Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2016/00599

 

 

 

 

 

 

 

2016 оны 8 сарын 16 өдөр           Дугаар 184/ШШ2016/00599             Улаанбаатар хот

 

                                       

  Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хорорр, 11-03 тоотод байрлах, “Пэлдэндабу ББСБ ” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар: 5312302/-ийн  нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байр, 40 тоотод оршин суух, Содномпилын Гантулга / регистрийн дугаар: ЧП69041260/-д холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 7,680,458 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгальмаа, хариуцагч С.Гантулга нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:  “Пэлдэндабу ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй  хариуцагч С.Гантулгад холбогдох иргэний хэрэгт хариуцагч С.Гантулга зээлийн гэрээний үүрэгт 7,680,458 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 420,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын  15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийг гэрээг байгуулав” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК нь хариуцагч С.Гантулгад  холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 7,680,458 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Байгальмаа, хариуцагч С.Гантулга  нар нь зээлийн гэрээний үүрэгт 7,680,458 төгрөг гаргуулах шаардлагыг эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч эвлэрсэн байна.

 

            Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд зааснаар хариуцагч  С.Гантулга 7,680,458 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 420,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын  15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Пэлдэндабу ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Гантулгад холбогдох “Зээлийн гэрээний үүрэгт 7,680,458 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч С.Гантулга нь 7,680,458 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 420,500 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төрөг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын  15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 490,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 490,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137,840 төгрөгийн тал хувь болох 67,420  төгрөгийг Сонгинохайрхан  дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-д олгож, үлдэх 67,420 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 67,420 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Пэлдэндабу ББСБ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

                        ШҮҮГЧ                                                 Б.ЦОЛМОНБААТАР