| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00389/И |
| Дугаар | 389 |
| Огноо | 2016-08-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 389
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг, 2-26 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, Хоролжав овгийн Бандийн Ганзоригийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох””-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Дониддолгор оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганзориг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын "Шинэ-Амьдрал” нэгдэлд туслах ажилтнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдэлд жолоочоор ажилласан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Иймд намайг 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Баянгол сумын "Шинэ-Амьдрал” нэгдэлд туслах ажилтнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ганзориг “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.
Б.Ганзориг нь Өвөрхангай аймгийн Баянгол сумын "Шинэ-Амьдрал” нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 405 тоот лавлагаа, Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн зөвлөлийн 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 22 тоот, Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22 тоот тушаалууд, Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 02 тоот, “Баяндагналтай” ХХК-ийн захирлын 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот тушаал, гэрч С.Эрдэнэчимэг, С.Төмөр нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч Б.Ганзориг “өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх” тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХоролжав овгийн Бандийн Ганзоригийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын “Шинэ-Амьдрал” нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА