Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 459

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

 нарийн бичгийн дара Э.Энх-Учрал, 

 улсын яллагч Р.Энх-Оюун,

 хохирогч Б.Б,

 гэрч М.О, Ц.А, Э.С, Г.Б, М.Э,

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Т.Б-т  холбогдох 1808019430334  дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр  эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, Толгойт .... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо  Чингэлтэй дүүргийн ....дугаар хороо, Дэнжийн ....дүгээр гудамжны 534 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,  Т овогт Т.Б  РД:УВ................,    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                         

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

Тус хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х-17/,

- Б.Бын гэрчээс өгсөн:..2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр...Стар караокены эзэн Б гэх залуутай маргалдсан...хашаа руу оруулаад төмрөөр толгой руу нүдсэн, би гараараа хаатал гар руу цохиод 2 гар хугарсан...караокены тооцоо хийгээгүй гэж зодсон...хоёр гар хугарсан, мах нь тасарсан...” гэх мэдүүлэг /хх-18-19/,

- хохирогч Б.Бын:..2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр...манай шавь Лхагва ирээд бид 2 ажлаас гараад 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Старт караокед орж 1 шил архи захиалж уусан...17 цагийн үед бас нэг шавь Энхүүш бид хоёрыг Нарангийн голд хүрээд ир гэхээо очтол дэлгүүрээс 1 шил архи авөөд нөгөө Стар караокед очиж уусан. Уугаад сууж байтал гаднаас Старт караокений эзэн Б орж ирээд над руу агсраад гараад ир гээд намайг дагуулаад арын хашаандаа оруулаад газраас труба аваад үгийн зөрүүгүй зодож эхэлсэн, би орилтол хамт явсан Лхагваа, Энхүүш 1 гарч ирээд салгаад намайг гэрт хүргэж өгсөн...Б төмөр трубагаар толгой руу цохих гээд байхад нь гараараа хааж 7-8 удаа цохиулж миний 2 гарыг хугалсан. Зодсоны маргааш нь Б манайд ирээд 1 шил архи 500.000 төгрөг үлдээгээд явсан эмчлүүлээрэй гээд тэр мөнгө нь одоо ч гэсэн гэрт байгаа. Надад маш их гомдолтой байна.../х-23/...Б согтуу орж ирээд чи хэн юм бэ, тооцоо энэ тэрээ хий гэсэн, ингээд Б бид 2 маргалдсан, гэтэл Б гаръя гээд намайг дагуулаад гарсан, хашаа руу орсон чинь урд орж гүйгээд хаанаас ч юм труба авч ирээд миний толгой руу цохисон, би толгойгоо гараараа хамгаалаад газар унасан...амиа аврахын тулд орилсон, тэр үед дотор сууж байсан Лхагваа, Энхүүш нар ирээд намайг салгаж авах гэсэн чинь өөдөөс нь цохиод арай гэж намайг салгаж аваад гэрт хүргэсэн...Эмчилгээний зардалд 1 сая орчим төгрөг гаргасан. Үүний 500.000 төгрөгийг Бс авсан. Харин үлдэгдэл эмчилгээний зардлын төлбөрийг барагдуулж авмаар байна. Дээр нь миний буруу гарны богтос яг хугарсан энэ гэмтэл дээр дахиад хагалгаанд орох шаардлагатай.../х-26/...Б намайг хашаан дотор трубагаар зодож байхад надтай хамт явсан хүмүүс салгаад би хашааны буланд суусан, надтай хамт явсан хүмүүс хашааны гадна Быг төмрөө хая гээд хэлээд, тэд нар хашааны үүдэн дээр хэрэлдээд байж байсан, тэгтэл цаанаас хүмүүс гарч ирээд тэр хэдийг салгаад, надтай хамт явсан хүмүүс намайг аваад явсан...Б угаасаа төмөр барьчихаад ойртуулахгүй байсан, надтай хамт явсан хүмүүс төмрөө хая гээд зайтай байсан учраас зодохоор асуудал болоогүй. Хэрвээ зодсон бол тухайн үедээ биед нь гэмтэл шарх учирсан цагдаад хандах байсан. Гэтэл цагдаад хандаагүй хэдэн сарын дараа эмнэлэгт үзүүлсэн байна...Надтай хамт явсан хүмүүс Быг зодох нөхцөл байгаагүй, Б төмөр барьчихаад ойртуулахгүй байсан...Нэг нь төмрийг нь салгасан, тэр цонхны үйлдвэрийн хүмүүс Бын обьектыг түрээслэдэг учраас Бын талд мэдүүлэг өгч байна...машины шил хагалсан талаар маргааш нь сонссон, тухайн үедээ би мэдээгүй. Б турба төмөр барьсан байсан учраас хагалсан байх... гэх мэдүүлэг /хх-27-29/,

Хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэж санаж байна. 09-ний өдөр гэдгийг санахгүй байна. Тухайн хэрэг гардаг өдөр ажлын өдөр байсан. Шавь Лхагважав ирээд урьд өдөр нь төрсөн өдрөө тэмдэглэсэн багшаа та гараад ир гээд сургуулийн ард байрладаг шар караоке орж 0,5 граммын архи уугаад дууссан. Шавь Энхтүвшин над руу яриад багшаа Гүнгэрваагийн цайны газар хүрээд ир гээд дуудсан. Тэнд очоод хоол идсэн. Замдаа 0,75 граммын архи аваад шар караоке руу ороод шилтэй архиныхаа таксийг төлөөд ууя гээд орсон. Тэгсэн согтуу хүмүүс ширээн дээрээс архи, аяга унагаасан. Т.Б орж ирээд тооцоогоо хийсэнгүй гэж хэлсэн. Т.Б бид хоёр гараад текний тэнд зогссон чинь Т.Б нь намайг Б гараад ир гээд гараад очсон чинь шар караокены урд талын булангаар гудамж  руу ороод шууд цаашаа яваад төмөр турбагаар цохисон. Хоёр гараараа хаасан. Дотор суусан хүмүүс орилж байгаа дуу сонсоод гараад ирсэн. Цаанаас вакум цонхны хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан. Намайг намайг найзууд машинд суулгаад гэрт хүргэж өгсөн. Маргааш нь гэмтлийн эмнэлэг очиж үзүүлэхээс өмнө ажил руугаа ороод цагаа бүртгүүлье гээд ажил руугаа орсон чинь Т.Б намайг гараад ир гэж дуудсан. Т.Б машинд суучих гэхээр нь суусан чинь гараа үзүүлчих гээд ах нь 500.000 төгрөг өгье, Хараа архи уух уу гэсэн. Гэмтлийн эмнэлэгт гараа үзүүлэхдээ цагдаад өргөдөл өгсөн. Т.Б нь Баа миний дүү чамд 1 сая төгрөг өгье, өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Манай ээж, эхнэр чамд мөнгө ямар хэрэгтэй юм асуудлаа шийддэг газраар нь яваад асуудлаа шийд гэсэн. Т.Б манай гэрийн гадаа ирээд залгаад байсан. “Чи сая төгрөг авахгүй бол би гадуур ажил хийгээд чи сая төгрөггүй үлдэнэ шүү” гэж хэлж байсан гэв.   

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлт : Хэсэг газрын үзлэгт:..Зүүн гарын шууны дунд хэсгээс хурууны үзүүр хүртэл аравч гөлтгөнөн боолттой, баруун бугалганы дунд хэсгээс хурууны үзүүр хүртэл аравч гөлтгөнөн боолттой, баруун шилбэний ар дунд, доод хэсэгт 02.х0.3-0.3х0.5см хүрэн ягаан цайвар өнгийн эдгэрч буй зулгаралтууд. 20118.04.10-н болон 12-ны баруун шуу, зүүн сарвууны рентген зургуудаар : баруун богтос яс диафикийн 1/3 хэсгээр хугарч зөрсөн, богтос ясны шөвгөн сэртэн хугарч зөрсөн, зүүн алганы 5-р яс хугарч, зөрсөн, олон хэлтэрхийтэй, баруун богтос ясанд металл ялтас шургаар бэхэлгээ хийсэн...гэжээ. Дүгнэлт : 1. Б.Бын баруун богтос ясны далд хугарал, зүүн алга ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-35/,  

- гэрч Б.Лхагважавын:...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр...Б багштай... хамт Стар караокед орсон. Тэнд сууж нэг шил архи уучихаад буцаж гараад Цэнхэр дэлгүүр орж Энхүүш, Мөнх-эрдэнэ гэдэг 2 хүнтэй уулзаад буцаж караоке ороод нэг шил архи аваад ууж сууж байгаад бид нар хоорондоо жаахан чанга чанга яриад ширээгээ хөдөлгөөд ширээн дээр байсан архи пивоо унагаачихсан. Тэгсэн эзэн нь гэх Б гэдэг залуу бид нар руу дайрснаа Б багшийг дагуулаад гарсан...Гадна хүн орилохоор нь цонхоор хартал Б багш дээшээ хараад хэвтчихсэн гараараа нүүрээ хаагаад зогсчихсон нөгөө Б нь гартаа труба барьчихсан зодож байсан, гүйгээд гарсан. Тэгээд очоод тэвэрч автал намайг трубагаараа цохисон. Тэгсэн хаанаас юм 4 хүн гарч ирээд болиулсан. Бид нар Быг гэрт нь хүргэж өгчих гээд явж байхад Б гар нь өвдөөд байна гэээд байнга ёолж байгаад гэртээ орсон...Би Бт гар хүрээгүй, салгах гэж тэврэхэд намайг трубагаар цохьсон... мэдүүлэг /хх-69-70/, 

- гэрч М.Эгийн:..2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчим...Оюу төвийн дотор хоол идэх гээд байж байхад Лхагважав над руу залгаад уулзая гэхээр нь би Б, Лхагважав 2-ыг дуудсан. Тэгээд тэндээ хоол идчихээд 1 газар орж сууя гээд “Стар” караокед ороод дуу дуулаад байж байтал Б гаднаас орж ирээд намайг таних уу гээд Б ахыг дагуулаад гараад явчихсан...Бид дотор үлдээд тооцоогоо хийх гээд байж байхад гадаа хүн орилохоор нь цонхоор хартал Б нь Б ахыг газар унагаад трубааар толгой руу нь цохиж байсан. Лхагважав, Мөнх-Эрдэнэ түрүүлж гүйгээд, би араас нь гартал Б нь Лхагвааг  турбадчихсан, Лхагваа ойртож чадахгүй байсан, би Б ахыг холдуулаад хашааны гадна гаргасан. Б өөрөө турбагаараа машины шил хагалчихсан. Тэгсэн Бын эхнэр, үл таних 2 залуу гарч ирээд бид нарыг болиулсан...гэх мэдүүлэг /хх-71-72/,

- гэрч Ц.Мөнх-Эрдэнийн өгсөн:..2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Энхтүвшинтэй уулзаж байгаад Лхагваатай ярьсан ба багш Бтай явж байна гэхээр нь дуудсан...тэгээд 1 шил архи аваад пабд орж уугаад, дахин 1 шил архи авч  уугаад тооцоогоо хийх гээд байж байсан чинь гаднаас уг пабыг ажилуулдаг зүс таних Б ах согтуу орж ирээд...юм ярьж байсан чинь багш жоохон уусан байсан учраас өөдөөс нь хэн бэ гэх зэргээр янз бүрийн юм яриад тэр жоохон маргаад Б уулзья гээд тэр хоёр гарсан...Тэгээд дуу дуулаад пиво уугаад сууж байхад цонх онгорхой, гадаа хүн орилоод байхаар нь цонхоор харсан чинь Б нь Б багшийг унагаасан дээрээс нь нарийнхан урт труба төмрөөр зодож байсан...Тэгээд бид нар очоод болиоч гэсэн чинь бид нарыг ойртвол ална шүү гээд ойртуулахгүй байсан. Тэгтэл Лхагважав гүйж очоод Быг салгах гээд очсон чинь нуруу руу нь трубагаар цохисон, хүн алах нь гээд Лхагважавыг авахад цаанаас хүмүүс боль гэж орилоход Б тэр хүмүүс руу анхаараад цаашаа харахаар нь бид нар тэнд байсан портер машины 2 талаас тойрч очоод Бын трубанаас Энхтүвшин барьж аваад зогсоосон. Тэгээд багшийг аваад хашаанаас гарахад гар нь эвгүй байсан тул эмнэлэг орох уу гэхэд гэртээ  харина гэхээр нь хүргэж өгсөн. Маргааш нь Энхтүвшин яриад багшийн хоёр гар нь хугарсан байна гэж ярьсан. Тухайн үед Т.Бт хэн нэгэн хүн ойртоогүй бид нарыг гарахад урт нарийнхан труба бариад ална гээд хүн ойртуулахгүй байсан...Портер машины нүүрэн талын салхины шилийг Т.Б өөрөө хүн ойртуулахгүй бид нарыг цохих гэж байгаад цохиж хагалахад цаанаас хүмүүс гарч ирээд анхаарал түр өөр тийшээ хандахаар нь Энхтүвшин трубаных нь үзүүрээс барьж аваад цаанаас хүмүүс ирээд барьж аваад турбаг нь салгаж авсан, Б цаашаа яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-84-85/,

- гэрч Б.Нарангэрэлийн:..2018 оны 4 дүгээр сарын 8-ны орой 20 цагийн орчимд манай нөхөр Бын 2 гар нь мэдээгүй болчихсон хугараад хавдчихсан, хөр, нуруу хөхөрөлттэй болчихсон орж ирсэн. Маргааш өглөө нь би өвчин намдаах эм өгөөд ажилд нь явуулсан. 13 цагийн үед манай нөхөр надруу яриад “Б өөрөө залгаад 500.000 төгрөг өгье, уулзъя эр хүн хүн салъя гээд 42-р сургуулийн гадаа ирсэн” гэж надад хэлсэн. Тэгээд би нөхрөө дагуулаад гэмтлийн эмнэлэг ороод үзүүлтэл яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд Бын өгсөн 500.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Б нь залгаад эр хүн шиг байгаарай, ингээд тохирчихъё гээд манай нөхөртэй яриад байсан. Тэрний өмнө би Б руу залгахад өөрийгөө өмөөрөөд байхаар нь салгасан, гэтэл манай нөхөр рүү залгаад тохирмоор байна гээд байхаар нь нөхөр цагдаагаар шийдүүлнэ гэсэн. 2018 оны 05 сарын сүүлээр Б манай нөхөр рүү залгаад 1.000.000 төгрөг өгье өргөдлөө авчих гэж хэлэхээр нь манай нөхөр манай эхнэртэй ярь гэж хэлээд тасалчихсан...гэх мэдүүлэг /хх-75-76/,

- гэрч Г.Б:..Би Бын эзэмшлийн грашийг түрээслэж вакум цонх хийдэг, 3 жил болж байна. Тэр өдөр Содномжамц, Мэндбат бид 3 машинтай, гаднаас орж  ирэхэд хашаан дотор хүн байгаагүй. Машинаа тавьчихаад багажаа оруулаад, тамхи татаад юм яриад зогсож байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гарсан чинь Б ах турба төмөр барьсан хоёр тийшээ савсан байдалтай, үл таних 2 залуу гартаа архины шил хагалаад барьсан ойртож чадахгүй байсан. Тэгээд бид нар тэр хоёр хүний архины шилийг салгаж аваад би нэгийг нь цааш нь холдуулаад эргээд очсон чинь араас нөгөө хүн хажуугаар гүйж очоод Б ахыг унагаагаад хоёулаа нийлсэн бие рүү нь өшиглөж байсныг бид нар салгаж босгоод тэр хүмүүс явцгаасан...Б ахын барьсан байсан трубаг манай хоёр найз салгаж авсан. Тэр хоёр хүн Б ахыг газар унагаасан бие хэсэг рүү нь өшиглөсөн, нүүр толгой руу өшиглөөгүй...зодоон болсны дараа Бын нүүр нь зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-88-89/,

- гэрч П.Мэндбатын өгсөн:..2018 оны 4 сард, өдрийг мэдэхгүй байна, Бын байрыг түрээсэлж вакум цонх хийдэг БолдБ дээр ажилласан...БолдБ, Содномжамц бид гурвыг портер машинтай гаднаас орж ирэхэд хашааны үзүүрт Т.Б үл таних хүнтэй зогсож байсан. Тэгээд бид нар хашаа руу орж ирээд юмаа буулгаад зогсож байсан чинь Ба хоёр танихгүй хүнд хөөгдөөд ороод ирсэн. Б ах чигээрээ гүйгээд чингэлэгийн цаагуур ороод нэг хүнтэй нь барьцалдахаар нь салгаад нэг хүнийг нь бариад үлдсэн. Б ах нөгөө хүнтэй хэрэлдээд машин руу явсан. Тэгээд би тэр хэдийн араас очиход Б ахыг хүнтэй хэрэлдсэн, гартаа турба барьсан зогсож байсныг салгаад зогсож байсан. Тэгэхэд миний машины шил хагарсан байсан...Тэгээд ямар нэгэн зодоон болоогүй салцгаасан...Тухайн үед Б ах тэр хүмүүсээс болж машины шил хагалчихлаа тэр хүмүүсээс мөнгийг нь гаргуулж өгнө гэж хэлсэн...Бид нарыг орж ирэхэд 2 хүн хөөж орж ирээд Б ах нэгэнтэй нь барьцалдсан байсан байх...Б ахыг салгаад тэр хүнийг нь бариад үлдсэн. Тэгтэл Б ах цаана машины хажууд нөгөө хүнтэй нь турба барьсан хэрэлдээд байх шиг байсан. Одоо санахад Б ахыг хашаан дотор тэр хоёр хүн нийлж зодоогүй, дайрахаар нь салгасан...Б хүнд зодуулсан юм болоогүй...Быг 2 хүн нийлж зодсон асуудал болоогүй. Зодоон болсны дараа Бын биед зодуулаад хөхөрч хавдсан юм харагдаагүй...Машины урд салхины шил цуурсан байсан, тухайн үед Б ах барьж байсан төмрөөрөө цохисон байх...уг төмрийг хаанаас авсныг хараагүй. Нэг харсан барьсан зогсож байсан...хашаан дотор зодоон болоогүй, зодолдох гээд байхаар нь салгасан. Бид нарыг ирэхээс өмнө зодолдсон байж магадгүй. Бид нарыг орж ирэхэд хашааны үзүүрт нэг хүнтэй зогсож байсан бөгөөд удаагүй хөөцөлдөөд ороод ирсэн...Ямар ч байсан хоёр хүн хөөгөөд орж ирсэн, удаагүй сүүлд нэг хүн ирсэн байсан шиг санаад байна...гэх мэдүүлэг /хх-80-82/,  

- гэрч Э.Сын өгсөн:..2018 оны 4 сард шиг санаж байна, вакум цонхны сургалтад явж дуусаад, хашаанд орж ирээд портер машинаас буугаад ирсэн чинь Б ах хашаа руу орж ирэхэд хойноос нь архины шил барьсан 3 залуу ална гээд хөөж орж ирсэн. Тэр 3 залуугийн 1 нь үлдээд, 2 нь Б ах руу дайрахаар нь би МэндБтай саатуулахад Б үйлдвэр, портер хоёрын дунд ороод труба барьчихсан зогссон. Уг хоёр залуу портер машины хоёр талаар очиж Б ахыг барьж аваад газар унагаагаад дундаа хийсэн бие рүү нь өшиглөж байхаар нь бид нар салгахад портерын салхины шил хагарсан байсан. Энэ үед Бгийн эхнэр орж ирээд тэр 3 залуу гараад явсан. Б ахын нүүр амнаас цус гарсан юм харагдаагүй. Тухайн үед Б ах портер машины хажууд турба барьсан зогсож байсан...Б ах руу 2 залуу архины шил шидэхэд оноогүй, хаалга мөргөөд хагарсан...Б барьж байсан турба төмрөөр хүн цохиогүй. Б ахад шилээ төлүүлмээр байна гэсэн чинь намайг хагалаагүй, миний гар руу цохиход нь савж шил хагалсан гэж мэдүүлээрэй гэсэн тэгэхдээ би үйл явдлыг Бын хэлснээр биш өөрийнхөө харснаар өглөө...гэх мэдүүлэг /хх- 86-87/,

- гэрч М.О-гийн өгсөн:..2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах барилгын комплекст байрлах ажил дээрээ байж байсан чинь манай бармен ажилтай Оюука над руу залгаад 42 дугаар сургуулйин биеийн тамирын багш Бук орж ирээд тооцоогоо хийгүй асуудал гаргаад байна, хүрээд ирээчээ, Б ахыг дуудсан гэж хэлсэн. 19-20 цагийн үед яваад очиход Оюука та гадаа гар, Б ахыг зодоод байна гэхээр нь баарынхаа хаалгаар гараад, тойроод урд талын хашаагаар орох гэтэл хаалган дээр Буктай таараад юу болоод байгаа юм гэж хэлчихээд хашаа руу яваад орсон чинь том биетэй 3 залуу, вакум цонхны 3 залуу, манай нөхөр бөөн бужигнаан болчихсон. Б газар хэвтчихсэн хүрмээрээ толгойгоо бүтээчихсэн...нөгөө залуучууд бүгдээрээ гартаа шил барьчихсан зогсож байсан, би хүн аллаа гэж орилоход тэр залуучууд зугтаасан...Б баруун талын чих нь сэтэрчихсэн, зүүн хөлний эрээн булчингийн орчимоор хавдчихсан амьсгалахад хэцээ байна гээд байсан...гэх мэдүүлэг /хх-78-79/,  

- гэрч Д.Э-н:..Төмөрийн Б нь 2018 оны 4 дүгээр сарын 12-оос 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл манай эмнэлэгт мэдрэлийн эмчилгээ хийлгэхээр 7 хоног хэвтээд гарсан байна. Уг хүний эмчилгээг би хариуцаж эмчилсэн бөгөөд тархины хаван хөөх, тархины үйл ажиллагаа сайжруулах, тархины бодисын сололилцоо дэмжих, цусан хангамж сайжруулах, витамин эмчилгээ, уламжлалтын зүүн эмчилгээ, биеийн зөөлөн бариа төөнүүр, бумба засал тангийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд гарсан. Т.Б нь эмнэлгээс гарахдаа хэвтэж эмчлүүлсэн картыг тухайн үедээ бичүүлээгүй бөгөөд гарсан өдрөөс хойш сар гарангийн дараа ирсэн шиг санаад байна картан дээр хэвтэж эмчлүүлсэн тухайгаа бичүүлмээр гэж ирэхээр нь эмчилгээгээ бичиж өгсөн. Тухайн үед Т.Бын биед хөхрөлт, няцралт байгаагүй бөгөөд ямар нэгэн гэмтлийн зовиур хэлээгүй. Т.Бын эмчилгээний онош нь гэмтлийн дараах тархины цуцалт гэсэн оноштой. Энэ гэмтлийг өөрөө хэлэхдээ олон жилийн өмнө авсан гэж хэлж байсныг өвчний түүхэн дээр бичсэн. Т.Бын эмчлүүлсэн картыг үзлээ /уншуулав/ эдгээр эмчилгээнүүдийг би бичсэн байна. Мөн уламжлалт эмчилгээний их эмч Уранчимэг өөрийн хийгдсэн эмчилгээг бичсэн байна...Т.Б нь эмчлүүлж гарчихаад сар гарны дараа картан дээр эмчлүүлсэн тухайгаа бичүүлмээр байна гээд ирэхээр нь би дээрх гэмтлүүдийг бичсэн нь үнэн. Сарын дараа ирсэн учраас өвчний түүхээ харалгүй өөрийнх нь хэлснээр бичсэн... гэх мэдүүлэг /хх-91-92/, 

- гэрч А.У-н:..Манай эмнэлэгт үл таних Т.Б гэдэг хүн толгой тархи хүзүү, мөр, дал өвдөж байна гэсэн шалтгаанаар 7 хоног хэвтэж уламжлалт, европ хосолсон эмчилгээ хийлгэсэн тэгэхдээ мэдрэлийн оноштой хэвтсэн. Тэгээд 7 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Түүнээс хойш уг хүнтэй уулзалдаагүй. Би уг хүнд зүү тавьж тангийн эмчилгээ хийсэн. Би уг хүнд эмчилгээ хийхэд биед нь харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин хүзүү дал, мөр, гуяны булчин чангарсан зовиур хэлж байсан учраас зүү тавьж эмчилсэн. Биений булчин чангарах асуудал нь хуян хөөрөх, хөших, гэмтлийн гаралтай зэрэг олон шалтгаанаас нөлөөлнө...гэх мэдүүлэг /хх- 94/, 

- Т.Б-т холбогдуулан гаргасан шинжээчийн дүгнэлтүүд /х-137, 164-166/, 

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:Караокений өрөөнд Б ширээн дээр дарж эд зүйл унагаах, Лхагважавийг түлхэх, заамдан татсан...Энхтүвшин Быг сандал дээр суулгах үед гаднаас 19.17 минутад Б орж ирээд Бтай юм яриад 19.20 минутад хамт гарсан тухай.../х-157/,       

- Т.Б-ын гэрчээр өгсөн:..2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр...Б найзуудын хамт орж ирж үйлчлүүлчихээд төлбөр тооцоо хийхгүй байна гээд манай бармен над руу залгаж хэлсэн...тэгсэн эхнэр, бармен Заяа нар хамтарч Баас тооцоог гаргуулж авсан гэсэн. Орой би ажлаа дуусгаад 17 цагийн орчимд гэртээ харьсан...Бын 3 найз хүмүүс гартаа архины шил бариад гар хөл рүү цохиод байсан. Б нь хөл рүү 3-4 удаа өшиглөсөн, 2-3 удаа шанаадсан, 2 чихийг маань шалбалсан байсан...толгой өвдөж байгаа, баруун гар шархирж өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-30-31/,

            - Т.Б-ын яллагдагчаар өгсөн...2018.04.08-ний өдөр орой 17 цагийн үед манай бармен утасдаад нөгөө Б өрөөнөөд хүмүүстэй зодолдоод байна ирээч гэсэн...Ороод учирлаад гуйхад өөдөөс агсам тавиад байхаар нь дагуулаад гарсан...гадаа гараад яриад зогсож байтал гудамж руу дагуулж ороод намайг цохисон...би зугтаад хашаа руу ороод нимгэн труба төмөр аваад саваад өөрийгөө хамгаалж байтал шавь нарын нэг нь ирээд миний трубанаас бариад авсан...тэд намайг зодсон...Вакум цонхын залуучууд ирээд салгах гээд чадахгүй байсан...Энэ үед манай эхнэр ирээд тэр 3 шавь нь зугтаад, Быгаа аваад явсан...Б хөл дээрээ тогтохгүй согтуу байсан...Маргааш нь хохирогч утасдаад дүү нь зодуулсан байна, хэнд зодуулчиваа, гар өвдөөд байна 500.000 төгрөг зээлээч гэсний дагуу зээлсэн.../х-152-153/

            Шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг: Энэ хэрэг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Хохирогч Б нь хэдэн сарын хэдний өдөр хэрэг гарсан, хаана уусан, хэнтэй уусан зэргээ мэддэггүй учраас хэрэгт олон янзаар мэдүүлсэн байдаг. Турба гэдэг нь хөшиг тогтоодог нарийн төмөр байсан. Би биеэ хамгаалахын тулд сандрахдаа нарийн төмрийг барьж авсан. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр манай караокед хохирогч Б нь архи уучихаад төлбөрөө төлөхгүй гарч зугтах гэж байхад нь караокены бармен, үсчин, халуун усны үйлчлэгч нар барьж аваад хэрүүл хийж байгаад төлбөрийг нь төлүүлсэн байдаг. Энэ хэрэг гарахаас Б нь сургуулийнхаа 4 эмэгтэй багшийг манай караокед дайлчихаад төлбөрөө төлөхгүй зугтаасан. Төлбөрийг нь төлүүлэхээр манай бармен, зохион байгуулагч нар хөөцөлдөж нэг эмэгтэй багшид нь хэлж төлбөрийг нь төлүүлсэн. Манай караоке байгуулагдаад 9 жил болж байна. Энэ хугацаанд хохирогч Б нь 7 хоног болгон орж ирээд асуудал гаргадаг. Би хохирогч Бын аавтай нь манай аав хамт ажилладаг байж байгаад хоёул бурхан болсон. Би хохирогчийн талийгаач аавтай нь иргэний хамгаалалтын 122-р ангид хамт ажилладаг байсан. Мөн дүүтэй нь хамт Солонгост 3 жил хамт хэрүүлгүй ажиллаж байгаад ирсэн. Удаа дараагийн болоод байгаа процессыг хохирогч Бын эцэг эхийг нь бодоод цагдаад мэдэгдэж байгаагүй. Хохирогч Б нь тухайн өдөр намайг зодоод алсан байсан бол яах байсан юм бэ. 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр буюу ажлын Даваа гараг байсан. Тухайн өдөр намайг орой алба тараад гэртээ ирэхэд манай караоке баарны бармен над руу утасдаад “нөгөө Б орж ирээд архи уугаад, хоорондоо зодолдоод болохгүй байна” гэж дуудсан. Энэ нь камерын бичлэгт бичигдсэн байгаа. Би очоод хохирогч Быг тайвшуурлах гээд гаргасан чинь хоёулаа ийшээ явъя гээд намайг гудам дагуулаад явснаа чамайг би алсан ч чадна. Манай дүү Бжаргал ч чамайг алж чадна, чамайг алсан байхад Сонгины цагдаа надад үйлчлэхгүй, прокурорт миний нөлөөтэй найзууд байдаг гээд толгой тус газар 3 удаа цохихоор нь хашаа руу ороод зугтаатал араас 2 удаа цохисон. Цохиулаад байтал хамт явсан 3 хүн нь хоёр гартаа архины шил бариад над руу дайрсан. Би сандрахдаа хойшоо ухарч цонхны нарийн төмрийг аваад цохисон боловч нэмэр болоогүй. Шууд дайрч орж ирээд намайг өргөж унагаад дээрээс өшиглөж, шилээрээ цохисон. Зодоон болж байхад 25 метр зугтсан. Тэгсэн манайхаас гараад дөрвүүлээ согтуу машин бариад зугтаасан. Би гарыг нь гэмтээгээгүй. Тухайн өдрийн шөнө манайхаас гараад ногоон зойрны арын гудамжинд зодолдож байсан гэж дуулсан.

Гурван залууд болон Бд цохиулаад толгой өвддөг болсон. Хавирга хугарсан. Хавирганы анх авахуулсан зургийг мөрдөн байцаагч санаатайгаар алга болгосон байсан. Тэр зурагт аль нь шинэ, аль нь хуучин гэдгийг нэг бүрчлэн гаргасан байсан. Ялалт гэх мөрдөгч зургийг санаатай алга болгосон. Бын шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахад хангадаггүй, надад ямар нэгэн байдлаар хариу өгдөггүй байсан. Цагдаагийн байгууллага аливаа хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлэх ёстой байх гэж боддог. Тийм ч учраас би хуулиа дээдэлж ажилладаг. Манай байгууллага одоо 26 камер тавьсан. Дуу дүрс хоёрыг нь бичдэг камераар солих гэж байгаа. Б нь Быг ална гэж хэлдэг гэсэн би айж байна. Энэ хэрэг ганцхан зодооны бус өөр агуулагатай зүйл байгаа. Хохирогч Бын найз нь ус сувагт ажилладаг Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч болж манай хорооноос дандаа нэр дэвшдэг хүн байдаг. Би хорооныхоо засаг захиргаа хууль бус болсон гэж Захиргааны шүүхэдсэн. Зохиомол хэрэгт ажиллаад байгаа. Хүнээр тандуулсан боловч цаанаасаа нөлөөтэй гээд таньдаг өмгөөлөгч татгалзаж байсан...Хорооны сонгууль болох гээд байсан. Ямар нэгэн хэрэгт холбогдож болохгүй байсан болохоор өргөдлөө авчих гээд уулзах гэсэн чинь зугтаагаад уулзахгүй байсан...Бын үй зайгүй найз нь сонгуульд гардаг. Хороонд нь би гарах гээд байсан. Мөнгө төгрөг өгсөн зүйл болоогүй. Гараад ир уулзъя гэсэн чинь гарч ирээгүй.../шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар : 

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б. Быг зодож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Б.Б-ын:..2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр...манай шавь Лхагва, Энхүүш нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Старт караокед орсон, архи ууцгаасан...Архи уугаад сууж байтал гаднаас Старт караокений эзэн Б орж ирээд, би маргалдсан...намайг дагуулаад арын хашаандаа оруулаад газраас труба аваад үгийн зөрүүгүй зодож эхэлсэн, би орилтол хамт явсан Лхагваа, Энхүүш нар гарч ирээд салгасан...намайг гэрт хүргэж өгсөн...Б төмөр трубагаар толгой руу цохих гээд байхад нь гараараа хааж 7-8 удаа цохиулж миний 2 гарыг хугалсан. Зодсоны маргааш нь Б 1 шил архи, 500.000 төгрөг өгөөд, эмчлүүлээрэй гэсэн.../х-23/...Б орж ирээд чи хэн юм бэ, тооцоо энэ тэрээ хий гэсэн, ингээд Б бид 2 маргалдсан, гэтэл Б гаръя гээд намайг дагуулаад гарсан, хашаа руу орсон чинь урд орж гүйгээд хаанаас ч юм труба авч ирээд миний толгой руу цохисон, би толгойгоо гараараа хамгаалаад газар унасан...амиа аврахын тулд орилсон, тэр үед дотор сууж байсан Лхагваа, Энхүүш нар ирээд намайг салгаж авах гэсэн чинь өөдөөс нь цохиод арай гэж намайг салгаж аваад, гэрт хүргэсэн.../х-26/...Б намайг трубагаар зодож байхад надтай хамт явсан хүмүүс салгаад би хашааны буланд суусан, надтай хамт явсан хүмүүс хашааны гадна Быг төмрөө хая гээд...хэрэлдээд байж байсан, тэгтэл цаанаас хүмүүс гарч ирээд тэр хэдийг салгаад, надтай хамт явсан хүмүүс намайг аваад явсан...Б угаасаа төмөр барьчихаад ойртуулахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-27-29/, 

- шинжээчийн 2018.05.04-ний өдрийн дүгнэлт: Хэсэг газрын үзлэгт:..Зүүн гарын шууны дунд хэсгээс хурууны үзүүр хүртэл аравч гөлтгөнөн боолттой, баруун бугалганы дунд хэсгээс хурууны үзүүр хүртэл аравч гөлтгөнөн боолттой, баруун шилбэний ар дунд, доод хэсэгт 02.х0.3-0.3х0.5см хүрэн ягаан цайвар өнгийн эдгэрч буй зулгаралтууд. 20118.04.10-н болон 12-ны баруун шуу, зүүн сарвууны рентген зургуудаар : баруун богтос яс диафикийн 1/3 хэсгээр хугарч зөрсөн, богтос ясны шөвгөн сэртэн хугарч зөрсөн, зүүн алганы 5-р яс хугарч, зөрсөн, олон хэлтэрхийтэй, баруун богтос ясанд металл ялтас шургаар бэхэлгээ хийсэн. Дүгнэлт: 1. Б.Бын баруун богтос ясны далд хугарал, зүүн алга ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.../хх-35/,    

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл…Караокений өрөөнд Б ширээн дээр дарж эд зүйл унагаах, Л-ийг түлхэх, заамдан татсан...Энхтүвшин Быг сандал дээр суулгах үед гаднаас 19.17 минутад Б орж ирээд Бтай юм яриад 19.20 минутад хамт гарсан тухай.../х-157/,        

- гэрч Б.Л:..2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр...Б багш, Энхүүш, Мөнх-эрдэнэ бид нар Стар караокед орсон, архи ууцгаасан...бид нар хоорондоо жаахан чанга яриад ширээгээ хөдөлгөөд ширээн дээр байсан архи пиво унагаачихсан...Б гэдэг залуу бид нар руу дайрснаа Б багшийг дагуулаад гарсан...Гадна хүн орилохоор нь цонхоор хартал Б багш дээшээ хараад хэвтчихсэн гараараа нүүрээ хаагаад...нөгөө Б нь гартаа труба барьчихсан зодож байсан, гүйгээд гарсан. Тэгээд очоод тэвэрч автал намайг трубагаар цохисон. Тэгсэн 4 хүн гарч ирээд болиулсан...Б гар нь өвдөөд байна гээд байнга ёолж байгаад гэртээ орсон...мэдүүлэг /хх-69-70/,   

- гэрч М.Эгийн:..2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр...Б, Л, бид нар “Стар” караокед ороод дуу дуулсан, архи ууцгаасан...Гэтэл Б гаднаас орж ирээд...Б ахыг дагуулаад гараад явчихсан...Бид дотор үлдээд тооцоогоо хийх гээд байж байхад гадаа хүн орилохоор нь цонхоор хартал Б нь Б ахыг...трубагаар толгой руу нь цохиж байсан. Л, М түрүүлж гүйгээд, би араас нь гартал Б нь Л турбадсан,  ойртож чадахгүй байсан, би Б ахыг холдуулаад хашааны гадна гаргасан...Тэгсэн Бын эхнэр, үл таних 2 залуу гарч ирээд бид нарыг болиулсан...гэх мэдүүлэг /хх-71-72/, 

- гэрч Ц.М:..2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Э-н, дараа нь Л, багш Б нартай уулзсан...архи аваад, мөн пабд орж архи аваад ууцгаасан...гэтэл гаднаас уг пабыг ажилуулдаг зүс таних Б ах согтуу орж ирээд...Багш жоохон уусан байсан учраас өөдөөс нь хэн бэ гэх зэргээр янз бүрийн юм яриад тэр жоохон маргаад Б уулзья гээд тэр хоёр гарсан...Тэгээд дуу дуулаад пиво уугаад сууж байхад цонх онгорхой, гадаа хүн орилоод байхаар нь цонхоор харсан чинь Б нь Б багшийг...нарийнхан урт турба төмрөөр зодож байсан...Тэгээд бид нар очоод болиоч гэсэн чинь бид нарыг ойртвол ална шүү гээд ойртуулахгүй байсан. Тэгтэл Л гүйж очоод Быг салгах гэхэд нуруу руу нь трубагаар цохисон...бид нар тэнд байсан портер машины 2 талаас тойрч очоод Бын трубанаас Энхтүвшин барьж аваад зогсоосон. Тэгээд багшийг аваад хашаанаас гарахад гар нь эвгүй байсан тул эмнэлэг орох уу гэхэд гэртээ  харина гэхээр нь хүргэж өгсөн. Маргааш нь Энхтүвшин яриад багшийн хоёр гар нь хугарсан байна гэж ярьсан...гэх мэдүүлэг /хх-84-85/, 

- гэрч Г.Б:..Би Бын эзэмшлийн грашийг түрээслэж вакум цонх хийдэг..Тэр өдөр Содномжамц, Мэндбат бид 3 машинтай, гаднаас орж ирэхэд хашаан дотор хүн байгаагүй. Машинаа тавьчихаад багажаа оруулаад, тамхи татаад юм яриад зогсож байхад гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гарсан чинь Б ах турба төмөр барьсан хоёр тийшээ савсан байдалтай, үл таних 2 залуу гартаа архины шил хагалаад барьсан ойртож чадахгүй байсан...Б ахын барьсан байсан турбаг манай хоёр найз салгаж авсан...гэх мэдүүлэг /хх-88-89/,

- гэрч П.М-н өгсөн:..2018 оны 4 сард, өдрийг мэдэхгүй байна...БолдБ, Содномжамц бид гурвыг портер машинтай гаднаас орж ирэхэд хашааны үзүүрт Т.Б үл таних хүнтэй зогсож байсан. Тэгээд бид нар хашаа руу орж ирээд юмаа буулгаад зогсож байсан чинь Б хоёр танихгүй хүнд хөөгдөөд ороод ирсэн. Б ах чигээрээ гүйгээд чингэлэгийн цаагуур ороод нэг хүнтэй нь барьцалдахаар нь салгаад нэг хүнийг нь бариад үлдсэн. Б ах нөгөө хүнтэй хэрэлдээд машин руу явсан. Тэгээд би тэр хэдийн араас очиход Б ахыг хүнтэй хэрэлдсэн, гартаа турба барьсан зогсож байсныг салгаад зогсож байсан...Ямар ч байсан Бг хоёр хүн хөөгөөд орж ирсэн, удаагүй сүүлд нэг хүн ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-80-82/,    

- гэрч Э.С-ын өгсөн:..2018 оны 4 сард шиг санаж байна, вакум цонхны сургалтад явж дуусаад, хашаанд орж ирээд портер машинаас буугаад ирсэн чинь Б ах хашаа руу орж ирэхэд хойноос нь архины шил барьсан 3 залуу ална гээд хөөж орж ирсэн. Тэр 3 залуугийн 1 нь үлдээд, 2 нь Б ах руу дайрахаар нь би МэндБтай саатуулахад Б үйлдвэр, портер хоёрын дунд ороод труба барьчихсан зогссон...бид нар салгасан...гэх мэдүүлэг /хх- 86-87/, 

- гэрч Б.Н-н:..2018 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн орчимд манай нөхөр Бын 2 гар нь мэдээгүй болчихсон хугараад хавдчихсан, хөр, нуруу хөхөрөлттэй болчихсон орж ирсэн. Маргааш өглөө нь би өвчин намдаах эм өгөөд ажилд нь явуулсан. 13 цагийн үед манай нөхөр над руу яриад “Б өөрөө залгаад 500.000 төгрөг өгье, уулзъя эр хүн хүн салъя гээд 42-р сургуулийн гадаа ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би нөхрөө дагуулаад гэмтлийн эмнэлэг ороод үзүүлтэл яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гээд Бын өгсөн 500.000 төгрөгийг эмчилгээнд зарцуулсан. Б нь залгаад эр хүн шиг байгаарай, ингээд тохирчихъё гээд манай нөхөртэй яриад байсан. Тэрний өмнө би Б руу залгахад өөрийгөө өмөөрөөд байхаар нь салгасан, гэтэл манай нөхөр рүү залгаад тохирмоор байна гээд байхаар нь нөхөр цагдаагаар шийдүүлнэ гэсэн. 2018 оны 05 сарын сүүлээр Б манай нөхөр рүү залгаад 1.000.000 төгрөг өгье өргөдлөө авчих гэж хэлэхээр нь манай нөхөр манай эхнэртэй ярь гэж хэлээд тасалчихсан...гэх мэдүүлэг /хх-75-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Шүүгдэгч Т.Б нь тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.   

Хохирогч нь тухайн үед тухайн шүүгдэгчид зодуулсан тухайгаа удаа дараа тогтвортойгоор мэдүүлсэн, мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгийн эх сурвалж нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдсон байх бөгөөд хохирогч нь өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй, шүүгдэгчээс өөр хүнтэй маргалдаж зодуулсан гэх үндэслэл, нотлох баримт огт байхгүй  тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь бодитой тогтоогдсон гэж үзнэ.    

Шүүгдэгч нь хохирогчийг дагуулж гарсан, энэ үедээ труба барин зодсон болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, мөн гэрч Б.Лхагважав, М.Э, Ц.Мөнх-Эрдэнэ нарын мэдүүлгээр, шүүгдэгч нь труба барьчихсан улмаар тухайн үед хохирогчтой хамт явсан хүмүүст хөөгдөж хашаанд орж ирсэн, хашааны буланд хохирогч байсан болох нь гэрч Б.Л, М.Э, Ц.М, Г.Б, П.Мт, Э.С нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх  бөгөөд гэрч Г.Б, П.М, Э.С нарын хувьд “шүүгдэгч ба хохирогч” нарын хооронд анх болсон маргаан, зодооныг хараагүй, мэдээгүй болох нь тухайн гэрч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, түүнчлэн хохирогчийн болон гэрч Б.Л, М.Э, гэрч Ц.М нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байх тул тус хэргийн нотлох баримтуудын эх сурвалж, нотолгооны чадварт эргэлзээтэй, зөрүүтэй, зөрчилтэй байдал байхгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Б.Л, М.Э, Ц.М нар нь шүүгдэгчийн гартаа труба барин хохирогчийг зодсон тухайн үйлдлийг харсан даруйд салгах оролдлогууд хийсэн, энэ үед Б.Л шүүгдэгчид цохиулсан гэх ба Б.Л, М.Э, Ц.М нар шүүгдэгчийн гараас трубаг нь авахаар шүүгдэгчийг элдэн хөөж хашаанд оруулсан, тухайн үед тэдний хооронд болсон хэрүүл маргааныг Г.Б, П.М, Э.С нар салгасан байх бөгөөд энэ үед шүүгдэгчийн мэдүүлснээр түүний эрүүл мэндэд хавирга хугарсан болон бусад хохирол учраагүй болох нь :

- гэрч П.М өгсөн:..тэр үед Б ахыг хашаан дотор тэр хоёр хүн нийлж зодоогүй, дайрахаар нь салгасан...Б хүнд зодуулсан юм болоогүй...Быг 2 хүн нийлж зодсон асуудал болоогүй. Зодоон болсны дараа Бын биед зодуулаад хөхөрч хавдсан юм харагдаагүй.../80-82/,   

- гэрч Э.С-ын өгсөн:.. Б ахын нүүр амнаас цус гарсан юм харагдаагүй...Б ах руу 2 залуу архины шил шидэхэд оноогүй, хаалга мөргөөд хагарсан /х-86-87/,  

- гэрч Г.Б:..тухайн маргаан зодоон болсны дараа Бын нүүр нь зүгээр байсан...гэх мэдүүлэг /хх-88-89/,   

- Т.Б-ын 2018.06.07-ны өдөр гэрчээр өгсөн:..толгой өвдөж байгаа, баруун гар шархирж өвдөж байна...гэх мэдүүлэг /хх-30-31/,  

- Т.Б-ын өвчний түүх /х-47-54/,  

- Т.Б-ын биед 2018.04.08-ны өдөр гэмтэл учирсан гэх баримт, үндэслэлгүй  тухай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /х-64-66/,

- гэрч Д.Э:..Т. Б нь 2018 оны 4 дүгээр сарын 12-оос 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл манай эмнэлэгт мэдрэлийн эмчилгээ хийлгэхээр 7 хоног хэвтээд гарсан байна...Тархины хаван хөөх, тархины үйл ажиллагаа сайжруулах, тархины бодисын сололилцоо дэмжих, цусан хангамж сайжруулах, витамин эмчилгээ, уламжлалтын зүүн эмчилгээ, биеийн зөөлөн бариа төөнүүр, бумба засал тангийн нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн...Тухайн үед Т.Б-ын биед хөхрөлт, няцралт байгаагүй бөгөөд ямар нэгэн гэмтлийн зовиур хэлээгүй. Т.Б-ын эмчилгээний онош нь гэмтлийн дараах тархины цуцалт гэсэн оноштой...Сарын дараа ирсэн учраас өвчний түүхээ харалгүй өөрийнх нь хэлснээр өвчний картад нь бичсэн...гэх мэдүүлэг /хх-91-92/,     

- гэрч А.У:..Манай эмнэлэгт үл таних Т.Б гэдэг хүн толгой тархи хүзүү, мөр, дал өвдөж байна гэсэн шалтгаанаар 7 хоног хэвтэж уламжлалт, европ хосолсон эмчилгээ хийлгэсэн тэгэхдээ мэдрэлийн оноштой хэвтсэн...Уг хүнд эмчилгээ хийхэд биед нь харагдах гэмтэл шарх байгаагүй. Харин хүзүү дал, мөр, гуяны булчин чангарсан зовиур хэлж байсан учраас зүү тавьж эмчилсэн. Биений булчин чангарах асуудал нь хуян хөөрөх, хөших, гэмтлийн гаралтай зэрэг олон шалтгаанаас нөлөөлнө...гэх мэдүүлэг /хх- 94/ зэрэг нотлох баримтын эх сурвалжаар тогтоогджээ.    

Мөн хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн:..Б нь миний дүү чамд 1 сая төгрөг өгье, өргөдлөө буцаагаад авчих гэж хэлсэн. Манай ээж, эхнэр чамд мөнгө ямар хэрэгтэй юм, асуудлаа шийддэг газраар нь яваад шийд гэсэн. Т.Б манай гэрийн гадаа ирээд залгаад байсан. “Чи сая төгрөг авахгүй бол би гадуур ажил хийгээд чи сая төгрөггүй үлдэнэ шүү” гэж хэлсэн тухай мэдүүлэг, гэрч  Б.Нарангэрэлийн:..Б нь залгаад эр хүн шиг байгаарай, ингээд тохирчихъё гээд манай нөхөртэй яриад байсан. Тэрний өмнө би Б руу залгахад өөрийгөө өмөөрөөд байхаар нь салгасан...Гэтэл манай нөхөр рүү залгаад тохирмоор байна гээд байхаар нь нөхөр цагдаагаар шийдүүлнэ гэсэн. 2018 оны 05 сарын сүүлээр Б манай нөхөр рүү залгаад 1.000.000 сая  төгрөг өгье өргөдлөө авчих гэж хэлэхээр нь манай нөхөр манай эхнэртэй ярь гэж хэлээд тасалчихсан...гэх мэдүүлэг /хх-75-76/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн :..Хорооны сонгууль болох гээд байсан. Ямар нэгэн хэрэгт холбогдож болохгүй байсан болохоор өргөдлөө авчих гээд уулзах гэсэн чинь зугтаагаад уулзахгүй байсан...Бын үй зайгүй найз нь сонгуульд гардаг. Хороонд нь би гарах гээд байсан. Мөнгө төгрөг өгсөн зүйл болоогүй. Гараад ир уулзъя гэсэн чинь гарч ирээгүй тухай мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч нь хэргийн оролцогч, бусад оролцогч нарт нөлөөлөхгүй байх үүргээ зөрчсөн болох нь үгүйсгэгдээгүй байна. 

Шүүгдэгч нь хэдийгээр холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй хэдий ч тухайн эрхэд илтэд зохиомол байдлыг зориудаар бий болгох, оролцогч нарт нөлөөлөхөд чиглэгдсэн эрх, үйлдэл огт хамааралгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг дийлэнх олонх нотлох баримтуудын эх сурвалжид гэмт хэрэг үйлдэгдсэн өдрийг 2018.04.08 гэх баримтат мэдээллүүд авагдсан байх тул гэмт хэрэг болсон өдрийн талаар шүүх хуралдаанд оролцсон зарим оролцогчийн...”2018.04.08 эсхүл 2018.04.09 байх, санахгүй байна, тэгж бодож байна гэх мэтээр зөрүүтэй мэдүүлсэн мэдүүлгээр “2018.04.09” гэж өөрчлөх, таамаглах боломжгүй бөгөөд тухайн зөрүү үүсгэсэн байдал тус хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэл болохгүй байна.   

Тус хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзэхэд хохирогч нь согтууруулах ундааны зүйлс бага бусаар хэрэглэснээс хамт явсан хүмүүстэйгээ барьцалдсан, энэ явцдаа өрөөний эд зүйлс унасан, Бтай дохио зангаа хэрэглэн ярилцах дүрс бичигдсэн буюу хохирогчийн зүй бус үйлдэл гаргасан байх боловч энэ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэх үндэслэл огт болохгүй байна.   

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд тус хэрэгт нотолбол зохих ажиллагааг дутуу нотолсон, гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, эргэлзээтэй, шүүгдэгчийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлт зөрүүтэй зэрэг шалгавал зохих асуудлууд байгаа тул тус хэргийг прокурорт буцаах тухай шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг  хүлээж авах үндэслэл хангалтгүй гэж шүүх дүгнэв. 

Иймд шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.      

Хохирогч нь хохиролд нийт 9.161.849 төгрөг нэхэмжилсэн (х-168), шүүгдэгч нь хохирогчид 500,000 төгрөг шилжүүлсэн байх ба хохирлыг шийдвэрлэхэд нотлох баримт, үндэслэлүүд хангалтгүй байх тул хохирогч нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:         

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тухайн гэмт хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үйлдсэн байх ба шүүхэд тус хэрэг 2019 оны 04 сарын 1-ний өдөр ирсэн байх ба урьдчилсан хэлэлцүүлэг зарлагдаж, улмаар шүүх хуралдаан хийсэн өдрийн байдлаар шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дууссан байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт заасныг журамалан шүүгдэгч Т.Бт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөсүгэй. 

3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэрэгт хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР