| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2025/00135/И |
| Дугаар | 210/МА2025/00815 |
| Огноо | 2025-05-16 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2025/00815
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03182 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай,
иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******-н гудамж, ******* тоотхаягт байршилтай,******* м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг 586,068,000 төгрөгөөр үнэлсэн ******* ХХК-ийн үнэлгээчин *******ын 2024 оны 11 сарын 29-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй, өмчлөх эрхтэй газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн... гэсэн агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан... гэсэн агуулгаар тус тус тайлбарлажээ.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/01690 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 210/МА2022/01215 дугаар магадлалаар хариуцагч *******, ******* нараас нийт 1,397,911,953 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, хариуцагч *******, ******* нарын эзэмшил, өмчлөлд бүртгэлтэй газар, хувийн сууц, гарааж, автомашины зогсоол, агуулах зэрэг нийт 45 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
5. Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд ******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 01 сарын 17-ны өдөр үүсгэж, шийдвэр, магадлалд дурдагдсан *******ийн өмчлөлд бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******-н гудамж, ******* тоот хаягт байршилтай,******* м.кв газрыг 2024 оны 04 сарын 17-ны өдөр битүүмжилж, 2024 оны 11 сарын 20-ны өдөр хураан авч, өмчлөх эрхтэй газрын санал болгох доод үнийг төлбөр төлөгч /өмчлөгч/, төлбөр авагч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2024 оны 11 сарын 28-ны өдөр ******* ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд тус тус заасантай нийцжээ.
6. ******* ХХК-ийн үнэлгээчин ******* нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий этгээд байх ба *******-аас 2024 оны 11 сарын 28-ны өдөр шинжээчид хууль сануулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгчээ.
7. Шинжээч ******* нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******-н гудамж, ******* тоотхаягт байршилтай,******* м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрын зах зээлийн үнэ цэнийг 586,068,000 төгрөгөөр тогтоосон ба үнэлгээний тайландаа үнэлгээ хийсэн арга, аргачлал, стандарт, үнэлж буй газрын байршил, хэмжээ, шинж байдал /дулаан хангамж, ус хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, хатуу хучилттай зам, нийтийн тээвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, нутгийн удирдлага, худалдааны төв, зах хүртэлх зай, өндөршил, налуу г.м/ зэргийг тодорхой тусгажээ.
Иймд, дээрх үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.
8. Төлбөр төлөгч /өмчлөгч/ ******* нь 2024 оны 11 сарын 20-ны өдөр ...******* м.кв газрыг 2,500,000,000 төгрөгөөр үнэлж байна... гэсэн үнийн саналыг *******т бичгээр гаргасан байх тул ...төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй... гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
Түүнчлэн, өмчлөх эрхтэй газрыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул ...зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол мөн үндэслэлгүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 сарын 25-ны өдрийн 197/ШШ2025/03182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 04 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР