| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/02028/и |
| Дугаар | 209/МА2025/00051 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2025/00051
“*******” ХХК, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/00807 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК,
*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Гэрээний үүрэг 522,810,000 төгрөг гаргуулах” тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 8/01, 8/02/ 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07 дугаартай орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгохыг хүссэн,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК, ******* нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ...Миний бие ******* нь “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компанийн Дархан-Уул аймагт барих барилгын ажилд өөрийн үүсгэн байгуулсан “*******” ХХК болон ******* би хувь хүнийхээ үүднээс 2012 оноос хойш хөрөнгө оруулалт хийж 2018 оноос тус барилгын ажлыг “*******” ХХК дангаараа явуулахаар болсон. Ийнхүү барилгын ажил явуулахад ашиглагдах Турк улсын ISO 9001:2008 чанарын баталгаатай Барилгын карказ угсралтын хэв хашмалыг “” ХХК-аас 2018 оны 02 сарын 28-ны өдөр 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээг байгуулан худалдан авсан бөгөөд харилцан хэв хашмалыг хүлээлцсэнээр тус хэв хашмал манай компанийн өмчлөлд шилжиж ирсэн. Манайх тус хэв хашмалыг хүлээж аваад барилгын хашаанд өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа бөгөөд дээрх барилгыг үргэлжлүүлэн гүйцэтгэж буй “*******” ХХК нь манай компаниас болон иргэн ******* надаас ямар нэг гэрээ хэлцэл зөвшөөрөл, тохиролцоогүйгээр өөрсдийн үйл ажиллагаандаа дураараа хууль бусаар ашигласаар байгаа болно.
Одоогийн байдлаар тус хэв хашмалыг ашиглан “*******” ХХК нь манай компанийн барьж байсан барилгыг бүрэн барьж дуусгасан бөгөөд одоогийн байдлаар 2 дугаар блокийн барилгын ажлыг эхлүүлсэн байдалтай байна. Тус хэв хашмалыг чөлөөлж өгөхийг “*******” ХХК-ийн холбогдох хүмүүст ******* миний бие удаа дараа шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хэв хашмалыг хууль бусаар эзэмшиж, ашигласаар байгаа тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч Турк улсын ISO 9001:20088 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. / 1 х.х 1-2 /
1.2. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
...2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06 дугаартай “Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу гэрээний үүргээ зөрчсөн “*******” ХХК, захирал нараас тухайн орон сууцуудын нийт үнэ 522,810,000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ. / 1 х.х 84-110/
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид 2021 оны 3 сарын 28-ны өдөр “” ХХК-ийн хувьцаа худалдан авах гэрээг тухайн үеийн захирал *******тэй байгуулж худалдаж авсан. Уг гэрээний хавсралтад худалдан авсан бараа материалын жагсаалт байгаа бөгөөд үүнд барилгын хэв хашмал гэсэн үг өгүүлбэр байхгүй бөгөөд бид уг хэв хашмалыг худалдаж аваагүй. Нэхэмжлэлд дурдсанаар уг хэв хашмалыг “” ХХК-иас 2018 оны 2 сарын 28 өдөр 01 дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авсан гэжээ. Үүнээс үзэхэд уг хэв хашмал нь манай компанид хамааралгүй эд хөрөнгө болох нь харагдаж байна. Харин бид 2021 оны 04 сарын 15-ны өдөр барилгын хэв хашмал түрээслэх гэрээ байгуулж, одоог хүртэл гэрээний дагуу ашиглаж байна.
Иймд уг хэв хашмал нь манай компанийн өмч биш тул жинхэнэ өмчлөгчөөс нь нэхэмжлэх нь зүйтэй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 1 х.х-26/
2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:
нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Хувьцаа худалдан авах гэрээ”-г тухайн үеийн захирал *******тэй байгуулж худалдаж авсан. Уг гэрээний хавсралтад худалдаж авсан бараа материалын жагсаалт болон орон сууц захиалагч нарын гэрээ, бусдад төлөх төлбөр зэргийг нэг бүрчлэн тусгаж хүлээж авсан бөгөөд энэ хавсралтад “*******” ХХК-тай байгуулсан “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 522,810,000 төгрөгийг хариуцагч тал төлөх үүрэг хүлээхгүй. Энэ талаар гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа ******* шүүх хурал дээр тайлбар өгнө гэж үзэж байна гэжээ. /1 х.х-112 /
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ иргэн *******тод учирсан хохирлыг нэхэмжилж байгаа, эсвэл “*******” ХХК-д учирсан хохирлыг нэхэмжилж байгаа юу гэдгийг ялган тодруулаагүй, нэхэмжлэлийн үндэслэлдээ дээрх хоёр субъектийн чухам хэнд нь хохирол учраад байгааг ялгаж салгалгүй хольж хутган иргэнд учирсан хохирлыг нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.
“*******” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “худалдах, худалдан авах гэрээ”-гээр “” ХХК-иас нийт үнэ 389,845 америк доллараар Турк улсад үйлдвэрлэсэн хэв хашмалыг худалдан авсан, өөрийн хөрөнгө гэжээ. “” ХХК-иас уг хэв хашмалын нийт үнэ 389,845 америк доллараар худалдан авсан гэдгийг нотлох “*******” ХХК-ийн өөрийн өмчид орлого болгон хүлээн авсан санхүүгийн баримт, үндсэн хөрөнгө худалдан авсан татвар төлсөн хөрөнгийг иж бүрдлээр нь тоолж, хүлээлцсэн акт зэрэг тус хэв хашмалыг өмчлөх эрхтэй болохыг гэрчлэх үндсэн гол баримт бичгийг шүүхэд гаргаж өгөх ямар ч нотлох баримт бичиг “*******” ХХК-д байхгүй нь ойлгомжтой байна.
“*******” ХХК нь “” ХХК-д байсан цор ганц үнэд хүрэх Турк улсад үйлдвэрлэгдсэн барилгын хэв хашмалыг “*******” ХХК-д худалдсан мэтээр харагдуулахаар худалдах, худалдан авах халхавчилсан гэрээ хийж, банкнаас хөрөнгө босгохоор оролдсон боловч бүтээгүй юм. Улмаар орон сууц захиалагчид болон компанийн ажилчдын сэтгэл зүйд нөлөөлж, итгүүлэн үнэмшүүлэх замаар залилан хуурч захиалагч нарын орон сууц худалдан авах гэрээг шинэчилж, компанийн ажилтнуудыг “*******” ХХК-ийн ажилтнаар ажиллуулах тушаал гаргасан.
Улмаар “” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, 45 айлын орон сууцны А блокийн суурийг өөрийн өмч болгохыг санаархаж, уг барилгын захиалагч нарын гомдол аймгийн хэмжээнд хүчтэй яригдаж шүүхийн шийдвэрүүд хэрэгжихгүй мухардалд орсон тухайн үед ******* нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдаад байсан газрын гэрчилгээг “*******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг ятгасан боловч захиалагч нар барилгын 3 дугаар давхрыг бүрэн цутгаж, цаашид хөрөнгө оруулалт хэвийн жигд явагдах шаардлага тавьсан. *******т нь бүх шатны байгууллага руу албан бичиг явуулж газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж байсан тул Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Орон сууц захиалагчдын төлөөлөл, “*******” ХХК-ийн захирал *******, “” ХХК-ийн захирал ******* нар оролцсон хурал хийж, уг хурал дээр барилгын ажлыг үргэлжлүүлэн 3 дугаар давхрын цутгалт дууссаны дараа газар шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээр амлалт авсан болно. Дээрх байгууллагууд энэ болсон асуудлыг нотлох тул хэргийн материалд татан авч үнэн бодит байдлыг тогтоох боломжтой.
Гэтэл “*******” ХХК-ийн зөвхөн нэг давхрын цутгах хэмжээний мөнгийг бусдаас зээлж, ажил явуулсан дүр эсгэж, орон сууц захиалагч нар ч худал үгэнд хууртсанаа ойлгож, компанийн ажилтнууд нэг ч төгрөгийн цалингүй үлдэж, газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэх *******тын санаархал нь бүтэлгүй, зугтааж алга болсон юм. Гэтэл *******т нь барилгын ажлыг явуулахын тулд арга буюу хийгдсэн эргэлтийн хөрөнгө босгох халхавчилсан гэрээ, хэлцлийг ашиглан “” ХХК-ийн өмчлөлийн Турк хэв хашмалыг “*******” ХХК-иас нэхэмжилж байгаа нь хууль бус байна.
Учир нь “*******” ХХК нь “” ХХК-ийн эхлүүлсэн төслийн ажлыг дуустал Турк хэв хашмалыг түрээслэн ашиглаж байгаа хууль ёсны шударга хэв хашмал түрээслэгч компани, хэв хашмалыг өмчлөгч нь “” ХХК болох тул нэхэмжлэлийг “” ХХК-ийн нэр дээр гаргах ёстой байсан.
Иргэн *******ийн хувьд “” ХХК-д хувьцаа эзэмшдэг нь Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигч компанийн тухайлсан хөрөнгийг эзэмших эрхгүй, компанийн өр төлбөр хувьцаа эзэмшигчид хамааралгүй байхаар хуульчилсан тул аль ч талаараа иргэн *******, “*******” ХХК нь төсөл хэрэгжүүлэгч “” ХХК-ийн барилгын хэв хашмалыг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш болно. Тийм ч утгаараа 2014-2017 онд захиалагч нараас удаа дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэг ч удаа хариуцагчаар татагдаж байгаагүй “” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ цуцлагдаж, хөөн хэлэлцэх хугацаа дуусаад байхад хүртэл ямар ч оролцоо байгаагүй, хөрөнгө оруулсан гэх *******ийн зүгээс нэг ч төгрөг 2014-2017 оны Барилга угсралтын ажилд зарцуулагдаагүй, санхүүгийн тайланд ямар ч нотлох баримт бичиг байхгүй гэжээ. /1 х.х 108-109, 112-114 /
4. Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
...2021 оны 08 сарын 05-ны өдрийн 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07 дугаартай “Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ******* дээрх хэлцлүүдийг хийхдээ Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлүүдэд заасан их хэмжээний хэлцлийг хийхдээ ”*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч эс хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хийсэн.
Мөн дээрх хэлцлүүдийг “*******” ХХК-нд хамааралгүй асуудлаар “” ХХК, агсан болон “*******” ХХК, *******той урьд өмнө хийсэн хэлцлүүдээс үүдэлтэй “” ХХК, *******т хамаарах төлбөр тооцооны маргаанд хамаарах асуудлуудыг дээрх гэрээнүүдээр дүр үзүүлэн, халхавч хэлцлүүдийг хийсэн.
“*******” ХХК “” ХХК-ийн хэрэгжүүлсэн орон сууцны төсөлд “*******” ХХК эхлэн орон сууцны 1 давхрын зөвхөн угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэсэн бөгөөд ажлын хөлсөнд хамаарах 122,800,000 төгрөгийн төлбөртэй болохыг “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* Дархан-Уул аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баталгаажуулж тайлбар гаргасан.
“*******” ХХК-ийн орон сууцны 1 давхрын угсралтын ажилд оруулсан 122,800,000 төгрөгийг “*******” ХХК бүрэн төлж дуусгасан. Тодруулбал, “*******” ХХК-ийн захирал ******* УАО улсын дугаартай Ford explorer маркийн тээврийн хэрэгслийг 84,826,000 төгрөгт тооцон иргэн ээс шилжүүлж авсан төлбөрийг “*******” ХХК иргэн тэй байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “орон сууц захиалгын гэрээ”-ний төлбөрөөс хасаж тооцсон.
“*******” ХХК 1 давхрын орон сууцны угсралтын ажлыг хийхдээ “” ХХК-иас 34,082,700 төгрөгийн бетон зуурмаг, “” ХХК бетон зуурмагийн үйлдвэрээс 7,070,200 төгрөгийн бетон зуурмаг тус тус зээлээр авч өр төлбөр үүсгэснийг “*******” ХХК төлсөн.
Мөн “*******” ХХК-ийн захирал 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр “*******” ХХК-ийн захирал *******ийн хүү ын эзэмшлийн Хаан банк- тоот данс руу 25,000,000 төгрөгийг “” ХХК-ийн өглөг т” утгаар шилжүүлж төлсөн.
******* 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 68,200,000 төгрөг, 3,200,000 төгрөгийг “*******” ХХК-ийн захирал *******ийн хүү ын эзэмшлийн Хаан банк- тоот данс руу төлсөн.
Өнөөдрийн байдлаар 222,308,700 төгрөг төлсөн бөгөөд “*******” ХХК-ийн орон сууцны 1 давхрын угсралтын ажилд оруулсан 122,800,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнтэй байна. Орон сууц худалдах, худалдан авах хэлцлүүдийг байгуулахаас өмнө ******* Чингэлтэй дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст хандан “*******т 590,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж залилуулсан” гэх агуулгатай гомдол гаргаж шалгуулсан.
*******ийн гомдлыг үндэслэн шалгалтын ажиллагаа явуулж Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 2084 дугаартай хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн.
Мөн ******* нь Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хандан ******* нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирал агсны гарын үсгийг дуурайлган зурж 590,000,000 төгрөгийг залилсан агуулгатай гомдол гарган шалгуулсан бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хэргийг хааж шийдвэрлэсэн.
Иймд 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07 дугаартай “Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ”-нүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгох /хэлцлийн нийт үнийн дүн 590,000,000 төгрөг/ сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ. /1 х.х-153-154 /
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хариуцагч “*******” ХХК-аас 374,691,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 215,308,700 төгрөгийн шаардлагыг, хариуцагчийн 2021 оны 08 сарын 05-ны өдрийн 8/01, 8/02/ 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07 дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдох 522,810,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,842,200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,107,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,031,406.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1. ...“*******” ХХК-ийн захирал ******* УАО улсын дугаартай Ford explorer маркийн тээврийн хэрэгслийг 84,826,000 төгрөгт тооцон иргэн ээс шилжүүлж авсан төлбөрийг “*******” ХХК иргэн тэй байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “орон сууц захиалгын гэрээний төлбөрөөс хасаж тооцсон.
“*******” ХХК 1 давхрын орон сууцны угсралтын ажлыг хийхдээ “” ХХК-иас 34,082,700 төгрөгийн бетон зуурмаг, “” бетон зуурмагийн үйлдвэрээс 7,070,200 төгрөгийн бетон зуурмаг тус тус зээлээр авч өр төлбөр үүсгэснийг “*******” ХХК төлсөн.
Мөн “*******” ХХК-ийн захирал 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “*******” ХХК-ийн захирал *******ийн хүү ын эзэмшлийн Хаан банк- тоот данс руу 25,000,000 төгрөгийг “” ХХК-ийн өглөг т” утгаар шилжүүлж төлсөн.
******* 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 68,200,000 төгрөг, 3,200,000 төгрөгийг “*******” ХХК-ийн захирал *******ийн хүү ын эзэмшлийн Хаан банк- тоот данс руу төлсөн.
2. “” ХХК-ийн хэрэгжүүлсэн орон сууцны төслийг гүйцэтгэхэд иргэн ******* 590,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй, хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой нотлох баримт байхгүй бөгөөд “” ХХК-ийн хэрэгжүүлсэн орон сууцны 1 давхарт “*******” ХХК-иас оруулсан 122,800,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг иргэн хүний хувиар нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.
Дээрх орон сууц захиалгын гэрээнүүд “*******” ХХК-нд хамааралгүй бөгөөд “” ХХК, асан болон “*******” ХХК, *******той урьд өмнө хийсэн хэлцлүүдээс үүдэлтэй “” ХХК, гуравдагч этгээд *******т хамаарах төлбөр тооцооны маргаанд хамаарна. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 “Компани нь хувьцаа эмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй”. 9.3 “Хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ“ гэж зааснаар “*******” ХХК, ******* нар тус тусдаа хөрөнгө оруулалтыг хийснийг баримтаар нотолсноор шаардах эрхийг зөв дүгнэх үндэслэлтэй атал шүүх буруу дүгнэсэн.
Мөн дээрх орон сууц захиалгын гэрээнүүдэд “үнийг төлсөн” гэсэн нэг ч үг үсэг байхгүй тул гэрээнүүдийн 2.3-д заасан гэрээний үүргийг биелсэн гэж эрх зүйн дүгнэлт гаргахаас өмнө “” ХХК, агсан, “*******” ХХК, *******, гуравдагч этгээд ******* нарын хооронд Компанийн тухай хуулиар компани болон хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа болон Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний үндсэн дээр бий болсон асуудлыг шийдвэрлэсний дараа шаардах эрхийг хууль зүйн үндэслэлийг тогтоох тул нэхэмжлэлийг хангасан хууль зүйн үндэслэлгүй.
3. Шүүх Компанийн тухай хууль болон Иргэний тухай хуулийн 123 дугаар зүйл ”Шаардах эрхээ шилжүүлэх”, 124 дугаар зүйл “Өр шилжих”, 204 дүгээр зүйл “гэрээнээс татгалзах” журам, 205 дугаар зүйлд заасан “гэрээнээс татгалзах” 466 дугаар зүйл “тооцоо нийлэх гэрээний харилцаа”-ны асуудлаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй хууль зүйн үндэслэлгүй.
Мөн шүүх нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авч ажиллагааны явцад *******ийг нэхэмжлэгчээр нэмж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Анх нэхэмжлэлийг гаргахад “*******” ХХК-ийг ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсан.
Иймд анхан шатны шүүхийн 307/ШШ2025/00807 шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ. / 2 х.х 117-119 /
7. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
8. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Анхан шатны шүүхээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
10. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан Турк улсын ISO 9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* нь хамтран нэхэмжлэгчээр тогтоолгож, гэрээний үүрэгт 522,910,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлжээ. / 1 х.х-1-2, 84-110/
Харин хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8/01, 8/02/ 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07 дугаартай Орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. / 1 х.х-153-155/
Хэргээс үзвэл:
11. Нэхэмжлэгч “*******” ХХК нь анх хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан Турк улсын ISO 9001:2008 чанарын баталгаатай барилгын карказ угсралтын хэв хашмалыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд уг маргааны зүйл, үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 135/ШЗ2024/07525 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.
12. Нэхэмжлэгч *******ийн гэрээний үүрэгт 522,910,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч болон бие даасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 8/01, 8/02/ 8/03, 8/04, 8/05, 8/06, 8/07 дугаартай орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээнүүдийг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч эс зөвшөөрч тус тус маргаж байна. / 1х.х-84-110, 112-114, 153-155/
13. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “*******” ХХК-ийн захирлаар *******ийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр томилсныг улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээ, компанийн дүрэм “” ХХК-тай 2018 оны 02 сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн. / 1х.х-1-2, 4-11/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар гүйцэтгэх удирдлагаар 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр г томилсныг бүртгэсэн, нэхэмжлэгч “*******” ХХК-ийг ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд биш байх тул нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан 522,810,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
14. Нэхэмжлэгч ******* нь 2011 оноос хойш Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 13 дугаар хороололд баригдах төрийн албан хаагчдын 225 айлын орон сууцны барилгын ажилд “” ХХК, “*******” ХХК-иас оруулсан нийт хөрөнгө оруулалт болох 590,000,000 төгрөгт тооцон нийт 7 орон сууц авахаар хариуцагч “*******” ХХК-ийн захирал *******тэй 2021 оны 08 сарын 05-ны өдөр 8/01, 8/02, 8/03, 8/04, 8/05, 8/06 дугаартай орон сууц захиалгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. / 1 х.х-87-104/
Уг гэрээнүүдийн дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын нутагт дэвсгэрт байрлалтай, “******* “ХХК-ийн барьж буй 180 айлын орон сууцны ны 1-р орц, тоот 66,6 м.кв 3 өрөө орон сууц, 2 тоот 66,6 м.кв 3 өрөө орон сууц, 3 тоот 49,58 м.кв 2 өрөө орон сууц, 4 тоот 49,58 м.кв 2 өрөө орон сууц, 5 тоот 49,58 м.кв 2 өрөө орон сууц, 2 давхрын 7 тоот 66,6 м.кв 3 өрөө орон сууцуудыг 1 м.кв талбайн худалдах үнийг 1,500,000 төгрөгөөр тооцож, худалдан авагч талд хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч *******ийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 8/07 тоот гэрээний дагуу 8 тоот 49,58 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг хүлээлгэн өгснийг 74,370,000 төгрөгөөр бусдад худалдсан, уг гэрээ биелэгдсэн тул гэрээг хавсаргаж ирүүлээгүй гэж тайлбарласныг хариуцагч тал үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргажээ.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “******* нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх хэлцлүүдийг хийхдээ Компанийн тухай хуулийн 87, 88-р зүйлүүдэд заасан их хэмжээний хэлцлийг хийхдээ “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч эс хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хийсэн, мөн дээрх хэлцлүүдийг “*******” ХХК-д хамааралгүй асуудлаар болох “” ХХК, агсан болон “*******” ХХК, *******той урьд өмнө хийсэн хэлцлүүдээс үүдэлтэй “” ХХК, *******т хамаарах төлбөр тооцооны маргаанд хамаарах асуудлыг дээрх гэрээнүүдээр дүр үзүүлэн халхавч хийж хэлцлүүдийг хийсэн гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. / 1 х.х-153-155/
Хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж ямар хэлцлийг ойлгох талаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хуульчилж өгсөн бөгөөд 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т заасан хэлцлүүд нь хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох ба түүний үр дагаврыг арилгуулахаар сонирхогч этгээд шаардах эрхтэй.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийг хуулиар зохицуулсан бөгөөд уг хэлцэл нь шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэлд хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.
16. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн байна.
Нэхэмжлэгч *******ийн зүгээс 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 8/07 тоот гэрээний дагуу 8 тоот 49,58 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 74,370,000 төгрөгөөр тооцон хүлээн авч бусдад худалдсан, хариуцагч талаас 1 орон сууцны төлбөрт тооцон 84,826,000 төгрөгийн үнэтэй автомашиныг *******ийн эхнэрийн нэр дээр шилжүүлсэн, 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр “*******” ХХК-ийн захирал *******ийн хүү ын эзэмшлийн Хаан банк- тоот данс руу 25,000,000 төгрөгийг “” ХХК-ийн өглөг т” утгаар шилжүүлж төлсөн, “” ХХК, “” ХХК-д төлөх бетоны өр 34,082,700 төгрөгийг “”, “*******” ХХК-ны өр төлбөрт шилжүүлсэн, 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 68,200,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 3,200,000 төгрөгийг *******ийн дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг хариуцагч талаас шилжүүлсэн талаар маргаж, мэтгэлцээгүй тул гэрээнд заасан хөрөнгө оруулалтын нийт дүн 590,000,000 төгрөгөөс 215,308,700 төгрөгийг хасаж, үлдэх 374,691,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 307/ШШ2025/00807 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,031,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Б.ЭРДЭНЭХИШИГ