| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/4735/И |
| Дугаар | 181/ШШ2016/00653 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2016/00653
| 2016 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 181/ШШ2016/00653 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр
Нэхэмжлэгч: Р.О
Хариуцагч: Гт холбогдох
Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болорцэцэг, өмгөөлөгч К.Бауиржан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Майцэцэг, Г.Наранхүү н .
:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цогтгэрэл овогтой Р.О нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баяраа овогтой Бумдарь гэгч этгээдэд итгэмжлэл олгосон байдаг. Уг итгэмжлэл нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр баталгаажуулсан 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн нотариатын үйлдлээр итгэмжлэл олгогдсон. Уг итгэмжлэл олгогдох үед Р.Р.Оы гадаад паспортны хугацаа дууссан байсан. Тийм учраас олгогдсон итгэмжлэл хууль бус гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү итгэмжлэлийг үндэслээд Бумдарийн зүгээс иргэн Р.Р.Од холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Р.Р.О, Ц.Р.О нар үл хөдлөх хамтран өмчлөгч нар. Нөгөө өмчлөгчийнхөө эсрэг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах эрх нь олгогдсон гэдгийг харахад энэ итгэмжлэл нь хууль зөрчсөн байгаа юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Итгэмжлэгч Ц.Р.Оы хүсэлтээр Б.Бумдарьд итгэмжлэл олгогдсон. Хугацаа дууссан байхад гуйсаар байгаад итгэмжлэл хийсэн байдаг. Албан ёсны имэйл шуудангаар нотлогдож байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх гээд байна, паспортны хугацааг сунгахад удна гээд гуйсаар байгаад итгэмжлэл олгосон байдаг. Өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан үзэж нэмэлт заалт оруулсан байгаа юм. Ц.Р.Оыг бодохдоо мөнгө төгрөг авалгүй итгэмжлэлийг баталсан байдаг. Нэхэмжлэгч тал өөрт ашигтай итгэмжлэлийг барьж байгаа. Нотариатчийн гэрчилсэн баримт бичгийг тамга тэмдгээр давхар баталгаажуулсан байдаг. Нотариатч дангаар гэрчилдэггүй. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т заасан байгаа. Практикт бол иргэний цахим үнэмл Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1, 28.2.2-д тодорхой заасан байгаа. Мөн хуулийн 28.2.3-д зааснаар баталгаажуулах хүсэлтийн дагуу итгэмжлэлийг баталгаажуулсан. Практикт тухайн үед консул үйлчлүүлэгчийг бодож ийм үйлдлийг гаргадаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нотариатын үйлдэлээр итгэмжлэл олгосон итгэмжлэлийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч Р.Р.О хариуцагч Гт холбогдуулан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Р.Оаас Б.Бумдарьд олгосон итгэмжлэлийг АНУ-ын Калифорния мужийн Сан Франциско хотын консулын газрын гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байсан боловч, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Р.Оаас Б.Бумдарьд олгосон итгэмжлэлийг үндэслэж, нэхэмжлэгч Р.Р.Од холбогдуулан холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх ба итгэмжлэл нь нэхэмжлэгчид холбогдуулан үр дагавар үүсгэж байх тул нотариатын үйлдэл хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Р.Оаас Б.Бумдарьд олгосон итгэмжлэлийг АНУ-ын Калифорния мужийн Сан Франциско хотын консулын газар гэрчилсэн ба уг итгэмжлэлийн гэрчлэхдээ итгэмжлэл олгосон Ц.Р.Оы гадаад паспортын хүчинтэй хугацаа 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдөр дууссан болох нь Ц.Р.Оы гадаад паспортны хуулбараар тогтоогдож байна.
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.11-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал... нотариатын үйлдэл хийхээс татгалзана, Нотариатын үйлдэл хийх зааврын 2.13-д Нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хүчинтэй эсэхийг шалгах ба тэдгээрийн хугацаа нь дууссан тохиолдолд гэрчлэхгүй. Үүний зэрэгцээ баримт бичгийн хугацааг сунгуулахыг үйлчлүүлэгчид зөвлөнө. гэж тус тус заажээ.
Итгэмжлэл олгож байгаа Ц.Р.Оы гадаад паспортны хугацаа дуусгавар болсныг итгэмжлэл болгохдоо хариуцагч мэдэж байсан атлаа хүчингүй гадаад паспортыг үндэслэж итгэмжлэл олгосон нь хууль зөрчсөн гэж үзэв. /хариуцагч дээрхи үйл баримтад маргаагүй болно/
Иймд 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Р.Оаас Б.Бумдарьд олгосон итгэмжлэлийг АНУ-ын Калифорния мужийн Сан Франциско хотын консулын газар гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
115 115.2.1, 116, 118-
:
1.Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Р.Оаас Б.Бумдарьд олгосон итгэмжлэлийг АНУ-ын Калифорния мужийн Сан Франциско хотын консулын газар гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгосугай.
2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- Р.Р.Оы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гадаад харилцааны яамны Консулын газраас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Р.Од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
С.ЭНХБАЯР