| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2017/00025/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2019-05-07 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: И.З
Улсын яллагч: Д.Б
Хохирогчийн өмгөөлөгч Ч.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч: Б.Н нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Над холбогдох 1722000250050 тоот хэргийг 2019 оны 4 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1989.02.03-нд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл-1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Нарлагийн 7-4 тоот /авга эгч Чимэгсүрэнгийн гэрт гэх/, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:3389020312/ Б.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
а/ Шүүгдэгч Б.Н нь хамтран амьдрагч Б.Наыг хамтын амьдралын хугацаанд эрх эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халддаг байсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Б.Н нь хамтын амьдралын хугацаанд хамтран амьдрагч Б.Наыг цээртэй үг хэллэгээр харааж, доромжлох болон хутгалж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан, үснээс нь зулгааж, гарын бугуйн дээр нь хазах, өшиглөх зэргээр эрх, эрх чөлөөнд нь халдан байнга зоддог байсан болох нь эдгээр баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 4 сард Б.Наыг хутгалсан, 2017 оны 12 дугаар сард зодсон үйлдэлдээ эрүүгийн болон захиргааны журмаар өмнө нь шийтгүүлээгүй байна.
Прокурорын 2018.12.19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор яллагдагч Б.Н нь хамтран амьдрагч Б.Наыг нуруун тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдож байгаа бөгөөд дээрх гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. / II х.х 5-6/
Иймд шүүгдэгч Б.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
б/ Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 7 сарын 19-ний өдөр хамтран амьдрагч Б.Над хүч хэрэглэн халуун тогооны залгуурын кабель утас, уртасгагч залгуурын кабель утсаар шавхуурдан зодсон, мөн хохирогчийг хаалгаар гаргахгүй гэж хориглосны улмаас хамтран амьдрагч Б.На хоёр давхрын цонхоор үсэрч бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /I х.х 201-203/
- Хохирогчийн мөрдөн байцаалтанд өгсөн: "... манайх Өлзий Дундговь ХХК-ийн 2 давхарт байх 1 ширхэг модон раамтай цонхтой, модон хаалгатай, хаалга нь гаднаасаа цүүнд цоож хийж цоожилдог, дотроосоо хөндөл төмөр шургуулж түгждэг 1 жижиг өрөөг түрээсэлж амьдардаг байсан. Тухайн намайг зодох гээд эхэлж байх үед нь нэрийг нь сайн мэдэхгүй байна. Б.Нын 2 найз нь хамт байж байгаад гараад явсан. Эргэж манайд ирээгүй. Тэгэхэд гэрт Б.Н л ганцаараа үлдсэн. Тэгээд Нармандах намайг найзуудаа гарсаны дараа тогооны залгуураар шавхарч зодсон. Намайг зодож байхад залгуур нь тасарсан учраас уртасгагчаар шавхуурдсан. Ингэх явцдаа хаалганы түгжээний төмрийг авч миний хэвлий хэсэгт хатгасан, тэгэхээр нь би зугатаах зуураа уурандаа аяга таваг авч газар шидэж хагалсан. Тэгэхэд хэсэг зуур намайг зодохоо больсон. Тэгэхээр нь би гаръя гэхэд чамайг гаргахгүй гээд хаалган дээр очоод зогсчихсон юм. Намайг хагалсан аяга тавгаа шүүрд гээд байхаар нь би за за шүүрдье гээд хогийн шүүр аваад Б.Ныг хуурч арга саам хийж байгаад ер нь л цонхоор үсэрье гэж бодоод цүнхтэй хувцсаа аваад шууд цонхны тавцан дээр гарч сууж байгаад “би үсэрлээ, чи угаасаа намайг гаргахгүй юм байна” гэхэд орон дээр хэвтчихсэн чи яасан их үсэрдэг пизда вэ гэж хэлсэн, би яг тэр үед цонхоор үсэрсэн. Газар буугаад хэсэг зуур ухаан алдаад сэргэж 1 давхрын айлын цонх нь гэрэлтэй байхаар нь балбаж байгаад түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Хэрвээ тухайн үед намайг хаалгаар гарах гэхэд Б.Н гаргасан бол би цонхоор үсрэхгүй байсан. Тухайн үед биеэ хамгаалж цонхоор үсрэхээс өөр арга байгаагүй” гэх мэдүүлэг /I х.х-217-218/
- Гэрч Ё.Намжилмаагийн: ...Би Сайнцагаан сумын 7-р баг Өлзий Дундговь ХХК-ний байрны 1 давхарт амьдардаг. Би 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэртээ унтаж байхад 2 цагийн орчим цонх нүдэхээр нь хартал эмэгтэй хүн түргэн дуудаад өгөөч гэсэн. Би тэр даруй эмнэлгийн түргэн тусламж дуудаж өгөөд гарсан чинь гэрийн үүдэнд сууж байсан..." гэх мэдүүлэг /I х.х-27-29/
- Гэрч Ц.Өлзийдэлгэрийн: Манайхыг Сайнцагаан сумын 6-р баг Эрчимийн 1-5 тоотод амьдардаг байхад Б.Н, Б.На нар манай хашаанд хэсэг хугацаанд тусдаа нэг гэрт хамтран амьдарч байсан. Манай хашаанд лав хамтран амьдарч байхдаа манай охин Б.На хааяа манай гэрт орж ирэхдээ Б.Н зодоод байна, загнаад байна гэж хэлж орж ирдэг байсан. Яг тухайн үед ил харагдар гэмтэл бэртэл учраагүй байсан ч өөрт нь их хэцүү байдаг байсан байх. Бидний хажууд зодож дарамталж байсан асуудал байхгүй. Удалгүй Б.Нын ах эгч нар нь ирээд Б.Н, Б.На нар нь хоорондоо муудалцаад байх юм гээд гэрийг нь аваад явчихсан. Тэгээд манай хашаанаас яваад Улаанбаатар хотод ажил хийхээр явсан. Миний мэдэж байгаагаар хамгийн сүүлд 2017.07.19- ний өдөр өөрийг нь цахилгаан тогооны залгуур болон уртасгагчаар зодсон байсан. Энэ асуудлыг Б.На үл тэвчиж цонхоор үсэрсэн байсан” гэх мэдүүлэг /I х.х-227-228/
- Шинжээчийн 2017.07.26-ны өдрийн №170200224 тоот дүгнэлтэд: Б.Наын биед бүсэлхийн 1-р нугаламын их биеийн урд хананы шахагдсан хугарал, нуруу хэвлий, мөр, гуя, өвдөгт цус хурсан зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Бүсэлхий 1-р нугаламын их биеийн урд хананы шахагдсан хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нуруу, хэвлий, мөр, гуя, өвдөгт цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. /1-р х.х-34/
Дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэлийн дагуу шаардлага хангаж цуглуулсан, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд байх тул шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтаар тооцлоо.
Шүүгдэгч Б.Нын үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид хөнгөн болон хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан Шүүх эмнэлэгийн шинжээчийн 2017.07.26-ны өдрийн №170200224 тоот дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй нэг үйлдлийн улмаас дээрх гэмтлүүд учирсан байх аль хүнд зэргийн гэмтэл учирсанд нь буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2/ Хохирол, төлбөрийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Н хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Б.На шаардах эрхтэй байна.
Хохирогч Б.На нь нийт 959180 төгрөгийн хохирлын учирсан гэж баримт гаргаж өгснийг шалгаж үзэхэд эм тарианы зардал 343700 төгрөг, замын зардал 60000 төгрөг, нийт 403700 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан ба үлдэх 555480 төгрөгтэй холбоотой баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Шүүгдэгч Б.Н нь хохирогчид 408000 төгрөг хүлээлгэн өгсөн /хх-183/ баримтаар тогтоогдож байх тул 408000 төгрөгтэй холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд хэрэг хүлээлгэн өгсний дараа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс 300000 төгрөгийг хохирогчид хүлээлгэж өгсөн нь хохирогч Б.На болон түүний өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “хохирол төлбөрт 300000 төгрөг хүлээн авлаа. Уг хэрэгт баримтаар учирсан хохирлоо бүрэн авсан. Нийт 708000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо баримтын хэмжээнд нөхөн төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй болсон байна.
3/ Шүүгдэгч Б.Нын ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Б.Н нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010.06.24-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 15 хоногийн баривчлах ялаар;
Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014.07.21-ний өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар /I хх 54-55, 57-59, 60-63/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Н нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан хүндэвтэр гэмт хэрэгт 2010 оны 6 сарын 24-нд баривчлах ялаар шийтгүүлээд уг ялыг биечлэн эдэлж, мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүй болох хугацаа тоологдож байгаад 2014 оны 6 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэнээр ялгүй болох хугацаа тасарч, 2014 оны 7 сарын 21-нд баривчлах ялаар шийтгүүлж, ялаа эдэлж дууссанаас хойш, түрүүчийн гэмт хэрэгт ялгүй болох хугацааг хамтатган эхэлж тоолж байгаад 2015 оны Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай /2015 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан өршөөлд хамрагдаж, ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа хэрэгсэхгүй болсон байна.
Иймд шүүгдэгч Б.Н нь ялгүй болсон байна. Дээрх өршөөлийг үзүүлэхэд мөн хуулийн 10.5 дугаар зүйлд зааснаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй байна.
4/ Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Прокурорын 2018 оны 12 сарын 19-ний өдрийн 119 дугаартай яллах дүгнэлтийн “тэмдэглэх” хэсэгт “яллагдагч Б.Н нь 2017 оны 7 дугаар сарын 19-ний шөнө хамтран амьдрагч Б.Натай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Мөн хохирогч Б.Наыг удаа дараагийн үйлдлээр буюу 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр гэрийнхээ хаалгыг дотроосоо түгжиж байгаад зодсон, 2017 оны 4 дүгээр сард гэрийнхээ хаалгыг дотроос нь түгжиж байгаад нуруун тус газарт нь хутгалсан, 2017 оны 12 дугаар сард үснээс нь зулгааж, гарын бугуйн дээр нь хазах, баруун хөлөнд нь өшиглөсөн зэрэг үйлдлээр байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнээд яллах дүгнэлтийн “тогтоох” хэсэгт “Яллагдагч Б.Н нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д зааснаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. / II х.х 7-9/
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Наыг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зодсон нэг үйлдэлд хоёр өөр зүйл хэсэгт зааснаар ял сонсгосон нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчмыг зөрчсөн байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь гэр бүлийн амьдралын явцад 2017 оны 4 сар, 12 сард нэг хүн рүү чиглэсэн гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэнийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасны дагуу тооцоход шүүгдэгч Б.Н нь 2017 оны 12 дугаар сард хохирогч Б.Наыг зодсоноос хойш дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй байх тул энэ хугацааг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн хугацаанд тооцно.
Шүүгдэгч Б.Нын 2017 оны 4 сар, 2017 оны 12 сард хамтран амьдрагч Б.Наыг байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг байх бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэнээс хойш Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “нэг жил” өнгөрсөн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь 2017 оны 7 сарын 19-ний өдөр хамтран амьдрагч Б.Над хүч хэрэглэн халуун тогооны залгуурын кабель утас, уртасгагч залгуурын кабель утсаар шавхуурдан зодож догшин хэрцгий авирласан, мөн хохирогчийг хаалгаар гаргахгүй гэж хориглосны улмаас хохирогч Насанжаргал 2 давхраас цонхоор үсэрч бие махбодид нь “бүсэлхийн 1-р нугаламын их биеийн урд хананы шахагдсан хугарал, нуруу хэвлий, мөр, гуя, өвдөгт цус хурсан зөөлөн эдийн гэмтэл учирсан. Бүсэлхийн 1-р нугаламын их биеийн урд хананы шахагдсан хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Нуруу, хэвлий, мөр, гуя, өвдөгт цус хурсан зөөлөн эдийн гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх гэмтлүүд учирсан нь шүүхийн хэлэлцүүлэгт судалсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч Ё.Намжилмаа, Ц.Өлзийдэлгэр нарын мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл гаргасан баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна. /I хх-24-25, 26, 27-29, 34, 217-218, 227, 230/
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Н нь хохирогч Б.Наыг цонхоор түлхэж унагах идэвхитэй үйлдэл хийгээгүй ч гэсэн хохирогчийг цонхоор үсрэхээс өөр аргагүй байдалд оруулж, догшин хэрцгий авирлаж зодсон үйлдэл, мөн хаалгаар гаргахгүй гэж хориглон хүч хэрэглэхээр заналхийлсэн нөхцөл байдал бүрдүүлсэн эс үйлдэхүйн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь баримтаар нотлогдож байх тул улсын яллагчаас шүүгдэгч Б.Нын 2017 оны 7 сарын 19-ний өдрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул мөн зүйл хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдээд бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Дээр дурьдсанчлан шүүгдэгч Б.Н нь ялгүй болсон тул түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа дүгнэлт танилцуулахаас өмнө өмгөөлөгчийн хамт шүүхэд хандан завсарлага авсан бөгөөд завсарласны дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлт гаргалаа.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Н нь гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохирлыг баримтаар нотлогдож байгаа хэмжээнд нөхөн төлсөн байх бөгөөд цаашид эмчилгээтэй холбоотой зардал гарсан тохиолдолд нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн, гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудалд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Нын 2017 оны 4 сар, 12 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2017 оны 7 сарын 19-ний өдрийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй, улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягтаа байнга оршин суудаггүй байдлыг харгалзан шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэх үүүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
5/ Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 3 сарын 22-ны өдрөөс 9 сарын 25-ны өдрийн хооронд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн нь Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 1-д заасан зөрчлийн шинжтэй боловч Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “зөрчил үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн” үндэслэлээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Б.Над тус шүүхийн шүүгчийн 2019 оны 82 дугаар захирамжаар Монгол Улсын хилээс гадагш гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шүүгдэгч Б.Над холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул уг арга хэмжээг цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар
зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.12, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нын 2017 оны 7 сарын 19-ний өдөр хохирогч Б.Наыг зодсон, 2017 оны 4 сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн нуруун тус газарт хутгалсан, 2017 оны 12 сард зодсон үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг, мөн 2017 оны 7 сарын 19-нд хохирогч Б.Наыг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг “2017 оны 4 сард хохирогчийг зодож нуруун тус газарт нь хутгалсан, мөн 12 сард зодсон үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, 2017 оны 7 сарын 19-ний өдөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар” гэж тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Нын 2017 оны 4 сар, 2017 оны 12 сард хамтран амьдрагч Б.Наыг байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Б.Ныг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.Над шүүхээс тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6. Шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй энэхүү шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял оногдуулдаг журамтайг шүүгдэгч Б.Над анхааруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч Б.Ныг хохирогч Б.Наын иргэний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 708000 төгрөгтэй холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 551180 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Хохирогч Б.На нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын төлбөрыг болон энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Б.Нын оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
9. Шүүгдэгч Б.Н нь энэ хэргийн улмаас нийт 152 /нэг зуун тавин хоёр/ хоног цагдан хоригдсон ба эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос ирүүлсэн хүсэлт, мөн тус шүүхийн 2019 оны 5 сарын 2-ны өдрийн 45 дугаартай шийтгэврийг Б.Над холбогдох хэрэгт хавсаргасугай.
13. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Ныг 2018 оны 3 сарын 22-ны өдрөөс 9 сарын 25-ны өдрийн хооронд шүүхэд хүрэлцэн ирэхээс зайлсхийсэн зөрчлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
14. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ныг Монгол Улсын хилээр гадагш гарахыг хориглосон Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 сарын 24-ний өдрийн 82 дугаар захирамжийг цуцалсугай.
ДАРГАЛАГЧ С.С