Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01157

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03492 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

******* холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2012 оны 07 дугаар сард анх *******ны ******* тооцооны төвд борлуулалт мэдээллийн ажилтан тушаалд ажилд орж, 2020 оны 7 дугаар сараас Санхүү бүртгэл хяналтын хэлтэст Санхүү, бүртгэл хяналтын ажилтнаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилласан.

2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дотоод Аудитын газраас 2021 оны 7 дугаар сарын 10, 24-ний өдрүүдэд банкны ажилтны цалингийн нууцлалтай данс болон цалингийн түр дансанд хандсан тодруулгын хариу тайлбар ирүүлэх талаар надад ажлын цахим шуудангаар мэдэгдсэн. Ажлын шаардлагаар цалингийн нууцлалтай дансанд хандсан тайлбараа хүргүүлсэн ба цалингийн түр дансанд хандсан шалтгаанаа санахгүй учир тодорхойлоогүй илгээсэн болно.

Дээрх дансанд ажлын шаардлагаас өөр шалтгаанаар хандах ямар ч шаардлагагүй болно. Тус тайлбарыг илгээснээс хойш 2022 оны 02 дугаар сарын 11-ний оройн 17:55 минутад шууд удирдлага буюу Санхүү, бүртгэл хяналтын хэлтсийн захирал халагдах тушаал ирснийг мэдэгдэн ажлаа яаралтай хүлээлгэн өгөхийг шаардсан. 2011 оноос хойш тухайн байгууллагад ажиллахдаа үр бүтээлтэй шат дамжлагатайгаар өсөн дэвшиж ажиллаж байсан ба өнгөрсөн хугацаанд дээрх Дотоод Аудитын газрын тодруулга, зөрчлөөс өөр ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Нууцлалтай цалингийн дансны эзэмшигчдийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй, тус данснуудад хандсанаар банканд ямар нэгэн бодит хохирол учруулаагүй гэж үзэж байна.

Хариуцагч нь миний тайлбар үндэслэлтэй эсэх, албан шаардлагаар дансанд хандсан эсэхийг нягталж үзэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэн ажлаас халсанд гомдолтой байна.

Тушаалд маш олон, өөр өөр үндэслэлийг бүгдийг бичсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.5-д заасныг баримталсан байдаг. Хариуцагч ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан гэрээнд ноцтой зөрчлийг хэт ерөнхий бичсэн.

Нууцад халдах гэдэгт хамаарахгүй. Хүний эмзэг мэдээллийн тухай хуульд зааснаар мэдээллийн эзний өөрсдийнх нь зөвшөөрлөөр нэвтэрсэн болох нь шүүхэд өгсөн гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон.

Аудитын тайлан, дүгнэлт гаргахдаа журмаа баримтлаагүй, бүрэн дүүрэн хийгээгүй. Зөвхөн системд нэвтэрсэн лог бүртгэл болоод *******аас авсан тайлбарыг үндэслэсэн болохоо шалгах ажиллагааг хийсэн гэрч ******* шүүхэд мэдүүлсэн. Нэхэмжлэгч системд ямар учраас хандсанаа санахгүй байна гэсэн тайлбар өгсөн нь хүлээн зөвшөөрсөн гэсэн үг биш.

Иймд нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Олговорт тушаал гарснаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэлх 38 сар 9 хоногт хамгийн сүүлд бүтэн ажилласан 2021 оны 11,12, 2022 оны 1 дүгээр сард олгосон цалингийн дунджаас бодож нэг сарын дундаж хөлс 2,169,671 төгрөг, 1 өдрийн хөлс 103,317 төгрөг байх тул нийт 83,377,357 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:

2.1. Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн эсэх: ,ны Дотоод аудитын газар нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд Шалгуурт суурилсан эрсдэлийн аудит хийж гүйцэтгэсэн бөгөөд Аудитын тайлан 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр албан ёсоор гарч тус тайлангаар *******ын гаргасан зөрчил баталгаажсан. *******ын сүүлд гаргасан зөрчил нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр байх ба Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу уг хугацаанаас хойш зургаан cap, зөрчил илэрсэн буюу 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой. Тус банк нь *******ад 2022 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Б-22/272 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Ингэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэг, 123.6 дахь хэсгийг тус тус үндэслэн сахилгын шийтгэл ногдуулах хугацааг тоолж сахилгын шийтгэл ногдуулсан.

2.2. *******ад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр ногдуулсан эсэх: *******а нь тус банкны Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн Санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан , нарын дансны үлдэгдэл болон нийт ажилтнуудын цалинг олгодог банк, салбар хоорондын тооцооны түр дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, хувийн ашиг сонирхлын үүднээс тус тус шалгасан нь шалгуурт суурилсан эрсдэлийн аудитын тайлангаар тогтоогдсон. 

...*******ны дансанд хандах эрхийн зохицуулалтын зааврын 2 дуraap зүйлийн 2.3.1 дэх заалтад заасны дагуу банкны цалингийн түр данс болон ажилтнуудын цалингийн данс нь хандах эрхийн зохицуулалттай данс 4-д хамаарах бөгөөд зөвшөөрөл аваагүй ажилтнууд тэдгээр дансанд хандах эрхгүй байдаг.

*******а нь харилцагчийн дансны үлдэгдлийг шалгахдаа зориулалтын бус хүсэлт программын зээл төлөлт/шимтгэлийн гүйлгээ хийх мэдэгдэл гэх теллерийн бэлэн бус гүйлгээнд хяналт тавьдаг программыг ашиглан хандах эрхийн зохицуулалттай буюу нууцлагдсан данснуудын үлдэгдлийг ажлын бус шаардлагаар шалгасан байдаг. Тодруулбал, *******а нь зөвхөн тус салбарын теллер бэлэн бус гүйлгээ хийсэн тохиолдолд тус гүйлгээг Данс хариуцсан ажилтан (ДХА)-ын илгээсэн мэдэгдлийн дагуу хийж гүйцэтгэсэн эсэхийг шалгах, хянах зорилгоор хүсэлт программд хандана. Гэтэл, *******ын дээрх дансанд хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан нь 2021 оны 7 дугаар сарын 24-ний өдөр тус салбарын теллер нь болон тай холбоотой бэлэн бус гүйлгээ хийгээгүй болох нь ******* салбарын 2021 оны 07 дугаар сарын 09, 24-ний өдрүүдийн ДХА-ны хүргүүлсэн зээл, даатгал, шимтгэлийн гүйлгээг хийх мэдэгдлийн жагсаалт болон түүний 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр цахим шуудангаар ирүүлсэн тайлбараар тус тус нотлогддог. 

Иймд, ...*******ын , болон тус банкны нийт ажилтнуудын цалингийн түр дансны буюу нууцлалтай дансны үлдэгдлийг ажлын бус шаардлагаар, удирдах ажилтны зөвшөөрөлгүйгээр, түүний хяналтаас гадуурх зориулалтын бус программ ашиглан шалгасан үйлдлийг ,ны Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх заалт, *******ны Ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.3.11 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.9.4.а дахь дэд заалт, 5 дугаар зүйлийн 5.15.2 дахь заалт, түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.5 дахь заалт, түүний Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3.1, 4.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзсэн ба түүний эдгээр зөрчил нь түүнтэй байгуулсан 21/1936 тоот Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.24 дэх заалтад заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарч байсан тул ажил олгогч болох , *******ад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар *******ыг *******-ийн Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн Санхүүгийн бүртгэл хяналтын ажилтнаар эгүүлэн тогтоож, олговорт 74.087.966 /далан дөрвөн сая наян долоон мянга есөн зуун жаран зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9.289.391 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 528.389 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. Нэхэмжлэгч *******аас түүний зөрчилтэй холбоотой тайлбар авсан тухай:

...үзлэгийн тэмдэглэлийн хоёр дахь хэсэгт нэхэмжлэгчийн гэх хаягаас тус банкны ерөнхий аудитын хэлтсийн ахлах аудитор *******гийн хаягт 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 7:01PM цагт RE:DAG-s todruulga гэсэн товч агуулгатай мэйлийг илгээжээ. Тухайн мэйлд: ДАГ-аас төлөвлөгөөт аудит хийгдэж байгаатай холбогдуулан банкны Allweb-хүсэлт программын зээл төлөлт/шимтгэл-ийн гүйлгээ хийх мэдэгдэл цэсээр дамжуулан нууцлагдсан дансанд хандсан дараах тохиолдолд ямар шалтгаанаар хандсан дэлгэрэнгүй тайлбарыг 2021.11.20-ны өдөрт багтаан ирүүлнэ үү гэсэн мэйлийн хариуд Оройн мэнд, Аудитын тодруулгад тайлбар хүргүүлж байна. 07/09-ний гурван хандалтын тодорхой санахгүй байгаа бөгөөд цаашид ажлын шаардлагаар болон өөр бусад ямар ч шалтгаанаар нууцлалтай дансанд хандахгүй байхаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн хариуг ирүүлжээ гэжээ.

Дээрхээс үзвэл, , нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчилтэй холбоотойгоор холбогдох тайлбарыг түүний цахим шуудангаар дамжуулж авсан бөгөөд энэхүү үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан тухайн зөрчилтэй холбоотой тайлбар авсан гэх үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.

Гэтэл, Шүүгчийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь, талаас бүрээс нь үнэлэх хуульд зохицуулсан атал нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон үзлэгийн тэмдэглэл зэрэгт дүгнэлт өгөхгүйгээр нэхэмжлэгчид мэдэгдэж тайлбар аваагүй гэж дүгнэсэн нь учир зүйн дутагдалтай байна.

2. Нэг ажилтан нөгөө ажилтныхаа харилцах дансанд хандсан маргааны зүйл нь ,ны нууцын зааварт хамаарах тухай:

,ны Нууцын заавар 1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 2 дугаар зүйлийн 2.1.8 дахь заалтад тус тус зааснаар банкны болон харилцагчийн эрх ашиг, нэр хүнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хуулиар болон Байгууллагын нууцын тухай хууль тогтоомжийн хүрээнд Гүйцэтгэх захирлын тушаалаар тусгайлан тогтоосон мэдээ, баримт бичиг, үйл ажиллагаа, биет зүйлсийг хамгаалахтай холбогдсон харилцааг ,ны Нууцын заавраар зохицуулахаар тусгажээ.

Гэрч болон нар нь ,ны ажилтан байхаас гадна ,ны харилцагч байх бөгөөд тодруулбал, гэрч нь ,ны тоот данс, гэрч нь ,ны тоот дансыг тус тус эзэмшдэг болох нь гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл зэргээс харагдана.

Дээрхээс үзвэл, ажил нэг ажилтан нөгөө ажилтныхаа харилцах дансанд хандсан маргааны зүйл нь харилцагчийн эрх ашигтай холбогдож байх тул ,ны Нууцын зааварт хамаарах зохицуулалт юм.

Иймд, шүүхийн шийдвэрийн 6-д Нэг ажилтан нөгөө ажилтны харилцах дансанд хандсан асуудалд талууд маргаж байгаа тул энэ тохиолдолд тус банкны нууцын журмын дээрх зохицуулалт шууд хамаарахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3. Нэхэмжлэгчид тохирсон шийтгэл хүлээлгэсэн тухай:

...Гэрч нь нэхэмжлэгч *******ыг өөрийн ,ны тоот цалингийн дансанд нэвтрэхийг зөвшөөрөөгүй атал үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч *******а нь түүний цалингийн дансанд нэвтэрсэн үйл баримт тогтоогдсон байна.

...гэрч нь ,ны заавар, журмыг зөрчиж *******ад карт захиалах хүсэлтийг утсаар холбогдон өгсөн боловч нэхэмжлэгч *******а нь ын дансны үлдэгдлийг шалгахын тулд зөвхөн ,ны Grapebank программаас харах боломжтой байсан. Гэтэл, *******а нь дансанд хаалт тавихаар зориулагдсан ,ны хүсэлт программыг ашиглаж ын дансанд нэвтэрсэн, түүний зөвшөөрлийг хэтрүүлэн ашиглаж, холбогдох этгээдэд буюу удирдлагад мэдэгдэхээс зайлсхийж ,ны хүсэлт программыг ашиглан түүний дансанд нэвтэрчээ.

Эдгээрээс дүгнэвэл, нэхэмжлэгч *******а нь гэрч ы цалингийн дансанд зөвшөөрөлгүй нэвтрэн орсон, гэрч ын дансанд хандах зөвшөөрлийг хэтрүүлж тус банканд хэрэглэгддэг олон программаас хандах ёсгүй өөр программаар хандсан зэрэг үйл баримт тогтоогдож байх бөгөөд уг үйлдэл ...Банкны тухай хууль болон ,ны дотоод заавар, журмыг тус тус зөрчжээ.

Иймд, түүний хийсэн зөрчлийн үйлдэлд нь тохирсон шийтгэлийг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтад заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэлийг ногдуулсан болно.

4. Нэхэмжлэгч *******ын үйлдсэн зөрчлийн үр дагаврын тухай:

Нэхэмжлэгч *******атай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон түүний ажлын байрны тодорхойлолтод зааснаар хяналт тавих эрх бүхий ажилтан бөгөөд харилцагчийн дансны үлдэгдлийг шалгах болон карт захиалах үүрэгтэй ажилтан биш юм.

...Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13 дахь хэсэгт Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй... Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална гэж заажээ.Үүний дагуу Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн зэрэг хуулиудаар хувийн мэдээллийг тус тус хамгаалдаг.

Хүний хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй халдсанаар хувь хүнд маш олон төрлийн эрсдэл үүсэх боломжтой байдаг тул дээрх хуулиуд, ,ны дотоод заавар журам болон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд харилцагчийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглосон байдаг. Түүнчлэн, харилцагчийн мэдээлэлд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх үйлдэл нь хохирол шаардахгүй гэдгийг дурдах нь зүйтэй.

Хэрэв нэхэмжлэгч *******ын гэрч ы цалингийн дансанд зөвшөөрөлгүй нэвтрэн орсон, гэрч ын дансанд хандах зөвшөөрлийг хэтрүүлж тус банканд хэрэглэгддэг олон программаас хандах ёсгүй өөр программаар хандсан нь зөвтгөгдөх юм бол Банканд итгэх иргэдийн итгэл эвдрэх, цаашлаад хөрөнгөө татах зэрэг эрсдэлтэй зүйлүүд учрах боломжтой тул түүний хийсэн зөрчлийг тухайлан хориглосон байдаг.

5. Нэхэмжлэгч *******ын үйлдсэн зөрчил нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох тухай:

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийг тухайлан заах ёстой байна.

, нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр *******атай 20/2460 дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцох талаар тухайлан заасан. Эдгээр заалтыг ажилтантай тохиролцож, түүний хөдөлмөрийн гэрээнд тухайлан тусгасан бөгөөд ажилтан энэ талаар ямар нэгэн гомдол, санал хүсэлт ирүүлээгүй.

Банк нь нэхэмжлэгч *******ын хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5, 10.2.6, 10.2.13, 10.2.20, 10.2.24 дэх заалтыг үндэслэсэн бөгөөд тодруулбал, 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтад Ажил олгогчийн дотоод дүрэм, журам, заавар зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь хяналт шалгалт, бусад баримтаар тогтоогдсон, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашигласан гэж тусгасан байдаг.

...шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйл баримтыг тогтоосон атлаа тус хэсгийг Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь хэсэгт заасан зөрчил биш гэж дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай. Түүнчлэн, нэхэмжлэгч *******ын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл Дотоод аудитын газрын А-2021/23 тоот тайлангаар тогтоогдсон.

Мөн, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2.20 дахь заалтад Банкны хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, заавруудаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж тусгаагүй бөгөөд уг заалтад Ажилтан нь Гэрээний 6.1.5, 6.1.9, 10.5-д заасныг зөрчсөн бол гэж тухайлан заасан байдаг.

Гэтэл, шүүхийн зүгээс Банкны хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журам, заавруудаа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэж хэт ерөнхий байдлаар тусгасан, улмаар ажилтны холбогдох журам заавар зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй болон шууд гэрээг цуцлах ноцтой зөрчилд хамааруулж болохоор заагдсан байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байхаас гадна тус заалтад дүгнэлт өгөөгүй юм.

6. Дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүх рүү буцаасан тухай:

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/MA2024/01803 дугаартай магадлалаар уг хэргийг анхан шатны шүүх рүү буцаахдаа, магадлалын хянавал хэсгийн 4-т Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд ажилтан харилцагчийн данс /хувийн мэдээлэл/-д чухам ямар шаардлага, шалтгаан, сэдлээр хандаж танилцсанаас хамаарч түүний үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд тооцох эсэхийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм гэжээ.

Нэхэмжлэгч *******ын гэрч ы цалингийн дансанд зөвшөөрөлгүй нэвтрэн орсон, гэрч ын дансанд хандах зөвшөөрлийг хэтрүүлж тус банканд хэрэглэгддэг олон программаас хандах ёсгүй өөр программаар хандсан тогтоогдсон талаар шүүх дүгнэлт өгсөн бөгөөд тус хэсгээс үзвэл, ажлын бус шаардлагаар дансанд нэвтэрсэн гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрхээс дүгнэвэл, шүүх нь гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэлийг дутуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг өргөжүүлэн тайлбарласан зэрэг үйлдэл байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзээгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж үзэхээр байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Эхний үндэслэл нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр дотоод аудитын газраас и-мэйлд хариу ирснээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан заалтыг ******* хангаж ажилласан буюу сахилгын шийтгэлийг хуульд заасан процессын дагуу ногдуулсан гэх байдлаар тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан зорилго нь сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө тухайн зөрчлийн шинж чанар, үр дагавар, гэм буруутай эсэх агуулгаар нь тайлбар авч улмаар сонгож хэрэглэх хуулийн зохицуулалттай. Байгууллагын дотоод хяналт шалгалт нь уг үйлдлийг зөрчил мөн эсэхийг *******-ийн Ёс зүй сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар тогтоосон. Гэтэл уг хуралдаанд нэхэмжлэгч *******аас тайлбар аваагүй буюу ******* нь ийм сахилгын шийтгэл ногдуулах гэж байна, гаргасан зөрчил чинь ийм дүрэм журмыг зөрчсөн байна, чи тайлбар өгөх үү, эсхүл ажлын шаардлагаар хандсан юм уу, хандаагүй юм уу гэх агуулгаар тайлбар авах зохицуулалттай бөгөөд үүнийг хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан.

...Хувь хүний мэдээллийн нууцыг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар мэдээллийн эзэд нь нар байна. нь *******аас шинэ систем нэвтэрсэнтэй холбогдуулан зөвлөгөө авсан буюу ийм байдлаар картыг бүртгэдэг гэх байдлаар зөвшөөрөл өгсөн гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. ын хувьд карт захиалсан бөгөөд картын захиалга бүртгэгдсэн байгаа эсэхийг бүртгэл хяналтын ажилтан хянаж шалгадаг учраас хүсэлт гаргаж шалгуулсан гэх агуулгаар гэрчийн мэдүүлэг өгсөн. Өөрөөр хэлбэл, уг хоёр үйлдэл нь хоёулаа ажлын шаардлагаар байсан гэдэг нь нотлогдож байна. Гэтэл банкны харилцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхол яаж хөндөгдөж байгаа нь тодорхойгүй. Мөн аудитораас гэрчийн мэдүүлэг авахад болон нараас зөрчлийн талаар тодруулаагүй гэдэг нь тогтоогддог.

...Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг буюу гэм буруугийн шинж чанар, зөрчлийн шинж чанар болон үр дагаврыг харгалзан гэж шийдвэрлэсэн. Гуравдугаар хавтаст хэргийн 35 дахь талд *******ыг ажлаас халах шийдвэр буюу *******-ийн ёс зүйн хорооны шийдвэр авагдсан. Уг ёс зүйн хорооны шийдвэрээр 5 асуудал хэлэлцсэн бөгөөд 5 асуудлын 4 нь банкны дансанд зөвшөөрөлгүйгээр ажлын бус шаардлагаар хандсан гэж нийт 96 ажилтныг хэлэлцсэн. Уг 96 ажилтныг хэлэлцэхэд 31 ажилтанд нээлттэй сануулах, 54 ажилтанд хаалттай сануулах, 4 ажилтанд үндсэн цалинг 3 хүртэлх сараар 20 хүртэлх хувиар бууруулах, 7 ажилтныг ажлаас халах шийдвэр гарсан. Гэтэл уг 96 ажилтнаас *******а нь ганцаараа тухайн мэдээллийн эздээс нь зөвшөөрөл авч хандсан. Тэгэхээр зөрчлийн шинж чанар үр дагаврыг тооцоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Учир нь, харилцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ямар нэгэн байгууллагад хохирол учруулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг анхан шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлөөр ажлаас халсан гэж тайлбарласан. Гэтэл Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд үр дагаврыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т болон сахилгын давтан зөрчил хоёрын хоорондын ялгагдах шинж нь эдийн засгийн хохирол учруулах эсхүл ажил олгогчийн шууд үйл ажиллагаанд хохирол учирсан байхыг шаарддаг. Гэтэл үр дагавар байхгүй бөгөөд хохирол учраагүй, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна гэдгийг анхан шатны шүүх зөв тогтоож хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

...Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэх ойлголтыг хөдөлмөрийн гэрээнд үйлдэл тухай бүрийг нэрлэн заасан байна. Өөрөөр хэлбэл, байгууллага нь тодорхой дүрэм журмын нэршлийг бичихгүйгээр аливаа байгууллагын бүхий л дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэх агуулгаар хөдөлмөрийн гэрээнд тусгасныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль тогтоомж зөрчсөн гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан шаардлагыг хангахгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх тодорхой нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэх үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан. Үүнтэй холбоотойгоор үзлэг хийгдсэн, мөн гэрчийн мэдүүлгүүдийг авсан. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгүүдийг тал бүрээс нь шинжлэн судалсан гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******аас хариуцагч *******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтаар *******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б-22/272 тоот тушаалаар *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан буюу тус банканд ажиллаж байсан болон ажиллаж буй ажилтнуудын нууцлалтай цалингийн данс, мөн банк, салбар хоорондын тооцооны нууцлалтай дансанд тус тус ажлын бус хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн байна.

 

Зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч *******ыг 2012 оноос эхлэн *******-д ажиллаж байсан, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болон зөрчил гаргасан талаар маргаагүй боловч ажилтны гаргасан зөрчил нь ноцтой зөрчилд тооцогдох эсэх талаар маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар *******-ийн Дотоод аудитын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар банкны 32 ажилтныг харилцагчийн дансанд ажлын бус шаардлагаар хандаж мэдээлэл авах нийтлэг зөрчил илэрсэн гэсэн үндэслэлээр, мөн ажлын шаардлагаар хандсан байх боломжтой ч баримтаар баталгаажуулаагүй тодорхой санахгүй байна, андуурч хандсан гэсэн тайлбар өгсөн 56 ажилтны талаарх асуудлыг хэлэлцэхийг зөвлөсөн байна. /2.х.х-ийн 211-212/

 

Үүнээс ажилтан *******а нь ажил олгогч *******-д хамт ажилладаг Санхүүгийн удирдлага, хяналтын газрын харьяа Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн ажилтан , болон нарын дансанд тус тус нэвтэрсэн болох нь Дотоод аудитын газрын хяналт шалгалт, гэрч , нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /2.х.х-ийн 213-214/

 

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийсэн баримтаар Санхүүгийн удирдлага, хяналтын газрын харьяа Санхүүгийн бүртгэл, хяналтын хэлтсийн санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтан *******а нь Б.Батбуяны дансанд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2 удаа, ын дансанд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд 2 удаа, мөн Д.Ренчиндоржийн дансанд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3 удаа тус тус хандсан байна. /2.х.х-ийн 193-195/

 

Нэхэмжлэгч нь эдгээр дансанд хандсан шалтгааны талаар ...дансны эзэмшигчдийн зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй, тухайн хүмүүс болон банканд хохирол учраагүй... гэж тайлбарласан.

 

5. Анхан шатны шүүх банкны салбарын онцлог, харилцагчийн итгэл, ажилтны хариуцлага, нууц мэдээллийг хадгалах, үл задруулах болон ажлын чиг үүрэг, зөвшөөрөгдсөн болон зөвшөөрөгдөөгүй үйлдэл, эс үйлдэхүй гэх зэргийн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т банк гэж гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг ны зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг гэж заасан.

 

Тодруулбал, банк нь харилцагчийн мөнгөн хөрөнгө дээр суурилж санхүүгийн харилцаанд оролцдог байгууллага болохын хувьд иргэн, хуулийн этгээдийн хадгалуулсан /хадгаламж, харилцах, хадгаламжийн хайрцаг гэх мэт/ хөрөнгийн талаарх нууцлалыг чандлан нууцлах үүрэгтэй, энэ утгаараа банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтан нар ёс зүйн өндөр хариуцлага хүлээж, хөдөлмөрийн хуваарь буюу ажлын байрны чиг үүргийн хүрээнд тодорхой стандартыг баримталдаг.

 

5.1. Нэхэмжлэгч *******ын ажлын байрны тодорхойлолтыг үзвэл тэрбээр харилцагчтай шууд харилцдаггүй /back office/, харилцагчийн захиалга /цалингийн, зээлийн карт гэх мэт/-ыг хүлээн авч, улмаар судлах, зөвшөөрөгдсөн тохиолдолд үүнийг өгөх ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг хүлээдэггүй бөгөөд зөвхөн санхүүгийн бүртгэл, хяналтын ажилтны хувьд харилцагчийн болон банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой гүйлгээнд хяналт тавих, бүтээгдэхүүн үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу холбогдох төлбөр бүрэн төлөгдөж буй эсэх, нягтлан бодох бүртгэл зөв хөтлөгдөж байгаа эсэх болон өөрийн хяналт тавьдаг бусад ажилтнуудын үйлдлийг хянан шалгах гэх зэрэг ажлыг хариуцаж гүйцэтгэдэг байна. /1.х.х-ийн 29-36/

 

Гэтэл нэхэмжлэгч нь өөрийнхөө ажлын чиг үүрэгт огт хамаарахгүй ...TDB only олимпын картыг захиалж цалингийн данстай холбоход үүнийг хэрхэн хийдгийг мэдэх зорилгоор Б.Батбуянгийн СИП эрхээр нэвтэрч, улмаар түүний цалингийн дансанд хандсан... үйлдлийг зөвшөөрөгдсөн үйлдэл байсан гэж үзэхгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг ажлын байрны чиг үүргээ зөрчиж, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.

 

5.2. Мөн нэхэмжлэгч *******а нь банкны дотоодод мөрдөгдөх хууль, заавар, дүрэм журмыг тухай бүр уншин судалж, хэрэгжилтэд хяналт тавих ажилтан учир өөрөөс нь холбогдох дүрэм, журамд нийцэхгүй зүйлийг бусад этгээд шаардвал татгалзах ёстой.

 

Өөрөөр хэлбэл, ын зүгээс өөрийн дансны үлдэгдлийг шалгаж өгөхийг *******аас утсаар хүссэн уг тохиолдолд банканд өөрийн биеэр ирж холбогдох журмын дагуу эрх бүхий ажилтнаас тодруулах /теллер, данс хариуцсан ажилтан/, аль эсхүл зөвшөөрөгдсөн цахим хэлбэрээр /интернэт банк, тусгай дугаар зэрэг/ мэдэх боломжтой гэж татгалзах ёстой байтал уг үүргээ хэрэгжүүлээгүй байгаа нь зөрчилд тооцогдоно.

 

, нар нэхэмжлэгч *******ад СИП эрхээр нэвтрэх болон утсаар дансны үлдэгдлийг шалгаж өгөх хүсэлт гаргасан нь зөвшөөрөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчид зөвшөөрөгдсөн гэх үйлдэл нь *******-ийн дансдад хандах эрхийн зохицуулалтын зааварт зааснаар гагцхүү ажлын чиг үүрэгтэй холбоотойгоор хийх ёстой ажлыг хийхэд тийнхүү дансанд нэвтрэх эрх бүхий этгээдээс зөвшөөрөл өгөхийг ойлгоно.

 

Энэхүү зааврын 2 дугаар зүйлийн 2.8-д Ажлын шаардлагаар программын тохиргоо болон тайлан мэдээний үнэн зөв байдлыг хангаж, хяналт тавих зорилгоор доор дурдсан ажилтнууд банкны ажилтнуудын цалин болон зээлийн дансдаас бусад төрлийн хандах эрхийн зохицуулалттай дансдын мэдээлэлд түр хугацаанд хандаж болох ба холбогдох түр эрхийг СУХГ-т жира системээр хүсэлт үүсгэн хандан, дараах зөвшөөрлийн дагуу авна. Үүнд гээд 2.8.5-д СУХГ, СБХХ-ийн ажилтнууд газрын захирал эсвэл газрын захирлын орлогчийн шууд зөвшөөрлөөр гэж тус тус заажээ.

 

Дээрх зааварт зааснаар нэхэмжлэгч нь ажлын зорилгоор банкны ажилтнуудын цалин болон зээлийн данснаас бусад төрлийн хандах эрхийн зохицуулалттай дансны мэдээлэлд түр хугацаанд хандаж болох ба ийнхүү хандахдаа Санхүү удирдлага хяналтын газрын захирал эсхүл газрын захирлын орлогчийн зөвшөөрлөөр хандах учиртай.

 

5.3. Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Банк, түүний харилцагч болон гуравдагч этгээд нууц гэж үзсэн аливаа мэдээллийг дор дурдсанаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх, задруулах, ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, хянан шалгах зөвлөл, ажилтанд хориглоно гээд 7.2.1-т тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн гэж тус тус заасан.

 

Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна гэж, 8.3-д Мэдээллийн эзэн зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгөх бөгөөд энэ зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хуульд зааснаар мэдээлэл хариуцагч /*******/ нь хувь хүний мэдээллийг ашиглахдаа мэдээллийн эзнээс заавал зөвшөөрөл авах бөгөөд тухайн зөвшөөрлийг бичгээр авах шаардлагатай.

 

Нэхэмжлэгч *******ын тайлбараар түүнтэй хамт ажилладаг , нар СИП эрхээр нэвтрэх болон утсаар дансны үлдэгдлийг шалгахыг түүнд зөвшөөрсөн нь бичгээр зөвшөөрсөн гэсэн ойлголтод хамаарахгүй, нэхэмжлэгч нь харилцагчийн дансны үлдэгдлийг шалгаж өгөх чиг үүрэгтэй банкны эрх бүхий ажилтан биш тул түүний үйлдэл анхнаасаа зөвшөөрөгдсөн байсан гэж үзэхгүй.

 

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ гэж заасан.

 

, нарын цалингийн данс нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т заасан хөрөнгийн мэдээлэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч *******а нь банкны тусдаа чиг үүрэгтэй программуудыг буруугаар ашиглаж бусдын цалингийн дансанд нэвтэрсэн үйлдлийг санаатай / СИП-ээр нэвтэрч хэрхэн карт захиалахыг мэдэхийг зөвшөөрсөн/-гаар банкны дүрэм, журам зөрчсөн гэж үзнэ.

 

5.4. Нэхэмжлэгч *******а нь , нарын цалингийн дансанд нэвтэрсэн үйлдлээс эдгээр хүмүүс болон *******-д хохирол учраагүй гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.

 

Учир нь, бусдын дансанд хууль бусаар нэвтэрсэн үйлдлийн улмаас харилцагч болон банканд заавал материаллаг хохирол учирсан байхыг шаардахгүй, харилцагчийн нууцлал /нийтэд илэрхий биш эд хөрөнгийн мэдээлэл/-тай дансанд нэвтэрч, дансны үлдэгдлийг мэдсэнээр түүний эд хөрөнгийн талаарх мэдээллийг олж авсанд тооцно.

 

Иймд, хэргийн баримтаар нэхэмжлэгч *******а нь хууль болон журам зөрчиж, харилцагчийн дансанд нэвтэрсэн үйлдэл тогтоогдсон тул үүнийг дээр дурдсан үндэслэлээр ноцтой зөрчил гэж тайлбарласан хариуцагчийн тайлбарыг хүлээн авна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгчийн гэх хаягаас банкны ахлах аудитор *******гийн гэх хаяг руу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ...оройн мэнд, Аудитын тодруулгад тайлбар хүргүүлж байна. 07/09-ны гурван хандалтын тодорхой санахгүй байгаа бөгөөд цаашид ажлын шаардлагаар болон өөр бусад ямар ч шалтгаанаар нууцлалтай дансанд хандахгүй байхаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэсэн харилцан бичсэн зурвасаас үзвэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид түүний гаргасан зөрчлийн талаар мэдэгдэж, тайлбар авсан байна.

 

Нэхэмжлэгч нь ...надад чухам ямар сахилгын шийтгэл ногдуулах гэж байгаа талаар урьдчилан мэдэгдээгүй... гэсэн тайлбарын хувьд ажил олгогч нь ажилтанд гаргасан зөрчлийн талаар урьдчилан танилцуулж, түүнээс тайлбар авсны дараа өөрийн эрх хэмжээний хүрээнд сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгахгүй.

 

7. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж, мөн 123.6-д Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж тус тус заажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2021 оны 07 дугаар сарын 09, 24-ний өдөр тус тус бусдын дансанд хандсан, Дотоод аудитын хяналт газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд шалгалт хийж, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр холбогдох дүгнэлтийг гаргасан байх тул дээрх шалгалтын хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. /2хх 211-214/

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т ...ажилтны гаргасан дараах үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчил хэмээн үзэж, ажил олгогч гэрээг нэг талын санаачилгаар цуцлахыг зөвшөөрч байна. Үүнд гээд 10.2.5-д Ажил олгогчийн дотоод дүрэм, журам, заавар, зөрчсөн, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл нь хяналт шалгалт, бусад баримтаар тогтоогдсон, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашигласан гэж, 10.2.20-д Ажилтан нь гэрээний 6.1.5, 6.1.9, 10.5-д заасныг зөрчсөн бол гэж, 10.2.24-д Ажил олгогчийн холбогдох дүрэм, заавар, журмыг ноцтой зөрчсөн болох нь дотоод аудитын газрын аудитын тайлангаар тогтоогдсон гэж, 6.1.5-д Ажилтан харилцагчийн зээл, өр, төлбөр, тооцоо, харилцагчийн данс, гүйлгээ, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн материал, тоон үзүүлэлт, заавар, журмын нууцлал, ажил олгогч, харилцагч, хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэх ашиглахгүй ба нууцад хамаарах мэдээллийг бусдад задруулах, хувийн сонирхлын зорилгоор ашиглахгүй байж, нууцыг чандлан хадгалах гэж тус тус заажээ.

 

Иймд, нэхэмжлэгч *******ын , нарын дансанд ажлын бус хувийн ашиг сонирхлын үүднээс хандсан үйлдэл зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/03492 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******ын гаргасан хариуцагч *******-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 528,390 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

Б.МАНДАЛБАЯР