| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/4218/И |
| Дугаар | 181/ШШ2016/00768 |
| Огноо | 2016-09-23 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 181/ШШ2016/00768
| 2016 оны 09 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2016/00768 | Улаанбаатар хот |
ͪ
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ТУ констракшн ХХК
Хариуцагч: МЭК ХХК
Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.782.633.873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2009 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр МЭК ХХК Зам тээврийн яамтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд өөрийн хөрөнгөөр замын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүний дагуу 2009 онд 09 сарын 07-ны өдөр ТУ констакшн ХХК-тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ 2009 ондоо ажлаа эхлээгүй, 2010 оны 07 дугаар сараас ажлаа эхлүүлсэн, 2011 онд ажлаа хийгээд явж байсан. Энэ хугацаанд нийт ажлын 60 хувийг хийж гүйцэтгэсэн. Захиалагч тал болох МЭК ХХК замын барилгын санхүүжилтийг гүйцэтгэгч тал болох ТУ констракшн ХХК-д олгох үүргийг хүлээсэн боловч санхүүжилт хийгээгүйгээс болж ажил зогссон. 967.000 ам.долларын ажлын гүйцэтгэж гаргасан. 14 хоногийн дотор төлбөр тооцоог манай данс руу хийх заалт гэрээнд тусгагдсан байсан. Батлагдсан төлбөр маань урт замд орохгүй саатсан. Санхүүжилт орж ирэх ёстой хугацаа хэтэрснээс болж ажлын бригадыг буулгасан. Тэгээд МЭК ХХК нь замыг цааш нь үргэлжлүүлж барихгүй, санхүүжилт байхгүй гэсэн. Түүнээс хойш МЭК ХХК хийж гүйцэтгэсэн ажилд 336.000.000 төгрөгийн төлбөр хийгээд үүнээс хойш огт төлбөр хийгээгүй. Бид жил болгон удаа дараа төлбөрөө төл, хохирлоо гаргуулъя, ажлын хөлсөө авъя гэсэн боловч төлбөрөө төлөхгүй өдийг хүрсэн. МЭК ХХК-иас болж цуцлагдсан гэрээт ажлын төлбөр болох 1.782.633.873 төгрөгийг хариуцагч МЭК ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гаргасан тайлбартаа: Энэ замыг хэнд зориулж бариулж байгаа вэ гэхээр МЭК ХХК нь захиалгаар бариулсан. МЭК ХХК захиалагч компани гэдэг нь нотлогдож байна. Захиалагч гүйцэтгэгч нар нь тодорхой. Тодорхой төлбөр санхүүжилтийг хийсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй гэж үзэж байна. Зам тээврийн яам нь МЭК ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсаар байгаа. Энэ гэрээ бүрэн хэрэгжиж дуусаад, аспалт замыг дуусгасан тохиолдолд олох ёстой байсан орлогыг нэхэмжлэх эрхтэй гэх талаар Иргэний хуулийн 229-р зүйлд тодорхой заасан байгаа. Энэ 5 гэрээг дүгнэж үзэхээр САЛС компанитай байгуулсан гэрээ огт байхгүй. Нийтдээ зам тээврийн яам 337 км авто зам барьж өгөх үүргээ биелүүлээгүй байгаа гэдгээ тайлбарласан. Эднийх өөрсөддөө ашигтай хэсгээ барьж дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээг үндэслээд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: МЭК ХХК ТУ констракшн ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Манай компани 2008 оны 04 дүгээр сараас Ховд аймгийн Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Ярант боомт хүртэл зам барих ажлыг Хятадын 2 компанитай гэрээ байгуулсан. Хятадын Шинжянь гэдэг компаниар замын суурин ажлыг хийлгэсэн. 193.3 км замын суурин ажлыг гүйцэтгүүлсэн. 311 км замын хатуу хучилттай Хятадын агаар боомтын ерөнхий компаниар хийлгүүлсэн. 2011 оны 12 дугаар сард замын ажлыг Улсын комисс хүлээж авсан акт нь байгаа. 2011 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Г.Энхбаяр захирлын албан бичиг ирсэн байдаг. Энэ бичгийг бид хүлээж аваад 2012 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан бичгээр хариу өгсөн. Тухайн албан бичигтээ танай компанитай ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэсэн хариу өгсөн. ТУ констракшн ХХК-ийн албан бичгийг бид цааш нь манай ажлыг хийж гүйцэтгсэн компанид өгсөн. Танайхаас авах авлагатай манай компанийн нэрийн өмнөөс ТУ констракшн ХХК-д шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг ирсэн. Бид түүний дагуу 335.185.887 төгрөгийг ТУ констракшн ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Энэ бол ажлын хөлс гэж шилжүүлээгүй. Ажлыг гүйцэтгсэн Хятадын агаар боомтын ерөнхий компанийн зөвшөөрсний үндсэн дээр шилжүүлсэн мөнгө юм. Г.Энхбаяр захирал бидний хооронд ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэдгээ мэдэж байгаа. Манай компани Хятадын агаар боомтын ерөнхий компани гэдэг нэг л гүйцэтгэгч компанитай. ТУ констракшн ХХК-тай манай компани ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Баримтан дээр дарсан тамга бол манай компаний тамга биш. Гэрээг хуурамчаар үйлдэж өөр компаний тамга тэмдэг дарж иргэний хэрэг үүсгэж байгааг шүүх үүнийг анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэндсайхан гэдэг хүн МЭК ХХК дээр өдөр болгон уйлж орж ирж байсан. Тэгж шалж явсаар бид нар та нарын асуудлыг судлаж үзээд Хятадын компаниас манайд төлөх ёстой төлбөрөөс өгчих гэснийг эднийх дөрөөлөөд ингэж орж ирээд байгаа юм. Яагаад МЭК ХХК-д холбоод байна вэ гэхээр хэрэгт 4 гэрээ байгаа. 7-9 дүгээр хуудсан дээр 1 дэх гэрээ байгаа, 154 дүгээр хуудсанд 2 дах гэрээ байгаа. 163 дугаар хуудсан дээр 3 дах гэрээ байгаа. 151 дүгээр хуудсан дээр жинхэнэ гэрээ байгаа. Гэрээн дээр Эм Эн Ар Жи ХХК тамгаа дараад дугаараа бичсэн байгаа. Үүнийг МЭК ХХК бичсэн болгоод байгаа юм. Нэг л удаа мөнгө шилжүүлж байсан. Бусад төлбөрийг Эм Эр Ар Жи ХХК-иас шилжсэн байдаг. Үүнээс харахад ямар компанитай харьцдаг вэ гэдэг нь харагдана. Эднийхээс шүүхийн эвлэрүүлэн зуулчлалд гаргасан өргөдөл болон шүүхэд гаргасан нэхэмжлэлийг харьцуулаад харахад хоорондоо өөр өөр байгаа. Эвлэрүүлэн зуулчлалд хандсан өргөдлийг харахад эднийх үнэнээрээ бичсэн байдаг. Ажлын төлбөр тооцоог Эм Эр Ар Жи ХХК хийхгүй байгаа юм. 861.259 ам.долларыг ямар нэгэн задаргаа байхгүй, Хятад хэл дээр бичсэн гар бичмэлээр бичсэн баримт дээр өр төлбөр байгаа шүү гэдгийг МЭК ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргасан байгаа юм. Нөгөө Хятадын компаниасаа мөнгөө авч чадахгүй байгаа болохоор манайд хандаад, бүр чадахгүй аль ч үгүй болохоор шүүхэд хандаж байгаа юм. Хөөн хэлэлцэх хугацааг харгалзан үзэх ёстой. 2009 онд гэрээний асуудлыг 7 жилийн дараа гаргаж ирээд тавьж байгааг шүүх анхаарч үзнэ үү гэв.
ؿ
:
Нэхэмжлэгч ТУ констракшн ХХК хариуцагч МЭК ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.782.633.873 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч МЭК ХХК-той байгуулсан гэх гэрээнд компанийн тамга дарагдаагүй, ТУ констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргав.
Хариуцагч МЭК ХХК нь 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр захиалагч болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газартай Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулжээ.
Уг гэрээ ёсоор ерөнхий гүйцэтгэгч МЭК ХХК нь гэрээний 1.2-т заасан Хөшөөтийн уурхайгаас Дэтгийн даваа, Барлагийн хавцал, Үенчийн улаан үзүүр, Булган сумын урд орших Цоохор нуурын араар гарч, Дашваанжил уулын араар орсон Ярантын заставын ойролцоох Булган голыг гатлан Ярантын боомт хүртэл 307 орчим км, Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховд чиглэлийн 30 км, нийт 337 км зам барих ажлыг 2 жилйин хугацаанд гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ.
/нэгдүгээр хх-ийн 218 дах тал/.
Хариуцагч МЭК ХХК нь дээрхи гэрээний биелэлтийг хангах зорилгоор Шинжан констракшн рөуд бридж инженеринг (Xinjiang construction road bridge engineering) ХХК-тай 146.7 км авто замын суурийн ажил гүйцэтгэх гэрээг 2008 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр,
Чайна аэропорт конструкшн групп лимитэд ХХК-тай (China airport construction group limited) 340 км авто замын хучилтын ажлыг гүйцэтгэх гэрээг 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр,
ТУ констракшн ХХК-тай Ховд аймгийн Хөшөөтийн уурхай-Олон булаг-Ярант чиглэлийн 29.2 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэх гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус тус байгуулсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдлоо.
Дээрхи гэрээ бүрт талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсгээ зурж баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргай 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээний үүргийн биелэлттэй холбоотой 3/906 тоот шаардлагыг Мон Эн Ко ХХК-д хүргүүлсэн байна.
Уг шаардлагад Гэрээний дагуу Хөшөөтийн нүүрсний уурхайгаас Ярант боомт хүртэл 305 км нүүрс тээврийн ориулалттай хатуу хучилттай авто замыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан ч уг төслийн хүрээнд орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор баригдаж буй Хөшөөтийн уурхайгаас Алтай-Ховдын чиглэлийн төв зам хүртэлх 29.2 км хатуу хучилттай авто замыг одоог хүртэл барьж дуусаагүй гэрээний үүргээ зөрчиж байна гэж анхааруулснаас гадна 29.2 км хатуу хучиллтай замын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой 2011 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн шаардлагад өнөөг хүртэл хариуг өгөөгүй байгааг нь мөн дээрх шаардлагадаа тусгажээ.
/Гуравдугаар ХХ-ийн тал 113 тал/
Энэ бүгдээс дүгнэхэд МЭК ХХК нь Зам барилгын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ-ний дагуу болон уг төслийн хүрээн дэх замын ажлыг хийж гүйцэтгэх, бусдаар гүйцэтгүүлэх үүрэгтэй байсан нь тогтоогдов.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.,
талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 1.3-т Захиалагч болон гүйцэтгэгч талууд замын барилга угсралтын ажлыг 1 км нь 220.000 (хоёр зуун хорин мянга) ам доллар, нийт 6.424.000 ам доллараар гүйцэтгэхээр харилцан тохиролцов,
1.4-д Гэрээний нийт дүн 6.424.000 ам доллар, Үүнээс: 2009 онд 30 хувь, 2010 онд 60 хувь, 2011 онд 10 хувийн тус тус санхүүжилт хийнэ гэж харилцан тохиролцжээ.
Дээрхээр тохирсоны дагуу хариуцагч МЭК ХХК нь гүйцэтгэгч ТУ констракшн ХХК-д хийж гүйцэтгэсэн ажлынх нь хөлсөнд 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 333.287.500 төгрөг, Чайна аэропорт конструкшн групп лимитэд ХХК болон Эм Эн Ар Ай Жи ХХК-иас нийт 3.299.431 ам долларыг 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрүүдийн хооронд шилжүүлсэн болох нь ТУ констракшн ХХК-ийн Төрийн банк болон Хаан банк дах депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
/Нэгдүгээр хх-ийн 171-177 дахь тал/
Хариуцагч МЭК ХХК нь 29.2 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг нэхэмжлэгч ТУ Констракшн ХХК-тай байгуулан уг ажлын тодорхой хэсгийг гүйцэтгүүлэн хөлсийг төлж байсан, Эм Эн Ар Ай Жи ХХК нь дээрх 29.2 км замын ажлыг гүйцэтгэхтэй холбоотой ямар нэг гэрээ, хэлцэл ерөнхий гүйцэтгэгч МЭК ХХК-тай байгуулаагүй байх тул Эм Эн Ар Ай Жи ХХК нь болон ТУ констракшн ХХК-ийн хооронд 2009 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан 29.2 км замын ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээтэй холбоотой үүрэг талуудын хооронд үүсэхгүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 351 дүгээр зүйлийн 351.1.1-т гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх, 352 дугаар зүйлийн 352.5.3-т захиалагчийн буруугаар ажлыг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд ажлын хөлсөө төлүүлэх гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын төлөгдөөгүй санхүүжилт 320.038 ам доллар, 2011 оноос хойш сул зогсноос үүссэн хохирол 300.000 ам доллар, ажлын талбайгаас техник нүүлгэн шийлжүүлэхэд гарсан зардал 50.000 ам доллар, Үйлдвэрийн бэлтгэсэн материалын зардал буюу 0-5 мм, 10 мм, 20 мм-ийн нийт 8000 м3 буталсан чулууны зардал 100.000 ам доллар, алданги 100.000 ам доллар нийт 869.251 ам долларын 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Монгол банкны америк долларын ханш 2048.90 төгрөгөөр тооцож 1.782.633.873 төгрөг нэхэмжилсэн байна.
Талуудын байгуулсан гэрээгээр тохирсоны дагуу 29.2 км хатуу хучилттай авто замын ажлыг бүрэн хийгээгүй нь хариуцагч МЭК ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд санхүүжилт хийгээгүйгээс болсон хэмээн нэхэмжлэгч тайлбарласан ба нэхэмжлэгчийн дээрх тайлбар хэрэгт авагдсан гэрээний хуулбарууд, мөнгө шилжүүлсэн талаарх баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч МЭК ХХК-ийн буруутайн улмаас уг замын ажлыг гүйцэтгэх гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийн үлдэгдэл төлбөр 320.038 ам доллар, бэлтгэсэн чулууны зардалд 100.000 ам доллар, нийт 860.615.858 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.,
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.1-т Хугацаа хоцорсон хоног тутамд нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцно гэж тус тус заажээ.
Хариуцагч гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй байх тул алдангид 100.000 ам доллар буюу 204.890.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас 2011 оноос хойш сул зогссоноос үүссэн хохирол 300.000 ам доллар нэхэмжилсэн ч энэ нотлогдохгүйгээс гадна хохирол гэж үзэх боломжгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
ажлын тайлбайгаас техник нүүлгэн шилжүүлэхэд гарсан зардал 50.000 ам доллар зарцуулсан гэх боловч 25 25.2.2, 38 38.1-т , 濿 50.000 ам долларт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь .
Иймд хариуцагч МЭК ХХК-иас 1.065.505.858 /нэг тэр бум жаран таван сая таван зуун таван мянга найман зуун тавин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТУ констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 717.128.015 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч МЭК ХХК-д захиалагч Зам тээврийн яам нь зам барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой 2011 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болон 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд шаардлага хүргүүлж байснаас гадна хариуцагч МЭК ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр сүүлийн санхүүжилт хийсэн, гүйцэтгэгч ТУ констракшн ХХК 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр МЭК ХХК-д гэрээтэй холбоотой мэдэгдэл хүргүүлж байсан нь тогтоогдлоо.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75,2,-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна гэж үзэв.
115 115.2.1, 116, 118-
:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч МЭК ХХК-иас 1.065.505.858 /нэг тэр бум жаран таван сая таван зуун таван мянга найман зуун тавин найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТУ констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 717.128.015 /долоон зуун арван долоон сая нэг зуун хорин найман мянга арван таван/ төгрөгт тооцогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй
2. ؿ 120 120.2- , .
3. 7 7.1.2, 56 56.1, 60 60.1- нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.071.120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЭК ХХК-иас 5.485.479 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ТУ констракшн ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
С.ЭНХБАЯР