Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 840

 

 

 

 

 

 

  

  

2016 оны 10 сарын 03 өдөр           Дугаар 181/ШШ2016/00840             Улаанбаатар хот 

         

        

Хариуцагч нэхэмжлэлийн

шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Уянга би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө ЭНТО, “Пийс тауэр” барилга, 7 давхар, 705 тоотод байрлах, “Вишнфанд” ББСБ /РД:2823624/-ын нэхэмжлэлтэй,        

           Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашаан 9-462 тоотод оршин суух, Жаягсан овогт Содномцэрэнгийн Хишигбаяр /РД:ИФ79111505/-т холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 446,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад                     

 

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд” Банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Иргэн С.Хишигбаяр нь 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Вишнфанд Банк бус санхүүгийн байгууллагын Улаанбаатар-4 салбараас 10809719 тоот зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2,2 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй.

Зээлдэгч С.Хишигбаяр нь үндсэн зээл 402,260 төгрөг, үндсэн зээлийн хүү нь 36,240 төгрөг, нотариатын хөлс 7,500 төгрөг,бүгд 446,000 төгрөгийн төлбөртэй байна. Иймд уг зээлийг төлүүлж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Хишигбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа:

“Вишнфанд” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжилсэн 446,000 төгрөгийг С.Хишигбаяр би 2 сарын хугацаанд төлж барагдуулна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг судлаад   

 

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд” Банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч С.Хишигбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 446,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Хишигбаяр нь нэхэмжлэлийн шаардлага болох 446,000 төгрөгийг 2 сарын дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.                                                        

     

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, С.Хишигбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.         

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч С.Хишигбаяр нь нэхэмжлэгч “Вишнфанд” Банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлийн шаардлага болох 446,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.                  

     

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,030 төгрөгөөс 7,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын 200600910 тоот данснаас 7,015 төгрөгийг, хариуцагч С.Хишигбаяраас 7,015 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргахгүй, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.  

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Ө.УЯНГА