүй байгаа учир нэхэмжлэл гаргаж байна. Утасны лизингийн төлбөр болох 935,591 төгрө, Гэрээний 1-р зүйлийн 1.9-т заасны дагуу сар бүр төлөх хүүгийн хэмжээ-8,000  төгрөг, Гэрээний 6-р зүйлийн 6.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги болох 467,795 төгрөг,  2016 оны 03 дугаар сарын ярианы төлбөр 38,525 төгрөг,  04 дүгээр сарын ярианы төлбөр 115 126 49 төгрөг /05 дугаар сарын ярианы төлбөр 57,940. төгрөг нийт 1 622 979  төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Юнител ХХК, Н.Цэвэгсүрэн нарын хооронд байгуулсан эвлэрэлийн гэрээнд:

Нэг талаас Юнител ХХК /цаашид “нэхэмжлэгч” гэх/, түунийг төлөөлөн хэрэглэгчийн тооцооны хэлтэсийн авлагын ажилтан Г. Түвшинтөр нөгөө талаас иргэн      Н.Цэвэгсүрэн РД: ПЮ91101628 /цаашид “хариуцагч” гэх/, бид Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:Нэхэмжлэгчээс 2016 оны 9-р сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох нийт 1 622 979 төгрөгийг бүтнээр нь хүлээн зөвшөөрөн 2016 оны 12 сарын 25-ны дотор бүрэн төлөхөөр тохирсон болно.Талууд энэ харилцаан дээр дахиж маргахгүй, энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулах ба шүүгч эвлэрлийг баталж захирамж гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно, энэхүү гэрээг талууд 3 хувь үйлдэх бөгөөд тал тус бүр нэг хувийг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг хувийг өгнө гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Юнител ХХКомпани хариуцагч Н.Цэвэгсүрэнд холбогдуулан гэрээний үүрэгт 1 622 979 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Юнител ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Цэвэгсүрэн бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 1 622 979 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч гэрээ байгуулсан байна.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 918 төгрөгийн  50 хувь болох  20 459 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20 459 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 20 459 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар  зүйлүүдийг  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Юнител ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагын 1 622 979 /нэг сая зургаан зуун хорин хоёр мянга есөн зуун далан есөн/ төгрөгийг хариуцагч Н.Цэвэгсүрэн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 918 төгрөгөөс  20 459 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20 459 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 20 459 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН