Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 01162

 

                                                                       

 

 

 

 

 

 

 

 

 

     

            

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/1301/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, Мангирт 3-2 тоотод оршин суух Бадамсамбуугийн Энхтуяа, /РД: МЕ83010904, утас: 9982-8411/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дугаар баг, ****** дугаар байрны ****** тоотод оршин суух Тогоруутан овогт Дотгоны Отгонсамбуу, /РД: ТИ66011519, утас: 9931-1405/-д холбогдох

“9.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Энхтуяа шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

           “2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Дархан сумын ******* дүгээр багийн ******* байранд “Есөн Сүмбэр” ХХК нь иргэдэд 8 хувийн орон сууцны зээлэнд хамрагдуулж орон сууцтай болгож байна гэсэн зарыг сонсоод уг байгууллага дээр очсон. Очиход Отгонсамбуу гэгч хүн тус компани захирал гээд сууж байсан бөгөөд надад компаний үйл ажиллагааг танилцуулсан. “Есөн Сүмбэр” ХХК-ний дансанд байрны урьдчилгаа гэж 3.800.000 төгрөгийг хийсэн. Мөн зээлэнд хамруулахыг тулд тухайн компани ажилтан болох ёстой гэж 1.500.000 төгрөгийг мөн дансанд хийсэн. Мөн 170.000 төгрөг дансанд тушаасан. Иргэн Д.Отгонсамбуу нийт 9.000.000 төгрөг зээлсэн бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хохирол төлбөрийг барагдуулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй юм. Ийм учраас Д.Отгонсамбуугаас 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч Д.Отгонсамбуу шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй Д.Отгонсамбуу надад холбогдох 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нь хариуцагч Д.Отгонсамбууд холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Отгонсамбуу нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбартаа шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Отгонсамбууд холбогдох “9.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагчийн “...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэсэн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Отгонсамбуугаас улсын тэмдэгтийн хураамж 79.475 төгрөг, Төрийн сангийн 190000941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 79.475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Энхтуяад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНТУЯА