Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 645

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 4 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЭ62060776, Борлууд овогт Цэвээний Данзанпүрэв,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 4 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ65033068, Борлууд овогт Баатарын Дамиран нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.963.909 төгрөг, зээлийн хүү 1.535.894,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,48 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 50.514.735,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэвээн овогтой Данзанпүрэв нь тус банкнаас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1250022052 тоот зээлийн гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 19.75 хувийн хүүтэйгээр амины орон сууц барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай буюу 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс, Улаангом  сум, 3 дугаар баг, 4-16 тоотод байрлалтай, 77 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалтай барилга /ГД:000234379, Ү-1520004594/ 80.4 м.кв талбайтай 3 өрөө хувийн орон сууц /ГД-00376779, Ү-1520002881/, 694,4 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй /ГД-000010545, Г-1520000043/ газрын хамт барьцаалуулж авсан болно.

      Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 5 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзаж байсан боловч зээлдэгч “Монгол гэрийн мод, худгийн кольцо, зайрмаг зэргийг үйлдвэрлэж байгаа боловч борлуулалт муу мөнгө орж ирэхгүй байгаа, халуун усны орлого буурсан, малын зах дээр эмчээр ажиллаж байгаа ч авсан цалингаа өрхийн хэрэгцээндээ зарцуулсан” зэргээр хариулж зээл төлөх ямар нэгэн үйлдэл санаачлага гаргахгүй цалин болон бизнесийн орлогоор зээл төлөхөөс зайлсхийж өрхийн төрлийн хэрэнцээнд зарцуулж байна.

         Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай барьцаат байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төтлийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны адгуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

          Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.09.01/ байдлаар Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 48.963.909 төгрөг, зээлийн хүү 1.535.894,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,48 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 50.514.735,67 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран зээлдэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

     Хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Данзанпүрэв, Б.Дамиран бид Хас банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас 2025 он хүртэл хугацаанд 50.000.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Одоо 50.514.735,67 төгрөгийн хүү 968.000 төгрөг төлөөд үлдэгдэл 49.546.735,67 төгрөг байгааг төлж барагдуулна. Төлөөгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

       Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нараас төлөгдөөгүй зээлийн үлдэгдлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш 968.000 төгрөг төлсөн. Одоо 49.546.735,67 төгрөгийн үлдэгдлээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.963.909 төгрөг, зээлийн хүү 1.535.894,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,48 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 50.514.735,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.963.909 төгрөг, зээлийн хүү 1.535.894,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,48 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 50.514.735,67 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаас 968.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэх 49.546.735,67 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нар нь сайн дураар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 410.524 төгрөг төлсөн ба тал хувь болох 205.262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 205.262 төгрөг, хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нараас 205.262 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 48.963.909 төгрөг, зээлийн хүү 1.535.894,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 432,48 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг, нийт 50.514.735,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 968.000 төгрөгийг төлсөн бөгөөд, үлдэх 49.546.735,67 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 410.524 төгрөгөөс 205.262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 205.262 төгрөг, хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нараас 205.262 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

      3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ц.Данзанпүрэв, Б.Дамиран нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР