| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2024/00596/И |
| Дугаар | 210/МА2025/01089 |
| Огноо | 2025-06-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01089
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******, *******, *******, *******а нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 177,199,999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******а нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
50,000,000 төгрөгийг зээлэх саналыг анх ******* надад хандаж гаргасан бөгөөд өөрийн эцэг болох *******ын үл хөдлөх хөрөнгийг надад барьцаалуулан зээл авсан ба зээлсэн 50,000,000 төгрөгийг ******* болон түүний эхнэр *******а нар захиран зарцуулсан байдаг.
Иймд, зээлийн гэрээг ******* болон нартай, барьцааны гэрээг *******, ******* нартай тус тус бичгээр байгуулсан хэдий ч иргэн ******* болон *******а нарт 50,000,000 төгрөгийг зээлдүүлсэн нь тогтоогддог. *******ы эцэг, эх *******. ******* нар нь зээлийн гэрээний баталгаа болгож, өөрсдийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.
Улмаар дээрх зээлийн гэрээ байгуулагдсаны дараагаар буюу 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр *******, ******* болон түүний эхнэр *******а нар нь дээрх зээлийн гэрээнд хавсралт үйлдэж, ******* надаас 30,000,000 төгрөгийг өмнөх зээл дээр нэмж зээлсэн ба энэ талаараа харилцан тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан.
Дээрх хугацаанаас хойш Т.Баярсайхан, *******а, *******, *******, нар нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөөр ирсэн ба 2022 оны 07 дугаар сарын 26-ны зээлийн гэрээний хугацаа дууссан.
Хариуцагч нарын хувьд зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсанаас хойш эхний 2 cap тус бүр 5,000,000 төгрөг төлсөн ба гэрээний дагуу cap бүр 50,000,000 төгрөгийн 4 хувийн хүү болох 2,000,000 төлөх үүрэгтэй. Иймд эхний 2 сарын хугацаанд нийт 10,000,000 төгрөгийг төлснөөс 2 сарын хүү буюу 4,000,000 төгрөгийг хүүнд, 6,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасах үндэслэлтэй. Улмаар үндсэн зээлээс 44,000,000 төгрөг үлдсэн.
...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээний хавсралтаар нэмж 30,000,000 төгрөг зээлсэн тул 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 80,000,000 төгрөгөөс хүү тооцно.
...Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дууссан боловч хариуцагч нарын зүгээс зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлж барагдуулалгүй 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүргэсэн. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар сунгах хүсэлт гаргасан. Мөн тус зээлийн гэрээг сунгах хүсэлтдээ хариуцагч нар нь зээлийн гэрээний үндсэн төлбөрийг төлж барагдуулаагүй тухайгаа хүлээн зөвшөөрсөн байдаг тул зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш зээлийн гэрээг сунгасан өдөр хүртэлх 5 cap буюу 150 хоногийн хугацаанд зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 74,000,000 төгрөгөөс хоног тутамд 370,000 төгрөг буюу нийт 55,500,000 төгрөгийн алдангийг гэрээний 3.7-д заасны дагуу тооцох үндэслэлтэй.
...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж, 1 жилийн хугацаагаар урьд гэрээгээр тохирсон нөхцөлөөр сунгасан ба энэ хугацаанд 74,000,000 төгрөгөөс гэрээний 3.3-д заасны дагуу cap бүр 4 хувийн хүү тооцох бөгөөд 1 жилийн хугацаанд 35,520,000 төгрөгийн хүү тооцохоор байна. Мөн гэрээний хугацааг сунгасан сүүлийн нэг жилийн хугацаанд хариуцагч нарын зүгээс нийт 10,040,000 төгрөгийг төлсөн ба уг төлбөрийг дээрх хугацаанд төлбөл зохих хүүгээс хасахад 25,480,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Мөн Т.Баярсайхан нь 2023 оны 0 сарын 29-ны өдөр ******* надаас нэмэлтээр 7,000,000 төгрөгийг 10,000,000 төгрөг болгож өгнө гэх амлалт өгч зээлсэн боловч өдийг хүртэл эргэн төлөөгүй. тул 7,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээгээр нэхэмжилж буй үнийн дүнд нэмж нэхэмжилж байна.
...Гэрээний хугацааг сунгасан сүүлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүү буюу 25,480,000 төгрөг, гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 74,000,000 төгрөг, 2023 оны 0 сарын 29-ний өдөр Т.Баярсайханы зээлсэн 7,000,000 төгрөг, нийт, гэрээний үндсэн үүрэг буюу зээлийн гэрээний хүү болон үндсэн төлбөрт 113,466,666 төгрөг, алдангид 56,733,333 төгрөг, нийт 170,199,999 төгрөг, мөн 2023 оны 0 сарын 29-ний өдөр Т.Баярсайханы зээлсэн 7,000,000 төгрөгийг нэмж нийт 177,199,999 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж тавин сая төгрөгийг нэг жилийн хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлж авсан. Энэхүү зээлийг *******, ******* нарын хамтран эзэмшдэг Хан-Уул дүүргийн хороо, байр, байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг барьцаалсан.
******* нь *******тэй зээлийн гэрээ байгуулаагүй, зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй бөгөөд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигчийн хувьд барьцаалахыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан болно.
Нэхэмжлэлд дурдсанаар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр *******, *******, *******а нар *******тэй харилцан тохиролцож 30,000,000 төгрөгийг нэмж зээлсэн, ******* 2023 оны 0 сарын 29-ний өдөр *******гээс 7,000,000 төгрөгийг дахин зээлсэн гэх үйл явдлын тухай огт мэдэхгүй бөгөөд энэхүү харилцаанд оролцоогүй юм.
...энэхүү зээлийн гэрээний үүргийг *******аас нэхэмжлэх нь бодит нөхцөл байдалд бүрэн нийцэж байх тул ...*******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Хариуцагч *******, *******а нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
...1. Өнгөрсөн цаг хугацаанд ******* нь аавынхаа нэр дээр авсан 50,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд зээлдүүлэгч *******гийн Хаан банк дахь тоот дансанд 20 удаагийн гүйлгээгээр нийт 39,160,000 төгрөгийг төлсөн.
2021 оны 08 сарын 28-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл cap бүрийн 28-ны өдөр төлбөр төлж байсан ба нийт төлсөн төлбөрийн 18,014,320 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаж тооцно. Учир нь нийт төлсөн 39,160,000 төгрөгөөс 1 жилийн хугацаанд үндсэн зээлийн үлдэгдлээс тооцож төлбөл зохих хүү 21,145,680 төгрөг байгааг бүрэн төлж барагдуулсан. 2022 оны 07 сарын 28-ны өдрөөс хойш зээлийн хүү тооцох эрхгүй байх тул гэрээний хугацаанд зээлийн хүүгээс илүү төлсөн төлбөр, хугацаа дууссанаас хойш төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлийн дүнгээс хасаж тооцох нь хууль үндэслэлтэй байна.
Иймд, 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 31,985,680 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно.
2. 2022 оны 05 сарын 13-ны өдөр *******гээс 30,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Гэхдээ тухайн зээлийн хувьд хүү тохиролцож бичгээр гэрээ байгуулаагүй юм.
Өнгөрсөн хугацаанд ******* нь 30,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд 20,520,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл 29 удаа нийт 2,270,000 төгрөгийг тус тус төлсөн.
*******ы төлсөн 22,790,000 төгрөгийг анх хүлээн авсан 30,000,000 төгрөгөөс хасаж тооцвол 7,210,000 төгрөг үлдэж байгааг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа бөгөөд *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас 39,195,680 төгрөгийг төлөх үндэслэл байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн хэсэг болон ... бусад хариуцагч нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас 89,355,000 /наян есөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, хариуцагч *******аас 7,000,000 /долоон сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д тус тус олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 80,844,999 төгрөгт холбогдох шаардлагыг, хариуцагч *******ад холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Т.Бямбасайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,044,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 709,925 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч *******, ******* нар нь 89,355,000 төгрөгийг төлөх үүргээ сайн дураараа гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол зээлийн барьцаа хөрөнгө болох *******, ******* нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн хороо, хороолол, байрны 20 м.кв талбай бүхий, 2 өрөө, улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ сунгах хүсэлт гаргах нь гэх баримтаар талууд 2023 оны 07 сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар тохиролцож нэмэлт гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.3-т тус тус заасныг зөрчсөн байгааг авч үзэхгүйгээр нэхэмжлэгчид ашигтай байдлаар нотлох баримтыг үнэлсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч ******* нь *******гээс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөгийг, 2023 оны 03 сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөгийг зээлж авсан тухай маргаагүй бөгөөд 30,000,000 төгрөгийн зээлээс 22,790,000 төгрөгийг төлж барагдуулсан ба 7,210,000 төгрөг, 7,000,000 төгрөгийн зээлээс эргэн төлөлт хийгээгүй тул нийт 14,210,000 төгрөгийн үлдэгдэлтэй, төлж барагдуулахыг зөвшөөрсөн байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс *******ы авсан 30,000,000 төгрөгийн зээлийг ******* авсан мэтээр тайлбарлаж, зээл хүүгийн тооцооллыг хамтад нь хийж, 2021 оны 07 сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. *******, ******* нараас 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн зээлийн гэрээ сунгах хүсэлт гаргах нь гэх баримтыг анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээний нэмэлт өөрчлөлт гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар ******* болон ******* нарын хооронд байгуулсан 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд талуудын хэн аль гарын үсэг зурах байсан ба гэрээний хугацаа дууссан даруйд үйлдэх боломжтой байсан юм.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч *******, ******* нараас 31,680,000 төгрөг, *******аас 14,210,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал нэхэмжлэгчийн анх зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрийг тус үнийн дүнгээс тооцож төлөх ёстой гэж маргасан. Шүүхээс эхний 2 удаагийн төлөлтөөр 6,000,000 төгрөгийг илүү төлсөн тул түүнээс хойш хүүгийн төлбөрт 1,760,000 төгрөг төлж байгаа нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Үүнд гомдолд гаргаагүй. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо үндсэн зээлийн дүнгээс хасаж тооцох ёстой гэж, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хариуцагч нарын гаргасан зээлийн гэрээ сунгах хүсэлт гаргах нь гэх бичиг нь зээлийн төлбөрөө илэрхийлсэн баримт гэж тус тус тайлбарласан. Тус хүсэлтэд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 50,000,000 төгрөгөөс 43,800,000 төгрөг, 30,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй зээлснээ хүлээн зөвшөөрч, үндсэн зээлийн төлбөрөөс төлөлт хасагдаагүй байгаа болно гэж бичигдсэн. 1,760,000 төгрөгөөр төлсөн төлбөрүүдийг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлтэй гэж хариуцагч тал тайлбарласан нь хариуцагч нарын гаргасан хүсэлтээр үгүйсгэгдэж байна. 30,000,000 төгрөгийг 50,000,000 төгрөгтэй нэгтгэж тооцсон нь үндэслэлгүй гэж хариуцагч тал гомдолдоо дурдсан. Гэтэл зээл авснаас хойш төлсөн төлбөр нь 2023 оны сүүлийн төлөлт хүртэл хугацаанд 1 дүнгээр тогтвортойгоор төлөгдсөн бөгөөд үүнийг хүүгийн төлбөр гэж тооцсон нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй. Зээлийн гэрээ сунгах тухай хүсэлтийг шүүх гэрээ байгуулагдсан гэж үнэлсэн ч 4 хувийн хүүтэй зээл авсан гэх заалтыг шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч үүнд гомдол гаргаагүй. Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, *******, *******а нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 177,199,999 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* 48,890,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 131,309,999 төгрөгт холбогдох хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн боловч зохигчийн байгуулсан гэрээ, тэдгээрийн хүсэл зоригийг зөв тайлбарлаагүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. ******* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *******, нартай зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаагаар зээлдүүлэх, /1.х.х-ийн 11/
тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар *******, ******* нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, хороо, хороолол, байр, хаягт байрлах, улсын эрхийн бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан. 1./х.х-ийн 12-13/
3.2. Үүний дараа ******* нь *******, *******а нарын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30,000,000 төгрөг зээлэх тухай хүсэлтийг үндэслэн *******ы Хаан банк ХК дахь тоот дансанд 30,000,000 төгрөг, /1.х.х-ийн 7, 16/
3.3. Мөн *******ы 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан 7,000,000 төгрөгийг 3,000,000 төгрөгийн хүүтэйгээр 9 хоногийн хугацаагаар зээлэх тухай хүсэлтийн дагуу түүний дансанд 7,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. /1.х.х-ийн 8, 14-15/
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.
Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хариуцагч *******ын дансанд шилжүүлсэн бол, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 7,000,000 төгрөгийг тус тус хариуцагч *******ы дансанд шилжүүлсэн ба хариуцагч нар зээлийн гэрээний зүйлийг хүлээж авсан талаар маргаагүй.
Гэвч 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн болон 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү шаардах эрхтэй эсэх, зээлийн гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох ёстой эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж, 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан *******, *******а нар 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтэд 30,000,000 төгрөгийг хүүтэй зээлэх талаар тодорхой хүсэл зориг илэрхийлээгүй байна. /х.х-ийн 16/
Харин *******, ******* нар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хүсэлтдээ ... 50,000,000 төгрөгийн сарын 4 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатайгаар зээлж ... барьцаалсан билээ. Үндсэн зээлээс одоо 43,880,000 төгрөг үлдсэн байгаа. ... Мөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн нэмэлтээр 30,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэйгээр авсан ба үүнээс зээлийн төлөлт хасагдаагүй байгаа болно. ... Зээлийн гэрээний хугацаа дууссан бөгөөд цаашид сар бүр үндсэн зээл болон хүүгийн хамт төлж явна. Иймд зээлийн гэрээг сунгах хүсэлтэй байх тул 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс дахин 1 жилээр сунгаж өгнө үү ... гэжээ. /х.х-ийн 9/
Энэхүү зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хариуцагч нарын хүсэлтийг үзвэл ******* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр авсан 50,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 43,880,000 төгрөг болохыг хүлээн зөвшөөрсөн бол, ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр авсан 30,000,000 төгрөгийн зээлээс энэ өдөр хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй, зээлийн хүү сарын 4 хувь болохыг зөвшөөрсөн байхын сацуу хэн аль нь зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн байна.
Түүнчлэн ******* нь 2023 оны 0 сарын 27-ны өдөр 7,000,000 төгрөгийг 9 хоногийн хугацаатай зээлдэхдээ 3,000,000 төгрөгийн хүү төлнө гэсэн ба тэрээр 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр *******д 3,000,000 төгрөгийн хүү төлжээ. /х.х-ийн 15, 20/
6. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан.
Нэгэнт *******, ******* нар *******гээс урьд өмнө авсан эдгээр зээлийн гэрээний үүрэгт хүү төлөх талаар өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар *******ыг 7,000,000 төгрөг болон 30,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэж шууд дүгнэх боломжгүй.
Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар *******, ******* нарын хүүтэй мөнгө зээлэх болон зээлийн гэрээний хугацаа сунгах тухай хүсэлтийг *******гийн зүгээс үгүйсгээгүй бөгөөд тийнхүү 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн байгаагаас гадна мөн 30,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн, 7,000,000 төгрөгийн зээлд 3,000,000 төгрөгийн хүү авсан байна.
Анхан шатны шүүхийн энэхүү 7,000,000 төгрөг болон 30,000,000 төгрөгийг хүүгүй зээлсэн гэж дүгнэсэн хэсэгт нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир талуудын зарчмын хүрээнд тухайн зээлийн гэрээний үүрэгт хариу төлбөр болох хүү тооцохгүй.
7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч нар нь мөнгө буцаан төлөх үүргийг гэрээнд заасан хугацаанд заавал гүйцэтгэх ёстой бөгөөд тийнхүү биелүүлээгүй тохиолдолд түүнийг үүргээ зөрчсөнд тооцож, үүний улмаас зээлдүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээнэ.
7.1 Хариуцагч *******ын 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг /50,000,000х4%/-ийг зээлийн хүүнд тооцож, үлдэх 3,000,000 төгрөгийг үндсэн зээл 50,000,000 төгрөгөөс хасахад 47,000,000 төгрөг болох бөгөөд үүний сарын хүү 1,880,000 /47,000,000х4%/ төгрөг болно.
Үүний дараа түүний 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгөөс 1,880,000 төгрөгийг зээлийн хүүнд тооцож, үлдэх 3,120,000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 47,000,000 төгрөгөөс хасахад 43,880,000 төгрөг болох ба сарын хүү 1,755,200 /43,880,000х4%/ төгрөг, нэг өдрийн хүү 57,705 /1,755,200х12=21,062,400:365/ төгрөг болж байна.
7.2 Хариуцагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс зээлийн гэрээний хугацаа дууссан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл нийт 455 өдрийн зээлийн хүү 26,255,755 /57,705х455/ төгрөгийг төлөх үүрэг хүлээх бөгөөд энэ хугацаанд төлсөн 29,160,000 төгрөгөөс зээлийн хүүг хасаад, үлдэх 2,904,255 төгрөг /29,160,000 26,255,755/-ийг үндсэн зээлийн үлдэгдлээс хасахад 40,975,745 /43,880,000 2,904,2555/ төгрөг болж байна.
8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж тус тус заасан.
******* болон ******* нарын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байх тул уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацааг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан байтал үүнээс өмнөх хугацаанд алданги тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцээгүй байх тул алдангийг 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл тооцно.
Хариуцагчийн зээлийн гэрээний хугацаа дуусахад гүйцэтгээгүй үүрэг 40,975,745 төгрөг байгаагаас алдангийг тооцоход 2,868,306 төгрөг /40,975,745 х 0.5 х 14/ төгрөг болж байна.
Хэдийгээр хариуцагч ******* нь 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр *******тэй зээлийн гэрээ байгуулж, *******ын хамт 50,000,000 төгрөгийг зээлээгүй боловч тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг зээлийг төлнө гэж зөвшөөрсөн учир хариуцагч *******, ******* нараас уг гэрээний үүрэгт нийт 43,844,051 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгоно. /40,975,745 + 2,868,306/
9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г хариуцагч *******, *******а нарын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн хүсэлтийг үндэслэн 30,000,000 төгрөгийг зээлдүүлсэн байхад *******ыг зээлдэгч биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Тодруулбал, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч нарын үүргийг тус бүрд хариуцуулахаар тухайлан тохиролцоогүй энэ тохиолдолд хамтран зээлдэгч *******, *******а нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах хэдий ч нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй учир *******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг өөрчлөхгүй.
Хариуцагч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр авсан 30,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******д 22,790,000 төгрөг /2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 3,000,000 төгрөгийг оролцуулаад/-ийг төлсөн ба уг зээлд хүү тооцоогүй анхан шатны шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн байх тул үүнийг үндсэн зээлээс хасахад үлдэгдэл 7,210,000 төгрөг болох ба мөн үүн дээр 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зээлсэн 7,000,000 төгрөгийг нэмэхэд 14,210,000 төгрөгийн үүрэг биелэгдээгүй байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч *******, ******* нараас 43,844,051 төгрөг, хариуцагч *******аас 14,210,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.
10. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.
Зохигч 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хэдийгээр хариуцагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ... өөрийн хүү болох *******д өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, хороо, 49-, 2 өрөө орон сууцыг барьцаалж *******гээс 30,000,000 төгрөг зээлэхэд татгалзах зүйлгүй болно ... гэж *******, ******* нарын байгуулсан 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн орон сууцыг давхар барьцаалахыг зөвшөөрсөн боловч барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул барьцаа хөрөнгөөр уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй болохыг нэмж дүгнэнэ. /1.х.х-ийн 17/
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 0 сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/01772 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 43,844,051 төгрөг, хариуцагч *******аас 14,210,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 119,145,948 төгрөг болон хариуцагч *******ад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ... 709,925... гэснийг 448,220 гэж,
3 дахь заалтад ... 89,355,000... гэснийг 43,844,051 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР