Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
Хэргийн индекс | 184/2016/00093/И |
Дугаар | 184/ШШ2016/00621 |
Огноо | 2016-08-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 184/ШШ2016/00621
2016 оны 8 сарын 17 өдөр Дугаар184/ШШ2016/00621 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмонбаатар даргалж тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****-д холбогдох,
“Зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,519,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрдэнэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найз*******тэй аман гэрээ хийж, “Үнэн оргилт” авто ломбардад манай нөхөр машинаа 2,500,000 барьцаанд тавьж, уг мөнгөнөөс 2,000,000 төгрөгийг*******д бэлнээр өгсөн.******* 1 сарын хугацаатай зээлж авсан боловч одоо хүртэл зээлээ бүрэн төлөөгүй.
Л.Цэцгээ нь 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 210,000 төгрөг, мөн өдөр дахиж 20,000 төгрөг өгсөн бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1,112,000 төгрөг дансаар шилжүүлэн надад өгсөн.
Ломбардны хугацаа болоод Алтансүх гэдэг хүнээс 1,000,000 төгрөг авч байж ломбардад төлсөн.******* нь ******* авсан 1,000,000 төгрөгийг түүнд буцааж төлсөн.
Би ломбардад машинаа тавиад нийт 3,170,000 төгрөгийг төлж буцааж авсан. Би*******д мөнгийг 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Алтансүхэд өгсөн 1,000,000 төгрөг нь хамаагүй надад өгөөгүй учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд*******гээс зээлийн үлдэгдэл төлбөр 2,519,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* болон түүний нөхөр *******
2,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Ингэж авахдаа хүү төлнө гэж ерөөсөө тохироогүй.
Би *******д 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 230,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 20,000 төгрөг тус тус өгч 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1,112,000 төгрөг шилжүүлсэн. Мөн Алтансүх гэдэг хүнд 1,000,000 төгрөгийг хүү 60,000 төгрөгийн хамт өгсөн. Энэ мөнгийг ******* ******* аваад ломбардад төлсөн байсныг нь би төлсөн.
Нийтдээ би *******д 2,642,000 төгрөг төлсөн ба одоо ямар ч төлөх төлбөр байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******д холбогдуулан зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч******* нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч *******гээс 2,000,000 төгрөг зээлж авсан бөгөөд энэхүү зээлийн төлбөрт хүү тооцохоор гэрээг бичгээр байгуулаагүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч машинаа ломбардад тавьж мөнгө зээлж авч өгсөн учир надад хүү төлөх ёстой ...” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч******* нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ “... би хүү төлнө гэж зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй. Нийтдээ 2,642,000 төгрөг буцааж төлсөн учир одоо төлөх төлбөргүй ...” гэж тайлбарлан маргажээ.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******гэс зээлийн төлбөрт 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 210,000 төгрөг, мөн өдөр 20,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1,112,000 төгрөг, нийт 1,562,000 төгрөг хүлээн авснаа хүлээн зөвшөөрч тайлбарладаг бөгөөд үүнээс гадна ******* нь өөрийн бусдад төлөх 1,000,000 төгрөгийн зээлийн төлбөрийг******* төлж барагдуулсан болохыг хүлээн зөвшөөрдөг боловч энэхүү төлбөрийг зээлийн төлбөрт оруулан тооцохгүй гэж маргажээ.
Дээрх зээлийн гэрээний төлбөрт хариуцагч******* нь нэхэмжлэгч *******д 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 220,000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 230,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сард 20,000 төгрөг тус тус өгч 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1,112,000 төгрөг шилжүүлсэн. Мөн *******гийн өмнөөс Алтансүх гэдэг хүнд 1,000,000 төгрөгийг хүү 60,000 төгрөгийн хамт, нийт 2,642,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагч******* нь өөрийн *******д 2,642,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг нотолсон баримтыг бүхэлд нь хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй боловч нэхэмжлэгч ******* нь хариуцагч*******гээс 1,562,000 төгрөг хүлээн авснаа болон бусдад төлөх 1,000,000 төгрөгийн зээлийг******* төлсөн болохыг тус тус хүлээн зөвшөөрчээ.
Иймд шүүх хариуцагч*******г нэхэмжлэгч *******д нийт 2,562,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж бөгөөд хуульд зааснаар хүү төлөхөөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хариуцагч*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэл нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл******* нь зээлийн төлбөрт хүү төлөх үүрэггүй ба нэхэмжлэгч *******д 2,562,000 төгрөгийг төлсөн байх тул *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч*******д холбогдуулан гаргасан зээл, зээлийн хүүгийн төлбөр 2,519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР