| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2025/00005/И |
| Дугаар | 210/МА2025/01057 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01057
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/05651 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт техникийн шинжтэй өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууцыг 160,236,900 төгрөгөөр, ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* , ******* гудамжны ******* дугаар байрны ******* тоот хаягтай, ******* м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай 3 өрөө орон сууцыг 391,806,000 төгрөгөөр, мөн хаягт орших ******* байрны зоорины давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай зогсоолыг 50,000,000 төгрөгөөр тус тус үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тухайн хөрөнгийн онцлог шинжийг харгалзан зах зээлийн хандлагаар хөрөнгийг үнэлсэн нь үндэслэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.
3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 сарын 21-ний өдрийн ******* дугаар магадлалаар хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* , ******* , ******* нараас 8,035,797,453.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, дээрх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 07 сарын 06-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулжээ.
Улмаар барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авахад талууд тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллагаас 2023 оны 11 сарын 10-ны өдрийн ******* , ******* , ******* дугаартай шинжээч томилох тухай тогтоолуудаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчин ******* , ******* , ******* нарыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцсэн байна.
Шинжээч ******* нь Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууцыг 160,236,900 төгрөгөөр, шинжээч ******* нь Хан-Уул дүүргийн ******* хороо, ******* , ******* гудамжны ******* дугаар байрны ******* тоот хаягтай, ******* м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай 3 өрөө орон сууцыг 391,806,000 төгрөгөөр, шинжээч ******* нь мөн хаягт орших ******* дүгээр байрны зоорины давхрын ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаартай зогсоолыг 50,000,000 төгрөгөөр үнэлэхдээ барьцаа хөрөнгүүдийн үнэлгээг тогтоолгож буй зорилгод нийцүүлэн зах зээлийн хандлагыг аргыг баримталсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт нийцсэн, энэ тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн ******* дугаартай Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжаар ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг буцаасан байна. Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ энэхүү хэрэгт дурдсан барьцаа хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байжээ.
Нэхэмжлэгч шүүхэд хандан 2024 оны 12 сарын 18-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа дээрх ******* дугаартай шүүгчийн захирамж гарснаас хойш 40 хоногийн дараа шүүхэд хандсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчсөн буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлжээ.
Иймээс нэхэмжлэгч ******* ХХК нь барьцаа хөрөнгүүдийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан барьцаа хөрөнгүүдийг худалдахаар unegui.mn цахим хуудаст байршуулсан үнээс багаар үнэлгээг тогтоосон, хөрөнгүүдийн онцлогийг харгалзаагүй тухай гомдлын талаар тухайлан дүгнэлт өгөх нь хэрэгт ач холбогдолгүй, гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.
5. Харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн ******* хороо, ******* гудамжны ******* тоот хаягтай ******* м.кв талбай бүхий хувийн сууцны улсын бүртгэлийн ******* дугаарыг ******* гэж хэрэгт авагдсан баримтаас зөрүүтэй тусгаж техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 06-ныөдрийн 197/ШШ2025/05651 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ... ******* ... гэснийг ******* гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ