Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/00739

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2016/00739

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар д С.Энхбаяр ,

 

Нэхэмжлэгч:  МГББСБ ХХК

 

Хариуцагч: Ж.С

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.420.350 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ؿ : Нэхэмжлэгчийн төлөөлөгч , Г.Наранхүү .

:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбартаа: Ж.Ж.С нь манай ББСБ-аас 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 18.500 ам.долларыг 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд өөрийн эхнэрийн өмчлөлийн 2013 оны Ланд круйзер 200 маркийн автомашин барьцаалсан. Ж.Ж.С нь өөрийн эхнэрийн хамт зээлийн гэрээ байгуулж нотариатаар орж баталгаажуулсан. 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн хугацаа дуусах байсан. Зээлдэгч хугацаандаа төлбөрөө төлөөгүй, хөдөө гадаа явж байгаа тул түр хүлээнэ үү гэж утсаар ярьж байсныг хүндэтгэн үзэж манай зүгээс 1 сар хүлээсэн. Ж.Ж.С нь өглөө эрт хөдөө явах гэж байгаа тул манай оффис дээр ирж амжихгүй хотын төвд уулзаж төлбөр мөнгөө өгөх саналыг тавьсан. Тэгээд 36.000.000 төгрөгийн төлбөр төлж, тухайн өдрийн арилжааны ханшаар бодоход 18.045 ам.долларын төлбөр болсон. Үндсэн зээлийн төлбөрөөс 455 ам.доллар 31 цент үлдсэн. Зээлийн хүүнд 213 ам.доллар 83 цент болж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш байнга утсаар холбоотой байсан. Утсаар ярихдаа үлдэгдэл төлбөрөө төлнө гэдэг. Хамгийн сүүлд холбогдохдоо арилжааны банкнаас зээл хөөцөлдөж байгаа. Үүнийг бүтэхээр манай зээлийг төлж барагдуулна гэсэн. Гэтэл үүнээс хойш холбоо сураггүй алга болсон. Бид эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч манай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бид шүүхэд хандсан юм. Иймд 1.420.350 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Ж.С миний бие МГББСБ-д 2015 оны 7 дугаар сард өөрийн Ланд Круйзер 200 маркийн автомашиныг барьцаанд тавьж 18.500 ам.доллар зээлсэн. Сөр тутам цаг алдалгүй хүүгээ төлж байсан. Машиныхаа төлбөр болох 18.500 ам.долларыг монгол төгрөгт шилжүүлэн 36.900.000 төгрөгийг 2015 оны 10 сард бүрэн барагдуулж, тооцоо дуусч, гэрээгээ цуцлан машинаа өөрсдийн нэр дээр шилжүүлэн авсан. Харин тус МГББСБ-ын танил нэгэн дарга барьцаанд байсан машиныг Увс аймаг руу унаж явсан. Увс аймаг руу нийт ирж очихийн 3000 км газар машиныг маань унаж явчихаад буцааж өгөхдөө машины дрожин дээр айраг сүү, хоол хүнс асган өмхийрүүлээд, зөв талын хойд талын дугуйг хэрэглэх аргагүй болгосон /7-9см хавагнасан/, мөн ар талын 2 арьсан суудлыг урж хонхойлгосон байсан. Уг машин маань 2013 оны цоо шинэ зарах гэж байсан машин байсан. Ийнхүү гэмтээснээс болж бид машинаа хямд зарж, МГББСБ-аас болж алдагдал хүлээсэндээ харин ч гомдолтой байна жээ.

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч МГББСБ ХХК нь хариуцагч Ж.Ж.Сод холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.420.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч МГББСБ ХХК, хариуцагч Ж.Ж.С нар нь 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 15/21 дугаартай зээлийн гэрээгээр 18.500 /арван найман мянга тавах зуун/ ам доллар 2 сарын хугацаатай, сарын 3,8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-т заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Дээрхи зээлийн гэрээний үүрэгт Тоёота Ланд крузер /Toyota land criuser/ маркийн 07-77 УНИ улсын дугаартай авто машиныг Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулсан ба Тоёота Ланд крузер /Toyota land criuser/ маркийн 07-77 УНИ улсын дугаартай авто машиныг өөрийн өмчлөлд шилжүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Ж.С 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 36.000.000 төгрөг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 455.31 ам доллар буюу 966.464 төгрөг, хүү 168.98 ам доллар буюу 358.685 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44.85 ам доллар буюу 95.200 төгрөг нийт 1.420.350 төгрөг шаардаж нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч нь 2015 оны 10 дугаар сард 36.900.000 төгрөг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн, одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргав.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь иргэн, хуулийн этгээд оролцсон төлбөр тооцоог гүйцэтгэхдээ уг төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрийг шалгана. Төлбөр тооцооны баримтын бүрдүүлбэрт уг баримтыг бичсэн он, сар, өдөр, төлбөр хүлээн авагч, төлбөр хариуцагчийн дансны дугаар, нэр, тэдгээрийг үйлчлэгч банкны нэр, гүйлгээний утга, мөнгөний дүнг тоо болон үсгээр бичиж, баталгаатай гарын үсэг зурж, тамга эсхүл тэмдэг дарсан байна. гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбартаа 2015 оны 10 дугаар сарын 21-ний өглөө надруу ярьсан, мөнгө бэлнээр авсан бөгөөд баримт үйлдээгүй гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч МГББСБ ХХК нь төлбөр тооцоог үүрэг гүйцэтгэхдээ тооцооны баримтыг үйлдэх үүргээ биелүүлээгүй, мөн бэлэн мөнгө хүлээн авсан анхан шатны баримтыг үйлдээгүй байна.

 

Хариуцагчаас мөнгө хүлээж авсан мөнгөний дүн, түүнийг нотолсон баримтыг нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

:

 

1. 451 451.1- Ж.Ж.Соос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.420.350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч МГББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд .

 

2. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- МГББСБ ХХК-ийн урьдчилан 37.675 ээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

С.ЭНХБАЯР