Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/131

 

 

        

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч А.Анхбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атиза, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч М.Жаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал   нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд- Эрдэнээс  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч Овоот овогт Мягмардоржийн Жаргалд холбогдох эрүүгийн 1936000000111 дугаартай, 178 / 2019 / 0128 /Э  индекстэй эрүүгийн хэргийг 2019 оны 07 сарын 22- ны өдөр хүлээн авч,  2019 оны 08 сарын 26- ны өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 07 сарын 07- ны өдөр Ховд  аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ард халх, дээд боловсролтой, биеийн тамирын багш, жолоочийн мэргэжилтэй, ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 1-07 тоотод оршин суух, аминдаа хувийн 2 өрөө орон сууц, хашаа нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 320000 төгрөг, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй, ПЮ92070733 дугаарын регистртэй, Овоот овогт Мягмардоржийн Жаргал 

                     Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч М.Жаргал нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр “Дөрвийн газар”-т  2019 оны 06 сарын 03- наас  04- нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 81-24 ХОҮ улсын  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн И.Жолбарысийн  амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1,  улмаар  хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д  заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас  гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан  эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох  зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 –т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн  нутаг дэвсгэр “Дөрвийн” гэх газарт байрлах Тахиан байрны урд хэсэгт засмал зам дээр болсон байв. Уг газарт ирэхэд засмал замын ертөнцийн зүгээр урд талын ирмэгт хөх өнгийн нимгэн куртиктэй, бүсэлхийгээрээ шар өнгийн цамц ороосон хөх өнгийн өмдтэй, хар өнгийн хагас түрийтэй гуталтай, толгой нь ертөнцийн зүгээр урагш дээш харсан нуруу хэсэг нь замын ирмэгний цагаан зураасанд байрласан нүүр хэсэг нь нэлэнхүйдээ хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон, баруун гар нь толгойн хавьдаа өргөгдсөн, зүүн гар нь хагас нугарч цээжний тус байрласан,  баруун хөл нь зүүн хөлний өвдөгний дээр ачигдсан, 60 орчим насны эрэгтэй, хүний цогцос байх бөгөөд цогцосноос баруун тийш тээврийн хэрэгсэлийн эд анги, эд зүйл цацарсан байдалтай байв. Үзлэгийг гаднаас нь дотогш буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглүүлэн хийхээр тогтоож, үл хөдлөх цэгийг Тахианы байр гэх байрны баруун урд булангаар авч Г цэгээр тэмдэглэв. Засмал замын өргөн 7 м, шороон хэсгийн өргөн 1 талдаа 2 м байв. Авто машины шилний хагархай байх хэсгийг 3- ын тоогоор хуванцар боолтын оромтой эдийг 4- ийн тоогоор, саарал өнгийн малгай байсан хэсгийг 2 тоогоор, засмал замын урд хэсэгт цагаан өнгийн ул мөр үүссэн хэсгийг А үсгээр, засмал замын урд талын шороон хэсэгт байрлах тольны хагархай байсан хэсгийг 5 тоогоор, засмал замын урд ирмэгт байрлах хар өнгийн хуванцар под кирло байсан хэсгийг В үсгээр засмал замын урд шороон хэсгийн шуудуунд байгаа цагаан өнгийн гуперний тасархай хуванцарыг 7 тоогоор, шороон хэсэгт байх тольны хагархайг 6 тоогоо,р засмал замын урд хэсэгт байрлах хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсгийг 8 тоогоор / цагаан өнгийн ул мөр үүссэн / 8 тооноос зүүн тийш хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн ул мөр үүссэн хэсгийг 9 тоогоор, цогцосны толгойн хэсэг байрлах хэсгийг Б үсгээр засмал зам дээр байх шил арчигчийн тасархай хэсгийг 10 тоогоор тэмдэглэн авч хэмжилт хийв. Үл хөдлөх цэгээс 3 - ын тоо хүртэл тэгш өнцөгөөр хэмжихэд 63.5 метр, засмал замын урд  ирмэгээс 3 - ын тоо хүртэл 1.70 метр, хойд ирмэг хүртэл 4.20 метр байв. 3- ын тооноос 4 хүртэл 3.20 метр, 4- ийн тооноос засмал замын урд ирмэг хүртэл 3.20 м, хойд ирмэг хүртэл 3.70 м байв.  4- ийн тооноос А цэг хүртэл 5.40 метр, А цэгээс засмал замын урд ирмэг хүртэл 1,2 метр, хойд ирмэг хүртэл 5.80 метр байв. А цэгээс 2- ын тоо хүртэл 5м, 2 тооноос засмал замын хойд ирмэг хүртэл 1.2 метр, урд ирмэг хүртэл 5.80 м байв. А цэгээс 5- ын тоогоор тэмдэглэсэн хэсэг хүртэл 2.8 метр, засмал замын ур ирмэгээс урагш 70 см байв. А цэгээс Б цэг хүртэл 5.7 метр, засмал замын ирмэгээс В цэг хүртэл 30 см байв. В цэгээс урагш 7- ын тоогоор тэмдэглэсэн хэсэг хүртэл 11.7 м, засмал замын ирмэгээс 7 тоот хүртэл 6.1м байв. В цэгээс урагш 6.8 м зайд шороон хэсэгт, засмал замын ирмэгээс 2.30 м тээврийн хэрэгсэлийн толины хагархай байв. В цэгээс 6- ын тоогоор тэмдэглэсэн хэсэг хүртэл 14.2 м, засмал замын ирмэгээс / урд/ 6- ын тоо хүртэл 4.4 м байв. В цэгээс зүүн тийш 8- ын тоогоор тэмдэглэсэн 35х30 см хэмжээтэй хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг хүртэл 17.8 м, 8 тооноос засмал замын ирмэг урд 70 см, хойд талын засмал замыг ирмэг хүртэл 5.9 м байв. 8- ын тоогоор тэмдэглэсэн хэсгээс 9 тоогоор тэмдэглэсэн 20х40 см хэмжээтэй хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хэсэг хүртэл 6.6 м, засмал замын урд ирмэгээс 9 тоот хүртэл 90 см, хойд ирмэгээс 5м байв. 9 тооноос Б цэг хүртэл 7.2м, Б цэгээс засмал замын урд ирмэг хүртэл 40см, хойд ирмэгээс 7.4 м байв. Б цэгээс 10 тоо хүртэл 4.6м, засмал замын урд ирмэгээс 10 тоо хүртэл 3.9 м, хойд ирмэгээс  10 тоо хүртэл 3 м байв. 3 тооноос Б цэг хүртэл 15.7 м байв. 9 тооноос Б цэг хүртэл замын хажуу талын шороо цацарсан байдалтай байв. Засмал замын хажуу талын шороо нь хатуу хөрстэй бөгөөд шороон далангаар хөндлөн хүний гутлын ул мөр илрүүлэх үзлэгийг хийсэн боловч ул мөр илрээгүй. Засмал зам болон шороон хэсэгт тээврийн хэрэгсэлийн тормоз дарсан ул мөр илрээгүй болно. Хэрэг учралын газарт байсан малгай, тээврийн хэрэгсэлийн под крило, урд гуперын хагархай, толины тасархай, шил арчигч, толины суурь хэсгийг  эд мөрийн баримтаар хураан авав... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хэргийн 11- 18 дугаар хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн... Итгэл баарны гадна камерийн бичлэгт 2019 оны 03 сарын 03- ны оройн 23 цаг 00 мунутаас 00 цаг 00 минутын хооронд үзлэг хийхэд иргэн Ц.Батсүх нь үл таних эмэгтэй хүнтэй 23 цаг 42 12 секунд баарны гадна гарч ирээд пиво ууж зогсох ба 23 цаг 44 минут 04 секутанд М.Жаргал гарч ирээд хажууд нь зогсож байгаад 23 цаг 44 минут 32 секунтанд М.Жаргал явсан, 23 цаг 44 минут 44 секунтанд Ц.Батсүх баарнаас гарсан эмэгтэйг дагуулж явж байгаа харагдах ба түүнээс хойш дахин бааранд орж ирээгүй, ямар машинд сууж явсан нь харагдахгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг  / хэргийн 21-22 дугаар хуудас/

Цогцосны гадна үзлэг хийсэн... Цогцосны гадна өмссөн хар өнгийн улаан захтай цамцыг тайлж, дотроо өмссөн ногоон өнгийн судалтай захтай богино ханцуйтай нимгэн цамцыг баруун гар  талаас нь хайчлан тайлж, хар өнгийн гутал, хөх өнгийн оймс,саарал өнгийн дотуур өмд,хөх оруулгатай шаргал өнгийн дотоож зэргийг тайлж, бүсэлсэн хар өнгийн цамц, саарал өнгийн уяа зэргийг тайлан авав. Цогцос нь 155-160 см урттай, зулай хэсэгт 4.5 см буурал өнгийн үстэй мах мярайны байдал дунд зэрэг, 50-55 орчим настай, эрэгтэй хүний цогцос байв. Хүүрийн хөшилт эрүүнд тод, хүзүү дээд, доод мөчдөд сулавтар, хүүрний толбо биеийн ар дарагдаагүй хэсэг болон биеийн хажуу хэсгээр хүрэн өнгөөр үүсч дарахад 2 минут орчим болоод хэвийн байдалдаа орно. 2 чих хамар амнаас улаан хүрэн өнгийн шингэн зүйл гарсан байдалтай, өтгөн болон шээсний сүвнээс гарсан зүйлгүй. 2 нүд нээлттэй, хамар болон хацар яс хугарсан, хавиралдах чимээтэй, ам хаалттай, доод эрүүний зүүн хэсгийн шүднүүдээс бусад шүднүүд хуучин унасан. Духны баруун дээд хэсэгт 2.3х1.5 см, духны дунд хэсэгт 6.5х4.5 см, баруун хацарт 5.5 х4 см, хамар хэсэгт 3х1.8 см, хүрэн өнгийн зулгаралтууд, зүүн нүдний доод зовхи хацар хэсгийг хамарсан саран хэлбэрийн 4.5 см урагдсан шархтай, зүүн нүдний дээд зовхинд 2.2х 0.4 см, баруун нүдний баруун хэсэгт 1.6х 0.3 см язарсан шархтай, баруун чамархай хэсэгт 3х1см, 1.2х 0.2 см, 3.7х 0.2 см язарсан шархтай, дагзны хэсэгт ясны хавиралдах чимээтэй, зүүн мөрний хэсэг 2х0.8, 2.3х0.9 см 1.5х0.7 см шархтай, зүүн гарын бугуйн дотор хэсэгт 0.6х0.5 см зүүн гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг, баруун гарын бугалганы  гадна дунд хэсэгт  5х3 см, тохойнд 4х1 см, 11х 2 см, цээжний баруун дунд хэсэгт 7х2.5 см, хэвлийн урд хэсэгт 21.5х 18 см, баруун ташааны толгой хэсэгт 5.5х3 см, 2х1 см, 3х3 см  баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны хүрэн өнгийн зулгаралтууд, бүслэхийн дунд доод хэсэгт 6х2.5 см хүрэн өнгийн зулгаралтууд, баруун хөлийн урд дунд хэсэгт 2х0.8 см, шилбэний дотор дунд хэсэгт 1.5х 2 см, нэвтэрсэн шархтай, баруун хөлийн шилбэний урд дунд хэсэгт 2.5х2.8 см, урд дээд хэсэгт  0.7х0.5 см, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт 1.5 х 1 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралтууд, баруун хөлийн шилбэ дунд 1/3 хэсгээр ташуу ил хугаралтай, зүүн хөлийн дунд чөмөг доод хэсгээр 1/3 хэсгээр ташуу далд хугаралтай байв... гэх тэмдэглэл / хэргийн 24-25 дугаар хуудас /

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгөтэй, 81-24 ХОҮ улсын дугаартай, тээврийн хэрэгсэл байх ба баруун талын толь сууриараа хугарч унасан, урд салхины шил жолооч талын хэсгээр 90х104 см хэмжээтэй хугарч дотогш орсон, урд копуд жолооч талаар 35х50 см хэмжээтэй хонхойсон, копутны баруун ирмэгээс доош 20см зайд 4х2см хэмжээтэй хар өнгийн зүйлээр бохирлогдсон. Баруун ирмэгээс 12.5 см зайд 2 см зурагдсан, 20 см зайд 4.5 см зурагдсан, урд гуперний жолооч талын буюу баруун хэсэг хагарч унасан, жолооч талын урд  арчигчийн резинэн хэсэг байхгүй, урд хоёр дугуй боорцог хээтэй, хойд баруун дугуй нь хуучирч элэгдсэн усан хээтэй, зүүн хойд дугуй аваарын дугуй байв.  Банкны таг онгорхой байв. Зүүн талын буюу жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгож үзлэг хийхэд саарал өнгийн суудлын бүрээстэй, урд суудалд Samsung гэсэн хавтастай гар утас, цагаан өнгийн алчууртай, шаланд бор өнгийн түрүүвч унасан, жолоочийн суудалд хөх өнгийн цамц байв. Урд жолооч талын суудлын шалны хэсэгт шилний хагархай үүрмэг, дорцов зэрэг эд зүйл байх ба жолооч талын кабины урд баганы хаалт салсан байв. Гэрлийн речакийг шалгахад холын гэрэлд тавьж унтраасан байв. Кримналистикийн шинжээч Б.Мөнхбаатар нь гарын мөр илрүүлэх зорилгоор  жолооч талын урд хаалганы дотор  бариулд  саажаа  нунтаг түрхэж 1 ширхэг гарын мөр, эсрэг талын хаалганы дотор бариулаас 1 ширхэг гарын мөр илрүүлэн бэхжүүлэн авав. Урд зорчигч талын хаалганы гадна бариулаас 1 ширхэг гарын мөр, жолооч талын урд хаалганы гадна цонхны рамын хар өнгийн хэсгээс 1 ширхэг гарын мөр илрүүлэн бэхжүүлэн авч, жолооны механизм руль арааны речакнаас нунтаг ашиглан гарын мөр илрүүлэх ажиллагаа явуулсан боловч олдоогүй/ илрээгүй/ , урд шалны резинийг /  жолооч талын / эд мөрийн баримтаар хураан авав. Тээврийн хэрэгсэлийн арааны речаканд бохирлогдсон хүрэн өнгийн зүйлээс арчдас авав. Тээврийн хэрэгсэлийн хойд суудалд цэцэгтэй хээтэй цоохор  хөнжил байх ба буулгаж дэлгэж үзэхэд голын хэсгээр 2х2см, 0.5х0.5 см, 2х0.6 см, 1х0.5см, 1.5х 0.5 см, хэмжээтэй хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Тээврийн хэрэгсэлийг асаахад асна. Гэрлийн шилжүүлэгийг шалгахад хол ойрын гэрэл бүрэн ажиллагаатай. Хөдөлгөж тормоз дарахад тормоз ажиллагаатай байв... гэх тэмдэглэл, гэрэл  зураг/ хэргийн 26-29 дүгээр хуудас/

Хохирогчийн хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 30-33 дугаар хуудас/

Жолоочийн согтуурлыг Alcotest 7510 багажаар шалгаж үзэхэд...  Мягмардоржийн Жаргал нь 2019 оны 06 сарын 04- ний  өглөөний 05 цаг 30 минутанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж үзэхэд 1.90 хувийн тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн болох нь тогтоогдсон ... гэх тэмдэглэл / хэргийн 39 дүгээр хуудас/

Хүний биед үзлэг хийсэн... Мягмардорж овогтой Жаргалын биеийг цээж болон доогуур нүцгэлж үзлэг хийхэд зүүн мөрний гадна хэсэгт шивээстэй, баруун гарын бугалганы гадна хэсэгт олон тооны зулгаралт шархтай, өөр гэмтэл харагдахгүй байв... гэх тэмдэглэл, гэрэл  зураг/ хэргийн 41- 43 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч / Ховд аймгийн Жаргалант сумын  Рашаант багийн 17-08  тоотод оршин суух, 1964 оны 08 сарын 09- ний өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, ард казак, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл - 3, хүүхдүүдийн хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, ПЭ 64080926 дугаарын регистртэй / Жантекей овогт Минапын Атизагийн өгсөн... Талийгаач И.Жолбарыс нь 2019 оны 06 сарын 03- ны өдөр зах руу хөлсөөр ажил хийнэ гээд явсан. Тэгээд орой ирэхгүй болохоор нь хамт явсан хүн рүү нь утасдаж асуухад ирээгүй байна гэсэн. Тэр шөнө ирээгүй. Маргааш өглөө нь хамт явсан хүн рүү асуухад ирээгүй байна гээд утсаа тасалсан. Үдээш хойш нь цагдаагийн байгууллага асуухад нь дуудлага өгөөгүй гэдгээ хэлсэн. Манайх хоёр хүүхэдтэй, манай нөхөр гэр бүлээ авч явдаг байсан. Шүүгдэгч М.Жаргал нь хохирол 14500000 төгрөг төлсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд тусгуулахгүйгээр 4 сая төрөгийг сарын дотор өгөхөөр тохиролцсон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээж байгаа тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Энхцэцэгийн гэрчээр өгсөн... Би 2019 оны 06 сарын 03- ны өдөр 3 найзын хамт 2 шил экс архи, 0.75 литрийн архи уугаад явж байгаад Итгэл бааранд ороход баар хааж байсан. Тэнд Ц.Батсүхтэй таарсан.Ц.Батсүхэд “гэрт хүргээд өг” гэхэд “тэгье” гээд баарнаас гараад цагаан өнгийн приус -11 маркын машинд суусан. Машиныг Ц.Батсүхийн хамт явсан залуу бариад, бид хоёр арын суудалд суусан. Тэгээд Ховд аймгийн Буянт сум яваад ирье гээд явцгаасан. Би нэлээн халамцуу байсан. Буянт сум руу явах замд Дөрвийн газрын тэнд явж байтал “пас” гээд шил дуугараад явсан. Юу болов оо гэж асуухад урдаас нэг машины гэрэл гараад “хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгээд жолооч залуу бууж харчихаад “ хүн дайраад алчихлаа “ гээд орилоод одоо яах юм бэ гэж байгаад Буянт сум руу яваад өгсөн. Цаашаа явах замд жолооч залуу эцэг эх  рүүгээ яриад байсан. Бид нар Буянт суманд нэг эзэнгүй айлд очоод байж байтал жолоочийн эцэг, эх нь ирж уурлаад, үүр цайж байхад би жолоочийн эцэг эхийн машинд суугаад буцаж ирсэн. Жолоочийн гарнаас цус гарсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 57 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Батсүхийн гэрчээр өгсөн... Би 2019 оны 06 сарын 03- ны өдөр 20 цагийн үед найз М.Жаргалтай “Итгэл” бааранд уулзахаар тохирсон. Тэгээд тэнд  М.Жаргалын хамт  2 шил архи уугаад баар хаахаас өмнө миний өөрийн 14-24 ХОҮ улсын дугаартай приус -11 маркын машиныг М.Жаргал бариад бид хоёр М.Жаргалын Буянт суманд байх ногооны  талбай орж хонохоор явсан. Баарнаас гарахад Ээгий гэх танил эмэгтэй таарахаар нь” хамт Буянт сум ороод ирье” гээд аваад явсан. Тэгээд Буянт сумын нутаг Дөрвийн газар гэх газар Тахианы байрны урд тал дээр нэг Истана маркийн машин гэрэл шилжүүлэхгүй өнгөрч, гэрлийн гялбаанаас гарч ирэх үеэр замын урд талаас нэг эрэгтэй хүн гүйж гарч  ирээд машинд мөргүүлээд машины урд талын шил хагарчихсан юм. Тэгээд тэнд зогсоход  засмал замын  урд талын ирмэг дээр унасан байсан. М.Жаргал “хүн дайрчихлаа” гээд бууж очиж үзээд, би араас нь бууж үзэхэд толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд хаячихаад хөдлөөд Буянт сум өнгөрөөд М.Жаргалын ногооны талбай дээр очоод, М.Жаргал эцэг, эхдээ утсаар ярьж хэлсэн. Нөгөө хоёр хүнтэй Ээгийг явуулаад араас нь буцаж ирж байгаад цагдаад баригдсан. Би архи уусан байсан тул машинаа бариагүй. М.Жаргалд түлхүүр өгсөн байсан тул машинаа бариад явсан. М.Жаргал архи уусан бид хоёр хамт архи уусан. М.Жаргал нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. Мил хараагүй. Урдаас машин ирж  байсан тул хурдаа сааруулаад явж байсан. 50 орчим км/ цагийн хурдтай явж байсан. Хохирогчийн хөл рүү дайрахад шил рүү унаад ирсэн. Ээгий зугтчихъя гэхээр бид нар айгаад зугтаасан. М.Жаргал “би хүн дайрчихлаа цагдаад дуудлага өгье “гэж байсан. Урд салхины шил цөмөрч орж ирээд М.Жаргалын гарт цохиход гарнаас нь цус гарсан. Тухайн тээврийн хэрэгсэл миний өөрийн худалдаж авсан машин. Одоо “Алтай капитал” гэх барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд байгаа. Надад М.Жаргалаас нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/ хэргийн 53-54 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Нямгэрэлийн гэрчээр өгсөн... Би 2019 оны 06 сарын 02- ны өдөр зах дээр хөлсөөр үнс ачдаг хүн хайж яваад талийгаач болон түүний дүүтэй таарсан.Тэгээд талийгаачийг танидаг болсон. Өчигдөр шавар ачих хүн хайж яваад 18 цагийн үед талийгаачтай уулзсан. 10000 төгрөгөөр шавар ачуулахаар болоод талийгаач болон М.Баттулга гэх хоёр хүнийг аваад өөрийнхөө 12-49 ХОҮ улсын дугаартай маяти маркын машинтай Ховд аймгийн Буянт сумын “ Дөрвийн газар “ гэх газарт очоод шавраа ачаад 21 цагийн үед явах гэтэл машин шаварт суучихаад гарахгүй байсан. Машинаа шавраас гаргах гэж байтал гэнэт талийгаач 22 цагийн  үед алга болчихсон байсан. Тэр хавиар дуудаад олоогүй. Өглөө нь 06 цагийн үед шавраа ачиж ирээд, мөнгийг өгөх гэхэд дүү нь утсаа авахгүй байснаа нэлээд орой ирээгүй байна гэж хэлсэн. Бид нар архи уугаагүй. Талийгаач нэг ундааны савтай зүйл бариад явж байсан тэр нь юу байсныг мэдэхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 55 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Баттулгын гэрчээр өгсөн... 2019 оны 06 сарын 03-ны өдөр Буянт сумын Цагаанбургас багаас өөрийн гэрийнхээ аймгийн төв рүү үлдээх ачааг  хадам дүү Н.Нямгэрэлийн маяти машинаар ачиж аймагт оруулж ирсэн. Тэгтэл Н.Нямгэрэл нь шавар ачмаар байна гэхээр би ачиж өгөхөөр болсон. Аймгийн төвд орой 16 цагийн үед орж ирээд ачаагаа буулгаад дахин хөлсөөр нэг хүн аваад Буянт сум руу нартай байхад яваад шавраа ачаад хөдлөх гэтэл машин шаварт суусан. Харанхуй болсон, 22 цагийн үед машинаа гаргах гээд шавраа ухаж байхад хамт байсан хүн нэг мэдэхэд алга болсон байсан. Бие засахаар явсан байх гээд хүлээтэл ирэхгүй байсан. Бид нар тэндээ хоноод өглөө 06 цагийн үед машинаа шавраас гаргаад явж байхад манай шавар ачсан газраас 5-6 км орчим зайд зам тээврийн осол гарсан бололтой цагдаа нар ирсэн байсан. Бид нар архи уугаагүй. Талийгаач машинд суухдаа ундааны савтай зүйл барьж явсан. Тэр нь юу байсныг мэдэхгүй байна. Бид нарт хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хэргийн 56 дугаар зүйл/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Хуандыхын өгсөн... Би 2019 оны 06 сарын 03-ны орой 23 цагийн үед өөрийнхөө 71-06 ХОА улсын дугаартай Ниссан мазда тээврийн хэрэгсэлтэй Ховд аймгийн  төвөөс Буянт сум руу ногооны газраа услахаар яваад шөнө 03 цаг өнгөрч байхад буцаад Ховд аймаг руу ирж явахад Ховд аймгийн Буянт сумын Дөрвийн газрын Тахианы байрны урд талын засмал зам дээр тээврийн хэрэгсэл осолд орсон байдалтай, нэг хүн хэвтэж байхыг хараад Цагдаагийн газарт ирж мэдээлэл өгсөн. Цааш явж байхад байсан эсэхийг мэдэхгүй анзаарч хараагүй. Тухайн хүний орчим машин тэрэг байхгүй байсан... гэх мэдүүлэг / хэргийн 58 дугаар хуудас /

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 28 тоот ... И.Жолбарысийн цогцост гэмтэл тогтоогдлоо. И.Жолбарысийн цогцост суурь ясны дунд 2 хонхор болон дагз ясыг хамарсан хугарал, сээр нурууны 9-10 нугалмын салсан хугарал, сээр нурууны 6-7 нугалмын салсан хугарал болон нугас тасралт, баруун хөлийн дунд чөмөгт яс доод  1/3 хэсгээр ташуу ил хугарал, баруун хөлийн шилбэ ясанд 1/3 хэсгээр ташуу ил хугарал, зүүн хөлийн дунд чөмөгт яс доод 1/3 хэсгийн далд ташуу  хугарал, өвчүүний зүүн  талын ойролцоох шугамаар 2-5 дугаар хавиргануудын хөндлөн хугарал, зүүн талын эгэмний дунд шугамаар 1-4 дүгээр хавиргануудын хөндлөн хугарал, баруун талд суганы урд шугамаар 2-6 дугаар хавиргануудын хөндлөн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн суурь хэсэгт цусан бүлэн, духны баруун дээд хэсэгт, баруун хацарт, хамар хэсэгт зулгаралтууд, зүүн нүдний дээд зовхи хацар хэсгийг хамарсан саран хэлбэрийн урагдсан шарх, зүүн нүдний дээд зохинд баруун нүдний баруун хэсэгт язарсан шарх, зүүн мөрний хэсэгт шарх, зүүн  гарын бугуйн дотор хэсэгт зүүн гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт, баруун тохойд, цээжний баруун дунд хэсэгт хэвлийн урд хэсэгт баруун ташаан толгой хэсэгт баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, бүсэлхийн зүүн доод хэсэгт зулгаралтууд, баруун хөлийн урд дунд хэсэгт шилбэний дотор дунд хэсэгт нэвтэрсэн шарх, баруун хөлний шилбэний урд дунд хэсэгт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэгт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. И.Жолбарысийн  цогцост учирсан гэмтлүүд нь шинэ  үүссэн гэмтлүүд байна. И.Жолбарысийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч И.Жолбарыс нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна... гэх дүгнэлт, гэрэл  зураг / хэргийн 68- 73 дугаар хуудас / \

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 82 дугаартай химийн шинжилгээний ... И.Жолбарысийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. И.Жолбарысийн цогцосноос авсан гэх шингэн цусанд 1.6 промилли этилийн спирт илэрсэн. И.Жолбарысийн цогцосноос авсан гэх шингэн цусанд 1.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын дунд  зэрэгт хамаарна... гэх дүгнэлт/ хэргийн 83 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 12-ны өдрийн 33 дугаартай биологийн шинжилгээний ... И.Жолбарысийн цогцосноос авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. И.Жолбарысийн цогцосноос авсан гэх  цус нь моноклон оношлуураар В / III / бүлгийн цустай байна... гэх дүгнэлт / хэргийн 87 дугаар хуудас /

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06  сарын 10-ны өдрийн 81 дугаартай химийн шинжилгээний ... М.Жаргалын биенээс авсан гэх шингэн цус шинжилгээнд тэнцэнэ. М.Жаргалын биенээс авсан гэх шингэн цусанд 2.7 промиль этилийн спирт илэрсэн. М.Жаргалын биенээс авсан гэх шингэн цусанд 2.7 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 91 дүгээр хуудас/

Шинжээчийн 2019 оны 06 сарын 20- ны өдрийн 22 дугаартай...

Жолооч М.Жаргал, явган зорчигч И.Жалбарыс нар нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

Явган зорчигч И.Жолбарыс нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “ Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захад / тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашлагагүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...гэснийг зөрчсөн байна.

Жолооч М.Жаргал нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолооч дараахи зүйлийг хориглоно... А. Тухайн ангилалын  жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд / эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.2 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна... 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэснийг тус тус зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эсрэг урсгалаар гэрэл шилжүүлээгүй явсан гэх тээврийн хэрэгсэлийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.

Осол гарсан шалтгаан нөхцөл:81-24 ХОҮ дугаартай приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч М.Жаргал нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам орчны байдалд хурдаа тохируулаагүй, харанхуй нөхцөлд тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй хөдөлгөөнд саад  тулгарахад зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлт / хэргийн 103 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Жаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2019 оны 06 сарын 03- ны орой 18 цагийн үед Ц.Батсүх бид хоёр уулзаад “Итгэл” бааранд орсон. Баарнаас нэг шил ерөөл архи авсан. 2 ширхэг боргио пиво аваад ууж байгаад 23 цагийн үед баарнаас гарч явахад Ц.Батсүх нэг эмэгтэйг дагуулж ирсэн. Тэр эмэгтэйг би танихгүй. Ц.Батсүхийн  хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр 108-ын газар манай ногооны гэрт очиж хонохоор болоод баарнаас  гараад Ц.Батсүхийн 81-24 ХОҮ улсын дугаартай приус -11 маркын тээврийн хэрэгсэлийг барьж Буянт сум руу явсан. Тэгээд Улаанбогочийн рашаан тойроод нэлээд яваад засмал замаар явж байтал нэг Истана маркын машин гэрэл шилжүүлэхгүй зөрж өнгөрөх шиг болсон. Истана маркын машин зөрж өнгөрөөд гэрлийн гялбаанаас гараад удаагүй байтал баруун талд буюу жолооч талаас нэг хүн засмал зам руу ороод ирсэн. Засмал зам дээр тулаад орж ирсэн тул мөргөөд тэр хүн машины урд шилэнд дараад баруун тал руу унасан. Би машинаа зогсоогоод нөгөө хүн дээр очоод татаж үзэх гэсэн боловч Ц.Батсүх болон  хамт явсан эмэгтэй  “ хэрэггүй” гэхээр нь буцаж машиндаа суугаад машинаа бариад Буянт сумын 108- ын газар луу гэрлүүгээ явсан. Аав Мягмардорж руу ярьж хэлсэн. Манай ээж, аав хоёр  удахгүй ирнэ гэсэн. Тэгээд сандраад машины хойд талын суудал дээр байсан нэг шил архинаас хоёр аягыг уусан.  Манай эцэг, эх хоёр ирээд намайг буцаагаад авчирсан. Би 2012 онд Хаштүлхүүр авто сургуулийг В ангилалын жолооны үнэмлэхтэйгээр төгссөн. Тухайн үед өөрийн  гэсэн ухаантай байсан. Шөнө харанхуй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Хэрэг учрал шөнө 00 цагийн үед болсон байх. Зам тээврийн осол гарах үед  урд салхины шил хагараад жолоо барьж явсан  баруун гарын гадна хэсэгт орсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирогч нас барсны улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн хохиролд 14500000 төгрөг  төлсөн. 4 сая төгрөгийг нэг сарын дотор төлж өгнө. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ...  гэх мэдүүлэг  зэрэг болно.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн үнэлж  үзэхэд:

Шүүгдэгч  М.Жаргал нь 2019 оны 06 сарын 03-ны орой найз Ц.Батсүхийн хамт “Итгэл” бааранд орж, архи пиво уусан ба Ц.Батсүхийн хамт Буянт сумын 108-ын газарт ногооны талбайд байх гэртээ очиж хонохоор Ховд аймгийн төвөөс Буянт сум руу Ц.Батсүхийн 81-24ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож 2019 оны 06 сарын 03 - наас 04 - нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Дөрвийн газарт замын хөдөлгөөнд оролцож байх үедээ  Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм  хэмжээний актыг зөрчсөний улмаас  И.Жолбарыс гэгчийг мөргөж, амь насыг нь хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хэргийн үйл баримт, бодит байдал тогтоогдсон.

Шүүгдэгч М.Жаргал  болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч М.Жаргал нь 2019 оны 06 сарын 03 - наас 04- нд шилжих шөнө Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Дөрвийн газарт   81-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн  ...  3.7 жолооч дараахи зүйлийг хориглоно... А. Тухайн ангилалыг  жолоодох эрхгүй / жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд / эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 1.2 Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлийг зогсоох боломжтой хурдыг сонгож явна... 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна ... гэснийг тус тус зөрчиж, И.Жолбарысийг мөргөж , амь насыг хохироосон нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 21- ний өдрийн 28 тоот ... И.Жолбарысийн цогцост гэмтэл тогтоогдлоо. И.Жолбарысийн цогцост суурь ясны дунд 2 хонхор болон дагз ясыг хамарсан хугарал, сээр нурууны 9-10 нугалмын салсан хугарал, сээр нурууны 6-7 нугалмын салсан хугарал болон нугас тасралт, баруун хөлийн дунд чөмөгт яс доод  1/3 хэсгээр ташуу ил хугарал, баруун хөлийн шилбэ ясанд 1/3 хэсгээр ташуу ил хугарал, зүүн хөлийн дунд чөмөгт яс доод 1/3 хэсгийн далд ташуу  хугарал, өвчүүний зүүн  талын ойролцоох шугамаар 2-5 дугаар хавиргануудын хөндлөн хугарал, зүүн талын эгэмний дунд шугамаар 1-4 дүгээр хавиргануудын хөндлөн хугарал, баруун талд суганы урд шугамаар 2-6 дугаар хавиргануудын хөндлөн хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн суурь хэсэгт цусан бүлэн, духны баруун дээд хэсэгт, баруун хацарт, хамар хэсэгт зулгаралтууд, зүүн нүдний дээд зовхи хацар хэсгийг хамарсан саран хэлбэрийн урагдсан шарх, зүүн нүдний дээд зохинд баруун нүдний баруун хэсэгт язарсан шарх, зүүн мөрний хэсэгт шарх, зүүн  гарын бугуйн дотор хэсэгт зүүн арын сарвууны ар хэсэгтолон тооны жижиг, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт, баруун тохойд, цээжний баруун дунд хэсэгт хэвлийн урд хэсэгт баруун ташаан толгой хэсэгт баруун гарын сарвууны ар хэсэгт олон тооны жижиг зулгаралтууд, бүсэлхийн зүүн доод хэсэгт зулгаралтууд, баруун хөлийн урд дунд хэсэгт шилбэний дотор дунд хэсэгт нэвтэрсэн шарх, баруун хөлний шилбэний урд дунд хэсэгт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэгт, зүүн хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. И.Жолбарысийн  цогцост учирсан гэмтлүүд нь шинэ  үүссэн гэмтлүүд байна. И.Жолбарысийн биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч И.Жолбарыс нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна... гэх дүгнэлт, гэрч Д.Энхцэцэгийн... Дөрвийн газарт явж байх үед пас гээд шил дуугараад явсан. Юу болсон талаар асуухад “урдаас нэг машины гэрэл гараад хүн дайрчихлаа “ гэж хэлсэн ... гэх мэдүүлэг, гэрч Ц.Батсүхийн... Дөрвийн газарт  явж байх үед нэг истана маркын машин  гэрэл шилжүүлээгүй өнгөрч, гэрлийн гялбаанаас гарч байх үед замын хажуу талаас нэг эрэгтэй хүн гүйж гарч ирээд машинд мөргүүлээд машины урд талын шил хагарсан, нөгөө хүн засмал замын урд талын ирмэгт унасан... гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч М.Жаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч М.Жаргал нь  зам тээврийн осол гарсан газрыг зориуд орхиж зугтаасан... М.Жаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би цагдаа болон эмнэлэг дуудъя гэтэл Ц.Батсүх зугтая гэхээр нь цаашаа явсан. Гэртээ очоод эцэг эхдээ хэлээд буцаж  хэргийн газар ирсэн. Миний буруу.. гэх мэдүүлэг, гэрч Д.Энхцэцэгийн өгсөн... хүн дайрчихлаа гэж орчилж байгаад машиндаа суугаад яваад өгсөн... гэх мэдүүлэг, Ц.Батсүхийн гэрчээр өгсөн... Тэгээд  хаячихаад хөдлөөд Буянт сум өнгөрөөд ногооны талбайнхаа гэрт очоод аав ээждээ  хэлсэн. Үүрээр буцаад Ховд явж байгаад цагдаад баригдсан... гэх мэдүүлэгээр тогтоогдсон.

Шүүгдэгч М.Жаргал нь согтуугаар 81-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон нь ... М.Жаргалын хэргээ хүлээн мэдүүлсэн... Би тухайн үед Ц.Батсүхийн хамт ”Итгэл” бааранд архи уусан. Баарнаас гарч ирээд Ц.Батсүхийн 81-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож  Буянт сум руу ногооны талбай руу явсан... гэх мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 сарын 10- ны өдрийн 81 дугаартай  ... М.Жаргалын биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. М.Жаргалын биенээс авсан гэх шингэн цусанд 2.7 промилли этилийн спирт илэрсэн. М.Жаргалын биенээс авсан гэх шингэн цусанд 2.7 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна... гэх химийн шинжилгээний дүгнэлт, гэрч Ц.Батсүхийн өгсөн... Итгэл бааранд М.Жаргалтай уулзахаар тохиролцож уулзсан. М.Жаргалын хамт 0.75 литрийн ерөөл архи уусан. Баарнаас гараад миний 81-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явсан... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна. 

Зам тээврийн ослын хэрэг гарсан  шалгааныг  81-24 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч М.Жаргал  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож, зам орчны байдалд хурдаа тохируулаагүй, харанхуй нөхцөлд тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд саад тулгарахад зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас зам тээврийн осол гарсан ... гэж шинжээч дүгнэжээ.

Шүүгдэгч М.Жаргалын согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 сарын 03 - наас 04- нд шилжих шөнө  81-24 ХОҮ улсын дугаартай приус -11 маркын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон, Ховд аймгийн төвөөс Ховд аймгийн Буянт суманд байрлах өөрийн ногооны талбай явах замдаа Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг дэвсгэр Дөрвийн газарт И.Жолбарысийг  мөргөж, түүний амь насыг хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь ... авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн  газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч М.Жаргалыг  согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ хохирогч И.Жолбарысийг мөргөж,  хүний амь нас хохироож,  тухайн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн  газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй байна.

Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Жаргалын дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй. 

            Гэмт хэргийн хохирол, хор уршигийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атиза нь ... шүүгдэгч М.Жаргал нь хохирогч нас барснаас учирсан хохиролд 14500000 төгрөг төлсөн. Одоо 4 сая төрөгийг нэг сарын дотор төлж өгөхөөр тохиролцсон. Иймд нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг өгсөн байх тул бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.Жаргал нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн  нь хэргийн 148 дугаар хуудас дахь  “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М.Жаргалын хувийн байдлын талаар Г.Батхуягийн гэрчээр өгсөн... М.Жаргал нь дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, зан байдлын хувьд даруухан, хүнтэй харьцаа сайн, хүнд тусархуу, анги хамт олондоо нэр хүндтэй, сайн итгэл даадаг. Урьд ял шийтгэлгүй ... гэх мэдүүлэг, Э.Баярмаагийн гэрчээр өгсөн... М.Жаргалтай 3-4 жилийн өмнө танилцаж үерхэж байгаад 2017 оноос хамт амьдарч байгаа. М.Жаргал нь зан байдлын хувьд  даруу, дуугүй талдаа, хүнтэй харьцах харьцаа сайн,хүнд тусархуу, дээд боловсролтой. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Говь- Алтай аймгийн Есөн булаг суманд амьдарч байгаад Ховд аймгийн Буянт суманд ногоо тарихаар ирээд байсан... гэх  мэдүүлэг авагдсан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Атиза нь шүүхийн хэлэлцүүлэгт ...   хохирогч нас барснаас учирсан хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй...  талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.Жаргалд  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан... тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн..., мөн зүйлийн  1.2-т заасан ... хохирогч нас барснаас учирсан хохирлыг төлсөн...   зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан... Шүүгдэгч М.Жаргалыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн  газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар 280 цагийн нийтэд тустай ажил хийлгэх  ялаар тус тус шийтгэж, хорих ял дээр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  эд мөрийн баримтуудыг  устгах, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирол төлбөргүй тул битүүмжлэлийг цуцлах, шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... гэх   дүгнэлт тайлбар,

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гаргасан:  Шүүгдэгч М.Жаргалын хувьд хохирогч нас барснаас учирсан хохиролд 14500000 төгрөгийг сайн дураар төлсөн. Одоо 4 сая төгрөгийг 1 сарын хугацаанд төлж өгөхөөр тохиролцсон тул хохирол төлбөргүй талаар шийтгэх тогтоолд тусгуулна. Хуульд заасан ял оногдуулна уу... гэх дүгнэлт, тайлбар

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан: Шүүгдэгч М.Жаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогч нас барснаас учирсан хохиролд 14500000 төгрөг төлсөн. Шүүхийн шатанд нэхэмжилсэн 4 сая төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, шүүгдэгч М.Жаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар оногдуулах хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, хорих болон торгох ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлт тайлбар  гаргасныг  тус тус харгалзан шүүгдэгч М.Жаргалыг авто тээврийн хэрэгсэлийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д заасан, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн  газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн хууль төлөөлөгчийн ... хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ...  гэх мэдүүлэг,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ... гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино ...гэх эрүүгийн  хариуцлагын  зорилгыг үндэслэл болгон  шүүгдэгч М.Жаргалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч М.Жаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж,  1/ нэг/ жилийн хорих ял шийтгэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар  зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Жаргалд оногдуулсан хорих болон торгох  ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн 1936000000111 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн малгай нэг ширхэг, шил арчигч нэг ширхэг, тольны суурь нэг ширхэг,под гуперний хагархай нэг ширхэг, гупер нэг ширхэг, тольны хагархай нэг ширхэг зэргийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

Шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурьдав.

 Шүүгдэгч М.Жаргал нь мөрдөгчийн 2019 оны 06 сарын 05 - ны өдрийн  “ Сэжигтэнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлах тухай “ тогтоолоор  баривчлагдаж, 2019 оны 06 сарын 07- ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах хүртэл 2 хоног хоригдсоныг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд оруулан тооцов.

Шүүгдэгч М.Жаргал нь бусдад төлөх төлбөргүй тул түүний  эзэмшлийн 32 инчийн LJ маркын зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 25- ны өдрийн 5/72 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгов. 

Шүүгдэгч М.Жаргалын 762669 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шүүгдэгч М.Жаргалд хорих ял шийтгэсэн тул урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Овоот овогт Мягмардоржийн Жаргалыг авто тээврийн хэрэгслийн  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль,  түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, энэ гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4.1-д зааснаар шүүгдэгч М.Жаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Жаргалыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Жаргалд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 4.1-д зааснаар  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар   дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулсаныг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Жаргалд оногдуулсан нэг жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Жаргалын цагдан хоригдсон 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн 1936000000111 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн малгай нэг ширхэг,шил арчигч нэг ширхэг, тольны суурь нэг ширхэг,под гуперний хагархай нэг ширхэг, гупер нэг ширхэг, тольны хагархай нэг ширхэг зэргийг   шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтоож, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг  дурьдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч М.Жаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар  хасах ялыг хорих эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Жаргалд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр  тогтоосугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч М.Жаргалд тайлбарласугай.

10.Шүүгдэгч М.Жаргалын  эзэмшлийн 32 инчийн LJ маркын зурагтыг битүүмжилсэн прокурорын 2019 оны 06 сарын 25-ны өдрийн 5/72 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгож,  шүүгдэгч  М.Жаргалын  762669 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Жаргалд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.      

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ЦЭЦЭГМАА