Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 529

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,                              

Улсын яллагч П.Бямбасүрэн,

Хууль ёсны  төлөөлөгч: Б.Батдэмбэрэл

Өсвөр насны шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч А.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д-н Ат холбогдох эрүүгийн 1809050740449 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Монгол Улсын консерватурын циркийн 11В ангийн сурагч, ам бүл 5, эцэг, эх ах, дүүгийн хамтаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33/1 дүгээр гудамжны 58Г тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УХ 02281239 / Боржигон овогт Д-н А нь:

 

- 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ангийн охин болох Г.Энхзулыг зодлоо гэх шалтгааны улмаас Б.Есөнбилэгийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул хэвлийд цус хуралт, цээж, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                        

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Есөнбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Найз охин Энхзул руу би орой 22 цагийн үед залгаад хаана байгаа юм гэхэд гэртээ байна гээд цаана нь хэдэн залуучууд дугараад дуугай байгаач гээд утсаа тасалсан. Ахиад залгахад утсаа аваагүй. Найз охины амьдардаг нийтийн байранд очсон чинь гэрт нь хүн байгаагүй. Би хүлээгээд байж байтал Энхзул ирсэн. Тэгээд бид хоёр хэрэлдээд байж байгаад намайг зайл гээд байхаар нь би явах гэж байхад хаалга цохих чимээ гараад Энхзул хаалга онгойлгож өгөхөд нэг ах Энхзул руу түрүүний хүүхдүүд чинь мөнгөө өгөхгүй зугтчихлаа гэхээр нь би ямар хүүхдүүд байсан юм гэхэд Энхзул битгий хэлээрээ ахаа гээд Энхзул 20,000 төгрөг өгсөн юм. Тэр ах задлахгүй гээд Энхзултай хамт гарсан. Би араас нь гараад хашааны дээгүүр харахад Энхзул 4 залуутай ирж байсан. Нэг залуу нь “Би Энхзулын ах нь байна. Бид нар янз бүрийн юм болоогүй” гэхээр нь би “Өө. Та ах нь байсан юм уу. Уучлаарай”. Би та нар намайг зодох гэж байгаа юм байх гээд хутга барчихлаа” гээд гарт байсан хутгаа тавьсан. Гэтэл тэр залуу шууд ирээд миний нүүрэн тус газар хамар орчим нэг удаа мөргөөд цээж хавирга орчим өндөр залуу жийж унагаагаад бид хоёр зууралдаж байхад миний үснээс зулгаагаад дээш үсдээд намайг гэдийлгэхэд намайг үсдсэн чигээрээ дарж байгаад миний нүүр рүү нүд орчим өшиглөсөн. Би нүд гэж чанга орилоод доош суухад найз нар нь болиулаад гэрээс гар гэсэн. Гудамжинд гараад нүдээ дараад байж байхад нөгөө намайг мөргөсөн залуу ахиад миний уруул орчим нэг удаа цохьсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. / хх 23-24, 26-28 /

 

Насанд хүрээгүй гэрч Б.Энх-Учрал мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Д.Атэр залуу руу хандаж хэл амаараа учраа олъё гэхэд та нартай би юу ярих юм гээд хутгаараа А руу чичих шиг болсон. Энэ үед А хутгатай гарыг нь доош дараад нүүр рүү нь нэг мөргөсөн, хойшоо болоход нь манай ангийн Хүслэн тэр залууг жийсэн. Тэр залуу орон дээр унаад манай ангийн Д.Атай зууралдаад Д.Анүүр руу нь хальт өшиглөхөд тэр залуу нүд гэж орилоод тэгээд би болон Билгүүн Хүслэн одоо боль гээд салгаад тэр залууг чи гар гэхэд гарахгүй байхаар нь Д.Аөргөөд гадаа гаргасан. Гадаа гараад Д.Ариусугартай муудалцаад явж өгөхгүй байхаар нь Д.Ауруул орчим нэг удаа гараараа зөөлхөн цохьсон гэжээ. / хх 37-39 /

 

Насанд хүрээгүй гэрч Л.Билгүүн мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Бид нар тэр залуу руу хандаж хэл амаараа учраа олъё гэхэд та нартай юу ярьдаг юм гээд хутгаараа Д.Аруу чичихэд Д.Ахутгатай гарыг нь доош дараад нүүр рүү нь нэг мөргөсөн. Хойшоо болоход нь манай ангийн Хүслэн тэр залууг жийсэн. Тэр залуу орон дээр унаад Д.Анэг удаа нүүр рүү нь хальт өшиглөхөд тэр залуу нүд гэж орилоод тэгээд би боль гээд тэр залууг чи гар гэхэд гарахгүй байхаар нь Д.Аөргөөд гадаа гаргасан гэжээ. / хх 42-44 /

 

Насанд хүрээгүй гэрч Г.Энхзул мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Есөнбилэг гэх хүүхэдтэй тухайн үед үерхдэг байсан. Гэрийн гадаа ирэхэд хашааны гадаа Есөнбилэг зогсож байсан. Гэр рүүгээ орох гэтэл хаашаа хэнтэй яваад ирж байгаа юм гэхээр нь чамд хамаагүй гэж хэлэхэд Есөнбилэг гараараа миний хацар руу алгадсан. Алгадахад би зөрүүлээд алгадсан юм. Би хаалгаа онгойлготол миний араас нуруу орчим түлхээд намайг гэр рүү оруулсан, газар унаад босоод би ангийнхаа Хүслэн рүү залгаад хүрээд ир манай найз залуу намайг зодоод байна гэж хэлсэн. Д.Анүүр рүү нь нэг мөргөсөн. Есөн- Эрдэнэ нүд гэж орилоод би боль гээд салгаад Есөн Эрдэнийг гар гэхэд гарахгүй байхаар нь Д.Аөргөөд гадаа гаргасан гэжээ. / хх 52-54 /

Шинжээч эмч М.Ариунтөгс мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Хэвлийн цус хуралт цээжин дэх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь биеийн гадаргуун 1%-д хүрэхгүй эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. / хх 33 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13551 дүгээр дүгнэлтэнд:  

1. Б.Есөнбилэгийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул хэвлийд цус хуралт, цээж, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 32 /

 

Нас тоолсон тухай мөрдөгчийн тэмдэглэл / хх 9 /

 

            Өсвөр насны шүүгдэгч Д.А-г  2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 70-73 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 77 / зэрэг болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Над руу хутга бариад чичихээр нь би хутгатай гарыг нь бариад мөргөсөн. Би өөрийн алдаанаас болж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Би дараа жил сургуулиа төгсөнө. Циркийн жүжигчин болох хүсэлтэй. Намайг мөрөөдлөө биелүүлэхэд минь туслана уу гэв.

 

Хууль ёсны төлөөлөгч Б.Батдэмбэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед ангийн охиноо өмөөрөөд ийм зүйл болсон байсан. Хүү маань хийсэн хэрэгтээ харамсаж байгаа. Хохирогчид 700.000 төгрөг өгсөн. Сургуулиа төгсөх боломжоор хангаж өгнө үү гэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.А нь 2018 оны 11 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд ангийн охин болох Г.Энхзулыг зодлоо гэх шалтгааны улмаас Б.Есөнбилэгийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул хэвлийд цус хуралт, цээж, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Би Энхзулын ах нь байна. Бид нар янз бүрийн юм болоогүй гэхээр нь би “Өө. Та ах нь байсан юм уу? Уучлаарай. Би та нар намайг зодох гэж байгаа юм байх гээд хутга барчихлаа гээд гарт байсан хутгаа тавьсан. Гэтэл тэр залуу шууд ирээд миний хамар орчим нэг удаа мөргөөд цээж хавирга орчим өндөр залуу жийж унагаагаад бид хоёр зууралдаж байхад миний үснээс зулгаагаад дээш үсдээд намайг гэдийлгэхэд намайг үсэдсэн чигээрээ дарж байгаад миний нүүр рүү нүд орчим өшиглөсөн. Гудамжинд нөгөө намайг мөргөсөн залуу ахиад миний уруул орчим нэг удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Есөнбилэгийн мэдүүлэг / хх 23-24, 26-28 /, .... Д.А тэр залуу руу хандаж хэл амаараа учраа олъё гэхэд та нартай би юу ярих юм гээд хутгаараа А руу чичих шиг болсон энэ үед А хутгатай гарыг нь доош дараад нүүр рүү нь нэг мөргөсөн. Тэр залуу орон дээр унаад манай ангийн Атай зууралдаад А нүүр руу нь хальт өшиглөсөн. Тэр залууг гар гэхэд гарахгүй байхаар нь А өргөөд гадаа гаргасан, гадаа гараад Ариусугартай муудалцаад явж өгөхгүй байхаар нь А уруул орчим нэг удаа гараараа зөөлхөн цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн өсвөр насны гэрч Б.Энх-Учралийн мэдүүлэг / хх 37-39 /, .... А нэг удаа нүүр руу нь хальт өшиглөсөн. А өргөөд гадаа гаргасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Л.Билгүүний мэдүүлэг / хх 42-44 /, .... Есөнбилэг гараараа миний хацар руу алгадсан алгадахад би зөрүүлээд алгадсан юм. Би хаалгаа онгойлготол миний араас нуруу орчим түлхээд намайг гэр рүү оруулсан, газар унаад босоод би ангийнхаа Хүслэн рүү залгаад хүрээд ир манай найз залуу намайг зодоод байна гэж хэлсэн, А нүүр рүү нь нэг мөргөсөн. Есөн Эрдэнийг гар гэхэд гарахгүй байхаар нь А өргөөд гадаа гаргасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Г.Энхзулын мэдүүлэг / хх 52-54 /, ....... хэвлийн цус хуралт цээжин дэх зөөлөн эдийн няцрал гэмтэл нь биеийн гадаргуун 1%-д хүрэхгүй эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн шинжээч эмч М.Аригуунтөгсийн мэдүүлэг / хх 33 /, ....... Б.Есөнбилэгийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруул хэвлийд цус хуралт, цээж, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13551 дүгээр дүгнэлт / хх 32 / зэрэг болно.

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Д.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга  хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Д.А нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүйг дурьдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                 

1. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Д-н А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Д-н А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан хүмүүжүүлж, түүнийг хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг эх Б.Батдэмбэрэлд даалгасугай.  

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

4.  Өсвөр насны шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6 Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Д.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ