Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баатарын Ууганбаяр |
Хэргийн индекс | 181/2016/00246/И |
Дугаар | 181/ШШ2016/00884 |
Огноо | 2016-10-05 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 181/ШШ2016/00884
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13302/ 30/4 тоот хаягт байрлах Тэнгэр тауэр ХХК /РД:5556686/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-56 Тижи төвийн 304 тоот хаягт байрлах Их модун ХХК /РД:5310601/-д холбогдох
3 337 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагчийн төлөөлөгч Ц.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Их модун ХХК нь манай компанитай 2015 оны 5 сарын 6-ны өдөр 2015/13 тоот түрээсийн гэрээ байгуулан тоног төхөөрөмж түрээсэлсэн. Их модун ХХК нь түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 4 837 110 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байх тул анх гэрээ байгуулахад манай компанийн дансанд байршуулсан тоног төхөөрөмж түрээслэгчийн барьцаа болох 2 520 000 төгрөгийг хассан. Үлдэгдэл 2 317 110 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд 2 317 110 төгрөгийг 88 хоногийн алданги 1 020 000 төгрөгийн хамт нийт 3 337 110 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Тэнгэр тауэр ХХК нь хариуцагч Их модун ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 337 110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрч нэхэмжлэгч Тэнгэр тауэр ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2 317 110 төгрөг болгон багасгаж, хариуцагч Их модун ХХК нь 2 317 110 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 1 158 555 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 1 158 555 төгрөг төлөх байдлаар нэхэмжлэгч Тэнгэр тауэр ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож байна.
Зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР