Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2020/0115

 

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Ш.О, түүний өмгөөлөгч Г.Н, хариуцагч Л.Н, түүний өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын давж заалдах гомдлоор Ш.О-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.6, 17 дугаар зүйлийн 17.7, 27 дугаар зүйлийн 27.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ш.О-ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 9,675,648 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад даалгаж,

            2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.О-т олгож” тус тус шийдвэрлэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын дарга Л.Н шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхийн шийдвэрт .. “Нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг ... улмаар 09 дүгээр сарын 10-ны өдрийн 94 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг буцаажээ. Үүний дараа нэхэмжлэлийн шаардлагаа дэмжихгүй гэдгээ утсаар илэрхийлснийг үндэслэн нэмэгдүүлсэн шаардлагад хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй тул нэхэмжлэгчийн шаардлагаас татгалзах асуудлыг шийдвэрлэх хуулийн үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжээгүй гэдэг талаараа тайлбар өгсөн үйл баримтад шүүх дүгнэлт хийсэн нь хууль хэрэглээний алдаа юм.

2. Шийдвэрт “Харин иргэн Ш.О ... Төрийн жинхэнэ албан хаагч нэмэгдэл баталгаагаар хангагдана ... гэж заажээ” гэжээ.

Гэтэл маргаан бүхий акт болох 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаал гаргах үед Д.Д, Ш.О нарыг Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 03 дугаар сарын 06-ны өдрийн 9 дүгээр тогтоолоор Д.Д, Ш.О нарыг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөөс нэр дэвшүүлэх тогтоолыг үндэслэн шүүгчийн туслахын албан тушаалд жинхлэн томилсон. Тиймээс хэн аль төрийн жинхэнэ албан хаагч байсан гэж үзэн сонгон шалгаруулалт явуулсан байхад үйл явдал болсноос хойших буюу Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай албан бичгийг үндэслэн сонгон шалгаруулалт явуулах шаардлагагүй байсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.

Хэнтий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 64/01 дугаартай дүгнэлтэд “.... өргөдөл гаргагчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан, агуулгын хувьд алдаатай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай тушаалд өөрчлөлт оруулж, Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэж тооцох нь зүйтэй гэж комисс дүгнэлээ” гэсэн бөгөөд өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт гарсны дараа түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэдгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түүний Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан “Төрийн албаны нөөцөд байгаа эсэхийг тогтоож өгнө үү” гэсэн гомдлын дагуу тогтоосон. Мөн дээрх дүгнэлтэд “... Ш.О нь эрх зүйч мэргэжилтэй, тухайн үед хууль, эрх зүйн мэргэжилтний албан тушаалыг эрхэлж байсан атлаа өөрийн хөдөлмөрийн эрх харилцаатай холбоотой, эрх зүйн чухал үр дагавар бүхий захиргааны актад хайнга хандаж, 4 жилиин дараа мэргэжлийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжил, ур чадвар. ажлын туршлагатай холбоотой ажлаас чөлөөлөгдсөний дараа эрх бүхий байгууллагад хандаж байгааг дурдах нь зүйтэй” гэжээ.

... Тэгвэл шүүх Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 52 дугаар албан бичгийг үндэслэж Д.Д-г төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзээд байгаа юм бол Ш.О-ийг ямар үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга /Дэс түшмэл ангилал ТЗ-5/-ын албан тушаалд томилогдох болзол шалгуурыг хангасан гэж тогтоогоод байгаа нь учир дутагдалтай.

...Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”..., “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын 6.3-д Нөөцөд байгаа иргэн мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын зэрэглэлтэйгээ адил зэрэглэлийн төрийн жинхэнэ албаны өөр албан тушаалд томилогдон ажиллаж болно...” гэж заажээ.

Гэтэл Ш.О нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоонд сонгон шалгаруулалтгүй томилогдсон, түүнчлэн туслах түшмэлийн орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт 3 сар ажиллаж байгаад тус шүүхэд Дэс түшмэлийн ангилалын албан тушаалд хууль зөрчиж томилогдоод байгаа асуудлыг шүүхээс шалгаж тодруулалгүй Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагч, хуулийн дагуу томилогдсон гэж үзээд байгаа нь хуулийг буруу тайлбарлаж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт болох Б/14 тушаал гарахаас өмнөх асуудал буюу Хэнтий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 9 дүгээр тогтоолыг үндэслэн Д.Д, Ш.О нарыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэж сонгон шалгаруулалт явуулан Ш.О-ийг чөлөөлсөн байхад үүнээс хойш болсон асуудалд шүүх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д ... “тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан байхад хариуцагчийн өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн тайлбар, дүгнэлтийн агуулгад шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

4. Шийдвэрт ...хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажлын 344 хоногийн цалин 11.709.648 төгрөгөөс тэтгэмжийн 2.034.000 төгрөг гаргуулахаар буруу тооцож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тушаал гаргасан талаас түүнийг 2018 оны 12 сараас ажилдаа буцаж орох талаар уулзаж, ажилдаа орохыг хүссэн байхад, нэхэмжлэгч ажилдаа өөрөө ороогүй төлөө хариуцагчаас цалин хөлс гаргуулах нь хуульд нийцэхгүй юм.

Мөн ажлын хоногийг буруу тооцсон ба “Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д ..тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр.. тодорхойлохоор заасны дагуу 677436:21,5=31509 /1 өдрийн цалин/ 341*31509=10.744.569 төгрөг. Үүнээс 3 сарын тэтгэмж 2054000 төгрөг, 7 сарын ээлжийн амралтын олговор 831.312 төгрөг хасч нийт 7.879.257 төгрөг гаргуулж тооцохоор байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “...хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заажээ. Гэтэл шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт ажиллаж байгаа талаараа тайлбар өгсөөр байхад энэ талаар тодруулалгүй цалин хөлсийг буруу гаргуулж шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 23 дугаар шийдвэртэй хэргийг хянаад хэвээр үлдэж шийдвэрлэв.

Иргэн Ш.О нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоог баталжээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 84 дүгээр зарлигаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Б-г Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/44 дүгээр албан бичгээр тус шүүхийн шүүгчийн туслахын орон тоог гурав болгон тогтоосон байна. Иймд шүүгчийн туслахын орон тоо цөөрсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Төрийн албаны тухай хууль (2002)-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад “... тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасны дагуу шалгаруулалт явуулахаар Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/09 дүгээр тушаалаар мэргэшлийн түвшин тогтоох шалгалт авах комисс байгуулж, 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүгчийн туслахуудын үр дүнгийн гэрээний биелэлт, мэргэжил ур чадвар, ажлын туршлага зэргийг шалгуур үзүүлэлт болгон шүүгчийн туслахаар ажиллаж байсан Л.Х, Д.Д, Ш.О, Г.Х нарын дунд шалгаруулалт явуулжээ.

Уг шалгаруулалтын нэгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгч Ш.О хамгийн бага оноо авсныг үндэслэн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг баримтлан Ш.О-ийн шүүгчийн туслахын үүрэгт ажлаас чөлөөлж, түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгосон үйл баримт тогтоогджээ.

Энэ хэргийн тухайд шүүгчийн туслах нарын анх хэрхэн томилогдсон болохыг тодруулах, түүнд үнэлэлт өгөх нь ач холбогдолтой байна. Учир нь Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дахь хэсэгт ... “Энэ хуулийн 23.2, 24.1.3-д заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, ... хүмүүс төрийн жинхэнэ албанд эргэж ороход энэ зүйлд заасан журмын дагуу мэргэшлийн шалгалт өгнө” хэмээн заажээ.

Иргэн Д.Д нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 54 дүгээр тушаалаар өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдсөн бөгөөд төрийн жинхэнэ албанд эргэн орохдоо төрийн албаны шалгалт өгөөгүй болох нь Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаар албан бичгээр тогтоогдож байна.

Харин иргэн Ш.О Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдөн. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 28 дугаар тушаалаар тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар томилогджээ. Өөрөөр хэлбэл мөн өдрөө шүүхэд нарийн бичгийн даргаар томилогдсон байна.

Харин иргэн Д.Д нь төрийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш эргэн төрийн албанд /шүүхэд/ орохдоо мэргэшлийн шалгалт өгөөгүй нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эдлэх баталгааг эдлэх үндэслэлгүй.

Энэ үүднээс нь анхан шатны шүүх дүгнээд “төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлэх эрхгүй этгээдийг шалгаруулалтанд оруулсан хариуцагчийн үйлдэл хууль бус тул нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

Түүнчлэн Ш.О-ийг Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөх үед Д.Дагмидмаа тус шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан боловч Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар тус шүүхийн шүүгчийн туслахын албан тушаалаас чөлөөлөгдөж, Хэнтий аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дүгээр тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж, төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байгаа болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Д.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй. Нөгөөтэйгүүр энэхүү нөхцөл байдал нь Ш.О-ийг эгүүлэн авах боломжтой болохыг илтгэж байгаа хэрэг юм.

Хариуцагчийн хувьд Ш.О, Д.Д нарыг анх шүүхэд төрийн албанд орохдоо хэн аль нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй байсан гэж ойлгосныг буруутгах боломжгүй. Учир нь дээрх 2 иргэн хэн аль нь Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэсэн тушаалтай, хэн аль нь төрийн албан хаагчийн шалгалт өгөөгүй байжээ. Иймд Тамгын даргын зүгээс эрх зүйн байдлыг нь дээрдүүлж томилсон тушаал гаргаж байжээ.

Гэвч шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад Хэнтий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 64/01 дугаартай дүгнэлт гарсан байх бөгөөд, уг дүгнэлтэд “.... өргөдөл гаргагчийн эрх зүйн байдлыг хэт дордуулсан, агуулгын хувьд алдаатай Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай тушаалд өөрчлөлт оруулж, Ш.О-ийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэж тооцох нь зүйтэй гэж комисс дүгнэлээ” гэсэн бөгөөд өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт гарсны дараа түүнийг төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэлтэй гэдгийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр түүний Төрийн албаны салбар зөвлөлд гаргасан “Төрийн албаны нөөцөд байгаа эсэхийг тогтоож өгнө үү” гэсэн гомдлын дагуу тогтоосон байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан байна.

Давж заалдах гомдлын “Цалин хөлсийг буруу тооцсон” гэсэн тухайд зөвхөн үндсэн цалингаас тооцох үндэслэлгүй.

Мөн “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажилласан цалинг тооцоогүй” гэсэн тухайд хууль бусаар албан тушаал буурсны улмаас цалин хөлсний зөрүү гарвал нөхөн төлөхөөр зохицуулсан. Нэгэнт чөлөөлөгдсөн ажилтан амьжиргаагаа залгуулахын тулд хөдөлмөр эрхэлсний орлогыг авах ёстой байсан цалинтай тэнцэх нөхөх олговроос суутган тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон