| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2024/06529/И |
| Дугаар | 210/МА2025/01093 |
| Огноо | 2025-06-27 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/01093
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02626 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, өмгөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2025/01737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0******* сарын 15-ны өдрийн 210/МА2023/01763 дугаар магадлалаар *******аас 3,388,767,794 төгрөг гаргуулж Голомт банк ХК-д олгуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж, 2023 оны *******сарын 21-ний өдөр гүйцэтгэх хуудас олгосон.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч ******* нь барьцаа хөрөнгө болох ******* ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******хороо, ******* байр, *******тоот хаягт байрлах орон сууцыг ******* ХХК-аар, мөн хаягт байрлах ******тоот орон сууцыг ******* ХХК-аар үнэлүүлэхээр тус тус томилсон. ******* ХХК нь *******тоот орон сууцыг 539,064,000 төгрөгөөр, ******* ХХК нь ******тоот орон сууцыг 505,670,598 төгрөгөөр тус тус үнэлсэн.
Хариуцагч хөрөнгө үнэлсэн үнэлгээний компаниудтай гэрээ байгуулаагүй, хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл авагдаагүй тул үнэлгээ тогтоох эрхтэй эсэх нь эргэлзээтэй, хөрөнгүүдийг үнэлэхдээ хамгийн хямд орон сууцны мэдээллийг ашигласан нь хөрөнгийн үнэ цэнийг бууруулсан, үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.1, 8.2.3, 8.3.9-д заасанд нийцээгүй байна.
Иймд дээрх үл хөдөлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэр, магадлалаар *******аас 3,388,757,794 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүсгэж, барьцаа хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Хураасан хөрөнгөд талуудаас үнийн санал авахад тохиролцоогүй тул үнэлгээчин томилж хөрөнгийг үнэлүүлсэн. Үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн *******хороо, Богины ам, Дүнжингарав гудамжны ******* байр, ******тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн *******хороо, Богины ам/17050/ Дүнжингарав гудамж, ******* байрны *******тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус үнэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хүчингүй болгуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02626 дугаар шийдвэрийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гардан авч, нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг үндэслэн давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд
Шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь анх 2024 оны 0******* сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-ыг тодорхойлсон байх бөгөөд ажиллагааны явцад нэг ч удаа хариуцагчийг солиогүй, хамтран хариуцагч татан оролцуулаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн сонгож авсан этгээдийг биш харин Банкны төлбөр барагдуулах газрыг өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, журмыг ноцтой зөрчиж байна. Тодруулбал, шийдвэрийн үндэслэх хэсгийн 1, 14 дэх хэсгүүдэд дурдсанаар шүүх анхнаасаа нэхэмжлэлийн хувийг *******т гардуулж, ажиллагааг үргэлжлүүлсэн байгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг анхнаасаа өөрийн дур зоргоор буруу явуулсан болохыг нь илэрхийлж байна. Үүнийгээ зөвтгөхдөө нэхэмжлэгч нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэмээн тодорхойлсон нь шийдвэр гүйцэтгэх байгууллагын дотоод чиг үүрэг, зохион байгуулалтыг мэдээгүйтэй холбоотой байх... хэмээн дүгнэсэн нь буруу болжээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэгчийн үзэж буй этгээд иргэний хэрэгт хариуцагчаар ордог. Шүүх гагцхүү тэрхүү этгээд хариуцлага хүлээх ёстой эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шийдвэрлэхээс биш өөрийн санаачилгаар, нэхэмжлэгчийн өмнөөс хариуцагчийг тодорхойлохгүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, 1 хариуцагч этгээдийг 2 этгээдээр тодорхойлсон байвал шүүх түүнийг тодруулах эрхтэй бөгөөд боломжтой байсан.
Нэхэмжлэгчийн хууль ёсны хүсэлтүүдийг хангаагүй.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны *******сарын 04-ний өдөр шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс тус хүсэлтийг даруй шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй атлаа 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр буюу 5 сарын дараа хуулиар тогтоосон хугацаа дууссаны дараа, мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх... хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна гэсэн нь үндэслэлгүй бөгөөд шударга бус болжээ. Мөн захирамждаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрхийн актууд, холбогдох баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. Иймд нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй гэжээ. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсгийг ноцтой зөрчиж байна. Учир нь, Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэдэг нь хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлэх ойлголт юм. Гэтэл холбогдох баримтууд хэрэгт авагдсан байна гэж дүгнэлт хийсэн байгаа нь шүүх хэргийн шийдвэрийг урьдаас гаргачихсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаар хэдий нь дүгнэчихсэн блохыг нь илэрхийлж байна. Харин нэхэмжлэгчийн гаргаад буй уг хүсэлт нь хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг гаргуулахтай холбоотой байсан байх ба үнэлгээ хуульд нийцсэн эсэхийг тогтооход чухал ач холбогдолтой байжээ
Хууль зүйн туслалцаа авах хүсэлтийн тухай.
Нэхэмжлэгч нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд анх удаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргажээ. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, хууль зүйн туслалцаа авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байна хэмээн дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т зааснаар иргэн бүрт хууль зүйн туслалцаа авах эрх, эрх чөлөөг баталгаатай эдлүүлэхээр тунхагласан. Гэтэл шүүхээс иргэний үндсэн эрхийг хүндэтгэн үзэх шалтгаан, хугацаа зэргээр хязгаарласан нь Монгол Улсын Үндсэн хуулийг ноцтой зөрчиж, иргэний эрх зүйн байдлыг дордуулж буй хэрэг юм.
4.2. Хөрөнгийн үнэлгээ хуульд нийцээгүй тухайд
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д шийдвэр гүйцэтгэгч нь шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчид нь төлбөрт хураагдсан дээрх хөрөнгүүдийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь:
Шинжээчид хууль сануулаагүй.
Банкны төлбөр барагдуулах газраас шинжээч томилохдоо хуульд заасан эрх, үүрэгтэй нь огт танилцуулаагүй байх бөгөөд үнэлгээчин нь хуульд заасан эрх, үүрэгтэйгээ бүрэн, зөв танилцаагүй дүгнэлт гаргасан нь хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн байх шаардлагыг хангахгүй. Учир нь Банкны төлбөр барагдуулах газраас маргаан бүхий хөрөнгүүдийг үнэлэх шинжээчээр *******, ******* нарыг томилохдоо хүчингүй болсон буюу үйлчлэл дуусгавар болсон Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009.12.03/, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010.01.21/-д заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хууль сануулсан тэмдэглэл үйлдсэн байна.
Шинжээч мэргэжлийн хүрээнд дүгнэлт гаргахаас өмнө ямар хүрээнд эрх эдэлж, үүрэг хүлээх нь тодорхой байх ёстой. Цаашлаад шинжээч хөрөнгийн үнэлгээ хийсний үр дагаврыг ухамсарласан байхын тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч хууль сануулах ажиллагааг гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2 дахь хэсгийн зорилгыг хангах юм.
Шүүх шинжилгээний тухай хуулийн ******* зүйлийн 9.4 дэх хэсэгт Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна гэж заасан.
Үүнээс үзвэл хүчингүй болсон хуулийг танилцуулж, тэмдэглэл үйлдсэн нь шинжээчид хууль санүүлсан гэж үзэхгүй бөгөөд эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг танилцуулаагүйд тооцно.
Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ байгуулагдаагүй.
Хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудаас үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилсон шинжээч ******* ХХК, түүнийг төлөөлж үнэлгээчин *******, Хаан-Үнэлгээ ХХК, түүнийг төлөөлж үнэлгээчин ******* нартай гэрээ байгуулаагүй байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ...хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ гэж заасан байх мөн зүйлийн 6.2, 6.3-т байгуулах хэлбэр, гэрээнд тусгах гол нөхцөлүүдийн талаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээчин нь үнэлгээг зөвхөн гэрээний үндсэн дээр гүйцэтгэхээс гадна гэрээнд эрх, үүргийг зааж түүний дагуу ажиллах үүрэгтэй байна. Хуулийн дээрх хэм хэмжээг биелүүлээгүй буюу холбогдох гэрээг байгуулалгүйгээр үнэлгээ хийлгэсэн, түүний үндсэн дээр гарсан хөрөнгийн үнэлгээний тайлан хуульд нийцсэн байх шаардлагыг хангахгүй бөгөөд үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болно.
Анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.
Дээрхээс үзвэл анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр бүхэлдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг илтэд зөрчиж байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02626 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч *******а нэхэмжлэлээ жилийн өмнө гаргасан. Шүүх эрх үүргийг нь тайлбарлаад байхад 6 сарын дараа шүүх хуралдаан товлоход өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Өмгөөлөгч авах эрхтэй болохоос үүрэгтэй биш. Эрх үүрэг танилцуулаад байхад удаан хугацааны дараа шүүх хуралдаанд өмгөөлөгч авах хүсэлт гаргаж процесс зөрчсөн.
Манай ******* нь банктай холбоотой нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч нь хөрөнгө үнэлсэн үнэлгээний байгууллагатай гэрээ байгуулаагүй, ******* ХХК үнэлгээ тогтоох эрхтэй эсэх нь тодойрхойгүй, үнэлгээ тогтоохдоо хямд орон сууцнуудтай харьцуулснаар хөрөнгийг үнэгүйдүүлсэн, хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуульд нийцээгүй гэсэн үндэслэлээр тодорхойлсныг хариуцагч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзсан.
4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй буюу шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгө үнэлэх арга, журмын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг залруулж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
4.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2022/01737 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 0******* сарын 15-ны өдрийн 210/МА2023/01763 дугаар магадлалаар *******аас зээлийн гэрээний үүрэгт 3,388,767,794 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгуулахаар, хариуцагч үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд ******* ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******хороо, Богины ам, Дүнжингарав ******* байр, *******тоот хаягт байрлах, 250 м.кв талбайтай орон сууц, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******хороо, Богины ам, Дүнжингарав ******* байр, ******тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай орон сууц, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******хороо, Богины ам, Дүнжингарав *******байр, ******тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс 3,388,767,794 төгрөгийг гаргуулж Голомт банк ХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ. /хх-ийн 10-22/
4.2. Төлбөр төлөгч *******а нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул төлбөр авагч Голомт банк ХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны *******сарын 21-ний өдөр 183/ГХ2023/01810 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 86/
4.3. Хариуцагч байгууллага нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******хороо, Богины ам, Дүнжингарав ******* байр, *******тоот хаягт байрлах, 250 м.кв талбайтай,
эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******хороо, Богины ам, Дүнжингарав ******* байр, ******тоот хаягт байрлах 250 м.кв талбайтай ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 2024 оны 0******* сарын 03-ны өдөр тус тус хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4******* зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ. /хх-ийн 111-126/
4.4. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авсан боловч талууд үнийн талаар тохиролцоогүй, үүнтэй холбоотойгоор хариуцагч нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон байна. /хх-ийн 127, 129, 134/
4.5. Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь хураагдсан хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******хороо, Богины ам /17050/, Дүнжингарав гудамж 9 байр, *******тоот хаягт байрлах, 250 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 539,064,000 төгрөгөөр,
Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК нь хураагдсан хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, *******хороо, Богины ам /17050/, Дүнжингарав гудамж 9 байр, ******тоот хаягт байрлах, 250 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 505,670,598 төгрөгөөр тус тус үнэлж,үнэлгээний тайланг талуудад 2024 оны 0******* сарын 23-ны өдөр мэдэгджээ. /хх-ийн 135-159, 170-188, 193, 194/.
4.6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан. Нэхэмжлэгч *******а нь 2024 оны 0******* сарын 30-ны өдөр буюу дээрх хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /хх-1/
5. Хаан үнэлгээ ХХК болон ******* ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан арга аргачлалын дагуу үнэлгээг тогтоосон байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Шинжээчид үнэлгээг тогтоохдоо тусгай мэдлэгийн хүрээнд, өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэн үнэлж, үүнээс зах зээлийн хандлагаар тооцсон үнэлгээг ач холбогдолтойд тооцон *******тоот хаягт байрлах хөрөнгийг 539,064,000 төгрөгөөр, ******тоот хаягт байрлах хөрөнгийг 505,670,598 төгрөгөөр тус тус үнэлснийг буруутгах үндэслэлгүй. /хх-ийн 135-159, 170-188/
Түүнчлэн, нэхэмжлэгч нь дээрх үнэлгээг няцаасан баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүйгээс гадна үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн, хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
6. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг бүхэлд нь гаргуулах тухай хүсэлт гаргасныг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг буруутгахгүй. Учир нь, нэхэмжлэгч *******а нь хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын аль үндэслэлд хамааах баримт гаргуулах гэж байгаа нь тодорхойгүй, хэрэг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай баримт гэж үзэх үндэслэлгүй байх тул хүсэлтийг хангахгүй орхиж хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь зөв болжээ. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргасанд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, *******а өөрөө нэхэмжлэл гаргасан бөгөөд түүний нэхэмжлэлд шүүх 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 6 сарын хугацаанд үргэлжилсэн, энэ хугацаанд нэхэмжлэгч тал өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хангалттай хугацаа байсан гэж үзнэ. Иймд, хүсэлт шийдвэрлэсэнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх хариуцагчийг Банкны төлбөр барагдуулах газраар сольсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэжээ. Шүүхээс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд ******* болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алиныг нь хариуцагчаар тодорхойлж байгаа талаар тодруулахад нэхэмжлэгч талаас ... бүтцийн хувьд бүрэн сайн мэдэхгүй учраас шийдвэр гүйцэтгэх газар гэдэг утгаар гаргасан. Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгч гэдгээр нь явж байгаа гэж хариуцагчийг тодруулсан агуулгаар хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Иймд, шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан хариуцагчийг ******* гэж зөвтгөн шийдвэрлэснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн, гомдолдоо хариуцагч нь хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчид хууль сануулж, эрх үүрэг танилцуулаагүй буюу эдгээр баримтад хүчингүй болсон хуулийн заалтыг тусгасан, шинжээчтэй гэрээ байгуулаагүй нь хөрөнгийн үнэлгээний хуульд нийцээгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, хариуцагч нь хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн үнэлгээчин *******, ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нараас татгалзах болон шинжээчээр оролцож болохгүй нөхцөл байдлыг тодруулж, хууль сануулан, эрх, үүргийг танилцуулж баримтад гарын үсэг зуруулжээ. Эдгээр баримтад хүчингүй болсон хуулийн заалтыг тусгасан нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т зааснаар хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр хөрөнгийг үнэлэх тул гэрээ байгуулаагүй гэх гомдлыг мөн хангахгүй.
Нөгөө талаар, нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлэхээр мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй үндэслэлээр гаргасан дээрх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/02626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 ... гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ