| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 197/2025/00619/И |
| Дугаар | 210/МА2025/01172 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/01172
|
|
|
*******ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/06088 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Худалдах-худалдан авах гэрээний үүрэг, хохиролд нийт 1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хашааны төмөр хаалгыг 1,200,000 төгрөгөөр худалдаж, гэрээний төлбөрт 565,000 төгрөгийг авсан боловч үлдэгдэл 635,000 төгрөгийг болон сэтгэл санааны хохирол, шүүхэд гомдол гаргахад зарцуулсан төлбөрт нийт 1,000,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ. Хариуцагчийн зүгээс 208,500 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй ч хаалга чанаргүй байсан тул одоо төлөхгүй гэж тайлбарлан маргасан байна.
3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг талуудын тайлбарт үндэслэн зөв тогтоожээ. Нэхэмжлэгч листэн төмөр хаалга хийж 1,200,000 төгрөгөөр хариуцагчид худалдахаар талууд тохиролцсон, хариуцагч хаалгыг хүлээн авсан нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлжээ. Энэ үйл баримтад зохигч маргаагүй.
Хаалганы үнэ 1,200,000 төгрөгөөс хариуцагч нь 565,000 төгрөгийг төлж 635,000 төгрөгийг төлөөгүй тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж 991,500 төгрөг төлж, одоо 208,500 төгрөгийн үлдэгдэлтэй гэж маргасан ч ийнхүү 991,500 төгрөгийг төлсөн болохоо баримтаар нотлоогүй байна.
Энэ тохиолдолд мөнгө өгсөн тал нь энэ талаараа нотлох үүрэгтэй боловч хариуцагч ******* нь 991,500 төгрөгийг нэхэмжлэгч *******д өгснөө нотолж чадаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хэргийн байдалд нийцсэн гэж дүгнэн хариуцагчаас 635,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
4. Шүүх нэхэмжлэлээс 365,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч гомдол гаргасан ч нэхэмжлэгчийн анхан шатны шүүх хуралдаанд хаалганы үнэ 1,200,000 төгрөгөөс /295,000+150,000+25,000+95,000/ 565,000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж тайлбарласныг үндэслэн үлдэх /1,200,000-565,000/ 635,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.
Харин нэхэмжлэгч хаалганы үнийг хариуцагчаас шаардсантай холбоотой сэтгэл санаанд учирсан хохирол, шүүхэд гомдол гаргахад зарцуулсан зардал 260,000 төгрөг болсон тухай гомдолдоо дурдсан ч нэхэмжлэгч энэ байдлаа шүүхэд баримтаар нотлоогүй учир шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд, хариуцагчаас нэмж 365,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй, нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч сэтгэл санааны хохирол болон шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан зардал зэрэгт 260,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон нь үндэслэлгүй болохыг зөв дүгнэжээ. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчлийн улмаас сэтгэл санаанд хохирол учирсан гэсэн үндэслэлээр учирсан хохирлоо арилгуулахаар шаардсан нь байхад нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болсон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэмж баримтална.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 гэсэн заалтыг нэмсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 197/ШШ2025/06088 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ