Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 24589

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин  би

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хангайн 4 дүгээр гудамжны  15 тоотод  оршин суух, регистрийн  дугаар МБ 80082119, Сартуул овогт Батжаргалын  Баттулгын  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж 50 дугаар байрны 62 тоотод  оршин суух, Бямбын Сайханцэцэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлд  25 168 790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би  Б.Сайханцэцэгийн хүсэлтээр 2016 оны 5 дугаар сарын 30-нд 8,000,000, 2016 оны     6 дугаар сарын 3-нд нэмж 12,000,000 төгрөг нийтдээ 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Энэ хугацаанд огт төлөлт хийгдээгүй ба улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Б.Сайханцэцэг нь зээлийн гэрээний хугацаа дуусахад алдангитай нь буцааж өгнө, өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар одоог хүртэл хойшлуулан хохироож байна.Талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Б.Сайханцэцэг нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээлээ төлөх хугацаа нь дууссан ч төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрч байна. Б.Сайханцэцэгийн зээл болон барьцаатай гэрээний дагуу 0,5 хувийн алданги тооцож нэхэмжилж байна.2016 оны 6 сарын 3-ны өдрөөс 2016 оны 7 сарын 03-ны өдрийг хүртлэх 1 сарын хүү нэг сая төгрөгтэй нийлээд 21,000,000 төгрөгнөөс тооцсон /7 сарын 3-наас 8 сарын 8-ны өдрийг хүртэлх алданги нь 3.885.000 төгрөг, мөн тэмдэгтийн хураамж болох 283,790 нийт 25,168,790 төгрөгийг барьцаат зээлийн гэрээний барьцаагаар хангагдах үүргийн дагуу Б.Сайханцэцэгийн барьцаа хөрөнгөнөөс нэхэмжлэгч миний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

 

 

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Би өмнө нь  2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд Сайханцэцэгээс дээрх үнийн дүнтэй хэргийг шийдвэрлүүлж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шүүгчийн  захирамж гарсан байгаа  тул  энэ нэхэмжлэлээ татан авах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Баттулга хариуцагч Б.Сайханцэцэгт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт 25 168 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан байна. 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээс татан авч байх тул түүний нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Б.Сайханцэцэгээс барьцаат зээлийн гэрээний үүрэгт 25 168 790 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Б.Баттулга татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2.Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 790 /хоёр зуун наян гурван мянга долоон зуун ерэн/ төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН