| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00041/Э |
| Дугаар | 42 |
| Огноо | 2019-05-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Г.А
Улсын яллагч: Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч: Б.Р нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Рт холбогдох 1822002790041 тоот хэргийг 2019 оны 4 сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1983.01.25-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг Буяннэмэхийн 1-10 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЮ83012593/ Б.Рнь хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Р нь 2018 оны 8 сарын 23-аас 8 сарын 24-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихын 5-6 тоотод оршин суух иргэн Т.Тын гэрт нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, үндсэн тагш 1 ширхэг, Тошиба маркийн нөүтбүүк 1 ширхэг, савхин куртик 1 ширхэгийг хулгайлж, бусдад 1990000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт “би 2018 оны 8 сарын 23-24 шилжих шөнө 3 цагийн үед Арвижихын 5-6 тоотод байх Т.Т гэдэг айлын цонхоор гэрт нь ороод 1 үндсэн хул, 4 мөнгөн аяга, 1 савхин куртка, 1 нөүтбүүк авсан. Маргааш нь 3 мөнгөн аягыг нь аймагт зараад хот яваад өгсөн. Тэгээд 2019 оны 3 сарын 12-нд баригдсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэв.
- Шүүгдэгч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ”Би 2018 оны 8 сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирсэн юм. Тэгээд Дундговь аймгийн төвд байж байгаад Б.Батмөнх гэх найзтайгаа хамт гэрт нь архи ууж байтал Б.Батмөнх манай эгч Дэлгэрийн гэрийх нь тамбарын цонх онгорхой байна лээ гэж согтуудаа хэлсэн. Тэгээд бид 2 архи ууж байтал Б.Батмөнх тасраад ойчсон. Тэгэхээр нь би тэдний гэрт унтаж байгаад 2018 оны 8 сарын 24-ний өглөө үүрээр 05 цагийн орчим босоод гэрээс нь гараад хартал хойд талд Дэлгэр гэх хүний тамбарын цонх онгорхой байхаар нь онгорхой цонхоор нь байшин дотор нь орсон. Тэгээд гэр дотроос нь хар өнгийн савхин куртик 1 ширхэг, саарал өнгийн нөүтбүүк 1 ширхэг, 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг үндсэн хул зэргийг аваад ногоон өнгийн цүнхэнд хийгээд авсан. Мандал худалдааны төв дэрээ очоод би танихгүй нэг ахад 2 ширхэг мөнгөн аягыг нь 80000 төгрөгөнд зарсан. Тэгээд тэр мөнгөөрөө архи уусан. Нэг танихгүй эмэгтэй хүнд 1 ширхэг мөнгөн аягыг нь 15000 төгрөгөөр зараад замын унаанд суугаад Улаанбаатар хот руу явсан. Тэгээд хотод очоод маргааш нь буюу 2018 оны 8 сарын 25-ны өдөр Нарантуул зах дээр очоод танихгүй эрэгтэй хүнд 1 ширхэг үндсэн хулийг 30000 төгрөгөөр мөн үлдсэн байсан 1 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь хуулаад 18000 төгрөгөөр зарсан. Би хулгайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн, өөр хүмүүс энэ хэрэгт огт оролцоогүй” гэх мэдүүлэг /хх-66-68/
- Хохирогч Т.Тын мөрдөн байцаалтанд өгсөн : 2018 оны 7 сарын 28-нд эхнэр Түмэндэлгэрийн хамт Өмнөговь аймаг явсан.Тэгээд 2018 оны 8 сарын 25-ны 00 цаг 45 минутын үед Арвижихын 5-6 тоотод байх гэртээ иртэл жижиг өрөөний цонх онгорхой байсан. Тэгээд том өрөөндөө ортол стенкний шилэн хоргон дотор байсан 4 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг үндсэн хул, Тошиба гэсэн бичигтэй саарал өнгийн нөүтбүүк алга болсон байсан. Тэгээд шууд цагдаад дуудлага өгсөн. 1 мөнгөн аяга нь дотор хэсэг нь урагдаж тагш нь гарсан, үндсэн хул нь ёроолдоо улаан ханз бичигтэй, 1 мөнгөн аяга нь мөнгө нь их зузаан гараар цохьсон аяга байсан. 2 шинэ цагийн мөнгөн аяга нь ёроолдоо хонхойсон. Үндсэн хулаа 1000000 төгрөгөөр, арай түрүү үеийн 2 мөнгөн аягаа тус бүр нь 250000 төгрөгөөр, шинэ үеийн 2 мөнгөн аягаа тус бүр нь 150000 төгрөгөөр үнэлж байна. Манай байшингийн зүүн талд байсан 6-8 метрийн урттай 10-aaд ширхэг төмрийг манай эхнэр Түмэндэлгэрийн дүү Б.Батмөнх авсан юм билээ. Мөн манай хүүгийн хар савхин куртик, Тошиба маркийн нөүтбүүкийн үнэлгээгээ хэлээгүй орхисон байсан. Манай эхнэрийн дүү Б.Батмөнх тус төмрийг захиран зарцуулах эрхтэй. Өмнө нь би мөнгө хэрэг болвол зарж борлуулаарай гэж хэлж байснаа мартчихсан байна. Савхин куртикээ манай хүү 1 жилийн өмнө 350000 төгрөгөөр авч байсан. Энэ үнээрээ үнэлнэ. Нөүтбүүкээ 250000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-10-13/
- Гэрч Г.Отгонбаатарын: 2018 оны 8 сарын 20-д гарчихсан байсан. Манайд нэг өглөө Б.Р ирсэн. Тэгээд манай эхнэр чи яахаараа Б.Батмөнхийн цүнхийг авч явдаг юм бэ гээд байгааг нь үзэх гэтэл үзүүлэхгүй байсан. Тэгээд манай эхнэр Ж.Нарангарав төв рүү гарсан хойгуур Б.Р надад дүү охин аваарт орчихсон зардлын мөнгөтэй болж хот явна гээд энгэртэй 2 мөнгөн аяга хийсэн байсан.Тэгэхээр би юун мөнгөн аяга вэ, хаанаас aвсан юм гэхэд манай ээжийнх ломбарданд тавьчихъя гээд намайг хамт дагуулж яваад Мандал худалдааны төвийн 1 давхар руу ороод эргэж гарч ирснээ ломбарданд тавьчихлаа гээд гарч ирсэн. Тухайн үед би гадаа нь зогсож байсан. Тэгээд Б.Р 1 шил архи aваад манайд очоод ууж байтал манай эхнэр гаднаас орж ирээд архи уулаа гээд Б.Рыг хөөгөөд явуулсан. Тэгээд араас нь гараад хартал манай хогийн поошкин дотроос Б.Батмөнхийн ногоон цүнхийг аваад явж байсан” гэх мэдүүлэг /хх-18/
- Гэрч Б.Батмөнхийн: 2018 оны 8 сарын 21-нд би аймагт ирсэн. 8 сарын 24-нд зүүн цагаан дэлгүүрийн ард байдаг тамхи зардаг дэлгүүрээс 1 шил архи аваад гэр лүүгээ явах гэтэл тэр дэлгүүрийн ар талд Раднаабазар гутлаа дэрэлчихсэн унтаж байсан.Тэгэхээр нь би босооч гэхэд 2 цагийн автобусаар хот явах билет бичүүлчихсэн гэж байсан. Тэгээд гэртээ хариад байж байтал Б.Р билетээ буцаачихлаа гээд 1 шил Онги нэртэй архитай ирсэн. Тэгээд тэрийг уугаад хоорондоо зодолдсон гэсэн, тэрийгээ сайн санахгүй байгаа юм. Баруун хашааны хүн Б.Ртай зодолдсон гэж хүргэн Т.Тд хэлсэн байсан. 2018 оны 8 сарын 24-нд хамт архи ууснаас хойш уулзаагүй. Уг нь 86680720 гэсэн дугаарын утастай ерөөсөө холбогдохгүй байгаа гэх мэдүүлэг /хх-19/
- Гэрч Ж.Нарангаравын “2018 оны 8 дугаар сарын 21-нд хотоос Мөнхтэй хамт ирлээ гэчихээд гараад явсан. 8 сарын 24-нд 10 цагийн үед такситай ирсэн. Тэгээд би Б.Рыг архи уух гээд байгаа юм уу гээд загнасан. Тэгээд цүнхэнд чинь архи байгаа юм уу гээд үзэх гэтэл үзүүлээгүй. Тэгээд 14 цагийн үед архи уучихсан согтуу байсан. Хүүхдүүдэд мөнгө өгсөн гэсэн. Мөн хиам, хэрчсэн гурил авсан байсан. Гэрт ирэхэд гадаа хогийн савны тэнд цүнхээ тавьсан гэсэн. Тэгээд би хөөгөөд явуулсан” гэх мэдүүлэг /хх-20/
- Гэрч О.Ууганбаатарын: 2018 оны 8 сарын 23-ны өдөр манай охин Наранзулаар манай гэрт утсаа цэнэглүүлсэн байсан. Тэгээд орой эхнэр бид 2 гэрт ирэхэд Б.Р утсаа авах гээд орж ирсэн. Тэгээд надад энэ утсыг 50000 төгрөгөөр авах уу гэсэн. Тэгэхээр нь би мөнгө байхгүй надад байгаа нь 20000 төгрөг л байна гэсэн. Тэгсэн гараад явсанаа эргэж орж ирээд 20000 төгрөгөндөө ав гэсэн. Тэгээд 20000 төгрөгөөр мэдрэгчтэй хар өнгийн утас авсан. Шөнө 01 цагийн үед бие засах гээд гарахад Б.Р Т.Тын байшингийн үүдэнд тамхи татсан зогсож байсан гэх мэдүүлэг /хх-22/
- Гэрч Ц.Оюунчимэгийн : 2018 оны 8 сарын 20-ны үеэр би Мандал худалдааны төвийн араар явж байтал ногоон эрээн цүнх үүрсэн, танихгүй өндөр залуу намайг дуудаад Өмнөговиос хот руу явж байна зардалгүй болчихлоо, 100000 төгрөгөөр мөнгөн аяга авах уу гэсэн. Тэгэхээр нь би надад 50000 төгрөг л байна, 50000 төгрөгөнд өгвөл авъя гэхэд тэг тэг гээд энгэрээсээ нэг ширхэг мөнгөн аяга гаргаж надад өгсөн. Тэгээд надаас 50000 төгрөг аваад холбоон дээр очиж унаа олно гээд явсан гэх мэдүүлэг /хх-23/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын шинжээчийн 2018.08.27-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн №99 дугаартай актад “Үндсэн хул 800000 төгрөг, түрүү үеийн мөнгөн аяга тус бүр нь 250000 төгрөг, шинэ үеийн мөнгөн аяга тус бүр нь 120000 төгрөг” гэжээ /хх-28-29/
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэлгээний комиссын шинжээчийн 2019.03.19-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн №13 дугаартай актад “ Тошиба маркийн нөтбүүк 250000 төгрөг, савхин куртик 200000 төгрөг” гэжээ /хх-31-32/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Тд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хариу мэдэгдэж, шүүх хуралдаанд оролцоогүй болно.
Шүүгдэгч Б.Р нь 2018 оны 8 сарын 23-аас 8 сарын 24-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихын 5-6 тоотод оршин суух иргэн Т.Тын байшинд цонхоор нь нэвтрэн орж мөнгөн аяга 4 ширхэг, үндсэн тагш 1 ширхэг, Тошиба маркийн нөүтбүүк 1 ширхэг, савхин куртик 1 ширхэгийг хулгайлж, бусдад 1990000 төгрөгийн хохирол учруулсан нь орон байранд нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Р нь хулгайлсан эд зүйлсээс шинэ цагийн ёроолдоо 2 ширхэг зураастай, аяганы дотор тал нь зурагдсан 1 ширхэг мөнгөн аягыг биетээр нь хохирогчид буцааж хүлээлгэн өгсөн /хх-26/, бусад хулгайлсан үйлдэлдээ гэмшиж нийт 1700000 төгрөгийг хохирогчийн ХААН банк дахь дансанд шилжүүлсэн гүйлгээ хийгдсэн байна. /хх-77/
Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримтад “ ... бүх хохирлоо нөхөн төлүүлж авсан. Миний хувьд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгөө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр /буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “ гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Хуулийн дээрх заалтаар хохирогч Т.Т нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг шүүгдэгч Б.Раас шаардах эрхтэй ба шүүгдэгч Б.Р нь нөхөн төлөх үүрэгтэй байна.
Шүүгдэгч Б.Р нь 1 ширхэг мөнгөн аягыг биетээр нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хх-26/, хохирогчийн ХААН банк дахь дансанд 1700000 төгрөгийг шилжүүлсэн /хх-77/ ба хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар “иргэний нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж, мөн зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар “шүүхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж заасан тул шүүдэгч Б.Р нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж бусдад төлөх төлбөргүй болсон байх тул шүүхээс өмнөх шатанд иргэний нэхэмжлэлийг шүүгдэгч биелүүлсэн үндэслэлээр холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Р нь урьд шүүхээр 2 удаа ял шийтгүүлж байсан нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Шүүгдэгч Б.Р нь 18 настайдаа Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2001.12.06-ны өдрийн 155 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн;
- мөн Сум дундын 16 дугаар шүүхийн 2015.04.20-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан болох нь шийтгэх тогтоолуудаар /хх-40-43, 87-90/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Р нь 2001 онд шийтгүүлсэн гэмт хэрэгтээ Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн е-д “гурван жилээс дээш хугацаагаар хорих ял шийтгүүлсэн этгээд гурван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ял шийтгэлгүй болно” гэж зааснаар ялгүй болсноос хойш 14 жилийн дараа дахин хулгайн гэмт хэрэгт шийтгүүлж, тэнсэгдсэн байна. Шүүхээс тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-78/ тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Р нь дээрх гэмт хэрэгтээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай /2015 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж тэнсэж хянан харгалзах хугацаа нь хэрэгсэхгүй болсон байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Р нь ялгүй болсон байна.
Шүүгдэгч Б.Р нь ялгүй болсон, шүүхээс өмнөх шатанд гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлөх нөхцөл байдал болно. Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Рын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай бөгөөд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг байна.
Дээр дурьдсан нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шударгаар мэдүүлэн, өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч “гомдолгүй”, бусдад төлөх төлбөргүй болсон байдлыг харгалзан шүүгдэгч Б.Рт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл,
36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 4, 36.4, 36.8, 36.10, 36.12,
37.1, 37.2, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.С