| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/00574/И |
| Дугаар | 210/МА2025/01022 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/01022
*******-ы
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/05615 дугаар шийдвэртэй,
*******-ы нэхэмжлэлтэй
*******д холбогдох
6,935,500 тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 6,935,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* болон ******* нарын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч ******* 5,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатайгаар зээлэхээр тохиролцжээ.
Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Гэрээнд зээлийн хүүг талууд сарын 4,5 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
4. 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч *******-ы эзэмшлийн, “Хаан банк” ХК дахь ******* тоот данснаас хариуцагч *******ын эзэмшлийн, “Хаан банк” ХК дахь ******* тоот данс руу 5,000,000 төгрөгийг “зээл” гэсэн утгаар шилжүүлжээ.
4.1. Үндсэн зээлээс хариуцагч ******* нь 150,000 төгрөгийг төлснөөс өөр төлөлт хийгээгүй талаар талууд маргаагүй.
5. Талууд гэрээний 3.7-д алдангийн талаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.
5.1. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны 89 хоногийн алдангийг нэхэмжлэх эрхтэй. Харин тэрээр 86 хоногийн алдангийг шаардсан хэмжээнд буюу 4,850,000 төгрөгийн нэг хоногийн алдангийг 0.5 хувиар тооцоход 24,250 төгрөг, 86 хоногоор тооцоход 2,085,500 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
6. Иймд хариуцагч *******аас зээлийн үндсэн төлбөрт 4,850,000 төгрөг, алдангид 2,085,500 төгрөг, нийт 6,935,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 197/ШШ2025/05615 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 405,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА