| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2016/00166/И |
| Дугаар | 00211 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00211
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, шүүгч А.Нарантуяа, шүүгч Б.Мөнхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай, 21-р байрын 47 тоотод оршин суух Боржигон овгийн Чулуунбатын Төгсбаярын /ТГ85061231/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 19-р байрны 13 тоотод оршин суух Барнууд овгийн Эрхэмбаярын Мөнгөншагайд /РД: АС85031111/-д холбогдох төлбөр барагдуулах гэрээний үүрэг 5.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Төгсбаяр, хариуцагч Э.Мөнгөншагай, хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа, иргэдийн төлөөлөгч Д.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Төгсбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Мөнгөншагай нь миний өмчлөлийн Toyota Kamry маркийн 42-27 СЭА улсын дугаартай автомашиныг зөвшөөрөлгүй унажа яваад Орхон сумын нутаг дэвсгэрт Дархан-Эрдэнэтийн авто замд зам тээврийн осол гаргаж, ослын газрыг орхин явсан байсан. Уг үйлдлийн улмаас миний машин эвдэрч гэмтсэн. Э.Мөнгөншагай болон түүний ээж Алтанцэцэг нар нь машинд учирсан хохирол болох 4.890.000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр харилцан тохиролцож 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан юм. Мөн уг гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд машины үнэ буюу 7.000.000 сая төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээндээ тодотгол хийж талууд гарын үсгээ зурж нотариатоор гэрчлүүлсэн. Э.Мөнгөншагай болон түүний үүргийг өөртөө сайн дураараа шилжүүлж авсан ээж Алтанцэцэг нар нь төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлэхгүй байсан тул бид машинаа засаж авч чадахгүй байдалд хүрч сэлбэгийн зориулалтаар машины сэлбэгийн ченжид зарсан. Э.Мөнгөншагай, О.Алтанцэцэг нар нь өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хохироож байгаад гомдолтой байна. Э.Мөнгөншагай, О.Алтанцэцэг нараас төлбөр барагдуулах гэрээгээр тохиролцсоны дагуу машины үнэ 7.000.000 сая төгрөгнөөс тэдний 2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр төлсөн 1.500.000 төгрөгийг хасаад 5.500.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Э.Мөнгөншагайгаас 5.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Мөнгөншагай шүүхэд урьд гаргасан тайлбартаа: Эрхэмбаяр овогтой Мөнгөншагай би Төгсбаярын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг машиныг унаж яваад эвдээгүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хэргийн эзэн холбогдогчийг олж өгөхийг хүсэж байна... гэжээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж дараахь гэрээг байгуулав: ...Нэхэмжлэгч Ч.Төгсбаяр нь гэм хорын хохирол 5.500.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Э.Мөнгөншагай бодит хохирол 4.310.000 төгрөгийг төлөхөөс 2.810.000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч 2016 оны 09 сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 110.000 төгрөгөөр хувааж төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Төгсбаяр нь төлбөр барагдуулах гэрээний үүрэг 5.500.000 төгрөгийг хариуцагч Э.Мөнгөншагайгаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ч.Төгсбаяр нэхэмжлэлийн шаардлагаа багасган автомашины үнэлгээгээр тогтоогдсон шууд хохирол 4.310.000 төгрөгөөс Э.Мөнгөншагайгийн урьд төлсөн 1.500.000 төгрөгийг хасч тооцон үлдэх 2.810.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.Мөнгөншагай төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 09 сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 110.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 59910 төгрөгийн 50 хувь болох 29955 төгрөгийг хариуцагчаас, төрийн сангийн орлогоос 50 хувь болох 29955 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Төгсбаяр, хариуцагч Э.Мөнгөншагай нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 2.810.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Э.Мөнгөншагай нь 2016 оны 09 сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-нд 300.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 30-нд 110.000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 126.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Мөнгөншагайгаас улсын тэмдэгтийн хураамжинд 29955 төгрөг, төрийн сангийн орлогоос 29955 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ч.Төгсбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН
ШҮҮГЧИД А.НАРАНТУЯА
Б.МӨНХБАЯР