| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0564/Э |
| Дугаар | 561 |
| Огноо | 2019-06-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 561
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бумчимэг,
Улсын яллагч С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дэлгэрэх овогт М-н Т-т холбогдох эрүүгийн 1909020020620 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машин засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж 44-р байр 3 блок 55 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД:УХ98050674 / Дэлгэрэх овогт М-н Т нь:
- 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзай амралтын газарт хохирогч Т.Ууганхүүг цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүүний цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Т.Ууганхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Санзай амралтанд очсон. Араас орой манай ажлынхан ирсэн. Тэгээд бид нар бүжгийн талбай дээр байж байгаад би дуу тавьдаг өрөө рүү орсон чинь Одсэр гэх залуу утаснаасаа дуу тавьж байсан. Тэгээд утаснаасаа дуу тавих гээд хүлээгээд сууж байтал намайг “Гарал даа пизда минь” гээд Одсэр заамдаад бариад авахаар би зөрүүлээд заамдаад авсан. Тэгээд байж байтал гаднаас Төгөлдөр гэх залуу орж ирээд шууд намайг цохьсон. Төгөлдөр миний зүүн нүд хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Надад гомдол санал байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй гэжээ. / хх 11-14 /
Гэрч Б.Одсар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... 2019 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед урд нь Солонгос улсад хамт Циркэд ажиллаж, амьдарч байсан залуучууд болох Төгөлдөр, Дэлгэрням, Мөнхбаяр нар манай амралтанд амрахаар ирсэн. Хүмүүсийг бүжиглэж байхад тэдэнд хандаж “Нэг дуртай дуугаа явуулж болно шүү” гэж хэлсний дагуу гаднаас нэг залуу орж ирээд гар утаснаасаа дуу тавиулсан ба тэр өрөөнөөс гарахгүй манай өрөөнд суугаад байхаар нь би түүнд хандаж “Манай өрөөнөөс гар. Энд гадны хүн хайж болохгүй” гэхэд тэр надад хандаж “Хоёулаа хамт гаръя” гээд миний цамцнаас барихаар нь зөрүүлээд цамцнаас нь барьсан. Бид хоёрыг Төгөлдөр салгах гэхээр нь би тэр залуугийн цамцнаас нь тавьсан ба тэр залуу миний цамцнаас бариад тавихгүй байтал Төгөлдөр тэр залуугийн нүүр рүү гараараа хоёр удаа цохьсон гэжээ. / хх 22-23 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6139 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд:
1. Т.Ууганхүүгийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 27 /
Хохирлын мөнгө төлсөн талаарх тэмдэглэл / хх 10 /
Шүүгдэгч М.Т-ийг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-4 /
Шүүгдэгч М.Т-ийг урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.
Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 500.000 төгрөг төлсөн. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзай амралтын газарт найзыгаа өмөөрч хохирогч Т.Ууганхүүг цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүүний цус хуралт буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би дуу тавьдаг өрөөр үү ороод утаснаасаа дуу тавих гээд хүлээгээд сууж байтал намайг гарал даа пизда минь гээд Одсэр заамдаад бариад авахаар би зөрүүлээд заамдаад авсан. Тэгтэл гаднаас Төгөлдөр гэх залуу орж ирээд шууд намайг цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Ууганхүүгийн мэдүүлэг / хх 11-14 /, ... Нэг залуу орж ирээд гар утаснаасаа дуу тавиулсан ба өрөөнөөс суугаад байхаар нь би түүнд хандаж “Манай өрөөнөөс гар. Энд гадны хүн байж болохгүй” гэхэд тэр “Хоёулаа хамт гаръя” гээд миний цамцнаас барихаар нь зөрүүлээд цамцнаас нь барьсан. Бид хоёрыг Төгөлдөр харчихаад салгах гээд ирсэн ба тэр залуу миний цамцнаас бариад тавихгүй байх хооронд Төгөлдөр тэр залуугийн нүүр рүү гараараа хоёр удаа цохьсон гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Одсарын мэдүүлэг / хх 22-23 /, ...Т.Ууганхүүгийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна, дотно салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхины цус хуралт, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6139 дүгээр шинжээчийн дүгнэлт / хх 27 /, ...Хохирлын мөнгө төлсөн талаарх тэмдэглэл / хх 10 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч М.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Т нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдал, прокурорын саналыг харгалзан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдав.
Шүүхээс шүүгдэгч М.Т-ийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дэлгэрэх овогт М-н Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М-н Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 / таван зуу / нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
6. М.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ