Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 01176

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2016/01315/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Баянгол сум Хараа ******-р баг, ******-р хэсэг ******-р байр ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт Чулууны *******ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг Дархан сум ******* багт оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ын *******д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Б.*******, нарийн бичгийн дарга Г.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.*******тай 10 жилд нэг ангид суралцаж байгаад 2002.12.05-ны өдөр гэр бүл болж 2003 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүлээ батлуулсан. 2002 оноос 2007 оны 6 сар хүртэл цуг амьдарсан. 2002 оны 12 дугаар сарын 14-нд охинтой болсон. Б.******* нь 2007 оны 6 сард Солонгос улс руу ажил хийхээр явснаас хойш тусдаа амьдарч байгаа. Миний бие Б.*******тай ямар нэгэн байдлаар холбоо барьж уулздаггүй, дугаар, гэрийн хаягыг нь мэдэхгүй. Саяхан хүргэн ахаас нь гар утасных нь дугаар, Дархан-Уул аймагт эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байгааг мэдсэн. Гэрлэлтээ салгуулах талаар ярилцах гээд гар утас руу нь залгахад одоо цуг амьдарч байгаа хүн нь аваад яриулаагүй. Миний бие 2007 оны 6 сараас охиноо өөрөө өсгөж байгаа, хойшдоо  ч өөрөө өсгөнө, энэ тал дээр ямар нэгэн гомдол байхгүй, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хүсэл байхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 10 жилийн нэг ангийн хүүхдүүд байсан. 2002 онд гэрлэлтээ батлуулсан. Охин миний хүүхэд биш гэхдээ би өөрөөрөө овоглосон. Би Ч.*******тай 2007 он хүртэл амьдарсан. Түүнээс хойш холбоо бариагүй. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Би хамтран амьдрагчтай болоод 3 жил болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

 

Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.******* нар нь 10 жилийн сургуулийн нэг ангид хамтран суралцаж байгаад сургуулиа төгсөөд 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2002 оны 12 дугаар сарын 14-нд охин ийг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 4-6/

Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлаас болж 2002 оноос тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч нь бусадтай гэр бүл болон хамтран амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон тэмдэглэл, зохигчдын цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбар зэргийг үндэслэн тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.

 

Зохигчид нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул 2002 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн охин ийг эх Ч.*******ын асрамжинд үлдээх нь зүйтэй.

 

            Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч Б.******* нь охин ийн төрсөн эцэг нь биш тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тайлбар, зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

1.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Чулууны *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны 12 дугаар сарын 14-нд төрсөн охин ийг эх Ч.*******ын асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2–т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА