Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00716

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00716

Улаанбаатар хот

 

 

 

 

 

ͪ

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны С.Энхбаяр

 

Нэхэмжлэгч:  Б.Б

 

Хариуцагч:  Дит холбогдох

 

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай А/36 дугаар тушаалын Б.Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ : Нэхэмжлэгч Б.Б.Б, нэхэмжлэгчийн өмчгөөлөгч Нэргүй, хариуцагчийн төлөөлөгч Н.Буянжаргал, Г.Наранхүү н .

:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б.Б миний бие 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Дипломат байгууллагуудын үйлчилгээг эрхлэх газрын даргын Б/05 тоот тушаалаар тус байгууллагын Санхүү, аж ахуйн албаны даргаар томилогдон ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сард бүтцийн өөрчлөлтөөр ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч болно. 2015 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Б.Б.Быг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай гэсэн Б/129 тоот тушаал гарч надад албан тушаал бууруурлах сахилгын шийтгэл ногдуулан Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлж нягтлан бодогчийн албан тушаалд томилсоныг иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Шүүх 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд иргэн миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөнийг тогтоож Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилох шийдвэр гаргасан. Хариуцагч талын дараа дараагийн шүүхийн шатанд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Хариуцагч энэхүү шүүхийн шийдвэрийг 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр биелүүлж намайг ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн томилсон. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын А/36 тоот Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаал гарч намайг ажлаас халж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэхүү тушаалын миний бие иргэн миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн хууль бус тушаал гэж гэж үзэж байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128-р зйлийн 128.1.2, 69-р зүйлийн 69.1-т заасныг үндэслэн шүүхэд хандаж дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Ажилтнуудыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай А/36 тоот тушаалын Б.Б.Б надтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, ажилгүй байсан үеийн бүх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын Санхүүгийн хэлтсийн даргаар эгүүлэн томилж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Санхүүгийн хэлтсийн дарга гэдэг бол ерөнхий нягтлан бодогчийн үйл ажиллагаа юм. Санхүүгийн албаны дарга гэдэг албан тушаалтай байж байгаад ерөнхий нягтлан болгон өөрчилж байсан. Дараа нь хэлтэс болгон өөрчилсөн. Хэлтсийн дарга Б.Бын буюу өрөнхий ньягтлангийн ажлыг хийж байгаа. Төрийн албын тухай хуулийн 27.2.3-д байгууллага дотоод бүтэц өөрчлөгдөх юм бол албан тушаалыг хэвээр хадгалахыг тодорхой зааж өгсөн байдаг. Одоо санхүүгийн хэлтсийн дарга гэдэг бол ерөнхий нягтлан гэдэг албан тупшаалтай яг адил чиг үүрэгтэй. Зөвхөн нэр нь л өөрчлөгдсөн. Үйл ажиллгаа нь хэвээр байгаа тул дээд шүүхийн тогтоолыг үндэслээд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өгнө үү. Одоогийн санхүүгийн даргын албан тушаал нь дүйцэх ажлын байр гэж үзэж байна. Энэ хүн төрийн үйлчилгээний албан тушаалтан юм гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Б.Бын Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газарт холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ нь Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны 46 дугаар топгоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар байсан бөгөөд нийт 175 ажилтан, албан хаагчидтай байсан. 2014 онд Улсын их хурлаас хэмнэлтийн горимд шилжихээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Засгийн газрын агентлаг, төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21 -ний 501 дүгээр тогтоолын 7 дах :.залтаар Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-г аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан ба Засгийн газрын 2016 оны 1 дүгээр сарын 11 -ний 28 дугаар тогтоолоор тус газрын дүрмийг баталсан. Дүрмийн 1.4 т зааснаар байгууллагын үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхаар зохицуулсан. Эдгээр тогтоол гарсан даруйд ажил олгогчийн зүгээс тус газар нь аж ахуйн тооцоотой буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг болж байгаа, үүнтэй холбоотойгоор бүтэц өөрчлөгдөх болон орон тоо хасагдах тухай нийт ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 -д заасны дагуу мэдэгдсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн энэхүү заалтын зорилго нь ажлаас халагдаж буй ажилтанд дараагийн ажлын байраа олж бэлдэхэд зориулсан хугацааг ажил олгогч гаргаж өгөх агуулга бүхий хамгаалалт бөгөөд ажил олгогч энэ үүргээ биелүүлж ажилтнуудад урьдчилан мэдэгдсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дах заалтад зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ыг өөрчлөх, дүрмийг батлах эрх нь Засгийн газарт хадгалагдах ба бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдах талаар мэдэгдэл өгснөөс хойш Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ-ын зохион байгуулалтын бүтцийг эцэслэн батлахгүй байсаар 2016 оны 5 дугаар сарын 17-ны Сангийн сайдын 189 дүгээр тушаалаар бүтэц батлагдсан. Тушаал батлагдсан даруйд хэрэгжих ёстой бөгөөд цаашид нэхэмжлэгчийн хуучин ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон. Иймд Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ -ын даргын 2016 оны 5 дугаар сарын 19 -ний А/36 дугаар тушаалаар ажилтнуудын ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөрийн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Барилгын засвар, үйлчилгээ зэрэг Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар ТӨҮГ -ын хуучин хэрэгжүүлж байсан чиг үүргийг байгууллагын үндсэн бүтцээс хасч, харин шаардлагатай тохиолдолд гэрээгээр гаднаас үйлчилгээ авч байхаар тус газрын дүрэмд заасан тул бид хуучин ажиллаж байсан хүмүүсээ эн тэргүүнд ажил, орлоготой байлгах үүднээс цаашид гэрээгээр ажиллах боломжтой эсэхийг асуухад бүгд татгалзсан. Нэгэнт хуучин ажилчид маань гэрээгээр хамтран ажиллахгүй тул бид барилгын ажилчдыг ажилд авах тухай зар сонинд нийтлүүлсэн. Гэхдээ эдгээр ажилчид нь байгууллагын орон тооны үндсэн ажилчин биш харин тодорхой хугацаагаар ажил гүйцэтгэх гэрээгээр үйлчилгээ үзүүлж байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч Б.Б.Б нь хариуцагч Дит холбогдуулан Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай А/36 дугаар тушаалын Б.Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газрын Санхүүгийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч сахилгын шийтгэл гаргасан, уг орон тоо цомхотгогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай А/36 дугаар тушаалын 1 дэх заалтаар Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар Үйлдвэрийн газрын бүтэц зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орсонтой холбоотой холбогдуулан, нэгдүгээр хавсралт /нэгдүгээр хавсралтын 12-т Ерөнхий нягтлан бодогч Б.Б.Б/-д дурдсан нэр бүхий ажилтнуудыг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосугай гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол, Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаал, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 7.3, 7.5.4, 7.7 дахь заалт Гадаад хэргийн яманы 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 02/1584 тоот албан бичгийг тус тус үндэслэн ажил олгогчийн санаачлагаар Б.Б.Быг ажлаас нь чөлөөлжээ. /хх-ийн 2-3 дэх тал/

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Б.Быг Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар УТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож /хх-ийн 82-97 дох тал/ шийдвэрлэсэн ба 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх гарын захирлын Б/30 тоот тушаалаар урьдахь ажилд нь эгүүлэн томилсон болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн  40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж  татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заажээ.

 

Хариуцагч нь аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн талаар ажилтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байна.

 

2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нийт ажилчдын хурал дээр мэдэгдсэн гэх боловч баримтаар нотлоогүй, мөн Сангийн сайдын Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ-ын бүтэц орон тоог батлах тухай 189 дүгээр тушаал 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдан гарсан байхад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэх боломжгүй ба бичгээр мэдэгдээгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ажлаас бууруулах тушаал, 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/155 дугаар тушаалаар сахилгын сануулах шийтгэл ногдуулсан гэж тайлбарлаж байгаа боловч уг маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 7607 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дугаар сарын 08-ны өдрийн 73 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 277 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-д Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй. гэж заажээ.

 

Сангийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 189 дүгээр тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн албан тушаал нь цомхотгогдсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг санхүүгийн албаны даргын албан тушаалд томилох боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б.Быг ерөнхий нягтлан бодогчтой адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Дит даалгах нь зүйтэй гэж үзэв.

 

պ 69 69.1- , , 2005 5 5- 55 - 7- дахь хэсэгт заасны дагуу ажилтны буруу ажлаас халсантай холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалингийн дундаж цалин хөлсөөр тооцон 1.300.872 төгрөгөөр тодорхойлж, 3 18 4.991.724 болж байгаа ба нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр буюу 3.870.000 төгрөгийг х нь .

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Б.Бын 뿿, .

 

115 115.2.1, 116, 118-

:

 

1. պ 36 дугаар зүйлийн 36.2, 128 128.1.2-д зааснаар Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын захирлын Ажилтнуудыг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай А/36 дугаар тушаалын Б.Б.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Б.Быг ерөнхий нягтлан бодогчтой адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Дит даалгасугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 69.1-д зааснаар тай тэнцэх олговорт 3.870.000 Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газраас , нэхэмжлэгч Б.Б.Бт олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 46.1- Б.Б.Бын 뿿, Дит даалгасугай.

 

4. 41 үгээ 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- хариуцагч Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар Төрийн өмчит үйлдвэрийн газраас 76.870 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

С.ЭНХБАЯР