Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2025/01159

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03004 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Тус компани Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай 229 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, тус бүр нь 18 м.кв талбайтай 5 ширхэг авто зогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг аас санал болгосны дагуу өр төлбөртөө тооцон шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгч болсон. ******* ХХК-аас үйлчилгээний зориулалттай талбай болон авто зогсоолуудыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардахад манай компанийн хууль ёсны шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, мөн ямар ч үндэслэлгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшин ашиглаж өмчлөгчийн эрхэд халдаж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус үндэслэн дээрх 6 үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагчийн хууль бус эзэмшил ашиглалтаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд  2022 оны 10 дугаар сард ******* ХХК нь манай компани ид төлөх 1,3 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн хооронд байрлах 79,936 м.кв талбай бүхий орон сууцны газрыг хураалгах гээд байгаа тухай тайлбарлаад уг зээлийн төлбөрийг манай компаниар төлүүлж, уг газрыг барьцаанаас чөлөөлүүлэх, барьцаанаас чөлөөлсөн өдөр манай компанийн нэр дээр барьцаалбар үйлдэж, 1,250,000,000 төгрөгийг манай компанид төлөх, 35,000 м.кв талбайтай газрыг манай компанид шилжүүлэх санал тавьсан ба бид дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч ид ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 6 үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлсэн байдаг. Гэтэл ******* ХХК нь манай компанийн дээрх хөрөнгүүдээр ид төлөх зээлээ төлүүлж, газраа барьцаанаас чөлөөлүүлсэн өдрөө Хаан банканд 1,5 тэрбум төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалж манай компанийг залилан мэхэлсэн. Ингээд бид энэ тухай мэдсэн дариуд Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан ба одоогоор эрүүгийн 231101198 дугаар хэрэг тус цагдаагийн хэлтэст шалгагдаж байна. Манай зүгээс нэхэмжлэлийн шаардлага болсон 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг залилуулсан болох нь эрүүгийн журмаар тогтоогдох, улмаар талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох үр дагавар үүсэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно. Эрүүгийн журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн ******* хороо, хороолол , ******* гудамж ******* тоот хаягт байршилтай, 229 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн ******* хороо, хороолол , ******* гудамж ******* байр, В1 давхар, 50 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн ******* хороо, хороолол , ******* гудамж ******* байр, В1 давхар, 48 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн ******* хороо, хороолол , ******* гудамж ******* байр, В1 давхар, 49 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн ******* хороо, хороолол , ******* гудамж ******* байр, В1 давхар, 51 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  Хан-Уул дүүргийн ******* хороо, хороолол , ******* гудамж ******* байр, В1 давхар, 47 тоот хаягт байршилтай 18 м.кв талбайтай, авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1,  60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421 200 төгрөгөөс илүү төлсөн 351 000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгож, үлдэх 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

1. ...барьцаанд буй газрыг манай компанид өгнө гэж хууран мэхлэн ******* ХХК-ийн нэхэмжилж буй нэр бүхий 6 хөрөнгийг шилжүүлэн авах замаар манай компанийг залилсан асуудал шалгаж байхад үүнийг маргааны зүйлтэй холбоогүй гэж үзсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй.

Эрүүгийн шүүхээс дээрх 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг хууран мэхлэх замаар олж авсан гэм буруутайд тооцсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус болох үр дагавар үүсэх ба ******* ХХК-д шилжүүлсэн 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг манай компанид буцаан шилжүүлэх үр дагавар үүснэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан байх ба нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 6 ширхэр үл хөдлөх эд хөрөнгийг залилан мэхлэх замаар авсан эсэхийг шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тухайд.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлд зааснаар мөрдөн байцаалтыг дусгасны дараа хэргийн материалыг оролцогч нарт танилцуулахаар заасан. Гэвч тухайн эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй учир зохигч дээрх баримтуудыг өөрөө олж авах боломгүй тухай тус шүүх хуралдаан дээр тайлбарлаад яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол болон маргаан бүхий 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоолын хамт шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтийг хуульд заасны дагуу гаргасан.

Дээрх баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай атал дээрх баримтыг гаргуулаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

3. ...Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т тус тус зааснаар шүүхээс маргааны үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, маргаж байгаа үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

Тодруулбал, өмчлөх эрх үүссэн гэх ******* ХХК, ******* ХХК нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний талаар хариуцагч хүчин төгөлдөр бус гэж маргаж байхад үүнд дүгнэлт өгч, няцаасан үндэслэлээ дурдаагүйн улмаас шүүхийн шийдвэр ойлгомжгүй болж улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргав.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр үл хөдлөхөд эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж ******* ХХК нь хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч тал шинэ жаргалан хороолол ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр болзол тавьж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч тухайн газрыг шилжүүлж өгөөгүйн улмаас цагдаагийн газарт гомдол гаргасан. Цагдаагийн байгууллага ******* ХХК-аас тухайн гэрээтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авч тодруулсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчаас ******* ХХК-ийг залилан мэхлэгч гэж үзсэн шалтгааныг нь асуухад тийм юм байхгүй, уучлаарай гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн.

Анхан шатны шүүх ******* ХХК-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай маргааныг эрүүгийн журмаар мөрдөн шалгагдаж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна гэж зөв шийдвэрлэсэн. ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээтэй маргадаггүй. Гэтэл хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж татгалзлаа илэрхийлсэн байхад анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

 

3.1 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь ХХК-аас авлагатай, мөн ******* шинэ жаргалан хороолол ХХК нь тус банканд зээлийн гэрээний үүрэгт 1,374,613,355.15 төгрөгийн өглөгтэй байсан бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Хан-Уул дүүргийн хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, 79,936 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалуулсан эсэх талаар зохигч маргаагүй. /х.х-ийн 31-32, 86/

 

3.2 ******* ХХК нь ******* шинэ жаргалан хороолол ХХК-тай тус компанийн ХХК-д төлөх 1,374,613,355.15 төгрөгийн өрийг төлж барагдуулахаар маргаан бүхий 6 үл хөдлөх хөрөнгийг банканд шилжүүлэх, тийнхүү шилжүүлсэн тохиолдолд зээлийг төлсөнд тооцож, улмаар барьцааны зүйлийг барьцаанаас чөлөөлөх,

 

3.3 ХХК нь ******* ХХК-д төлөх өглөгт дээрх 6 үл хөдлөх хөрөнгийг өгөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, ******* хороо, хороолол, 17121, *******, ******* байр, 1 тоот хаягт байрлах 229 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 5 ширхэг авто зогсоолыг худалдан авахаар тохирчээ. /х.х-ийн 67/

 

Тус гэрээний дагуу ******* ХХК нь доорх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Үүнд:

 

- Хан-Уул дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж ******* тоот хаягт байрлах, 229 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

- Хан-Уул дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж, ******* байр, В1 давхар, 47 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, автозогоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

- Хан-Уул дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж, ******* байр, В1 давхар, 48 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, автозогоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

- Хан-Уул дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж, ******* байр, В1 давхар, 49 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, автозогоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

-Хан-Уул дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж, ******* байр, В1 давхар, 50 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, автозогоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

 

- Хан-Уул дүүрэг, ******* хороо, хороолол, гудамж, ******* байр, В1 давхар, 51 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай бүртгэлтэй, автозогоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө. /х.х-ийн 5-10/

 

Тодруулбал, ХХК нь ******* шинэ жаргалан хороолол ХХК-ийн 1,374,613,355.15 төгрөгийн зээлийн өр төлбөрийг хаах зорилгоор тус үл хөдлөх хөрөнгүүдийг ******* ХХК-аас өөртөө шилжүүлэн авахдаа ******* ХХК-д төлөх өр төлбөртөө тооцож өгчээ.

 

5. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж, мөн 124 дүгээр зүйлийн 124.1-д Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж тус тус заасан.

 

******* ХХК нь ******* ******* ХХК-ийн ХХК-д төлөх ёстой 1,374,613,355.15 төгрөгийн өрийг эдгээр 6 ширхэг үл хөдлөх хөрөнгөөр төлж барагдуулсан бол, харин ХХК нь тус үл хөдлөх хөрөнгүүдийг шаардах эрхээ ******* ХХК-д шилжүүлснээр дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Анхан шатны шүүх шаардах эрх шилжсэн /үүрэг гүйцэтгүүлэгч солигдсон/ болон өр шилжсэн /үүрэг гүйцэтгэгч солигдсон/ талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар нэмж дүгнэнэ.

 

6. Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн ХХК-нд төлөх 1,374,613,355.15 төгрөгийн зээлийн өр төлбөрийг төлж барагдуулсны дараа өөрийн авлагыг буцаан төлүүлэхээр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тус компанитай болзол тавьсан буюу зээлийн барьцаанаас чөлөөлсөн Хан-Уул дүүргийн хороонд байрлах, нэгж талбарын дугаартай, 79,936 м.кв талбайтай, эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг барьцаалж, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор худалдан борлуулж, олсон орлогоос 1,250,000,000 төгрөгийг авах, хэрэв худалдан борлуулаагүй тохиолдолд 35,000 м.кв талбайтай газрыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцжээ. /х.х-ийн 37-38/

 

Гэтэл ******* ******* ХХК нь ХХК-нд төлөх ёстой байсан 1,374,613,355.15 төгрөгийн зээлийг дээр дурдсанаар ******* ХХК-аар төлүүлж, барьцааны зүйлийг чөлөөлүүлсэн атлаа 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүргээ зөрчиж, тухайн газрыг бусдад барьцаалуулсан байна. /х.х-ийн 41-42/

 

Энэхүү үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, улмаар 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* ХХК-ийн хамаарал бүхий этгээд болох *******д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ. /х.х-ийн 82-83/

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэл тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай.

 

Хэрэгт авагдсан баримтаар ******* ХХК нь ******* ХХК-ийг хууран мэхэлсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэгт холбогдуулан хамт шалгаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй, түүнчлэн зохигч нарын хооронд анхнаасаа ******* ******* ХХК-ийн ХХК-нд төлөх 1,374,613,355.15 төгрөгийн зээлийн өр төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон тохиролцоо байгаагүй, гагцхүү ******* ХХК нь ХХК-аас авах авлагадаа ******* ХХК-аас бусад этгээдийн зээлийн төлбөрийг төлөхөөр шилжүүлсэн 6 ширхэг үл хөдлөх хөрөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* ХХК нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. ... гэж, мөн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл гэж тус тус зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхгүй.

 

8. Мөн хариуцагч нь талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж маргасан хэдий ч энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй.

 

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1-д ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж тайлбарлажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа бусад этгээдэд гэрээ, хэлцэл байгуулсан мэт ойлголт төрүүлэхээр хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилготой байсан гэж үзэх боломжгүй байх тул зохигчийн байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

 

9. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч ******* ХХК нь эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч болохын хувьд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд хариуцагч ******* ХХК-ийн эзэмшил нь хууль бус байх тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийг зохигч нарын маргаж буй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасантай нийцсэн.

 

Хэдийгээр хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлийг өмчлөх эрхийн бичиг баримтын хамт шилжүүлэн өгөх үүрэгтэй боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч компани үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэний дараагаар хариуцагч нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг үндэслэлгүйгээр чөлөөлөхгүй байгаа түүний үйлдлийг бусдын өмчийн зүйлийг хууль бусаар эзэмшсэнд тооцно.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчлөхгүй.

 

10. Анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШЗ2025/17440 тоот захирамжаар ...нотлох баримт гаргуулахыг хүссэн Болзол тавьж, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-ний оролцогч нь хариуцагч ******* ХХК нь өөрөө тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасантай нийцэхгүй... гэх үндэслэлээр хариуцагчаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзжээ. /х.х-ийн 94/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/03004 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР