| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0100/Э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Н.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Б
Орчуулагч М.Б
Шүүгдэгч Ш.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Г-д холбогдох эрүүгийн 1920000000119 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, БНХАУ-ын Хэбэ мужид төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, эрхэлсэн тодорхой ажилгүй, БНХАУ-ын Хэ бэй мужийн Цан жу хотод оршин суудаг, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Ш.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч БНХАУын иргэн Ш.Г нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой Хилийн ... дугаар анги хариуцсан хэсэг болох хилийн ... дүгээр тэмдгийн зүүн талаар 50 км газраар хилийн боомт бус газраар явганаар хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би улсдаа байхдаа сэтгэл санааны хүнд явдал болсон. Иймд улсдаа байж чадахгүй учраас Хуйнанаас галт тэргэнд сууж ирсэн. Тэгээд галт тэрэгний замаар явсаар байгаад ийм зүйл болсон. Тухайн үед надад урилга илгээх хүн байхгүй учраас орж ирж чадаагүй. Миний бодлоор гадаад улсруу явбал болчих шиг санагдсан. Зам дагаж явж байгаад хүн харагдахгүй байсан. Урд талд замыг дагаж явсаар байтал урд тор харагдсан. Тэр торыг таслаад цаашаа явтал хоёр шонтой тор таарсан. Тэгээд толгой шургуулаад орвол багтах юм шиг санагдсан. Тэгээд толгойгоо оруулаад гараад иртэл танай хүмүүст баригдаад ингээд ирсэн байна гэв.
Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байхад зөрчил гарлаа гээд ангиас дуудсан. Хил хамгаалалтын ... дүгээр тэмдэгтийн зүүн талаар 50 км газарт нэг хүн орж ирлээ гэсэн мэдээлэл авсан. Саатуулсан хүн нь эрэгтэй Хятад хүн байсан. Түүнийг саатуулж ангийн байрлалд авчирсан. Тус иргэнээс ямар зорилгоор улсын хил зөрчсөн талаар асуухад Монгол Улсад ажиллаж, амьдрах зорилготой гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд хилийн цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байхад нэг явган хүний хөдөлгөөн илэрсний дагуу шуурхай жижүүрт мэдэгдэж, шуурхай жижүүр хошууч Т-тай бүлгийг дуудсан. Тэгээд шуурхай бүлэг анги руу хуяглан авчирсан...” гэжээ. /хх-ийн 36-37/
Хойшлуулашгүй ажиллагааны материал /хх-ийн 03-15/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-46/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-48/
Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 49-54/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 55-56/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 59/
Шүүгдэгч Ш.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч БНХАУын иргэн Ш.Г нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны орой Хилийн ... дугаар анги хариуцсан хэсэг болох хилийн ... дүгээр тэмдгийн зүүн талаар 50 км газраар хилийн боомт бус газраар явганаар хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Э.Т “...Би 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байхад зөрчил гарлаа гээд ангиас дуудсан. Хил хамгаалалтын ... дүгээр тэмдэгтийн зүүн талаар 50 км газарт нэг хүн орж ирлээ гэсэн мэдээлэл авсан. Саатуулсан хүн нь эрэгтэй Хятад хүн байсан. Түүнийг саатуулж ангийн байрлалд авчирсан. Тус иргэнээс ямар зорилгоор улсын хил зөрчсөн талаар асуухад Монгол Улсад ажиллаж, амьдрах зорилготой гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/, гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд хилийн цагийн манаанд үүрэг гүйцэтгэж байхад нэг явган хүний хөдөлгөөн илэрсний дагуу шуурхай жижүүрт мэдэгдэж, шуурхай жижүүр хошууч Т-тай бүлгийг дуудсан. Тэгээд шуурхай бүлэг анги руу хуяглан авчирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/, болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-46/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 47-48/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 49-54/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 55-56/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 59/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ш.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, боомт бус газраар явганаар, хилийн торыг бахиар тастаж нэвтрэх аргаар үйлдсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ш.Г нь энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Ш.Г-г Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бахь 1 ширхэгийг устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Ш.Г нь энэ хэрэгт 3 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, 12350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгний торгох ялаар шийтгүүлэх саналтай шүүхэд ирүүлжээ. Шүүгдэгчид торуулийн ял оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирол, хор уршиг байхгүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон 1.350.000 төгрөгний торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв. Шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахдаа торгуулийн хэмжээ, гадаад улсын иргэн зэрэг байдлуулыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх боломжгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгуулийн ялаас 45000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дугаар зүйлийн 1-т заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш.Г-г 1350 /нэг мянга, гурван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая, гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ш.Г нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ш.Г-н цагдан хоригдсон 3 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгуулийн ялаас 45000 /дөчин таван мянга/ төгрөгийг хасч тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн бариултай бахь 1 ширхэгийг устгуулахаар Шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Г-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Ц