Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа, улсын яллагч А.Баясгалан, Б.Бямбадагва, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А, түүний өмгөөлөгч Б.Тэнгис, Ц.Дэлгэрням, Шүүгдэгч: Б.Б, Б.Х, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батбаяр, Г.Должинсүрэн, Гэрч: О.Б, Д.О, Ж.Д, Э.А, Г.Х, О.Э, А.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бнарт холбогдох эрүүгийн ... тоот дугаартай, 4 хавтас хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Х.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “...” ХХК-ийн “NIKE” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс Молл” дэлгүүрт байрлах салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан  “...” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 247 нэр төрлийн барааг бусдад худалдаалж орсон 57,997,000 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн борлуулалтын орлогоос нийт 9,025,000 төгрөгийг авч кассын орлогоос завшин “...” ХХК-д нийт 67,022,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд “...” ХХК-ийн “NIKE” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хороолол” салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан “...” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 30 нэр төрлийн барааг бусдад худалдаалж орсон 8,080,000 төгрөгийн орлогыг хувьдаа завшсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлого болох 4,112,000 төгрөгөөс 2,198,000 төгрөгийг авч кассын орлогоос завшин “...” ХХК-д нийт 10,278,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Өмнө нь үнэн зөв мэдүүлэг өгсөн ярих зүйлгүй. ... ХХК-д 2011 оны 9 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сар хүртэл ажиллаж байсан. 2011 оны 9 дүгээр сараас рестораны зохион байгуулагч, борлуулалт хариуцсан менежер, 2013 оноос дэлгүүр хариуцсан даргаар ажиллаж эхэлсэн. Дэлгүүр хариуцсан даргаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтод гарын үсэг зурж байгаагүй. Салбарын өдөр тутмын  борлуулалтын орлогыг касс хариуцдаг байсан. Тухайн өдөр кассан дээр суусан хүн  орой мэдээгээ гаргана. Би тухайн компанид дэлгүүрийн дотоод асуудлыг хариуцана. Ажилчдыг хариуцана, худадан авагч дэлгүүр орж ирэхэд эмх цэгцтэй байна уу гэдгийг хариуцдаг байсан. Барааны бүрэн бүтэн байдлыг бүх ажилчид хариуцдаг байсан. Барааг төвөөс хүлээлгэж өгөхөд байсан ажилчид хүлээж авдаг. Би гэмт хэрэгт холбогдох үедээ салбар харицсан даргаар ажиллаж байсан. Хэн ч хамаагүй тухайн салбараас тийм пүүз аваад ир гээд солих шаардлага гардаг. Би заавал очиж авах шаардлагагүй. Эрдэнэтийн гэх 43 пүүзийг Батцэцэг над руу ярьсан учраас өгсөн. Би байгууллагын үйл ажиллагааны барааны шилжүүлэг л хийдэг байсан. Бараа шилжүүлгийг дарга хариуцдаггүй. Тухайн үед бараа зөөх машин байгаагүй. Нийт улиралд ирж байгаа барааг машинаар зөөдөг. Салбар хоорондын шилжүүлгийг бид нар өөрсдөө бичээд тэр хүлээж авлаа гээд бичдэг. Санхүүгийн 3 баримт байхгүй. Дэлгүүр дээр бараа ирэхэд нийт хэдэн төгрөгийн борлуулалт гарсан байна. Би нийт орсон орлогоос унааны мөнгө хасаад маргааш нь хэн нь ч хамаагүй тушаадаг. Орлогыг заавал намайг тушаа гэж хэлдэггүй байсан. Гэрч нар намайг гэмт хэрэг үйлдсэн гэж худал мэдүүлэг өгч байна. Би касс барьдаггүй. Санчир, Мягмарсүрэн нар надад өгөхгүй. Өдрийн орлогынхоо 1 хувийг авдаг хүмүүс надад мөнгө өгөхгүй. Би маргааш өгнө гээд мөнгө авч байгаагүй...” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Өмнө үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би ... ХХК-д 2014 оны хавраас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Анх худалдааны зөвлөхөөр ажилд орж байсан. Худалдааны зөвлөх нь бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулна, үйлчлүүлэгчид танилцуулах үүрэгтэй. Дараа нь хороолол салбарын даргаар ажиллаж эхэлсэн. Дэлгүүрийн дарга удирдлагаас ирсэн үүрэг даалгаврыг ажилчиддаа танилцуулна. Ажилчдын цагийн хуваарийг зохицуулна, дэлгүүрийн дотоод зохион байгуулалт салбар хоорондын бараа шилжүүлгийг зохион байгуулдаг. Дэлгүүрийн хөрөнгө, бараа, тухайн өдрийн орлогыг бүгд хариуцана. Тухайн өдрийн орлого, орсон гарсан барааг тухайн өдөр касс барьж байсан хүн баримт хэвлээд би өөрийн биеэр төв оффисст очиж өгдөг байсан. Надад касснаас хувьдаа мөнгө авсан удаа байхгүй. Гэрч нар худал ярьж байна. Брэнд менежер тухайн салбарууд руу бараа шилжүүлэхээр явуулдаг. Манай салбарт ийм бараа дутуу байна гэж хэлээд авч болдог. Хтай харьцаад авч болно. Хэрэв Х амарч байвал тухайн үед өөр ажилтантай нь яриад авч болно. Манай салбар дэлгүүрт зарагдсан бол манайд орлого нь ордог. Бараа шилжүүлсэн гэх баримтаа нягтлан руу явуулдаг. Барааг ямар ч хэмжээгээр шилжүүлж болно. Бренд менежерийн хэлснээр зөөдөг. Намайг гэрч нар гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж байна. Энэ гэмт хэрэг гарах үед би салбар хариуцсан даргаар ажиллаж байсан. Би өөрийн ... дугаараас А захирал руу “Цагдаад хэлэхээ түр азнаад, хохирлоо төлөх боломж олгоож гэж” бичсэн. Хохирол учруулсандаа харамсалтай байна. Яллах дүгнэлт, гэрчийн нарын мэдүүлэг, аудитын дүгнэлт зэргээр хүнд хэрэгт яллаж байна. Байгууллагын үйл ажиллагааны бүх болдог процессоос болж бид хоёр шүүгдэгч болж байгаад харамсалтай байна. Аудитын дүгнэлтийг санхүүгийн мэдлэггүй ч гэсэн харахад давхардсан дүн, үнийн зөрүү маш их байгаа нь харамсалтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А мэдүүлэхдээ: “...Х Б нар миний дүү шиг байсан. 6 дугаар сарын 28-ны тооллогын дараа нягтлан над руу залгаад их хэмжээний бараа дутлаа гэж хэлэхээр нь би Х, Б нарт мэдэгдэхгүйгээр 7 дугаар сарын 04-нд дахин тооллого хийе гэж хэлсэн. Тэгээд 7 дугаар сарын 04-нд тооллого хийхээр очиход Х ажлаа хаяад зугтаасан. Тухайн үеийн тооллогоор маш их хэмжээний хоосон хайрцаг гарч ирсэн. Хосоороо байх хайрцагт 1 ширхэг пүүз гарч ирсэн. Тухайн үед би Х руу их олон удаа залгасан. Тухайн үед залгаж байсан мэдээллээ Скайтел ХХК-аас хуулгаар авч хэрэгт хавсаргасан. Тухайн өдөр Хороололын салбар дэлгүүр рүү очиход Б мөн ажлаа хаяад зугтаасан байсан. Макс молл салбарын Хгаас 67.022.000 төгрөг, Хороолол салбарын Бгаас 10.278.000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн бараа нь А гэх хүний өмч биш компаний өмч юм. Гэтэл над руу 2 жилийн хугацаанд дайрч сэтгэл санааны хохирол учруулсан ингэж хандаж байгаад нь гайхаж байна. Байгууллагын хөрөнгө юм шүү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.О мэдүүлэхдээ: “...2016 онд би Найк брэндийн нягтлан бодогч хийдэг байсан. 6 дугаар сарын 28-ны өдөр нийт 59 ширхэг 14.000.000 төгрөгийн бараа дутсан. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийт 7.616.000 төгрөгийн баримтын хувьд 7.616.000 төгрөг нь Эрдэнэт рүү шилжсэн 33 ширхэг барааны 45 хувийн хөнгөлөлтийн дүн юм. Х өөрөө бэлнээр төлөөгүй Батцэцэг рүү шилжүүлээд орж ирсэн мөнгийг бичсэн. Эрдэнэтийн Батцэцэг аваагүй учраас ингэж бичсэн. 6 дугаар сарын 28-ны өдөр эхний тооллогоор 11.000.000 төгрөгийн бараа дутсан. Макс молл салбараас нийт хичнээн төрлийн бараа дутсан талаар тооллогын баримтанд тодорхой байгаа. Би нэг төрлийн барааг өөр өөр үнийн дүнгээр бичиж өгөөгүй. Бид нар олон салбар тоолдог учраас зарим нэгийг нь хайрцгийг нь сэгсэрээд тоолдог байсан учраас тухайн алдаан дээр шүүгдэгч нар хуурсан. Гэнэтийн тооллого Макс молл салбарт 2016 оны 6 дугаар сарын 28-нд хийсэн. Бид нар салбар дэлгүүртээ оргинал бараагаа өгдөг. Гэтэл пүүз нь байхгүй хайрцаг, размер нь зөрсөн, өөр пүүзний зураг наасан байсан учраас авлага гэж үзсэн. Манай дэлгүүрт  зарагдаад дууссан өөр бараа байсан. Бүртгэлгүй бараа гэдгийг манайх барааны код нь ирдэг учраас тулгаж үзэж мэдсэн. Орой бүр дэлгүүрийн өдөр тутмын санхүүгийн орлогын мэдээллийг дэлгүүр хариуцсан даргаас авдаг. Салбар хариуцсан дарга амарсан үед худалдааны менежерүүдээс авах үе байдаг. Ажлын өдрийн оройдоо картаар орсон бэлэн мөнгөөр орсон мэдээгээ өгдөг. Бэлэн мөнгөө маргааш нь ... ХХК-ийн дансанд 12 цагаас өмнө тушаасан байдаг. Макс молл салбарын 28, 29, 30 гээд нийт 6 өдрийн орлого тушаагдаагүй. Бэлэн мөнгөөр орсон орлого огт тушаагдаагүй. Тухайн орлого яагаад тушаагдахгүй байна вэ гээд кассан дээр очоод шалгахад нийт 12.726.000 төгрөг тушаагдах байснаас 3.180.000 төгрөг байсан. Агуулахад ороод барааг эхнээс нь нэг бүрчлэн тоолдог. Тооллого хийх явцад эгнээ алдаж тоолох боломжгүй. Тоолсон бараан дээрээ балаар зурдаг байсан. Эгнээ тоолоогүй үлдсэн байна гэж 6 дугаар сарын 30-нд Б асуудал гаргаж байсан. Гэхдээ тухайн үед бараа дутуу тоологдсон зүйл байгаагүй. 7 дугаар сарын 04-ний тооллогонд Макс молл салбар дээр очиход Х байсан боловч ажлаа хаяад явсан. Удирдлагуудын зүгээс Хг тухайн тооллогонд оруулахгүй хөөсөн зүйл байхгүй. Хороолол салбарыг тоолоход Б байгаагүй бас ажлаа хаяад явсан. Араас нь танай салбарыг тоолох гэж байна гэж утсаар удаа дараа залгасан боловч ирээгүй. Би сар болгон л тооллого хийдэг байсан. Би тооллоготой гэж өмнөх өдөр нь мэдэгдэхээр нөгөө салбараас бараа авч ирээд нөхөөд хийдэг байсан учраас мэдэх боломжгүй байсан. Нэг хайрцаганд 2 хос байх пүүзийг салгаад хайрцаганд хийдэг байсныг нь 6 сард 43 пүүз гарч ирэхэд л мэдсэн. Гэнэтийн тооллого 7 дугаар сарын 4-ний өдөр л хийсэн. Би сарын эцсийн тооллого хийдэг байсан. Брэнд менежер тодорхой нэг барааг очиж шалгаж тооллого хийдэг байсан. Би сарын эцсийн тооллого хийдэг. Би 2018 оны 7 дугаар сарын 04-нд хийсэн. 6 дугаар сарын 28-ны өдөр Макс молл салбар дээр 43 пүүз зарагдсан байсаннь сэжигтэй санагдсан. Бараа бүтээгдэхүүнүүдийг тооллого хийхдээ 9 оронтой код тус бүрээр нь тулгадаг. Хоосон хайрцагнууд Макс молл, хороолол салбаруудаас гарсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Б мэдүүлэхдээ: “...Миний мөрдөн байцаалтын шатанд хэлсэн зүйл үнэн. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Эрдэнэт хотоос өөрийн нөхөр Чинбатын хамт Найк брэндийн салбар дэлгүүрээс бараа авахаар ороход дэлгүүрийн дарга Х надад 43 пүүзийг 35 хувийн хөнгөлөлттэй авсан гээд билл үзүүлсэн. Тэгээд  би Хд энэ гаргасан пүүзнүүдийнхээ мөнгийг хурдан өг гэхэд Х касснаасаа 2.000.000 төгрөг шууд гаргаж өгсөн. Энэ талаар би анх чатаар мэдээд очоод Хгаас асуусан. Мөнгөө дансаар хийгээд үлдсэн 2.000.000 төгрөгийг касснаас авч өгсөн. 43 ширхэг пүүзийг Х авсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ж.Д мэдүүлэхдээ: “...Гэнэтийн тооллого нэг удаа л 6 дугаар сарын 28-нд хийсэн. Гэнэтийн тооллого хийхдээ тухайн үед нягтлан, нярав очоод заалаа тоолдог. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Макс молл салбар дэлгүүрт сар бүрийн тоологонд би оролцсон. Тухайн үед тооллого хийгдэхэд пүүз дутсан, харин бэлэн мөнгөний дутагдал гараагүй. Бэлэн мөнгөний дутагдал 7 дугаар сарын 04-нд гарсан. Дутагдал гарсан тухайн барааны дутагдлын хэмжээг өмнөх сарын үлдэгдэл дээр орлого зарлагын баримтуудаас зарагдсан бараагаа хасаад гаргадаг. Нярвын бүртгэл дээр зарагдсан бараа гэж бүртгэл байдаг. Зарагдаагүй дэлгүүрт байгаа гэсэн бүртгэл байдаг. Хүлээлгэж өгсөн барааны бүртгэлээс зарагдсан барааны мэдээллүүдээ хасаад дэлгүүрт байх ёстой барааны мэдээллүүдийг жагсааж гаргаж ирээд дэлгүүрийн бараатай тулгаж тоолдог. Шүүгдэгч нар нь Бэлэн мөнгөөр зарсан барааны мэдээг өгөхгүй мөнгийг нь ашигласан. 7 дугаар сарын 4-нд Макс молл салбар дэлгүүрт Энэрэлт, Оюун-Эрдэнэ, Дөлгөөн бид нар очиход Х Мягмарсүрэн, Мягмар нар байсан. Яг тооллого эхлэхэд Х явсан байсан. Кассын орлогыг нягтлан тоолсон. Би бараа тоолсон. 7 сарын 04-нд 180 гаруй бараа дутсан. Эхлээд өдрийн орлого байхгүй. Дутсан бараа гэдэг нь шүүгдэгч нар баримтгүй зараад өөрсөддөө ашигласан. Би төв агуулахад тооллого хийдэг. Худалдааны зөвлөх агуулахаас 2 ширхэг бараа хэлэлгүйгээр зарахад дэлгүүрийн дарга мэдэх боломжтой...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Э мэдүүлэхдээ: “...2016 оны 6 дугаар сард Макс молл салбарын зарим барааг тоолж үзэхэд дутуу байсан болохоор нягтлан няравтай хамт 6 дугаар сарын сүүлээр бүх барааг гаргаж үзсэн. 6 дугаар сарын 19-нд урамшуулал зарлаад нэг сагсан бөмбөгийн тоглогчийн пүүзийг 50 хувь хямдруулаад зарахад Макс молл дээр дууссан гэж сонссон байхад хороолол дээр хямдаар алга болсон байсан учраас 6 дугаар сарын дунд үеэс асуудал гарч байгааг ойлгоод удирдлагад хэлсэн. Ингээд 6 дугаар сарын 28-нд 3 хүн очиж тоолсон. Гэтэл байхгүй байсан бараанууд нөгөө салбар дээр гараад ирсэн учраас бараа гүйлгээд байгааг мэдсэн. Зураг авахуулаад харуулдаг байсан. Зөрсөн байна гэхээр нөгөө салбараас авч ирээд нөгөө барааг авч ирж тоолуулсан байна гэдгийг мэдсэн. Баталгаатай юу байна гэхэд Улаанбаатар 3 салбаруудын камерыг шалгахад бараа тооллогын нөгөө хоёр орой нь дахиад ийм аргачлалтай харагдсан. Х, Б нар нь бэлэн мөнгө, бараа бүтээгдэхүүн аль алиныг нь алга болгосон гэж үзэж байна. Х, Б нарт сарын эцсийн тооллогыг хэлдэг байсан. Гэнэтийн тооллогыг хэлдэггүй байсан. Гэнэтийн тооллого хийхдээ түүвэрчилж тоолдог байсан. Салбар дэлгүүрүүдэд байгаа бараануудын код кодоороо байдаг. Макс молл салбар дэлгүүр дээр байгаа барааны код Хороолол салбар дэлгүүрт байгаа барааны код давхацна. Миний өгч байгаа мэдүүлэг үнэн зөв. Хороолол салбар дээр тооллого хийхэд нэг эгнээ дутуу тоолсон зүйл байхгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.Ммэдүүлэхдээ: “...Би “...” ХХК-ийн Найк брэндэд худалдааны зөвлөх ажил хийж байсан. Эрдэнэтээс авсан гэх пүүзний мөнгө тодорхой хувийг нь Батцэцэгт өөрт нь өгсөн. 6 дугаар сарын 28-ны тооллого болоход та байсан уу, тухайн үеийн тооллогонд оролцсон. Тухайн үед тооллогын өмнөх өдөр Улаанбаатар салбар дэлгүүрээс авч ирсэн пүүзнүүд тооллогод орж тоологдсон. Тухайн тоологдсон пүүзнүүд буцаад Улаанбаатар дэлгүүр рүү явуулсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.А мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 6 дугаар сарын 28, 7 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар салбар дэлгүүрт ажиллаж байсан. Хтай 2015 оны 9 сараас 2016 оны сар хүртэл хамт ажиллаж байсан. Тооллого сард нэг удаа хийдэг байсан. Макс молл салбар дэлгүүрт ажиллаж байхад касс хэн нь ч хамаагүй хариуцдаг байсан. Касснаас мөнгө дутсан тохиолдолд ажилчид хувааж төлдөг байсан. Бараа бүтээгдэхүүн дутсан тохиолдолд ажилчид төлдөг байсан. Салбарын дарга кассыг онгойлгох боломжтой. Тухайн өдрийн касс баримт үйлдээд маргааш нь даргын шийдвэрээр компаний данс руу шилжүүлдэг. Заримдаа нягтлан шилжүүл гэсэн тохиолдолд шилжүүлдэг байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Х мэдүүлэхдээ: “...Би хороолол салбарт ажиллаж байсан. Дэлгүүрт шинээр бараа ирэхэд дэлгүүрийн дарга ажилчидтайгаа хүлээж авна. Дэлгүүрийн дарга ганцаараа бараа хүлээж авах үе гардаг байсан. Бараа ирэх үед бид нар дэлгүүртээ байдаг байсан. Манай салбар дэлгүүрийн кассыг Нхариуцдаг байсан. Салбарын дарга Ням-Эрдэнийг амарч байхад касс хариуцдаг байсан. 2016 оны 7 дугаар сарын 04ны өдрийн тооллогонд байсан. Гэхдээ биечлэн оролцоогүй. Дэлгүүртээ байсан болохоор агуулахад орж тоолоогүй. Тухайн өдрийн тооллогонд манай салбар дэлгүүрээс хүн байгаагүй. Б ажлаа хаяад явсан байсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бараа дутсан. Маргааш  нь Б 2 тортой дутсан пүүзээ гаднаас оруулж ирсэн. Гаднаас оруулж ирж болохгүй гэж хэлсэн...” гэв.

Мөн хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Бгийн өгсөн:

            “...Би бараа завшаагүй. Тог тасарсан үед гараар барааг кассанд бичилгүйгээр гаргаад дараагаар нь кассны машинд уншуулаад оруулдаг. Манайхаас сагсан бөмбөгийн багийнхан, байгууллага, сургуулиуд олон ширхэгээр авахдаа хямдралтай авъя гэж хэлэхээр нь би кассанд бичилгүйгээр баримтаар гаргаад уг баримтан дээр байгууллагын данс руу шилжүүлдэг байсан. Х бид хоёр хоорондоо бараагаа заримдаа ихээр заримдаа багаар шилжүүлдэг. Улаанбаатар хотод нийт 4 салбар байгаа. Бид нар ямар ч хамаагүй цаасан дээр шилжүүлсэн гэж гарын үсэг зурдаг байсан ба 2016 оноос эхлэн шилжүүлгийг баримт тусад нь гаргаад шилжүүлдэг болсон. Би ижил шошготой хуурамч бараа болон өмссөн хувцсыг шинэ мэтээр тавьж байгаагүй бөгөөд хямдрал зарласан үед иргэд маш ихээр ирж хувцас пүүз зэргийг хараад өмсөж үзээд тааруулж байгаад авдаг учраас энэ хооронд хувцасны шошго унах эсхүл пүүзний хайрцаг эвдрэх, хувцаснууд хиртэх зэрэг асуудал гардаг. Бид нар дээрх бараануудаа засаж янзлаад зардаг юм. Ер нь энэ зурагнуудад байгаа бараанууд нийт дэлгүүрүүдэд байдаг ба коби пүүзний хайрцагнууд манай дэлгүүрт байсан мөн пүүзний зурагнууд нь манай дэлгүүрийн пүүзнүүд байна энэ гурван пүүз яагаад хайрцаггүй байгаа гэвэл Америкийн сагсан бөмбөгийн энэ жилийн аврагаар Леброн Жеймс болсон учраас бүх дэлгүүрүүдээс пүүзнүүдийг манай дэлгүүрт төвлөрүүлж байгаад нэг пүүз авбал нэг пүүз үнэгүй гээд зарахад маш их хүмүүс ирсэн. Тухайн үед пүүзний хайрцаг сав эвдрэх эсхүл алга болох зэрэг асуудал гарч байсан. Харин кобигийн пүүзнүүд хямдралтай худалдаанаас ирэхдээ хайрцагнууд нь эвдэрсэн ирсэн тэгэхээр нь эвдрээгүй шинэ хайрцгаар сольж хийж байсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-н 159-160, 2-р хх-н 17-18, 29/,

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Хгийн өгсөн: “...Би уг дэлгүүрийн барааг хувьдаа завшсан асуудал байхгүй. Би хуурамч барааг болон өмссөн хувцсыг дэлгүүртээ тавьж байгаагүй. Зурганд байгаа бараанууд нийт дэлгүүрүүдэд байдаг. Удаа дараа хямдралаар ороод зарагдаагүй барааг угааж цэвэрлээд зарж борлуулдаг байсан болохоос байгууллагын барааг сольж өөр бараа тавьж байгаагүй. /1-р хх-н 15-16, 2-р хх-н 28/,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Аийн өгсөн: “...Манай ... ХХК нь 2012 оноос эхлээд Niкe брендийн спорт хувцаснууд худалдаж эхэлсэн. Тэгээд 1. Хороолол 2. Макс молл төв 3. Улаанбаатар их дэлгүүр 4. Улсын Их дэлгүүр гээд 4 салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба мөн Дархан-Уул аймагт, Эрдэнэт хотод гээд 6 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулдаг юм. Манайх бараагаа бүгдийг нь Сингапур улсаас оруулж ирдэг. 2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.Х нь манай компанид борлуулалт бүртгэл хариуцсан менежерээр ажилд орсон ба 2014 оны 05 сарын 01ний өдөр түүнийг ... ХХК-ийн Найк брэндийн дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд томилсон. Тэгтэл 2014 оны эхээр Б.Б гэж охин, найзаасаа асууж ирлээ ажилд орох гэсэн юм гэж ирж уулзсан. Тэгэхээр нь туршилтаар гээд тушаал гаргахгүйгээр 1 сар гаран худалдагчаар ажиллуулж байхад Б ахынхаа компанид ажиллахаар боллоо гээд ажлаасаа гарсан. Тэгээд дараа нь буцаад ажилдаа орох гэсэн юм гээд ирэхээр нь 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ... ХХК-ийн Найк брэндийн дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд томилсон ба энэ 2 охин ажлаа хэвийн хийгээд явж байсан ба дараахан нь Б, Х хоёрыг хүүхэд байхаасаа найзалсан найзууд гэдгийг нь мэдсэн. Манайх сар бүр тооллого хийдэг ба 2016 оны 4 дүгээр сараас хойш хийсэн тооллогоор Х, Б хоёрын хариуцсан салбар дээр дутагдал гараад дараа нь бараагаа буцаад олчихлоо гээд байдаг болсон. Бусад салбарууд хэвийн ажиллаж байхад Б, Х нарын хариуцсан салбаруудын борлуулалт багасаад байхаар нь манай санхүүгийн ажилчид бид нар ойр ойрхон шалгалт хийхээр бага багаар дутагдал гараад сүүлдээ Б, Х 2 ямар бараа дуусаад ямар бараа зарагдсан талаар мэдэн будилаад зөв мэдээлэл өгөхгүй, зарагдсан гэх бараа нь шалгалтын явцад салбарт нь байгаа нь илрээд байсан. Тэгэхээр нь 2016 оны 6 дугаар сард Макс моллын салбарт тооллого хийхэд маш их эргэлзээ бүхий байдал үүссэн. Тэгэхээр нь бид нар ярилцаж байгаад Хд хэлэхгүйгээр Х, Б нарын хариуцаж байсан салбарууд дээр зэрэг гэнэтийн тооллого хийхээр очтол Х, Б 2 тооллогод оролцохгүйгээр ажлаа хаяад эд зүйлсээ буюу цүнхнүүдээ хаяад зугатсан. Тэгэхээр нь би тооллогод оролц гээд удаа дараа дуудсан боловч Х би айгаад байна очиж чадахгүй та өөрөө мэдэж байгаа биздээ гээд хэн нь ч ирээгүй. Тэгээд тус тус салбарууд дээр тооллого хийхэд Хгийн хариуцсан Макс моллын салбар дээр 65.761.950 төгрөгийн дутагдал гарсан ба Бгийн хариуцсан хорооллын салбар дээр 9.567.000 төгрөгийн дутагдал гарсан. Тэр үед Хгийн удирдлаган доор ажиллаж байсан Мягмараас дутагдал гараад байна юу болсон юм гэж асуухад би юу болоод байгааг мэдэхгүй. Х салбарын захирал болохоор тооцоо мөнгөний асуудлаа мэддэг ба би өөрөө зохицуулна чи дуугүй бай гээд касснаас өөрөө дур мэдэж мөнгө авдаг, мөн хороолол болон Улаанбаатар дэлгүүрийн салбар хооронд бараа зөөдөг байсан ба үүнийг размер болон бараа нөхөлт хийгдэж байна гэж ойлгодог байсан. Мөн кассаар бичүүлэхгүйгээр бараа зараад мөнгийг Х өөрөө касс руу хийчихдэг байсан. Тэр мөнгөө яадаг байсныг би мэдэхгүй би өөрөө кассны мөнгөө Хд хүлээлгэж өгдөг байсан ба Х өөрөө данс тооцоогоо шахаж нягтлантай тооцоо хийдэг байсан болохоор би мэдэхгүй гэсэн. Мөн Мягмарсүрэн би юу болоод байгааг мэдэхгүй, ямартай ч би бараа нөхөлт гэж бодоод Хг бараа зөө гэхээр зөөдөг байсан гэж хэлсэн. Мөн Бгийн доор ажилладаг байсан Санчир, Хосоо нар Бг Макс моллын салбар руу бараа зөөгөөд Макс моллын салбараас бараа авдаг байсныг мэдэж байсан ба үүнийг тооллогод оруулах зорилготой зөөдөг байсан гэдгийг мэдэхгүй, харин нөхөлт хийж байна гэж ойлгодог гэж хэлсэн ба Нямаа Бг чикаго шопын ууттай бараа 1 удаа оруулж ирэхийг харсан гэж хэлсэн ба бараануудаа шалгаж үзэхэд манай дэлгүүрийн ирдэг биш өөр 8 ширхэг пүүз хорооллын салбараас гарч ирсэн. Эдгээр пүүзнүүдийг тусад нь бид нар хураачихсан байгаа юм. Тэгээд би эдгээр хүмүүсийг оргож зайлж магадгүй гэж бодоод цагдаад хандсан. Мөн Х Эрдэнэт салбар руу өөрийнхөө зарсан барааг хямдралтайгаар зарсан гэсэн хуурамч падан манайх руу явуулж өөрийнхөө зарсан 22.004.150 төгрөгийн барааг 35 хувь хөнгөлөөд зарсан мэтээр баримт явуулж тооллогонд оруулсан боловч өөрөө хувьдаа ашигласан байна. Миний бие 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр компанийн ерөнхий менежер Энэрэлт, нягтлан бодогч Оюун Есөн-Эрдэнэ, нярав Должиндулам, их дэлүүрийн салбарын дарга Дөлгөөн нарын бүрэлдэхүүнийг томилоод уг өдрөө Макс моллын салбар дээр очоод тооллого хийгээд дараа нь хорооллын салбарт тооллого хийсэн. Энэ үед тооллогонд Б, Х нар ирж оролцоогүй тул Бгийн хариуцсан салбарт тооллого хийхдээ Хостуяаг оруулсан ба Хгийн хариуцсан салбарт тооллого хийхдээ Мягмар, Мягмарсүрэн нарыг оролцуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92, 2-р хх-н 26/,

Мөрдөн байцаалтанд гэрч Б.С-ын өгсөн: “...Намайг анх Макс салбарт ажилд ороход Ганчимэг, Галчимэг бид 3 борлуулагчаар ажиллаад захирлаар Х ажилладаг байсан. Тэр үед л Хтай танилцсан. Тэгтэл 2015 оны 6 дугаар сараас хойш би Хг орлогын мөнгөнөөс өөрөө авдаг гэдгийг мэддэг болсон ба Х мөнгөнөөс аваад байгаа хирнээ тооллого төвөөс хийхээр бараа ерөөсөө дутдаггүй байсан. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид баримт өгөхгүйгээр гутал хувцас зараад, мөнгийг нь касс руу хийдэг байсан. Тэгсэн хирнээ тооллого хийхээр дутагдал гарахгүй болохоор гайхдаг байсан ба Хг тооллого эхлэхээс өмнө нөхөөд мөнгөө төлчихдөг юм байна гэж боддог байсан. ...Үүний дараа би хороололд 2016 оны 3 дугаар сард очиход захирал Б бас Х шиг касснаас өөрөө мөнгө аваад, зарсан барааг кассанд уншуулахгүйгээр мөнгийг касс руу хийдэг үйлдлийг нь би харсан ба орлогын мөнгө кассанд уншигдсанаар тушаагддаг байсан. Би байнга кассны хажууд байдаггүй байсан болохоор Х, Б нарыг хэрхэн яаж мөнгөө авдаг эсэхийг нь мэдэхгүй байна. Сүүлдээ би Бгаас чи яагаад  касснаас мөнгө аваад байдаг юм, яагаад бараа кассанд уншуулахгүйгээр зараад байдаг юм гэхээр “буцаагаад удаахгүй хийчихнэ” гэдэг байсан. ... 2016 оны 6 дугаар сарын 27нд байх намайг орой ажлаа тараад явахад Б, Н2 үлдсэн ба маргааш нь би ажил дээр өглөө ирэхэд Б Макс моллын салбараас бараа зөөж авчирсан гээд 10-аад пүүз өрөөд тавьсан байсан. Үүний өмнө нь байх Б надад хэлэхдээ Улаанбаатар их дэлгүүрийн салбараас хэдэн пүүз Макс моллын салбар руу зөөсөн гэж хэлж байсан. Би хэдэн ширхэг пүүз ирсэн талаар огт мэдэхгүй ба хараагүй. Уг үйлдлийн талаар би сонсож байсан боловч оролцож байгаагүй. Би их хэмжээний мөнгө гэж бодоогүй ба бага хэмжээний 3-4 сая төгрөг буцаагаад хийчих байх гэж бодож байсан. Б, Х нар нь бид нарыг бодвол өндөр цалинтай сард ойролцоогоор 1.000.000-2.500.000 төгрөгийн цалин авдаг болохоор бага мөнгөө төлчих байх, тэглээ ч салбар хариуцаж байгаа захирал нарт энэ зэргийн эрх байгаа байх гэж боддог байсан. ... Бэлэн мөнгө авч байхыг нь Бг 2-3 удаа харсан ба Хг 3-4 удаа авч байхыг нь харсан. Харин бараа авч байхыг нь хараагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 93-95/,

Мөрдөн байцаалтад гэрч С.М-гийн өгсөн: “...Би 2016 оны 3 дугаар сарын сүүлээр Макс моллын салбарт буюу Х эгчийн удирдлаган дор ажиллах болсон. Тэгтэл 2016 оны 7 дугаар сарын эхээр манай салбарт нэг өдөр их хэмээний орлого буюу ойролцоогоор 8 сая төгрөгийн орлого орсон боловч орлогоо Х эгч цаашаа тушаахдаа 8 сая төгрөгийг тушаахгүй болохоор нь би Х эгчээ 8 сая төгрөгөө яасан юм гэхэд яахав би дараа нь тушаачихна гээд байсан. Тэгтэл удалгүй дээд компаниас манай салбар 10 дээр ойрхон 2 удаа шалгалт ирэх үед би уг 8 сая төгрөгтэй холбоотой шалгалт ирж байна гэж ойлгосон боловч шалгалтын үеэр хоосон пүүзний хайрцаг их гарч ирээд байсан. Тэр үед би Х эгчийн 8 сая төгрөгийг өөрөө авчихаад оронд нь хоосон хайрцаг тавьчихсан байна гээд ойлгоод яваад байсан боловч сүүлдээ захирал нар нийт 70 орчим сая төгрөгийн бараа дутлаа гэсэн асуудал яригдахаар нь Х эгч энэ байдлаар их хэмээний мөнгө авч байсан байна гэж ойлгосон. Өөрөөр Х эгчийг яаж хэрхэн мөнгө авч байсныг би мэдэхгүй...Миний мэдэхээр өдрийг нь яг хэлж мэдэхгүй байна. Нэг өдөр л Х эгч орлогоноос 8 сая төгрөг орсныг дээшээ компанид мэдэгдээгүй. Энэ үед л надад хар төрж эхэлсэн. Яаж 8 сая төгрөг авсныг хараагүй. Харин НӨАТ-ийн баримт өгөхгүйгээр өдөрт 1-2 пүүз зардаг байсан. Миний оролцоо байхгүй, Х надад ашиг гэж мөнгө өгч байгаагүй. Х эгч над руу залгаад байхаар нь би утсаа авахгүй байсан чинь хүний тус мэдэхгүй ирж уулзаарай гэсэн ба пүүзний ломбард хаана байдаг билээ гэхээр нь би ахуй үйлчилгээний буудал дээр 3, парадоксын буудал дээр 1 байдаг гэж хэлсэн. ... Х, Б нар өнөөдөр бараа нөхөх ажилтай болохоор 2 салбарын хооронд бараа зөөж байна гэдэг байсан. Хэрхэн хэзээ хэдэн ширхэг бараа зөөж байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 96-97/,

Мөрдөн байцаалтад гэрч М.Дын өгсөн: “...Би ... ...-н Улаанбаатар дахь салбарт 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллах болсон бөгөөд ... групп-т 2015 оны 02 дугаар сард анх ажилд орсон. Эхлээд Хороолол дахь салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 4 дүгээр сараас эхлэн Мах mall дахь салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сарын 20 хавьцаанаас чөлөө аваад 2016 оны 7 дугаар сарын 14-нд ажилдаа орсон. 2016 оны 7 дугаар сарын 14-нөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хороолол дахь салбарт ажиллаж байгаад Улаанбаатар салбарт очиж ажиллах болсон. Бтай 2015 оны 02 дугаар сараас 2016 оны 4 дүгээр сар хүртэл харин Хтай 2016 оны 4 дүгээр сараас 2016 оны 6 дугаар сарын 20-г хүртэл хугацаанд хамтарч ажиллаж байсан. Тооллогын нягтлан Оюун-Эрдэнэ, нярав Должиндулам нар ирдэг байсан ба тооллогонд Б болон нийт худалдааны зөвлөхүүд оролцдог. Тооллого эхлэхээс нэг хоногийн өмнө бараагаа цэгцэлж тооллогонд бэлддэг ба уг бэлтгэл ажилд тусладаг хүн байдаггүй Б ганцаараа хийдэг байсан. Харин Х тооллогонд хэрхэн бэлддэг талаар надад мэдэх зүйл байхгүй. Тооллогонд 1 удаа оролцож байсан. Тооллогын үед бол заримдаа бараа дутдаг байсан. Хороолол дахь салбарт нэг их юм дутдаггүй хааяа ганц нэг оймс зэргийн зүйл дутдаг байсан. Харин Мах mall дахь 2016 оны 5 дугаар сарын тооллогоор иртүүз, пүүз дутсан ба иртүүз нь агуулахаас олдсон харин пүүзийг нь Х би ахдаа авч өгсөн юм гэж хэлээд пүүзний мөнгийг Х төлж байсан. Намайг хороолол дахь салбарт ажиллаж байхад дэлгүүр хоорондын бараа шилжүүлэг хийгддэг байсан ба уг шилжүүлгийг дэлгүүрийн даргын зөвшөөрлөөр зөөдөг байсан ба тооллого эхлэхээс дор хаяж 5 хоногийн өмнө шилжүүлэг хийдэг байсан. Харин яг тооллогын өмнөх өдөр болон тооллого хийх өдөр бараа шилжүүлж байгаагүй. Мах mall дахь салбарт ажиллаж байхад бас л сарын дундуур л хийгддэг байсан ба тооллого хийх өдөр болон тооллого эхлэхээс өмнөх өдрүүдэд шилжүүлэг хийж байгаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 128-129/,

Мөрдөн байцаалтад гэрч А.М-ын өгсөн: “...Би Хгийн удирдлага дор ажиллаж байсан. MAXMALL-ийн салбар дээр ажиллаж байхдаа хамтран ажиллаж байсан. Тооллогонд нягтлан ОюунЭрдэнэ, нярав Должиндулам нар болон тухайн үед ажиллаж байсан дэлгүүрийн ажилтнууд ажиллаж байсан. Тооллогонд бэлтгэж агуулахад байгаа бараагаа цэгцэлдэг байсан ба Х өөрөө хийчихдэг байсан. Тооллого болгоноор бараа дутдаг байсан ба дараагаар нь бараа агуулахаас олдохоор нь зургийг нь аваад, тооллого хийсэн нярав, нягтлан руу зургийг нь явуулчихдаг байсан. Хэрэв бараа дутвал дэлгүүрийн нийт ажилчид алдагдсан барааны үнийг хувааж өгдөг журамтай. 2016 оны 6 дугаар сарын тооллогын үеэр намайг Maxmall-ийн салбар дээр ажиллаж байхад Х бараа шилжүүлэг хийнэ гэхээр нь би тооллого хийхийн өмнө шилжүүлэг хийх шаардлага байгаа юм уу гэхэд Х барааг төрөлжүүлэх үүднээс шилжүүлэг хийж байна, Улаанбаатар их дэлгүүрийн салбарын ажилтан А-д хэлчихсэн, чи очоод аваад ир гэж хэлэхээр нь би Улаанбаатар их дэлгүүр дээрээс 30 гаруй пүүз аваад, MAXMALL-ийн салбар дээр авч ирчихээд, үргэлжлүүлээд хороолол дахь дэлгүүрийн салбараас пүүзнүүд авч ирж, Хд хүлээлгэн өгсөн. Тэгээд шилжүүлэг хийсний маргааш нь манай дэлгүүр дээр тооллого хийсэн. Тооллого дууссаны дараагаар Х чи энэ пүүзнүүдийг Улаанбаатар их дэлгүүрийн салбарт буцаагаад өгчих гэж хэлэхээр нь би уг пүүзнүүдийг аваачиж өгсөн. Би тооллого эхлэхийн өмнө бол мэдээгүй байсан бөгөөд бараа шилжүүлсний дараагаар тооллого хийгдэхээр нь би Хг өөр дэлгүүрээс бараа авч ирж тоолуулдаг юм байна гэдгийг нь мэдсэн. ... Х 2 удаа надаар пүүз кассанд бичүүлэлгүйгээр гаргуулж байсан. Гаднаас бараа оруулж ирж зарж байгаагүй. Мөн тооллогонд оруулж байгаагүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Миний ярьсан бүхэн үнэн...” “...Тэгээд бас нягтлан Оэгч Макс Моллын салбар дээр  гэнэтийн тооллого хийх үед 6 өдрийн орлого тушаагдаагүй байна, энэ орлогын мөнгөө гаргаад ир, 12.....000 төгрөг байх ёстой гэж асуухаар нь би касснаас мөнгө гаргаж ирэхэд 3.181.000 төгрөг гаргаж ирээд нягтланд хүлээлгэж өгөөд 9.025.000 төгрөг дутсан гэж цаасан дээр бичиж өгөөд гарын үсэг зурсан. Харин 9.025.000-ийг бол Х өөрөө авсан байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 131-132, 3-р хх-н 123-125/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Аы өгсөн: “...2015 оны 05 сарын 11-ний өдрөөс эхлэн ... ...-ийн салбарт ажиллах болсон. Бараа шилжүүлэхийг дэлгүүрийн дарга нар л мэддэг. 2016 оны 02 дугаар сард би maxmall салбар дээр ажиллаж байхад Хороолол дахь салбараас пүүзнүүд манай дэлгүүр дээр ирсэн бөгөөд уг пүүзнүүдийг maxmall-ийн бараатай нийлүүлээд тооллогонд оруулж байсан. Мөн 2016 оны 6 сарын сүүлээр намайг Улаанбаатар их дэлгүүр дээр ажиллаж байхад Х надруу залгаад 38 ширхэг пүүз аваад ирээч энд хүн ихээр нь авах гээд байна гэж хэлэхээр нь би Улаанбаатар их дэлгүүрийн даргадаа хэлчихье гэхэд Х хэлээд хэрэггүй пүүз зарагдахгүй бол би буцаагаад өгчихнө гэж хэлэхээр нь би за за тэгвэл чи өөрөө ирээд ав гэж хэлэхэд Махmall-ийн салбарын ажилтан Мягмар Хгийн Nissan fugo загварын хар өнгөтэй суудлын машинтай ирэхээр нь би пүүзнүүд гаргаж өгөөд 12 явуулсан. Тэгээд би орой найз охины хамтаар maxmall дээр очоод Хгаас өнөөдөр bike “мотоцикл” унах юм уу гэхэд Х Хорооллын салбараас бараа ирж байгаа чи зөөлцөөд өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрсөн бөгөөд Мягмар Хгийн машинтай бас баахан пүүзнүүд авчирахаар нь би зөөлцөж өгөөд дэлгүүрийг нь хаачихаад явсан. Маргааш өглөө нь maxmall дээр тооллого хийсэн байсан ба тооллого дууссаны дараагаар Х манайхаас авсан пүүзнүүдээ буцаагаад өгсөн. Х, Б хоёр 2016 оны 02 дугаар сард болон 2016 оны 6 дугаар сард л тооллогын үеэр нэгэндээ бараа өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 133134/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Хгийн өгсөн: “...Би Б, Х нарын удирдлаган доор ажиллаж байсан. ...Хороолол дахь салбарт ажиллаж байхдаа Бтай хамт тооллого хийдэг байсан. Харин Maxmall салбар дээр тооллого хийж байгаагүй. Тооллогын өмнөх бэлтгэл ажлыг салбар хариуцсан дарга Б хийдэг байсан. Хороолол дахь салбар бараа заримдаа дутдаг байсан ба дутсан бараагаа нийт ажилчид хувааж төлдөг байсан. Maxmall салбар дээр барагтаа л бол бараа дутдаггүй байсан. Барааг салбарын даргын зөвшөөрлөөр зөөдөг байсан. 2015 оны зун намайг хороолол дахь салбарт ажиллаж байхад тооллого дууссаны дараагаар Б яг хэд гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямартай ч 10 гаруй пүүзийг Maxmall салбар руу зөөхөөр нь би ингэж болж байгаа юм уу гэхэд Maxmall салбар руу өгөх гэж байгаа юм Х гадаа ирчихсэн байгаа, би мэдэж байна гэж хэлээд гарч явсан. Дэлгүүрүүд хоорондоо бараа шилжүүлдэг байсан ба тусгай бараа шилжүүлдэг ажилтан гэж байдаггүй. Би кассанд бараа бичилгүйгээр гаргаж байгаагүй…Намайг хороолол дахь салбарт 2016 оны 6 дугаар сарын сүүлээр ажиллаж байхад тооллого хийгдсэн бөгөөд тооллогоор пүүзнүүд дутахад Б өөр дэлгүүрээс өөр брэндийн пүүзнүүд авч ирсэн. Тэгэхээр нь би чи гаднаас пүүз авч ирж болж байгаа юм уу, наад пүүзнүүд чинь хулхи байвал яах юм бэ, би чамайг менежер Энэрэлтэд хэллээ шүү гэхэд Б чи хэлэлгүй түр хүлээ, би тооллогын асуудлыг цэгцэлнээ гэж хэлснийх нь дараагаар гэнэтийн тооллого хийгдэхэд маш их хэмжээний пүүзний дутагдал гарсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 135-136/,

Мөрдөн байцаалтад гэрч А.Н-н өгсөн: “...Би 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ... группт ажилд орсон. ... ...-ийн Хороолол дахь салбарт худалдааны зөвлөхөөр ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын сүүлээр ажлаасаа халагдсан. Би Бгийн удирдлаган дор ажиллаж байсан. Манай дэлгүүр сарын сүүл болгонд тооллого хийдэг байсан ба тухайн үедээ тооллогонд нягтлан Оюун-эрдэнэ, нярав Должиндулам болон Б дарга бусад худалдааны зөвлөхүүд оролцдог байсан. Тооллого эхлэхээс өмнөх өдөр заримдаа 2-3 хоногийн өмнөөс бэлддэг байсан ба ихэвчлэн Б дарга өөрөө тооллогондоо бэлддэг байсан. ... Дэлгүүрийн даргын зөвшөөрлөөр бараа зөөдөг байсан ба заримдаа нягтлан ОюунЭрдэний зөвшөөрлөөр бараа зөөдөг байсан. Тооллогын өмнө болон дараа бараа зөөдөг байсан ба яг хэд хоногийн өмнө, дараа зөөдөг байсныг санахгүй байна. Яг тооллогын үед бол зөөж байгаагүй. Улаанбаатар хотод байх 4 дэлгүүр рүү 13 шилжүүлдэг байсан. Ихэнхдээ би Б даргатай хамт явдаг байсан. Би кассанд бараа бичилгүйгээр гаргаж байгаагүй, Б бас гаргаж байгаагүй. ... Би касс дээр ажиллаж байх хугацаандаа орлогоо кассын машиндаа үлдээгээд, маргааш өглөө нь банкинд тушаадаг байсан. Тэгэхэд өглөө орлогоо аваад тоолохоор мөнгө их бага хэмжээгээр дутахаар нь би Б эгчээс орлогын мөнгө дутчихлаа гэхээр Б эгч би авчихсан юм аа гэж хэлээд, надад дутуу мөнгийг гүйцээж өгдөг байсан. Заримдаа надаас мөнгө авч яваад банкинд тушаадаг байсан... 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байх ямартай ч хайрцаггүй шинэ 7-8 пүүзийг Б эгч авч ирээд агуулахад тавьчихсан байсан ба уг пүүзнүүдийг хаанаас авч ирснийг нь болон яасан талаар би мэдэхгүй. ...2016 оны 6 дугаар сарын сүүлээр дэлгүүр хаачихсан байхад тооллогын үеэр maxmall салбарын дарга Хгийн машинтай Мягмар гэх залуу ирээд, манайхаас 30-40 орчим хос пүүз аваад явсан. 2016 оны 6 дугаар сарын сүүлээр тооллого болсон ба уг тооллогонд Б менежер ууттай пүүзнүүд оруулж ирж тоолуулж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 137-138, 2-р хх-н 27/,

Мөрдөн байцаалтанд гэрч О.Эийн өгсөн: “...Яг шилжүүлэг хийхдээ мэдэгддэггүй бөгөөд шилжүүлэг хийснийхээ дараагаар бараа шилжүүлсэн тухайгаа баримтаар нярав Должиндуламд мэдэгддэг. Хороолол салбар бол Сагсан бөмбөгийн салбар. Максмолл нь бүх төрлийн спорт бараа, Улсын Их дэлгүүрийн салбар нь чөлөөт хувцас гээд төрөлжсөн байдаг учраас бараагаа ялгаад өгчихдөг юм. Бараа дэлгүүрүүдэд тараасан бүртгэл байгаа бөгөөд уг бүртгэл нярав дээр хадгалагддаг. Манайх сар бүрийн тооллого хийдэг бөгөөд 5 дугаар сарын тооллогын баримтыг үндэслэн 6 дугаар сард зарсан барааны борлуулалтаа хасаад тооллогынхоо дүнг гаргадаг. 5 дугаар сард Максмолл болон Хороолол дахь салбараас бараа дутаагүй бөгөөд 5 дугаар сараас өмнөх тооллогуудад бол бараа бүтээгдэхүүний дутагдал нэг их гардаггүй байсан учраас бараануудаа хайрцагны гадна талаас нь шалгачихдаг байсан учраас бид нарыг хуурдаг байсан байх гэж бодож байгаа юм. Харин 2016 оны 6 дугаар сарын тооллогыг хийхдээ болон хайрцаг болгоныг шалгаж пүүзнүүдийн размеруудыг тулгаж харахад их хэмжээний бараа дутсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 229-230/,

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Дын өгсөн: “...Би дэлгүүрийн барааг тоолж дэлгүүрүүддээ хүлээлгэн өгч агуулахаас хариуцан ажиллаж мөн сар бүр дэлгүүрийн барааг тоолдог. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Максмолл дахь салбарт тооллого хийсэн бөгөөд их хэмжээний бараа дутахаар нь дахин тооллого хийхээр болоод явсан. 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хороолол дахь салбарт тооллого хийхэд бас л бараа дутсан учраас дахин тооллого хийхээр болсон. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Максмолл дахь салбарт дахин тооллого хийхэд 6 дугаар сарын 28-ны өдөр хийсэн тооллогоноос илүү бараа дутсан байсан. Х тооллогонд оролцохгүйгээр шууд явсан бөгөөд дахин орж ирээгүй учраас бид хэд тооллогоо дэлгүүрийн ажилтнуудын хамтаар хийчихээд үргэжлүүлээд Хороолол дахь салбарт тооллого хийхэд Б бас л байхгүй байсан. Тооллого хийхэд бас л бараа өмнөх тооллого дээр нэмж дутсан. Барааны шилжүүлэг хийхдээ тооллого хийсний дараа 14 хийдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 231-232/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.О-ий өгсөн: “...Nike брэндийн дэлгүүрийн тооллогьг сар бүрийн сүүлээр хийдэг. Нягтлан бодогчийн хувьд ажилчдын цалинг бодож, сар бүрийн тооллогоны комиссын гишүүнээр оролцдог. 2016 оны 6 дугаар сарны 28-ны өдөр Максмолл салбарт тооллого хийсэн. Энэ өдөр Максмолл салбараас урьд урьдын тооллогуудаар дутаж байгаагүй бараанууд дутсан учир дахин гэнэтийн тооллого хийхээр болсон. Бусад дэлгүүрүүдэд байгаа Максмоллтой ижил бараануудад тэмдэглэгээ хийчихээд, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хороолол дахь салбарт тооллого хийхэд бас л бараа дутсан. Максмоллыг бодвол арай багаар дутсан учраас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Максмоллын дэлгүүрт гэнэтийн тооллого хийх гэхэд салбар хариуцсан захирал Х “та нар бөөнөөрөө юу хийж байгаа юм бэ, хулгайчтай харьцаж байгаа юм шиг” гэж хэлснээ тооллогонд оролцохгүйгээр шууд гараад явахаар нь бид хэд тооллогоо хийхэд их хэмжээний бараа дутсан учраас удирдлагадаа мэдэгдсэн. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тооллого хийсний дараагаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тооллого хийхэд бараа бүр ч ихээр дутсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоос дутсан пүүз 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн кассаар уншигдаж зарагдсан байсан. Барааны шилжүүлэг хийхдээ салбар хариуцсан захирлууд брэнд менежерт заавал мэдэгдэх ёстой байдаг. Шилжүүлгийн баримт үйлддэг бөгөөд уг баримт нярав Должиндуламд хадгалагдаж байдаг юм. Тухайн өдрүүдэд шилжүүлэг хийгдсэн эсэхийг нь мэдэхгүй байна. ... 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор дутсан барааг өмнөх сард тоолсон тооллогын баримтыг үндэслэн тулгалт хийж зарагдсан бараагаа хасах жишээтэйгээр бодож гаргадаг . ...2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гэнэтийн тооллого хийхээр очих үед Макс молл дахь салбар дэлгүүрийн Б.Хгаас 6 өдрийн буюу 2016 оны 6 дугаар сарын 28-наас 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн нийт орлого болох 12.726.000 төгрөг тушаагдах ёстой байтал тушаагдаагүй байсан. Тооллогоор очих үедээ кассанд байсан бэлэн мөнгийг гаргаж үзэхэд 3.181.000 төгрөг байсан ба түүнийг борлуулагч С.М-, Мягмар нараас гарын үсэг зурж хүлээж авсан. Үүнээс 9.025.000 төгрөг дутсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн гэнэтийн тооллогоор Хороолол салбар дэлгүүрийн 1 хоногийн буюу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлого болох 2.193.000 төгрөг тушаагдаагүй байсан ба тооллогоор кассан дахь бэлэн мөнгийг тоолоход ямар нэгэн мөнгө байгаагүй. Энэ талаар борлуулагч Хостуяад хэлж 1 өдрийн орлогын мөнгийг тушаасан эсэхийг дэлгүүрийн дарга Б.Бгаас асуугаадах гэхэд Хостуяа ...Б.Б нь байгууллагын дансанд тушаасан гэж хэлж байна гэсэн... ” гэх мэдүүлэг /1-р хх-н 233-234, 3-р хх-н 117-118/,

Мөрдөн байцаалтад шинжээч Д.М-н өгсөн: “...59 нэр төрлийн бараа дээр дахин тооллогоор дутсан 193 нэр төрлийн барааг нэмээд 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн дахин тооллогоор 5 нэр төрлийн барааг хасаж тооцоход Максмолл дахь салбараас нийт 247 нэр төрлийн бараа дутсан. Харин хороолол дахь салбарын хувьд нийт 20 нэр төрлийн 30 15 ширхэг бараа дутсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 235/,

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.О-ын өгсөн: “...Шинжилгээнд ирүүлсэн баримтуудаар үндэслэлтэй нь тогтоогдож байгаа. “... групп”-ийн салбаруудын бараа материалыг хөдөлгөөний тайлан, авлагын бүртгэл, санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Харин 2016 оны 6 сарын 28-ны тооллого, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын тооллогын бүртгэлийг өртөг үнээр тооцсон байна. Өртөг үнэ гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүнийг анхны орж ирсэн үнийг өртөг үнэ гэнэ. Өөрийн уг бараа бүтээгдэхүүнийг тухайн компани буюу байгууллагаас зардлаа шингээж тогтоосон үнийг худалдаалсан үнэ гэнэ...” гэх мэдүүлэг /3-р хх-н 173-174/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот: 1. “Гэрэлт хөхийн тэнцвэр аудит” ХХК нь дутагдлын тооцоог худалдаалах үнээр тогтоосон байна. Тус дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхээр байна. 2. “... групп”-н Максмолл салбарт 2016 оны 6 сарын 28-ны тооллогоор 5,741,375.24 төгрөгийн өртөгтөй, 14,388,999.99 төгрөгийн худалдаалах үнэ бүхий 59 нэр төрлийн бараа дутагдсан бөгөөд салбарын захирлын тушаалаар 2016 оны 7 сарын 04-нд дахин тооллого хийх явцад 18,125,655.54 төгрөгийн өртөгтэй, 44,222,999.98 төгрөгийн худалдаалах үнэ бүхий 193 нэр төрлийн бараа тус тус дутагдсан байна. Энэхүү тооллогын үр дүнг баталгаажуулахаар Санхүү удирдлагын газарт 2016-07-05-нд 150/16 тоот хүсэлт гаргасны дагуу төвийн комисс тооллого хийж 2016 оны 07-р сарын 07-нд өмнөх тооллогын үр дүнг баталгаажуулсан ба 249,590 төгрөгийн өртөгтэй, 615.000 төгрөгийн худалдаалах үнэ бүхий 5 нэр төрлийн бараа илүүдсэн байсан тул нийт дутагдлаас хасч тооцсон байна. Шинжилгээгээр Максмолл салбарт нийт 247 нэр төрлийн 23,617,440.78 өртөгтэй, 57,996,999.97 төгрөгийн худалдаалах үнэ бүхий бараа, 955,586 төгрөгийн бэлэн мөнгө дутагдсан байна. Хороолол салбарт 2016 оны 7 сарын 04-ний тооллогоор 30 нэр төрлийн 3,247,328.91 өртөгтэй, 8,080,000.00 төгрөгийн худалдаалах үнэ бүхий бараа, 1,790,091 төгрөгийн бэлэн мөнгө тус тус дутагдсан байна. ... ХХК-ны салбар дэлгүүрүүдэд гарсан бараа болон бэлэн мөнгөний дутагдлын тооцоог нэгтгэн хүснэгтээр харуулав. 3. Хороолол салбарт 2016 оны 7 сарын 04-ний тооллогоор 20 нэр төрлийн 30 ширхэг 3,247,328.91 өртөгтэй, 8,080,000.00 төгрөгийн худалдаалах үнэ бүхий бараа дутагдсан байна. Тус салбарын дутагдсан барааны нэр төрөл тоо ширхэгийн хэмжээг Хавсралт №2-оор харуулав. Кассын бэлэн мөнгөний 2016 оны 6 сарын 30-ны өдрийн 2,198,000 төгрөгийн бэлэн мөнгийг дансанд тушаагаагүй дутсан бөгөөд Б.Бгийн цалингаас 407,909 төгрөгийг суутган 1,790,091 төгрөг төлөгдөөгүй байна. 4. Шинжилгээнд Б.Б, Б.Х нарын ажил үүргийн хуваарийг ирүүлээгүй байна. 5. “... групп” нь Инфосистемс ХХК-ны “Maks” программ хангамжийг ашиглан бүртгэлээ хөтөлдөг байна. 6. Тус компанийн тооллого хийх журмын Дөрөв буюу Тооллогын үр дүнг 16 тооцох тухай заалтын е-д “Үндсэн хөрөнгө, бараа материалаас дутагдал гэмтлээс гарсан хохирлыг гэм буруутай хүмүүсээр төлүүлэн, санаатай шамшигдууллын шинж чанартай дутагдлын байдал илэрвэл ажлаас нь чөлөөлөн хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх арга хэмжээг 3 хоногийн дотор авна.” гэж заасан байна. Мөн 2013 оны 01 сарын 14-ний өдрийн ерөнхий захирлын 2013 оны 01 сарын 13-ны өдрийн 5/13 тоот тушаалаар батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13,2,1 дэх заалтыг үндэслэн Нууцын болон эд хариуцагчийн бүрэн хариуцлага хүлээлгэх тухай 2013 оны 01 сарын 21-ний өдрийн 7/13 тоот тушаалаар журам батлагдсан байна. Үүнд: “...” ХХК-ний Найк брэндийн нууцын болон эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх ажил албан тушаал /брэнд менежер, нягтлан бодогч, салбарын дэлгүүрийн дарга, нярав/-ийг баталж 2013 оны 01 сарын 21-ний өдрөөс эхлэн мөрдлөг болгон журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүний нөөцийн удирдлагын газарт үүрэг болгосон байна. Энэхүү журмын хэрэгжилт болон холбогдох хүмүүстэй хийсэн эрх бүхий баримтуудыг шинжилгээнд ирүүлээгүй болно. 7. Мөрдөн байцаалтад тогтоохоор байна. 8. Дээрх дутагдалтай холбоотойгоор ямар нэгэн хохирлыг барагдуулаагүй байна. 9. Салбарын бараа материалын тооцоог салбарын дарга, худалдааны төлөөлөгч нарт нэр тус бүрээр нь данс нээж бүртгээгүй тул хэн хичнээн төгрөгийг хариуцахыг тогтоох боломжгүй бөгөөд мөрдөн байцаалтаар тогтоохоор байна гэх дүгнэлт /1-р хх-н 142-150/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Санхүүгийн баримтад бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн шинжээчийн ... тоот: 1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 сарын 06-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт нь ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна. 2. “Гэрэлт хөхийн тэнцвэр аудит” ХХК-ний 2016 оны 8 сарын 08-ны өдрийн 16/173 тоот хараат бус аудитын дүгнэлтийн хэсэгт дутагдлын тооцоог “...бараа материалын үлдэгдэл санхүүгийн тайланд хороолол салбар 8,08 сая төгрөг, Максмолл салбар 59,02 сая төгрөгөөр дутуу илэрхийлэгдсэн, жижиг мөнгөн сангаас авсан боловч төвлөрүүлээгүй Хороолол салбар 1,8 сая төгрөг, Максмолл салбар 0,9 сая төгрөгийн дутагдалтай байна гэж худалдаалах үнээр тусгажээ. Харин дээрх аудитын дүгнэлтийн хавсралтын тооцоололд өртөгөөр болон худалдаалах үнээр зэрэгцүүлэн харуулсан байна. Дутагдлын тооцоог худалдаалах үнээр гаргасан нь “... групп”-ийн салбаруудын бараа материалын хөдөлгөөний тайлан, авлагын бүртгэл зэрэг санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Харин 2016 оны 6 сарын 28-ны тооллого, 2016 оны 7 сарын 04-ний өдрийн хяналтын тооллогын бүртгэлийг өртөг үнээр тооцсон байна. 3. Дахин шинжилгээгээр Максмолл салбарт нийт 247 нэр төрлийн 23,627,441,00 өртөгтэй, 57,997,000.00 төгрөгийн худалдаалах үнэ бүхий бараа, 955,586.00 төгрөгийн бэлэн мөнгө дутагдсан байна. Хороолол салбарт 2016 оны 7 сарын 04-ний тооллогоор 30 нэр төрлийн 3,247,329.00 өртөгтэй, 8,080,000.00 төгрөгийн худалдаалах үнэ бүхий бараа, 17 1,790,091.00 төгрөгийн бэлэн мөнгө тус тус дутагдсан байна. “...” ХХК-ний салбар дэлгүүрүүдэд гарсан дутагдлын тооцооллын нэгтгэлийг Хавсралт №1, салбар дэлгүүрүүдэд гарсан барааны дутагдлыг Хавсралт № 2-5, салбар дэлгүүрүүдэд гарсан бэлэн мөнгөний дутагдлыг Хавсралт № 6-р тус тус харуулав. Хавтаст хэрэгт авагдсан “...” ХХК-ны ерөнхий захирлын 2014 оны 01 сарын 03-ны өдрийн 03/14 тоот тушаалаар батлагдсан Ажлын байрын тодорхойлолтын 3.2-т “Хариуцлага хүлээх нөхцөл”,... Дэлгүүрийн эд хэрэглэл болон бараа бүтээгдэхүүний тоо ширхэг болон чанар, өнгө үзэмжийг дэлгүүрийн дарга бүрэн хариуцах ба алдагдуулж, хорогдуулсан тохиолдолд тэдгээрийн худалдах үнээр бодож хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байна. 4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 сарын 06-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлтээр “... групп”-ийн “Макс Молл” салбарт нийт 247 нэр төрлийн 23,617,440.78 өртөгтэй, 57,993,999.97 төгрөгийн худалдаалах үнэ бүхий бараа, 955,586.00 төгрөгийн бэлэн мөнгө, Хороолол салбарт 2016 оны 7 сарын 04-ний тооллогоор 30 нэр төрлийн 3,247,328.91 өртөгтэй, 8,080,000.00 төгрөгийн худалдаалах үнэ бүхий бараа, 1,790,091.00 төгрөгийн бэлэн мөнгө тус тус дутагдсан гэж дүгнэлтэндээ зэрэгцүүлж харуулсан байна. “... групп”-ийн салбаруудын бараа материалын тооцоолол нь салбарын дарга, худалдааны төлөөлөгч нарт хүн тус бүрээр нь данс нээж бүртгээгүй салбар салбараар тооцож, тооллого хийж байсан байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан “...” ХХК-ны ерөнхий захирлын 2014 оны 5 сарын 01-ний өдрийн 10-1/14 тоот тушаалаар Б.Хг, 2014 оны 6 сарын 02-ны өдрийн 10-2/14 тоот тушаалаар Б.Бг дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд тус тус томилсон байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “... групп”-ийн “Максмолл” салбар, “Хороолол” салбаруудад гарсан тооцоолол нь санхүүгийн бүртгэлээр 2016 оны 01 сарын 01-нээс 2016 оны 7 сарын 04 хүртэлх тооцооллыг хамруулсан байна. Харин дутагдал нь 2016 оны 6 сарын 28-ны тооллого, 2016 оны 7 сарын 04-ний өдрийн хяналтын тооллогоор илэрсэн байна. 6. “Инфосистемс” ХХК-ний “Макс” программ хангамжийг Монгол Улсын Сангийн Яамны 04 тоот тушаал гэрчилгээгээр 2013 оны 12 сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгосон байна. “...” ХХК нь 2013 оноос эхлэн “Макс” программ хангамжийг санхүү бүртгэлийн үйл ажиллагаандаа ашиглаж ирсэн байна. Монгол Улсын Сангийн Яамны 2016 оны 03 сарын 01-ний 7/1096 тоот албан бичгээр “Инфосистемс” ХХК-д Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь МУИХ-н 2015 оны 6 сарын 19-ний өдрийн худалдаанаар шинэчлэгдэн батлагдаж, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байна. Тус хуулиар Сангийн яам нягтлан бодох бүртгэлийн программ хангамжид гэрчилгээ олгохгүй болсныг мэдэгдсэн байна. 7. “...” ХХК-ийн NIKE брендийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг бусад салбарт дутагдал гарч байсан эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Дахин шинжилгээнд бусад салбарт дутагдал гарсан, уг 18 дутагдлууд нь нөхөн төлөгдсөн талаар санхүүгийн баримт ирүүлээгүй болно. 8. Шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “...” ХХК-ийн NIKE бренд дэлгүүрийн “Максмолл” дэлгүүрт байрлах салбар дэлгүүрийн дарга Б.Х нь 2015 оны 01 сарын 01-нээс 2016 оны 7 сарын 07-ны өдрийг дуустал 18,350,650.00 төгрөгийн цалин. 2015 оны 01 сараас 2016 оны 06 сард 13,374,562.00 төгрөгийн урамшуулал, “Хороолол” салбар дэлгүүрийн дарга Б.Б нь 2015 оны 01 сарын 01-нээс 2016 оны 7 сарын 07-ны өдрийг дуустал 17,938,583.00 төгрөгийн цалин, 2015 оны 01 сараас 2016 оны 06 сард 13,154,215.00 төгрөгийн урамшуулал тус тус бодогдож авч байсан байна. /”...” ХХК-ний салбар дэлгүүрүүдийн дарга нарын цалин, урамшууллын тооцооллыг Хавсралт №7-а, б-ээр тус тус харуулав/ 9. “...” ХХК-ний салбар дэлгүүрүүдийн дарга нарын цалин, урамшууллын тооцоолол нь цалингийн хүснэгт, картаар тогтоогдож байна. Дэлгүүрийн даргын ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээ, эд хариуцагчийн бүрэн хариуцлагын гэрээг шинжилгээнд ирүүлээгүй тул дэлгүүрийн даргын ажил үүргийн хуваарьт заасан үүргээ бүрэн биелүүлж байсан эсэх болон үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. 10. “Максмолл” дэлгүүрт байрлах салбар дэлгүүрийн дарга Б.Х, “Хороолол” салбар дэлгүүрийн дарга Б.Б нар нь Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-д “Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар уг бичиг баримт хүчин төгөлдөр болно...”, 13.6-д “Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэх дүгнэлт /3-р хх-н 150-170/,

Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 25/, Ажилд томилох тушаал /1-р хх-н 46,47/, Хараат бус аудиторын тайлан /1-р хх-н 151-158/, Ажлын байрны тодорхойлолт /3-р хх-н 137-141/,

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой -   Иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 179, 185/ - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 183, 188/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, мөн шүүгдэгчийг яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Х нь 2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “...” ХХК-ийн “NIKE” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Макс Молл” дэлгүүрт байрлах салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа “...” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 247 нэр төрлийн барааг бусдад худалдаалж орсон 57,997,000 төгрөгийн орлогыг санхүүгийн анхан шатны баримтанд тусгалгүйгээр нуун дарагдуулж хувьдаа завшсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн борлуулалтын орлогоос нийт 9,025,000 төгрөгийг авч кассын орлогоос завшин “...” ХХК-д нийт 67,022,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аийн “...2012 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Б.Х нь манай компанид борлуулалт бүртгэл хариуцсан менежерээр ажилд орсон ба 2014 оны 05 сарын 01-ний өдөр түүнийг ... ХХК-ийн Найк брэндийн дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд томилсон. ... Бг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... ХХК-ийн Найк брэндийн дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд томилсон ба энэ 2 охин ажлаа хэвийн хийгээд явж байсан ба дараахан нь Б, Х хоёрыг хүүхэд байхаасаа найзалсан найзууд гэдгийг нь мэдсэн. ...2016 оны 06 сард Макс моллын салбарт тооллого хийхэд маш их эргэлзээ бүхий байдал үүссэн. Тэгэхээр нь бид нар ярилцаж байгаад Хд хэлэхгүйгээр Х, Б нарын хариуцаж байсан салбарууд дээр зэрэг гэнэтийн тооллого хийхээр очтол Х, Б 2 тооллогод оролцохгүйгээр ажлаа хаяад эд зүйлсээ буюу цүнхнүүдээ хаяад зугтсан. ...Хгийн хариуцсан Макс моллын салбар дээр 65.761.950 төгрөгийн дутагдал гарсан ба Бгийн хариуцсан хорооллын салбар дээр 9.567.000 төгрөгийн дутагдал гарсан...Тэгэхээр нь 2016 оны 06 сард Макс моллын салбарт тооллого хийхэд маш их эргэлзээ бүхий байдал үүссэн...бид нар ярилцаж байгаад Хд хэлэхгүйгээр Х, Б нарын хариуцаж байсан салбарууд дээр зэрэг гэнэтийн тооллого хийхээр очтол Х, Б 2 тооллогод оролцохгүйгээр ажлаа хаяад эд зүйлсээ буюу цүнхнүүдээ хаяад зугатсан...би тооллогод оролц гээд удаа дараа дуудсан боловч Х би айгаад байна очиж чадахгүй та өөрөө мэдэж байгаа биздээ гээд хэн нь ч ирээгүй. Тэгээд тус тус салбарууд дээр тооллого хийхэд Хгийн хариуцсан Макс моллын салбар дээр 65.761.950 төгрөгийн дутагдал гарсан ба Бгийн хариуцсан хорооллын салбар дээр 9.567.000 төгрөгийн дутагдал гарсан. Тэр үед Хгийн удирдлаган доор ажиллаж байсан Мягмараас дутагдал гараад байна юу болсон юм гэж асуухад...Х салбарын захирал болохоор тооцоо мөнгөний асуудлаа мэддэг ба би өөрөө зохицуулна чи дуугүй бай гээд касснаас өөрөө дур мэдэж мөнгө авдаг, мөн хороолол болон Улаанбаатар дэлгүүрийн салбар хооронд бараа зөөдөг байсан ба үүнийг размер болон бараа нөхөлт хийгдэж байна гэж ойлгодог байсан. Мөн кассаар бичүүлэхгүйгээр бараа зараад мөнгийг Х өөрөө касс руу хийчихдэг байсан. Тэр мөнгөө яадаг байсныг би мэдэхгүй би өөрөө кассны мөнгөө Хд хүлээлгэж өгдөг байсан ба Х өөрөө данс тооцоогоо шахаж нягтлантай тооцоо хийдэг байсан болохоор би мэдэхгүй гэсэн...Нямаа Бг чикаго шопын ууттай бараа 1 удаа оруулж ирэхийг харсан гэж хэлсэн ба бараануудаа шалгаж үзэхэд манай 20 дэлгүүрийн ирдэг биш өөр 8 ширхэг пүүз хорооллын салбараас гарч ирсэн...Мөн Х Эрдэнэт салбар руу өөрийнхөө зарсан барааг хямдралтайгаар зарсан гэсэн хуурамч падан манайх руу явуулж өөрийнхөө зарсан 22.004.150 төгрөгийн барааг 35 хувь хөнгөлөөд зарсан мэтээр баримт явуулж тооллогонд оруулсан боловч өөрөө хувьдаа ашигласан байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92, 2-р хх-н 26/,

гэрч Б.С-ын “... 2015 оны 6 дугаар сараас хойш би Хг орлогын мөнгөнөөс өөрөө авдаг гэдгийг мэддэг болсон ба Х мөнгөнөөс аваад байгаа хирнээ тооллого төвөөс хийхээр бараа ерөөсөө дутдаггүй байсан. Зарим тохиолдолд үйлчлүүлэгчид баримт өгөхгүйгээр гутал хувцас зараад, мөнгийг нь касс руу хийдэг байсан. Тэгсэн хирнээ тооллого хийхээр дутагдал гарахгүй болохоор гайхдаг байсан. Хг тооллого эхлэхээс өмнө нөхөөд мөнгөө төлчихдөг юм байна гэж боддог байсан. ...Үүний дараа би хороололд 2016 оны 3 дугаар сард очиход захирал Б бас Х шиг касснаас өөрөө мөнгө аваад, зарсан барааг кассанд уншуулахгүйгээр мөнгийг касс руу хийдэг үйлдлийг нь би харсан ба орлогын мөнгө кассанд уншигдсанаар тушаагддаг байсан. Сүүлдээ би Бгаас чи яагаад касснаас мөнгө аваад байдаг юм, яагаад бараа кассанд уншуулахгүйгээр зараад байдаг юм гэхээр “буцаагаад удаахгүй хийчихнэ” гэдэг байсан. ...2016 оны 6 дугаар сарын 27-нд байх намайг орой ажлаа тараад явахад Б, Н2 үлдсэн ба маргааш нь би ажил дээр өглөө ирэхэд Б Макс моллын салбараас бараа зөөж авчирсан гээд 10-аад пүүз өрөөд тавьсан байсан. Үүний өмнө нь байх Б надад хэлэхдээ Улаанбаатар их дэлгүүрийн салбараас хэдэн пүүз Макс моллын салбар руу зөөсөн гэж хэлж байсан. ... Бэлэн мөнгө авч байхыг нь Бг 2-3 удаа харсан ба Хг 3-4 удаа авч байхыг нь харсан...” /1-р хх-н 93-95/ гэх мэдүүлэг,

гэрч С.М-гийн “... 2016 оны 3 дугаар сарын сүүлээр Макс моллын салбарт буюу Х эгчийн удирдлаган дор ажиллах болсон. Тэгтэл 2016 оны 7 дугаар сарын ихээр манай салбарт нэг өдөр их хэмжээний орлого буюу ойролцоогоор 8 сая төгрөгийн орлого орсон боловч орлогоо Х эгч цаашаа тушаахдаа 8 сая төгрөгийг тушаахгүй болохоор нь би Х эгчээ 8 сая төгрөгөө яасан юм гэхэд яахав би дараа нь тушаачихна гээд байсан. ... НӨАТ-ийн баримт өгөхгүйгээр өдөр 1-2 пүүз зардаг байсан... Х, Б нар өнөөдөр бараа нөхөх ажилтай болохоор 2 салбарын хооронд бараа зөөж байна гэдэг байсан...” /1р хх-н 96-97/ гэх мэдүүлэг,

гэрч А.М-ын “...Тооллогонд бэлтгэж агуулахад байгаа бараагаа цэгцэлдэг байсан ба Х өөрөө хийчихдэг байсан. Тооллого болгоноор бараа дутдаг байсан ба дараагаар нь бараа агуулахаас олдохоор нь зургийг нь аваад, тооллого хийсэн нярав нягтлан руу зургийг нь явуулчихдаг байсан...2016 оны 6 дугаар сарын тооллогын үеэр намайг Maxmall-ийн салбар дээр ажиллаж байхад Х бараа шилжүүлэг хийнэ гэхээр нь би тооллого хийхийн өмнө шилжүүлэг хийх шаардлага байгаа юм уу гэхэд Х барааг төрөлжүүлэх үүднээс шилжүүлэг хийж байна, Улаанбаатар их дэлгүүрийн салбарын ажилтан А-д хэлчихсэн, чи очоод аваад ир гэж хэлэхээр нь би Улаанбаатар их дэлгүүрээс 30 гаруй пүүз аваад, MAXMALL-ийн салбар дээр авч ирчихээд, үргэлжлүүлээд 21 хороолол дахь дэлгүүрийн салбараас пүүзнүүд авч ирж, Хд хүлээлгэн өгсөн. Тэгээд шилжүүлэг хийсний маргааш нь манай дэлгүүр дээр тооллого хийсэн. Тооллого дууссаны дараагаар Х чи энэ пүүзнүүдийг Улаанбаатар их дэлгүүрийн салбарт буцаагаад өгчих гэж хэлэхээр нь би уг пүүзнүүдийг аваачиж өгсөн...би Хг өөр дэлгүүрээс бараа авч ирж тоолуулдаг юм байна гэдгийг нь мэдсэн. ... Х 2 удаа надаар пүүз кассанд бичүүлэлгүйгээр гаргуулж байсан. Тэгээд бас нягтлан Оэгч Макс Моллын салбар дээр гэнэтийн тооллого хийх үед 6 өдрийн орлого тушаагдаагүй байна, энэ орлогын мөнгөө гаргаад ир, 12.....000 төгрөг байх ёстой гэж асуухаар нь би касснаас мөнгө гаргаж ирэхэд 3.181.000 төгрөг гаргаж ирээд нягтланд хүлээлгэж өгөөд 9.025.000 төгрөг дутсан гэж цаасан дээр бичиж өгөөд гарын үсэг зурсан. Харин 9.025.000 төгрөгийг Х өөрөө авсан байна лээ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 131-132, 3-р хх-н 123-125/,

гэрч Д.Оюун-Эрдэний “...2016 оны 6 дугаар сарны 28-ны өдөр Максмолл салбарт тооллого хийсэн бөгөөд тухайн өдөр Максмолл салбараас урьд урьдын тооллогуудаар дутаж байгаагүй бараанууд дутсан учир дахин гэнэтийн тооллого хийхээр болсон. Бусад дэлгүүрүүдэд байгаа Максмоллтой ижил бараануудад тэмдэглэгээ хийчихээд, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хороолол дахь салбарт тооллого хийхэд бас л бараа дутсан. Макс моллыг бодвол арай багаар дутсан учраас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Макс моллын дэлгүүрт гэнэтийн тооллого хийх гэхэд салбар хариуцсан захирал Х “та нар бөөнөөрөө юу хийж байгаа юм бэ, хулгайчтай харьцаж байгаа юм шиг” гэж хэлснээ тооллогонд оролцохгүйгээр шууд гараад явахаар нь бид хэд тооллогоо хийхэд их хэмжээний бараа дутсан учраас удирдлагадаа мэдэгдсэн. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тооллого хийсний дараагаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тооллого хийхэд бараа бүр ч ихээр дутсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоос дутсан пүүз 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн кассаар уншигдаж зарагдсан байсан. Барааны шилжүүлэг хийхдээ салбар хариуцсан захирлууд брэнд менежерт заавал мэдэгдэх ёстой байдаг. Шилжүүлэхдээ шилжүүлгийн баримт үйлддэг бөгөөд уг баримт нярав Должиндуламд хадгалагдаж байдаг юм. Тухайн өдрүүдэд шилжүүлэг хийгдсэн эсэхийг нь мэдэхгүй байна. ... 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор дутсан барааг өмнөх сард тоолсон тооллогын баримтыг үндэслэн тулгалт хийж зарагдсан бараагаа хасах жишээтэйгээр бодож гаргадаг. 2016.07.04-ний өдөр гэнэтийн тооллого хийхээр очих үед Макс молл дахь салбар дэлгүүрийн Б.Хгаас 6 өдрийн буюу 2016.06.28-наас 2016.07.03-ны өдрийн нийт орлого болох 12.726.000 төгрөг тушаагдах ёстой байтал тушаагдаагүй байсан тооллогоор очих үедээ кассанд байсан бэлэн мөнгийг гаргаж үзэхэд 3.181.000 төгрөг байсан ба түүнийг борлуулагч С.М-, Мягмар нараас гарын үсэг зурж хүлээж авсан. Үүнээс 9.025.000 төгрөг дутсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 233-234, 3-р хх-н 117-118/,

Мөрдөн байцаалтад шинжээч Д.М-н өгсөн: “...59 нэр төрлийн бараа дээр дахин тооллогоор дутсан 193 нэр төрлийн барааг нэмээд 2016 оны 07 сарын 07-ны өдрийн дахин тооллогоор 5 нэр төрлийн барааг хасаж тооцоход Максмолл дахь салбараас нийт 247 нэр төрлийн бараа дутсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 235/,

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.О-н өгсөн: “...Шинжилгээнд ирүүлсэн баримтуудаар үндэслэлтэй нь тогтоогдож байгаа. “... групп”-ийн салбаруудын бараа материалыг хөдөлгөөний тайлан, авлагын бүртгэл, санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Харин 2016 оны 6 сарын 28-ны тооллого, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн хяналтын тооллогын бүртгэлийг өртөг үнээр тооцсон байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 173-174/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Санхүүгийн баримтад бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн шинжээчийн ... тоот дүгнэлтүүд, Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 25/, Ажилд томилох тушаал /1-р хх-н 46,47/, Хараат бус аудиторын тайлан /1-р хх-н 151-158/, Ажлын байрны тодорхойлолт /3-р хх-н 137-141/зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь  2016 оны 01 дүгээр сараас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд “...” ХХК-ийн “NIKE” брэнд дэлгүүрийн Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хороолол” салбар дэлгүүрийг хариуцсан даргаар ажиллаж байхдаа “...” ХХК-иас зарж борлуулахаар итгэмжлэн хариуцуулж өгсөн 30 нэр төрлийн барааг бусдад худалдаалж орсон 8,080,000 төгрөгийн орлогыг санхүүгийн анхан шатны баримтанд тусгалгүйгээр нуун дарагдуулж хувьдаа завшсан, мөн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн борлуулалтын орлого болох 4,112,000 төгрөгөөс 2,198,000 төгрөгийг авч кассын орлогоос завшин “...” ХХК-д нийт 10,278,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Аийн “...Бг 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ... ХХК-ийн Найк брэндийн дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд томилсон ба энэ 2 охин ажлаа хэвийн хийгээд явж байсан ба дараахан нь Б, Х хоёрыг хүүхэд байхаасаа найзалсан найзууд гэдгийг нь мэдсэн. ...2016 оны 06 сард Макс моллын салбарт тооллого хийхэд маш их эргэлзээ бүхий байдал үүссэн. Тэгэхээр нь бид нар ярилцаж байгаад Хд хэлэхгүйгээр Х, Б нарын хариуцаж байсан салбарууд дээр зэрэг гэнэтийн тооллого хийхээр очтол Х, Б 2 тооллогод оролцохгүйгээр ажлаа хаяад эд зүйлсээ буюу цүнхнүүдээ хаяад зугтсан. ...Бгийн хариуцсан хорооллын салбар дээр 9.567.000 төгрөгийн дутагдал гарсан...Тэгэхээр нь 2016 оны 06 сард Макс моллын салбарт тооллого хийхэд маш их эргэлзээ бүхий байдал үүссэн...бид нар ярилцаж байгаад Хд хэлэхгүйгээр Х, Б нарын хариуцаж байсан салбарууд дээр зэрэг гэнэтийн тооллого хийхээр очтол Х, Б 2 тооллогод оролцохгүйгээр ажлаа хаяад эд зүйлсээ хаяад зугатсан...би тооллогод оролц гээд удаа дараа дуудсан боловч Х би айгаад байна очиж чадахгүй та өөрөө мэдэж байгаа биздээ гээд хэн нь ч ирээгүй. Тэгээд тус тус салбарууд дээр тооллого хийхэд Хгийн хариуцсан Макс моллын салбар дээр 65.761.950 төгрөгийн дутагдал гарсан ба Бгийн хариуцсан хорооллын салбар дээр 9.567.000 төгрөгийн дутагдал гарсан...мөн

23 хороолол болон Улаанбаатар дэлгүүрийн салбар хооронд бараа зөөдөг байсан ба үүнийг размер болон бараа нөхөлт хийгдэж байна гэж ойлгодог байсан...Нямаа Бг чикаго шопын ууттай бараа 1 удаа оруулж ирэхийг харсан гэж хэлсэн ба бараануудаа шалгаж үзэхэд манай дэлгүүрийн ирдэг биш өөр 8 ширхэг пүүз хорооллын салбараас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 91-92, 2-р хх-н 26/,

гэрч Э.Аы “...Х, Б хоёр 2016 оны 02 сард болон 2016 оны 6 сард л тооллогын үеэр нэгэндээ бараа өгч байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 133-134/,

гэрч Б.С-ын “...би хороололд 2016 оны 3 дугаар сард очиход захирал Б бас Х шиг касснаас өөрөө мөнгө аваад, зарсан барааг кассанд уншуулахгүйгээр мөнгийг касс руу хийдэг үйлдлийг нь би харсан ба орлогын мөнгө кассанд уншигдсанаар тушаагддаг байсан. Сүүлдээ би Бгаас чи яагаад касснаас мөнгө аваад байдаг юм, яагаад бараа кассанд уншуулахгүйгээр зараад байдаг юм гэхээр “буцаагаад удаахгүй хийчихнэ” гэдэг байсан. ... 2016 оны 6 дугаар сарын 27-нд байх намайг орой ажлаа тараад явахад Б, НямЭрдэнэ 2 үлдсэн ба маргааш нь би ажил дээр өглөө ирэхэд Б Макс моллын салбараас бараа зөөж авчирсан гээд 10-аад пүүз өрөөд тавьсан байсан. Үүний өмнө нь байх Б надад хэлэхдээ Улаанбаатар их дэлгүүрийн салбараас хэдэн пүүз Макс моллын салбар руу зөөсөн гэж хэлж байсан. ... Бэлэн мөнгө авч байхыг нь Бг 2-3 удаа харсан ба Хг 3-4 удаа авч байхыг нь харсан...” /1-р хх-н 93-95/ гэх мэдүүлэг,

гэрч Г.Хгийн “...2015 оны зун намайг хороолол дахь салбарт ажиллаж байхад тооллого дууссаны дараагаар Б яг хэд гэдгийг нь сайн мэдэхгүй байна ямартай ч 10 гаруй пүүзийг Maxmall салбар руу зөөхөөр нь би ингэж болж байгаа юм уу гэхэд Maxmall салбар руу өгөх гэж байгаа юм Х гадаа ирчихсэн байгаа, би мэдэж байна гэж хэлээд гарч явсан. Намайг хороолол дахь салбарт 2016 оны 06 дугаар сарын сүүлээр ажиллаж байхад тооллого хийгдсэн бөгөөд тооллогоор пүүзнүүд дутахад Б өөр дэлгүүрээс өөр брэндийн пүүзнүүд авч ирсэн. Тэгэхээр нь би чи гаднаас пүүз авч ирж болж байгаа юм уу, наад пүүзнүүд чинь хулхи байвал яах юм бэ, би чамайг менежер Энэрэлтэд хэллээ шүү гэхэд Б чи хэлэлгүй түр хүлээ, би тооллогын асуудлыг цэгцэлнээ гэж хэлснийх нь дараагаар гэнэтийн тооллого хийгдэхэд маш их хэмжээний пүүзний дутагдал гарсан...” /1-р хх-н 135-136/ гэх мэдүүлэг,

гэрч А.Н-ийн “...Манай дэлгүүр сарын сүүл болгонд тооллого хийдэг байсан ба тухайн үедээ тооллогонд нягтлан Оюун-эрдэнэ, нярав Должиндулам болон Б дарга бусад худалдааны зөвлөхүүд оролцдог байсан. Тооллого эхлэхээс өмнөх өдөр заримдаа 2-3 хоногийн өмнөөс бэлддэг байсан ба ихэвчлэн Б дарга өөрөө тооллогондоо бэлддэг байсан...Би касс дээр ажиллаж байх хугацаандаа орлогоо кассын машиндаа үлдээгээд, маргааш өглөө нь банкинд тушаадаг байсан. Тэгэхэд өглөө орлогоо аваад тоолохоор мөнгө их бага хэмжээгээр дутахаар нь би Б эгчээс орлогын мөнгө дутчихлаа гэхээр Б эгч би авчихсан юм аа гэж хэлээд, надад дутуу мөнгийг гүйцээж өгдөг байсан. Заримдаа бол надаас мөнгө авч яваад банкинд тушаадаг байсан. ... 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр байх ямартай ч хайрцаггүй шинэ 7-8 пүүзийг Б эгч авч ирээд агуулахад тавьчихсан байсан ба уг пүүзнүүдийг хаанаас авч ирснийг нь болон яасан талаар би мэдэхгүй. ...2016 оны 6 дугаар сарын сүүлээр дэлгүүр хаачихсан байхад тооллогын үеэр maxmall салбарын дарга Хгийн машинтай Мягмар гэх залуу ирээд, манайхаас 30-40 орчим хос пүүз аваад явсан. 2016 оны 6 сарын сүүлээр тооллого болсон ба уг тооллогонд Б менежер ууттай пүүзнүүд оруулж ирж тоолуулж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 137-138, 2-р хх-н 27/,

гэрч Ж.Дын “...2016 оны 6 сарын 28-ны өдөр Максмолл дахь салбарт тооллого хийсэн бөгөөд их хэмжээний бараа дутахаар нь дахин тооллого хийхээр болоод явсан. 2016 оны 6 сарын 29-ний өдөр Хороолол дахь салбарт тооллого хийхэд бас л бараа дутсан учраас дахин тооллого хийхээр болсон. Тэгээд 2016 оны 7 сарын 04-ний өдөр Максмолл дахь салбарт дахин тооллого хийхэд 6 сарын 28-ны өдөр хийсэн тооллогоноос илүү бараа дутсан байсан. Х тооллогонд оролцохгүйгээр шууд явсан бөгөөд дахин орж ирээгүй учраас бид хэд тооллогоо дэлгүүрийн ажилтнуудын хамтаар хийчихээд үргэжлүүлээд Хороолол дахь салбарт тооллого хийхэд Б бас л байхгүй байсан бөгөөд тооллого хийхэд бас л бараа өмнөх тооллого дээр нэмж дутсан. Барааны шилжүүлэг хийхдээ тооллого хийсний дараа хийдэг байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 231-232/,

гэрч Д.Оюун-Эрдэний “...2016 оны 6 дугаар сарны 28-ны өдөр Максмолл салбарт тооллого хийсэн бөгөөд тухайн өдөр Максмолл салбараас урьд урьдын тооллогуудаар дутаж байгаагүй бараанууд дутсан учир дахин гэнэтийн тооллого хийхээр болсон. Бусад дэлгүүрүүдэд байгаа Максмоллтой ижил бараануудад тэмдэглэгээ хийчихээд, 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Хороолол дахь салбарт тооллого хийхэд бас л бараа дутсан. Максмоллыг бодвол арай багаар дутсан учраас 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Максмоллын дэлгүүрт гэнэтийн тооллого хийх гэхэд салбар хариуцсан захирал Х “та нар бөөнөөрөө юу хийж байгаа юм бэ, хулгайчтай харьцаж байгаа юм шиг” гэж хэлснээ тооллогонд оролцохгүйгээр шууд гараад явахаар нь бид хэд тооллогоо хийхэд их хэмжээний бараа дутсан учраас удирдлагадаа мэдэгдсэн. 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн тооллого хийсний дараагаар 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр тооллого хийхэд бараа бүр ч ихээр дутсан. 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоос дутсан пүүз 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн кассаар уншигдаж зарагдсан байсан. Барааны шилжүүлэг хийхдээ салбар хариуцсан захирлууд брэнд менежерт заавал мэдэгдэх ёстой байдаг. Шилжүүлгийн баримт үйлддэг бөгөөд уг баримт нярав Должиндуламд хадгалагдаж байдаг юм. Тухайн өдрүүдэд шилжүүлэг хийгдсэн эсэхийг нь мэдэхгүй байна. ... 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр болон 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тооллогоор дутсан барааг өмнөх сард тоолсон тооллогын баримтыг үндэслэн тулгалт хийж зарагдсан бараагаа хасах жишээтэйгээр бодож гаргадаг. 2016.07.04-ний өдөр гэнэтийн тооллого хийхээр очих үед Макс молл дахь салбар дэлгүүрийн Б.Хгаас 6 өдрийн буюу 2016.06.28-наас 2016.07.03-ны өдрийн нийт орлого болох 12.726.000 төгрөг тушаагдах ёстой байтал тушаагдаагүй байсан. Тооллогоор очих үед кассанд байсан бэлэн мөнгийг гаргаж үзэхэд 3.181.000 төгрөг байсан ба түүнийг борлуулагч С.М-, Мягмар нараас гарын үсэг зуруулж хүлээж авсан. Үүнээс 9.025.000 төгрөг дутсан. Мөн 2016.07.04ний өдрийн гэнэтийн тооллогоор Хороолол салбар дэлгүүрийн 1 хоногийн буюу 2016.06.30-ны өдрийн борлуулалтын орлого болох 2.193.000 төгрөг тушаагдаагүй байсан ба тооллогоор кассан дахь бэлэн мөнгийг тоолоход ямар нэгэн мөнгө байгаагүй. Энэ талаар борлуулагч Хостуяад хэлж 1 өдрийн орлогын мөнгийг тушаасан эсэхийг дэлгүүрийн дарга Б.Бгаас асуугаадах гэхэд Хостуяа ...Б.Б нь байгууллагын дансанд тушаасан гэж хэлж байна гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 233-234, 3-р хх-н 117-118/,

шинжээч Д.М-ийн “...59 нэр төрлийн бараа дээр дахин тооллогоор дутсан 193 нэр төрлийн барааг нэмээд 2016 оны 07 сарын 07-ны өдрийн дахин тооллогоор 5 нэр төрлийн барааг хасаж тооцоход Максмолл дахь салбараас нийт 247 нэр төрлийн бараа дутсан. Харин хороолол дахь салбарын хувьд нийт 20 нэр төрлийн 30 ширхэг бараа дутсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 235/,

шинжээч Ц.О-ын “...Шинжилгээнд ирүүлсэн баримтуудаар үндэслэлтэй нь тогтоогдож байгаа. “... групп”-ийн салбаруудын бараа материалыг хөдөлгөөний тайлан, авлагын бүртгэл, санхүүгийн баримтаар тогтоогдож байна...” гэх мэдүүлэг /3-р хх-н 173-174/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Санхүүгийн баримтад бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн шинжээчийн ... тоот дүгнэлтүүд, Хөдөлмөрийн гэрээ /1-р хх-н 25/, Ажилд томилох тушаал /1-р хх-н 46,47/, Хараат бус аудиторын тайлан /1-р хх-н 151-158/, Ажлын байрны тодорхойлолт /3-р хх-н 137-141/зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Батбаяр нар нь шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцаагүй, завшсан гэх үйлдэл нь тогтоогдоогүй, нотолбол зохих байдлууд болох гэмт хэргийг шүүгдэгч нар нь “хэзээ яаж үйлдсэн”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ” зэргийг  нотлож чадаагүй. Иймд Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг харгалзан үзэж цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцлээ. Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь ... ХХК-ийн ерөнхий захирлын 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн  тоот, мөн оны 6 дугаар сарын 02-ны өдрийн  тоот тушаалаар дэлгүүр хариуцсан даргын албан тушаалд томилогдож дэлгүүрийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж байжээ /1-р хх-н 46,47, 3-р хх-н 137-140/. Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь дэлгүүрийн даргаар томилогдсон, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажил олгогч, ажилтан нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр дэлгүүрийн даргын эрх, үүргийг хэрэгжүүлж байсан болох нь гэрч Б.С-, С.М-, Г.Х, А.Ням-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.А нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь дэлгүүрийн даргын хувьд тухайн салбарын “...бараа бүтээгдэхүүний тоо ширхэг болон чанар, өнгө үзэмжийг дэлгүүрийн дарга бүрэн хариуцах...” талаар ажлын байрны тодорхойлолтод заасан байх тул тухайн салбарын бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.Х, Б.Б нарт итгэмжлэн хариуцуулсан болох нь хэргийн үйл баримтаас харагдаж байна. Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь тус тусын хариуцан ажиллаж байсан салбарын орлогыг анхан шатны баримтад тусгалгүй завшсан болох нь гэрч Б.С-ын “... 2015 оны 6 дугаар сараас хойш би Хг орлогын мөнгөнөөс өөрөө авдаг гэдгийг мэддэг болсон...захирал Б бас Х шиг касснаас өөрөө мөнгө аваад, зарсан барааг кассанд уншуулахгүйгээр мөнгийг касс руу хийдэг үйлдлийг нь би харсан ба орлогын мөнгө кассанд уншигдсанаар тушаагддаг байсан. Сүүлдээ би Бгаас чи яагаад касснаас мөнгө аваад байдаг юм, яагаад бараа кассанд уншуулахгүйгээр зараад байдаг юм гэхээр “буцаагаад удаахгүй хийчихнэ” гэдэг байсан... Бэлэн мөнгө авч байхыг нь Бг 2-3 удаа харсан ба Хг 3-4 удаа авч байхыг нь харсан...” /1-р хх-н 93-95/ гэх мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаас дүгнэхэд: шүүгдэгч нарын завшсан үйлдэл нь бусдын итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг хууль бусаар эргэлтэд оруулж өөрөөр хэлбэл бараа бүтээгдэхүүнийг баримтгүйгээр худалдан борлуулж тухайн борлуулсан бараагаа анхан шатны баримт тайланд тусгалгүйгээр худалдан борлуулсан барааныхаа төлбөрийг хохирогчид өгөөгүй зэрэг нь “завших” гэмт хэргийн үндсэн шинж бүхий үйлдэл хийж байсан талаар шүүгдэгч нарын удирдлаганд ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн ... тоот, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Санхүүгийн баримтад бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийсэн шинжээчийн ... тоот дүгнэлтүүдээр шүүгдэгч Б.Х нийт 67,022,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Б.Б нийт 10,278,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь хангалттай тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан болно. ... группын Макс Молл, Хороолол салбарын санхүүгийн бүртгэлийн шинжилгээнд хамруулсан хугацаа нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэх бөгөөд дутагдал илэрсэн хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 28, 7 дугаар сарын 04-ний өдрүүд бөгөөд дээрх цаг хугацаанд гэмт хэрэг үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн гэж үзнэ. Түүнчлэн бэлэн мөнгөний дутагдал хэзээ ямар хэмжээгээр дутагдсан болох нь шинжээчийн дүгнэлт болон гэрч Д.О, Ж.Д, Б.С-, С.М-, Г.Х, А.Ннарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдож байх тул өмгөөлөгч Г.Должинсүрэн, Ц.Батбаяр нарын саналыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгч Б.Х, Б.Б нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийн ойлголтод “албан тушаалын байдлаа ашиглаж” гэх шинж хуульчлагдаагүй байсан тул шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.2, Шинэчүүд овогт Батбаярын Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсоноор шүүгдэгч Б.Х нь 8,069,414 төгрөг, шүүгдэгч Б.Б нь 407,909 төгрөг төлж барагдуулсан байх тул /3-р хх-н 168/ шүүгдэгч Б.Хгаас 60.952.586 төгрөг, шүүгдэгч Б.Бгаас 11.870.091 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ат олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн өмгөөлөгчийн зардал төлсөн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул шүүх иргэний нэхэмжлэлийн өмгөөлөгчийн зардалтай холбоотой хэсгийг тооцоолох боломжгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Должинсүрэн эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан тайлбартаа шүүгдэгч Б.Бгийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хууль хэрэглэхэд эргэлзээтэй байдал үүсч байх тул шүүгдэгч Б.Бд ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу “гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн саналыг гаргалаа.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон” бол гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй талаар заажээ. Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд энэ нь хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон бол гэсэн шаардлагыг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрөөгүй учраас шүүгдэгч Б.Бг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөөгүй, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Х, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон тул улсын яллагчийн саналыг үндэслэн тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрчилж цагдан хорьж, цагдан хоригдсон тус бүр 01 /нэг/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг хохиролд нөхөн тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдан ирсэн Сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.12, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, Шүүгдэгч Шинэчүүд овогт Батбаярын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Хд оногдуулсан 3 /гурав/ жил хорих ялыг, Б.Бд оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Хгаас нийт 60.952.586 төгрөг гаргуулж, Б.Бгаас нийт 11.870.091 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгосугай.

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргээс учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Б.Х, Б.Б нарын цагдан хоригдсон 1 хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулах тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлсийг хохиролд нөхөн тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт хураагдан ирсэн Сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х, Б.Б нарт авсан цагдан хорих тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ