| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2024/04636/И |
| Дугаар | 210/МА2025/01158 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2025/01158
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******д холбогдох,
Гэм хорын хохиролд 33,380,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн орчим ******* аймгийн ******* сумын *******ийн нутаг дэвсгэр болох аймгийн төвөөс баруун урагш 20 орчим км-т хариуцагч *******гийн эзэмшлийн ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг жолооч нь жолоодож яваад *******-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байна.
2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн 24/44 дугаар дүгнэлтийн 1-д хэргийн материал дахь Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан 2 тээврийн хэрэгсэл анх мөргөлдсөн гэх "А" цэгийн байрлал, 2 тээврийн хэрэгслийн байрлалыг зорчих хэсгийн захтай харьцуулсан хэмжээнүүдтэй танилцахад ******* маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ авах үйлдлийг буруу гүйцэтгэх урсгал сөрсөн /зайлуулж дарсан/ байх үндэслэлтэй байна гэжээ.
Зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн 0027399 дугаар хуудсаар 2024 оны 03 дугаар сарын 22 өдөр 51-47 улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан тай мөргөлдөж зам тээврийн осол гаргасныг тогтоож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийн арга хэмжээ авагдсан.
******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 2024/ЗШ/153 дугаар шийтгэврээр ******* аймгийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ий холбогдогч ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 /нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгосон 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн №0027399 дугаартай шийтгэлийн хуудсыг, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМ3/04 магадлалаар ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/3Ш/153 дугаар шийтгэврийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Иймд, *******-ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 33,380,000 төгрөгийг ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцагч *******гаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч *******-ийн *******гаас улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирол 33,380,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул доорх тайлбарыг гаргаж байна.
Зам тээврийн осол болсон шалтгаан нь дээрх тээврийн хэрэгслийн жолооч 2.92 хувийн согтолттой өөрийгөө удирдан жолоодох чадваргүй байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож өөрийгөө болон бусдыг аюул осолтой байдалд оруулснаас уг осол гарсан байдаг.
Уг осол гаргах үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ тэрээр ******* аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс баривчлах шийтгэл хүлээсэн. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******гаас 33,380,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 324,850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Түүнчлэн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМЗ/04 дугаартай магадлалаар ....ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь осолд нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэлгүй... гэж дүгнэсэн бөгөөд ын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь зам тээврийн осолд холбоотой талаарх дүгнэлтээ хийсэн.
Нэхэмжлэгчийн улсын дугаартай маркийн автомашиныг жолоодож явсан жолооч нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоныг хуульд нийцсэн, хуулийн дагуу үйлдэл гаргасныг шүүх хүлээн зөвшөөрч, дэмжсэн шийдвэр болсон гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан.
Гэтэл зам тээврийн осол гарч, гэм хорын хохирол гарахад ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь үүнд шууд шалтгаант холбоотой байгааг шүүх харгалзан үзэж хариуцагчийн хариуцах гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэх боломжтой байгааг харгалзаж үзсэнгүй гэж үзэж байна.
Түүнээс гадна шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцож байгаа иргэдийн төлөөлөгч энэ талаар дүгнэснийг үгүйсгэж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн хянан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу 16,690,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал ыг согтуугаар тээврийн хэрэгсэл барьж осол гаргасан гэх үндэслэлээр гомдлоо гаргасан. Шинжээч замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т зааснаар зайлшгүй тохиолдолд эсрэг урсгал руу орсон байна гэх дүгнэлтийг гарсан. Анхан шатны шүүх уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн т 14 хоногийн хугацаанд баривчлах, 1 жилийн жолооны эрхийн хасаж шийтгэсэн. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад болсон явдлыг тодорхой тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 33,380,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь 16,690,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 16,690,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* сумын *******ийн нутаг дэвсгэрт *******гийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг зөрчиж ын жолоодон явсан *******-ийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан, /х.х-ийн 7-8, 14-28/
3.2. ******* аймгийн Замын цагдаагийн газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 0027399 тоот дугаартай шийтгэлийн хуудсаар ыг 100,000 төгрөгөөр торгосныг тус аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/153 тоот шийтгэвэр, мөн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ДШМЗ/04 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн, /х.х-ийн 17-28/.
3.3. Нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь тухайн үед 2.92 хувийн согтолттой байсан тул ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ЗШ/122 дугаар шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулжээ. /х.х-ийн 48-49/
Энэхүү зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 33,380,000 төгрөгийн хохирол учирсан ба хариуцагч ******* нь үүнийг бүхэлд нь хариуцан арилгах үүрэг хүлээх эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Тодруулбал, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрөө гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсэн эсэхээс үл хамаарч түүний тээврийн хэрэгслийг бусад этгээд жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа бусдад гэм хор учруулсан тохиолдолд өмчлөгч нь орчин тойрондоо аюултай эх сурвалж эзэмшигч болохын хувьд гэм буруугүй ч хариуцлага хүлээх зарчимтай.
Энэ талаар мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заажээ.
Тиймээс нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан дээр дурдсан хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг үндэслэн өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй.
5. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч этгээд гэм хор учрах буюу зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн, эсхүл хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол хохирлын хэмжээг бууруулах боломжтой.
Үүнийг мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.3-д Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тодорхой зохицуулжээ.
6. Хэрэгт авагдсан баримт болох Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын хүрээлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 24/44 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна... гэжээ. /х.х-ийн 14-16/
Гэвч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 848 тоот дүгнэлт болон дээр дурдсан 24/44 дугаар дүгнэлтэд тус тус нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан ын согтуурлын зэрэг 2.92 хувийн үзүүлэлттэй гарсан хэдий ч энэ нь осол гарахад шууд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн байна.
7. Зам тээврийн осол нь ихэвчлэн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гардаг бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч *******гийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан нь тухайн өдөр жолоо барихыг урьдаас шууд хориглосон аливаа хэм хэмжээг зөрчөөгүй, тийнхүү замын хөдөлгөөнд оролцох эрхтэй /зөвшөөрөгдсөн/ байхдаа болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргажээ.
Харин нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан нь урьдаас хориглосон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Дараах хүн согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гээд 28.1.1-т тээврийн хэрэгсэл жолоодож байгаа гэж, мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д Жолоочид дараахь зүйлийг хориглоно гээд 3.7.а-д согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж тус тус заасныг санаатайгаар зөрчиж, согтуу байх үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон байх тул зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзнэ.
Тодруулбал, ыг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэх боловч нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь зам тээврийн осолд нөлөөлөөгүй болохыг хөдөлбөргүйгээр тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хууль болон дүрмээр хориглосон байхад түүнийг зөрчиж согтуу байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон түүний үйлдэл нь санаатайд тооцогдох учир замын хөдөлгөөнд оролцсоноос учирсан эрсдэлийг хариуцах ёстой.
Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч хариуцагчаас 16,690,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/03607 дугаар шийдвэрийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******гаас 16,690,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,690,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... *******гаас 324,850 ... гэснийг *******гаас 241,400 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Б.МАНДАЛБАЯР