Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1736

 

   Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00537 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХнд холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/01719 дүгээр шийдвэрээр "ХХХ" ХХК-иас 722 842 274 төгрөг, "ХХХХ" ХХК-иас 149 851 863 төгрөгийг гаргуулж “ХХХХ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд дээрх 2 компанийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Х миний өмчлөлийн ХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХХХХХ тоотод байрлах 756 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ байрны ХХ тоотын 3 өрөө орон сууцыг барьцаалсан. ХХХХ төлбөр авагчийн хүсэлтээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 140/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ байрны ХХ тоотын 3 өрөө 39.4 м.кв талбай бүхий орон сууцыг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 140/01 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор ХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХХХХХ тоотод байрлах 75 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн. Төлбөр төлөгч "ХХХ" ХХК болон "ХХХХ" ХХК-ийн зүгээс төлбөрийг төлж барагдуулах талаар төлбөр авагчтай ярилцан төлбөр төлөх хувиар гаргахаар харилцан тохиролцохоор ярилцаж байх хугацаанд ХХХХ дээрх битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураах тогтоол үйлдэхгүйгээр, өмчлөгчөөс үнийн санал авалгүйгээр үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлгээ тогтоолгож үнэлүүлсэн. Энэ үнэлгээг миний бие мэдээгүй бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ХХХХны Чингэлтэй дүүргийн 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч ХХын дуудсанаар очиж анх мэдсэн. ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХХХХХ тоот үл хөдлөх эд хөрөнгийг 430 000 000 төгрөгөөр, ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ байрны ХХ тоотын 3 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ үнэлгээг анх мэдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчид хэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн авч байсан.

ХХХХнаас миний өмчлөлийн эд хөрөнгийг өнөөдрийн зах зээлийн ханшаас доогуур үнэлүүлж өмчлөгч миний эрх ашгийг зөрчиж байгаад гомдолтой байна. Өөрөөр хэлбэл одоогийн зах зээлийн ханшаар ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХХХХХ тоот 756 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө 1 500 000 000 төгрөг, ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот 3 өрөө, 39.4 м.кв талбай бүхий орон 240 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл ямар үндэслэлээр миний хөрөнгийг ийм доогуур үнэлгээгээр үнэлж, ямар үндэслэлээр өмчлөгч надаас үнийн санал авахгүйгээр шинжээч томилж, мөн ямар үндэслэлээр үнэлгээг мэдэгдэхгүй байгааг ойлгохгүй байна. Иймд ШШГТХуулийн 37.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээг 2016.03.01-ний өдөр анх мэдсэнээс хойш 7 хоногийн дотор ХХХХнаас миний өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо, ХХХХХХХХХХ тоотод байрлах 756 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 676 152 288 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон ХХХХХХХХ дүүргийн ХХ хороо ХХ байрны ХХ тоотын 3 өрөө орон сууцыг 168 789 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг эс зөвшөөрч, дээрх үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

            Хариуцагч ХХХХны тайлбарт:

            Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/Ш32015/01719 дүгээр захирамжаар "ХХХ" ХХК-иас 726 564 435 төгрөг, "ХХХХ" ХХК-иас 150 759 072 төгрөг тус тус гаргуулж ХХХХинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "ХХХ" ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул Хгийн өмчлөлийн  үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХ тоот 756 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалтай барилгыг газрын xaмт эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХХХХХХХХХХ байрны ХХ тоот 39.4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 140/01,140/02 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 10 дугаар capын 20-ны өдрийн 140/02,140/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан
байна.

            Төлбөр төлөгч "ХХХ" ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/39787, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3/39788, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3/42878 дугаар албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөхийг "ХХХ" ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Хгийн нөхөр "ХХХХ" ХХК-ийн захирал ХХХХХад “ХХХ" ХХК-ийн захирал ХХХХХ нарт гардуулан өгч тэмдэглэл хөтөлсөн. Дурьдсан хугацаанд үнийн санал өгөөгүй тул хөндлөнгийн шинжээч томилон "ХХХХ" ХХК-иар үнэлүүлэхэд ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХ тоот 756 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалтай барилгыг 676 152 288 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХ дугаар ХХХХХХХХХХ тоот 39,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 168 789 600 төгрөгөөр, газрыг 27 540 000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 3/5838 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч "ХХХ" ХХК-ийн 100 хувийн үүсгэн байгуулагч Х, “ХХХХ'' ХХК-ийн захирал ХХХХХ нарт баталгаат шуудангаар хүргүүлж, гар утас руу нь залгаж мэдэгдсэн байна.

Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХ тоот 756 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалтай барилгыг 676 152 288 төгрөгийн 70 хувь болох 473 306 602 төгрөгөөр, 306 м.кв талбайтай газрыг 27 540 000 төгрөгийн 70 хувь болох 19 278 000 төгрөгөөр, ХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХ дугаар ХХХХХХХХХХ тоот 39,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 168 789 600 төгрөгийн 70 хувь болох 118 152 720 төгрөгөөр доод үнийг тогтоон 2016 оны 03 дугаар 18-ны өдөр оруулах талаар төлбөр төлөгчид 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/8259 дугаартай албан бичгийг Хд гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна. Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл "Өнөөдөр" сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32016/10941 дүгээр захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн учир 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаагүй болно. Тус алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Хгийн ХХХХнд холбогдуулан гаргасан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХХХХ тоот 756 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн үйлчилгээний зориулалтай барилгыг 676 152 288 төгрөгөөр, Эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн ХХХХХХ дүүрэг ХХ дугаар хороо ХХ дугаар ХХХХХХХХХХ тоот 39,4 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 168 789 600 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 10941 дүгээр захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх эрхийг эдлүүлэлгүй эрх ашгийг зөрчиж шийдвэр гаргасан. Миний бие хуульд заасан эрхийнхээ хүрээнд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүддээ шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг 2016.08.22-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хангалгүй орхиж, нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн.

            Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ буруу дүгнэлг хийж хэргийг шиидвэрлэсэн. Миний бие шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ "...ХХХХ битүүмжилсэн эд хөрөнгүүдийг хураах тогтоол үйлдэхгүйгээр өмчлөгчөөс үнийн санал авалгүйгээр үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилон зах зээлийн үнэ ханшаас доогуур үнэлгээ тогтоолгож үнэлүүлсэн хэмээн бичиж шүүх хуралдааны явцад битүүмжлэх тогтоол дээрх гарын үсэг Х минийх биш, шийдвэр гүйцэтгэгч миний гарын үсгийг дуурайлган зурсан гэж өөрөө хэлж байсан гэж, битүүмжлэх тогтоол үйлдсэн гэдгийг огт мэдээгүй, хуурамч гэж маргасаар байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл хэсэгтээ "... ХХХХ 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр "Эд хөрөнгө хураах тогтоолоор хураан авчээ” гэж дүгнэсэн.

Мөн өмчлөгч надад үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх үнийн саналаа гаргах тухай ХХХХнаас гардуулж өгөөгүй, өмчлөгч миний гарын үсэг зурагдаагүй 2015.11.11-ний болон 2015.11.26-ны өдрийн мэдэгдлүүдийг шүүх нэхэмжлэгч намайг гардан авсан мэтээр дүгнэн "Х нь үнийг тохиролцоогүй, үнийн санал гаргаагүй байх тул түүний үнийн санал аваагүй гэх гомдол үндэслэлгүй байна" гэж буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл ХХХХнаас мэдэгдлийг өмчлөгчид бус бусдад өгч буй ажиллагааг зөвтгөн хуулийн дагуу ажилласан гэж, харин мэдэгдэл огт хүлээн аваагүй өмчлөгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн буруу дүгнэлт гаргасан. Мөн ХХХХнаас шинжээчийн дүгнэлттэй өмчлөгч намайг огт танилцуулаагүй явдлыг ч мөн адил зөвтгөн “ утсаар танилц гэж мэдэгдсэн боловч ирж танилцаагүй байна” гэж хэт нэг талыг барьж дүгнэсэн.

2016.01.29-ний өдөр мэдэгдлийг баталгаат шуудангаар илгээсэн гэх боловч миний бие шууданг хүлээн аваагүй баталгаат шуудан эргэж шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн. Гэтэл шүүх мөн л өмчлөгч надад "2016.01.29-ний өдөр шинжээчийн тогтоосон үнэлгээг танилцуулсан" "ШШГТХуулийн 37.3-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй" гэж дүгнэсэн мөртлөө "Х нь 2016.03.01-ний өдөр ХХХХнд ирж ...үнэлгээний тайлантай танилцжээ” гэж 2 өөр дүгнэлт гаргаж байгааг ойлгохгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч миний хуулиар
олгогдсон эрхийг ноцтой зөрчин, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлага
хангаагүй байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/00537 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3 дах хэсэгт заасны дагуу буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

    

          Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

        Нэхэмжлэгч Х үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч ХХХХ эс зөвшөөрч маргажээ.

 

          Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн "ХХХ" ХХК-иас 722 842 274 төгрөг, "ХХХХ" ХХК-иас 149 851 863 төгрөг тус тус гаргуулан “ХХХХ" ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2015/01719 дүгээр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх зарчимтай бөгөөд төлбөр авагчийн хүсэлтээр хариуцагч ХХХХ нь барьцааны хөрөнгийг битүүмжлэх, хураах, төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар үнийн санал авах, шинжээч томилон зах зээлийн үнэ тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.4, 36.5, 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь хэсэгт заасан журмын дагуу явуулсан байна.  

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн “төлбөрт битүүмжлэгдсэн хөрөнгийг хураах тогтоол үйлдээгүй, өмчлөгчөөс дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн талаар үнийн санал аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

  Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт битүүмжилсэн хөрөнгийг 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14ө/03, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 14е/02 тоот тогтоолоор хураасан нь хэргийн 72-73 дугаар талд авагдсан байна.

 

Мөн албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал ирүүлэхийг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Хд мэдэгдсэн гэж шүүхээс үзсэн нь хуулийн үндэслэлтэй болжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож ирүүлэхийг нэхэмжлэгч Хд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрүүдэд түүний гэр бүлийн гишүүн ХХХХХ, Г.Сэр Од нараар дамжуулан хүргүүлсэн тухай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 3/39787 тоот албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/39788 тоот мэдэгдэл зэрэг баримтууд хэргийн 74-80 дугаар талд авагдсан байх бөгөөд уг ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасан төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлэх журамтай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Х төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон хугацаанд саналаа ирүүлээгүйгээс шинжээчээр томилогдсон “ХХХХ” ХХК нь үйлчилгээний зориулалттай барилгыг 676 152 288 төгрөг, 306 м.кв талбайтай газрыг 27 540 000 төгрөг, 3 өрөө орон сууцыг 168 789 600 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх шинжээчээс тогтоосон дээрх үнэлгээг ХХХХнаас 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр утсаар, 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталгаат шуудангаар нэхэмжлэгч Хд мэдэгдсэн, эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.

 

Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр танилцсан баримт хэрэгт авагдсан, тэрээр шүүхэд 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдөр уг үнэлгээний талаар гомдол гаргасан байх тул Шүүхийн шийдвэр шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

            Харин нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон “ХХХХ” ХХК зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх ба энэ талаар шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн дүгнэлт хийжээ. Шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой эрхийг нь тайлбарлан танилцуулсан байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн хөрөнгийн үнэлгээний талаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

          Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ТУЯА

 

                                              ШҮҮГЧИД                            А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                           А.МӨНХЗУЛ