Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/01103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/01549 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******т холбогдох,

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* би *******тай 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн******* дугаартай, ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхон, гудамж, байр, хаягт байршилтай, 49.6 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсоны дагуу орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч ******* нь төлбөрөө төлөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан ба аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 00209 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 00260 дугаартай тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ *******, , ******* нарын хооронд байгуулсан гэх 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг эх хувиар шүүхэд гаргасан байна. *******, , ******* нарын хийсэн тохиролцооны дагуу М.Бумцэрэн нь *******гаас авах 110,000,000 төгрөгийн оронд аймгийн сумын нутаг дэвсгэрт байрлах 3 га газрыг *******ийн эзэмшлээс өөрийн ХХК-д шилжүүлэн авсан байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж чадаагүй байна. ******* нь д өр төлбөртэй байгаагүй ба өөрийн газрыг үнэ төлбөргүй нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх зэргээр мэдүүлсэн, ******* нь гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийг оролцуулаагүй шалтгааныг энэ асуудал *******д хамаагүй гэж тайлбарласан тул , ******* нартай хийсэн тохиролцоогоо ******* үгүйсгээгүй байна гэж дүгнэсэн.

Нэгэнт шат шатны шүүхээс *******ийн шилжүүлсэн газрын төлбөрт орон сууцыг шилжүүлэн өгсөн байна гэж дүгнэсэн, ******* нь , ******* нарт төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байгаа тул хариуцагч *******ээс зардлаа нөхөн төлүүлэхээр шаардахаас өөр аргагүй байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасны дагуу хариуцагчаас 110,000,000 төгрөг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэгдүгээрт ******* нь нэхэмжлэлийн үндэслэлд дурдаж байгаа , ******* болон нэг хүнтэй гурвуулаа нийлж хамтарч ажиллахаар болоод аймгийн сумын нутаг дэвсгэрт орших нийт 10 га газрыг хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Хамтарч ажиллах болоод энэ гэрээний дагуу *******ийг энэ гэрээнээс гаргасан. Ингэхдээ маргаж буй 3 га газрыг *******ээс руу шилжүүлэхээр болсон. д шилжүүлэхэд 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн *******, , ******* гурвын үйлдсэн гэрээний дагуу ******* нь 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн ХХК-д шилжүүлж өгсөн. Гэрээ байгуулагдаж гэрчилгээ нь гарсан байдаг. Бодит нөхцөл байдал нь ийм зүйл болсон байдаг юм байна лээ.

Хоёрдугаарт энэ орон сууц болон газартай холбоотой маргааныг анхан, давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээр дүгнээд эцэслэн шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн хувьд д өгөх байсан 3 га газрыг нь нэхэмжлэгчийн компани руу шилжүүлэх үүрэгтэй оролцсон. Энэ маргаанд ******* ямар ч хамааралгүй гэж үзэж байна.

*******, ******* нарын хувьд эрх, үүргийн асуудал яригдана. Эрхийн асуудал нь юу яригдах вэ гэвэл орон сууц шилжүүлж өгч байгаа, ******* орон сууцыг нь авсан байна, үүний хариуд ******* нь *******д 3 га газрыг шилжүүлж өгнө, 3 га газрын эрхийг шилжүүлж өгсөн баримт нь хавтаст хэрэгт шүүхийн хуулбар үнэн дардастай авагдсан, энэ эрхийн асуудал ингэж дуусаж байгаа. Үүргийн хувьд ******* орон сууцыг авсан байна, эрхийн гэрчилгээ гарсан, ******* нь өөрийнхөө эзэмшил, ашиглалтад тэр газрыг авах, авахгүй нь өөрийнх нь асуудал. Нэгэнт энэ 2 хүний хооронд арилжааны гэрээ байгуулагдсан, өгөх, авах зүйлээ өгч үүргийн харилцаа дуусгавар болсон гэж дүгнэсэн учир дахин үүрэг өнөөдөр яригдахгүй. ХХК нь 3 га газраа эзэмших эрхийн гэрчилгээгээр шилжүүлж авсан.

...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл тогтоогдож байгаа учир тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ээс 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

...Хариуцагчтай маргаж байгаа газрын асуудлаар холбогдох баримт, лавлагаануудыг аймаг, сумаас удаа дараа авахад ХХК-д шилжүүлэн өгсөн гэх баримтууд огт ирээгүй, хариуцагчийн гаргаж өгсөн баримтуудыг албан ёсны эх сурвалжаар нотлогдоогүй байхад тухайн баримтыг шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн хариуцагчийн төлбөрт шилжүүлэн өгсөн гэх газрын үнэлгээ нь 31,200,000 төгрөгийн үнэлгээтэй байхад 110,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн нь үндэслэлгүй ба ******* нь , ******* нарт төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдсөн нь хэргийн баримтаар тогтоогдож байхад тогтоогдохгүй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагчаас 110,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар хуулийн заалтаар хууль зүйн үндэслэлгүй гарсан талаар тодорхой тайлбар хэлсэнгүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээний талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Газрын тухайн хуульд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газар эзэмшигчийг тодорхойлдог. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч талд ХХК-ийн дээр гаргаж өгсөн. Өмнө нь М.Бумцэрэнгийн нэхэмжлэлтэй д холбогдох иргэний хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч тал *******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж хэлсэн боловч тодорхой тайлбар хэлдэггүй. Иргэний хэрэг үүсэх 8 үндэслэл байдаг бөгөөд миний зүгээс Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д заасан харилцаа үүссэн гэж нэхэмжлэгч талыг тодорхойлж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал *******ийг ямар эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг нь нотолсны дараа нэхэмжлэлийн шаардлага тодорхойлно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь ... 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******тай худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 49.6 м.кв талбайтай 2 өрөө сууц худалдахаар тохирсон боловч тэрээр гэрээний төлбөрийг төлөөгүй, мөн *******, , ******* нар миний оролцоогүйгээр дээрх орон сууцыг өөрсдийн төлбөрт харилцан тооцож өрөөс чөлөөлөгдсөн, миний бие маргаж буй газрыг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт хүлээн аваагүй учир хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн... гэсэн.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 151/ШШ2019/00209 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 860 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2020/00260 дугаар тогтоолоор ******* нь *******, нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг ... ******* нь ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* хотхон, гудамж, байр, хаягт байрлах 2 өрөө орон сууцыг *******д 110,000,000 төгрөгөөр худалдах, ******* нь орон сууцны төлбөрт газар өгөхөөр тохиролцож, улмаар *******, , ******* нарын хийсэн тохиролцооны дагуу аймгийн сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 4/158 тоот шийдвэрийг үндэслэн мөн өдөр нэг талаас газрын даамал, нөгөө талаас ******* нар гэрээ байгуулж, ХХК-ийн нэр дээр аймаг, сум, ын урд 3 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон ... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /1.х.х-ийн 5-23/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар зохигч нар энэ талаар маргах эрхгүй.

 

4. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж заасан.

 

Тодруулбал, бусдын зардлаар өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжихөд хэн нэгэн этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээс чөлөөлөгдсөн тохиолдолд тийнхүү өрийг төлсөн этгээд тухайн өрөөс чөлөөлөгдсөн этгээдээр гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Зохигч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* нь д, нь *******д, 3. нь *******д тус тус өр төлбөртэй байсан талаар тайлбарласан.

 

5. Хэрэгт авагдсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт болох *******, , ******* нарын байгуулсан гэрээгээр талууд хоорондын өглөг, авлагыг *******ийн нэр дээрх 3 га газар гийн нэр дээр шилжиж бүртгэгдсэнээр г *******ээс авлагаа авсанд тооцох, гийн нэр дээрх орон сууц *******гийн нэр дээр шилжиж бүртгэгдсэнээр г *******д өглөгөө өгч дууссанд тооцож, орон сууц болон газрын өмчлөх эрх шилжиж бүртгэгдсэнээр гэрээ дуусгавар болохоор харилцан тохиролцсон байна. /1.х.х-ийн 24-25/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа орон сууцны төлбөрийг газар эзэмших эрхээр төлж барагдуулахаар тохиролцсон болох нь тогтоогдсон, энэхүү тохиролцооны дагуу ******* нь өөрийн орон сууцыг *******гийн өмчлөлд шилжүүлж, ******* нь өөрийн газар эзэмших эрхийг *******гийн худалдан авсан орон сууцны төлбөрт тооцож *******д шилжүүлснээр хэн аль нь харилцан өр төлбөргүй болж гэрээний харилцааг дуусгахаар тохиролцож, улмаар талууд гэрээний үүргээ биелүүлжээ.

 

6. Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ээс 3 га газрын эзэмших эрхийг шилжүүлэн аваагүй гэсэн боловч хэрэгт ХХК-ийн нэр дээр аймаг, сум, ын урд 3 га газрын эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, тус компанийг төлөөлж ******* нь *******тэй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан нь тогтоогдсон. /1.х.х-ийн 171/

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар хариуцагч *******ийг эрх бүхий этгээдэд газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэж үзэхээс гадна Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч *******гийн хамаарал бүхий компанийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогджээ.

 

7. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

 

Тайлбарлавал, *******гийн өмнө худалдах, худалдах авах гэрээгээр үүрэг хүлээсэн *******гийн төлбөр төлөх үүргийг ******* нь өөртөө хүлээн авч, өөрийн эзэмшлийн 3 га газрын эзэмших эрхийг ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож ******* нь , ******* нарт төлөх өр төлбөрийн үүргээс чөлөөлөгдөж, бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн болох нь тогтоогдсонгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/01549 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР