Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 5341

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

   Дугаар 101/ШШ2016/05341

Улаанбаатар хот

 

                            

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн би

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, АОС 56 дугаар байр, 5 тоотод оршин суух, Ариунболдын Алтанзулын /РД: УХ73062305/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь Эх гудамж, 19-1391 тоотод оршин суух, Бямбажавын Батзаяад /РД: ХВ88042265/ холбогдох

    Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 4.305.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

А.Алтанзул би 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Б.Батзаяатай зээлийн гэрээ  байгуулсан. 3.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүртэл сарын 12 хувийн хүүтэй зээлэх, зээлдэгч нь заасан хугацаанд хуваарийн дагуу мөнгийг эргүүлэн төлөхөөр тохирч уг өдөр мөнгийг хүлээлгэн өгсөн.

...Зээлийн хүүг сар сард нь төлөн 2016 оны 4 дүгээр сарын 7-нд зээлийн үндсэн мөнгийг бүтнээр нь төлнө гэсэн ч Б.Батзаяа нь зээлийн гэрээний дагуу хүүгээ төлсөн ч үндсэн зээл 3.000.000 төгрөгийг төлөөгүй байна.

            Иймд А.Алтанзул миний бие 2016 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гэрээ байгуулж зээлсэн мөнгө болох 3.000.000 төгрөг болон гэрээний 3 дугаар зүйлд зааснаар зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож зээлдэгч төлнө гэсэн боловч зээлдэгч 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл 87 хоногийн алданги 1.305.000 төгрөг, үндсэн зээл 3.000.000 төгрөг, нийт 4.305.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.  

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаа, хариуцагч Б.Батзаяа нар 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

            Талууд харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэн хэлэлцэв. Хариуцагч Б.Батзаяа 4.305.000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөв. Хариуцагч уг төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор 3.600.000 төгрөгийг төлж үлдэгдэл, 705.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.Алтанзулын Хаан банк дахь 5030515407 дугаартай дансанд шилжүүлж төлнө гэжээ.

  

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч А.Алтанзул нь хариуцагч Б.Батзаяад холбогдуулан 4.305.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх хугацааны талаар эвлэрч хариуцагч Б.Батзаяа 3.600.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор, үлдэх 705.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

     Зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

           Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Хариуцагч Б.Батзаяа нь нэхэмжлэгч А.Алтанзулд 3.600.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны дотор, 705.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор тус тус төлөхөөр эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.830 төгрөгийн тал хувь буюу 41.915 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагч  Б.Батзаяагаас 41.915 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Алтанзулд олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83.830 төгрөгийн үлдэх хэсэг буюу 41.915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

 

4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                           ШҮҮГЧ                                           Н.САРАНГҮН