| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/01720/И |
| Дугаар | 210/МА2025/01173 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01173
|
|
|
******* ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06549 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 3,969,495.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 3,731,823.93 төгрөг, зээлийн хүүд 235,890.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,780.83 нийт 3,969,495.62 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүргүүлсэн байх боловч шүүхэд тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн баримтыг үндэслэн талууд 2024 оны 08 сарын 29-ний өдөр Бараа бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ байгуулсан нь зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв тодорхойлжээ.
Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй, гэрээ болон хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Иймд шүүх хууль болон гэрээг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримт зөв үнэлээгүй тухай нэхэмжлэгч талын гомдлыг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
4. Зохигчийн хооронд байгуулсан Бараа бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний 3.11-д зааснаар харилцагч буюу хариуцагч ******* нь банкнаас үйлчилгээ авах нөхцөлд нэмэлт гэрээг цахим болон бичгээр байгуулж болохоор заажээ. Цахимаар үйлчилгээ авах тохиолдолд энэхүү ерөнхий гэрээний 3 дугаар зүйлд зааснаар харилцагчийн банкинд гарган өгсөн мэдээлэлд үндэслэн гэрээг цахимаар байгуулахаар тохиролцсон байна.
Зохигчийн хооронд 2024 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан Дижитал зээлийн гэрээ нь Бараа бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний 3.11.3-т харилцагч интернэт банк эсхүл смарт банкны эрхээр дамжуулан гэрээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрсөн болохоо интернэт банкны эрхээр дамжуулан илэрхийлснээр зээлийн гэрээ байгуулагджээ. Энэ нь зээлдэгч буюу хариуцагч *******гийн хувийн мэдээлэл бүхий Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт гэсэн баримтаар тогтоогдсон гэж дүгнэх бөгөөд мөн өдөр хариуцагчийн тус банкин дахь 1735139648 тоот дансанд 3,840,000 төгрөгийн зээл олгогдсон байна.
Энэхүү цахим зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан зохицуулалтад нийцсэн байна.
Иймд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй тул цахимаар хийгдсэн зээлийн гэрээ нь мөн хуулийн 421.2 дугаар зүйлийн 421.2 дахь хэсэгт заасанд нийцээгүй гэж анхан шатны шүүх дүгнэн нэхэмжлэлээс 299,695 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан хүү тооцооллын хүснэгтээр хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 2024 оны 09 сарын 25-ны өдөр 108,176.07 төгрөг, хүүгийн төлбөрт 2025 оны 09 сарын 25-ны өдөр 57,442.19 төгрөг, мөн оны 10 сарын 25-ны өдөр 4,581.74 төгрөг нийт 170,200 төгрөг төлж, үүнээс хойш зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 3,969,495.62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 197/ШШ2025/06549 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 3,969,495.62 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын 73,666 төгрөг гэснийг 78,462 төгрөг гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,641 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ