Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2016/00705

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2016/00705

Улаанбаатар хот

 

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр

Нэхэмжлэгч:  Б.А

Хариуцагч: Г холбогдох

Ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ؿ : Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч, Г.Наранхүү н .

:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Базарваанийн Б.Аийг Монгол Улсын Засгийн газар. Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилтын корпорацийн 2 дах гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 8570 дугаар шийдвэрээрээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд албадан биелүүлүүлэхээр хандсан байгаа боловч өнөөдрийг хүртэп биелээгүй байгаа болно. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Гадаад хэргийн Яамнаас утсаар залгаж тушаал гарсан байна, ирж ав гэсний дагуу ажилд томилсон тушаал гарсан байх гэж баярлан яаран очиж авахад Монгол Улсын Гадаад хэргийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 тоот хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаал байв. Ийнхүү Б.Б.Аид нэг ч өдөр ажил хүлээлгэж өгөөгүй, ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай мэдэгдээгүй байж, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тушаалыг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөр огноолон гаргасан байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр миний бие уг тушаалыг хүлээн авч, танилцаж мэдлээ. Өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байж ажлаас дахин үндэслэлгүй халж байгаад үнэхээр гомдолтой байна. Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилтын корпорацийн 2 дах компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалтад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон, Хөдөлмөрийн гэрээний 3.1-т Гэрээний хугацаа 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ, Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпораци (МСК)-тай байгуулах хоёр дах компакт гэрээ боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албаны дүрмийн 5.3-т Үндэсний зохицуулагч нь ажлын албаны бүрэлдэхүүнд ажиллах ажилтантай Хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, жилийн эцэст дүгнэн дахин 1 жилээр сунгана. Тухайн ажилтан ажлын шаардлагыг хангаагүй гэж үзвэл Гадаад хэргийн сайдад гэрээг цуцлах саналаа танилцуулж, гэрээг цуцалж болно гэж заасныг үндэслэн Гадаад харилцааны сайдын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Базарваанийн Б.Атой 2015 оны 05 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ"-г дуусгавар болгосон болно. Мөн Б.Б.Аийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 356 дугаар тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан бөгөөд тус тогтоолын хянавал гэсэгт ... талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч гэрээг цаашид сунгах эсэх асуудалд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж тэмдэглэсэн байдаг. Иймд хуульд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон тул түүний уг шаардлага хууль зүйн үндэслэлгүй юм.

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэх гэсний тухайд: Б.Б.Аийн нэхэмжпэлтэй иргэний хэргийн тухай Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 356 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1. ... анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 8570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, ... гэж шийдвэрлэсэн байдаг бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8570 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1. ... ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 20.137.556 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2. ... дээрх хугацааны олговороос зохих журмын дагуу нийгмийн ба эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж тооцон, Б.Б.Аийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Гадаад хэргийн яаманд даалгасугай гэж шийдвэрлэсэн байна.

Гэвч тус яамны төсөвт шүүхийн шийдвэрийг биелүүлэх зардал тусгагдаагүй бөгөөд Б.Б.А нь Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпораци (МСК)-тай байгуулах хоёр дахь компакт гэрээ боловсруулах ажпыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албаны гэрээт ажилтан байсан тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг Гадаад харилцааны яам хангах боломжгүй байна гэв.

ؿ

:

 

Нэхэмжлэгч Б.Б.А нь хариуцагч Гадаад харилцааны яаманд холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпорацийн 2 дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Гадаад хэргийн сайдын 2016 05 27- /10 ын 1 дэх заалтаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпорацийн 2 дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэн Базарваанийн Б.Аийн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дууссан тул цаашид сунгахгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсонд тооцсугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн гэрээний 3.1 дэх заалт, Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпорацийн 2 дахь компакт гэрээ боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албаны дүрмийн 5.3, Үндэсний ажлын албаны даргын санлыг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Б.Б.Аийг ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 18 дах тал/

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 8570 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 356 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Б.Аийг Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпорацийн 2 дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтэний ажилд эгүүлэн тогтоож /хх-ийн 12-14, 56-59 дэх тал/ шийдвэрлэсэн ба 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан буюу өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлнэ67.3-д Мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно гэж тус тус заажээ.

 

Хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоох үүргийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүлээж байсан бөгөөд хариуцагч нь урьдах ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэрийг гаргахгүйгээр шууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа нь үндэслэлгүй юм.

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон тул бид дахин тушаал гаргаагүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь ажилтны өмнөх ажилд эгүүлэн тогтоох тушаал гаргаагүй атлаа хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэж ажлаас чөлөөлөх тушаал гаргасан ажилтныг үндэслэлгүйгээр ажил олгогчийн шийдвэрээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон гэж үзнэ.

 

Хариуцагч Улсын дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 356 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт дурдсан ...талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, гэрээг цаашид сунгах эсэх асуудалд шүүхийн энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй гэснийг нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болгож байгаа бөгөөд ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргах хуульд үүргээ биелүүлсэн тохиолдолд цаашид талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б.Аийг Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпорацийн 2 дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б.А нь ажилгүй байсан хугацааны цалинг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжилж байгааг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

2015 оны 12 дугаар сарын 09-нийн өдрийн 8570 дугаар шийдвэр гарсан өдрөөс хойш нэхэмжлэгч нь цалин хөлс аваагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпорацийн 2 дах компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын цалинд ямар нэгэн өөрчлөлт ороогүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

պ 69 69.1- ан ба нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 8570 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт , 2005 5 5- 55 - 7- дахь хэсэгт заасны дагуу ажилтны буруу ажлаас халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин хөлсөөр тооцон 5.753.587 төгрөгөөр тодорхойлж... гэж заасан хэмжээгээр тооцож, 9 04 52.853.327 х нь .

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Аийн 뿿, .

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана. гэж заажээ.

 

Хариуцагч Гадаад хэргийн сайдын 2016 05 27- /10 ыг нэхэмжлэгчид 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гаргуудан өгсөн болох баримтаар тогтоогдож байх /хх-ийн 18 дахь тал/ тул гомдол гарах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй болно.

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. պ 128 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.Аийг Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн улсын Мянганы сорилын корпорацийн 2 дахь компакт гэрээ боловсруулах Үндэсний ажлын албанд нийгэм жендерийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 69.1-д зааснаар тай тэнцэх олговорт 52.853.327 Гадаад харилцааны яамнаас , нэхэмжлэгч Б.Б.Аид олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 46.1- Б.Б.Аийн 뿿Гадаад харилцааны яаманд даалгасугай.

 

4. 41 үгээ 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- хариуцагч Гадаад харилцааны яамнаас 422.217 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР