| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/06936/и |
| Дугаар | 5267 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 5267
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 78-1 байрны 1301 тоотод байрлах, регистрийн дугаар 9898603, Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 78 дугаар байрны 601 тоотод оршин суух, регистрийн дугаар ХО 81101011, Болормаагийн Баттамирт холбогдох
Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 492 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний болон цэвэрлэгээ, лифт жижүүрийн зардлыг 2015 оны 1-12 сарын 295 200 төгрөг, 2016 оны 1-8 сарын 196 800 төгрөг бүгд 492 000 төгрөгийн төлбөрөө төлөөгүй байна. Очир хотхон сууц өмчлөгчдийн холбооноос удаа дараа сэдэгдэл өгч төлбөр төлөхийг шаардаж байсан боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна.Иймд Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу 492 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баттамир шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би очир хотхон сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжилж буй засвар үйлчилгээний зардлын мөнгө болох 492 000 төгрөг улсын тэмдэгтийн хураамж 15410 төгрөг нийт 507 410 төгрөгийг 2016 оны 10 сарын 03-наас хойш 2 сарын дотор буюу 2016 оны 12 сарын 03-ны өдөрт төлж дуусгая. 2016 оны 11 сарын 3-ны өдөр 300 000 төгрөг 2016 оны 12 сарын 03-ны өдөр 207 410 төгрөг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбоо хариуцагч Б.Баттамирт холбогдуулан орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 492 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн Орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 492 000 төгрөгийг хариуцагч Б.Баттамир бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 410 төгрөгийн 50 хувь болох 7705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 7705 төгрөгийг улсын орлогоос, 7705 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Очир Хотхон Сууц Өмчлөгчдийн Холбооны нэхэмжилсэн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 492 000 /дөрвөн зуун ерэн хоёр мянга/ төгрөгийг хариуцагч Б.Баттамир төлж барагдуулна гэж зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 410 төгрөгөөс 7705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 7705 төгрөгийг улсын орлогоос, 7705 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН