Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Н.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Я.Б-д холбогдох эрүүгийн 1920001520109 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т аймгийн А суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь ... онд Дорноговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, бие эрүүл Б овогт Я.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Я.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Л.Н-н байшингийн цонхоор орж ширээн дээр байсан гар утсыг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай эхнэр Н бид хоёр ... дугаар байшингийн орчимд айлд байж байгаад эхнэр бие засна гээд ... байр луу ороод алга болчихлоор нь Н-д байж магадгүй гээд хаалгыг нь түлхтэл хаалга нь онгорхой байсан. Тэгээд гэрт нь ороод хартал хүн байхгүй болохоор нь ширээн дээр нь нэг гар утас байхаар нь алга болчихож магадгүй гээд аваад байж байтал хажуу талын айлын хүн орж ирэхлээр нь өгчихөөд гараад явсан. Би айлын цонхоор нь ороогүй, хаалгыг нь түлхтэл онгорхой байхаар нь хаалгаар нь орсон. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Манай гэрийн зүүн талын вакум цонхоор хулгайч орж хойморь хэсэгт байрлах толины өмнө байсан боронзон шаргал өнгийн Let, V гэсэн бичигтэй андройд утсыг хулгайлан авч гарахад нь манай хажуу талын айлын хүн булааж аван үлдсэн. Энэ хооронд манай гэрт орсон хулгайч зугатаагаад яваад өгсөн. Би дараа нь Замын-Үүд суманд архи уугаад яваад байдаг Б гэдгийг мэдсэн. Тэр хулгайч манай гэрээс өөр зүйл хулгайлахаар орны банзыг сөхөж гудсан дотор юм хайсан шинжтэй гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй болгосон байсан. Миний хулгайд алдсан гар утсаа 2018 онд БНХАУ-н Эрээн хотоос Монгол мөнгөөр 400,000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Маркийн хувьд Let, V гэсэн бичигтэй андройд утас байсан. Эвдрэл гэмтлийн хувьд наад дэлгэц нь жаахан цууралттай боловч ажиллагаа хэвийн байсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэжээ. /хх-ийн 8-9/

Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дугаар байранд гэртээ амарч байсан чинь манай охин Б над дээр орж ирээд манай хажуу талын  ... тоот айлын хаалганы үүдэнд архи уугаад явдаг Б гэх согтуу эрэгтэй хүн зогсож байснаа сая цонхоор нь орж дотроос нь хаалгыг нь онгойлгоод гар утас хулгайлаад аваад гарахад нь болиоч гэж хэлсэн чинь гар утсаа хаяад зугтаачихлаа гэхээр нь хаалгаар нь шагайсан чинь зүүн  талын вакум цонх нь онгойчихсон байхаар нь охин бид хоёр хулгай орсон байна гэж бодоод тэр байранд амьдардаг Л.Н-н ажил дээр нь очиж болсон зүйлийг хэлж цагдаа дуудсан“...гэжээ. /хх-ийн 12-13/

Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... тоотод байдаг юм. Тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13:00 цагийн үед гэртээ байж байсан чинь манай хажуу талын айл болох Н-н гэрийг 50-55 орчим насны эрэгтэй согтуу хүн балбаад байхаар нь би гэрээсээ гарч ирээд “наад айлд чинь хүн байхгүй, хүүхэд сэрээчихлээ битгий айлын хаалга балбаад бай” гэсэн чинь “манай эхнэрийг Н аваад гэрлүүгээ орчихлоо” гэсэн, тэгэхлээр нь “наад айлд чинь хүн байхгүй өглөө ажилдаа гараад явсан” гэсэн чинь гараад явчихсан, тэгээд хэсэг хугацааны дараа эргээд чимээ гараад байхаар нь эргээд Н эгчийн гэрийг харсан чинь хаалга нь онгорхой нөгөө хүн гэр дотор нь орчихсон зогсож байсан, тэгэхлээр нь “Та наад айлаасаа гар хүн амьтан байхгүй, яаж орсон юм бэ?” гэсэн чинь юм хэлэхгүй гарах гэж байхад ямар нэгэн юм нуугаад байгаа бололтой гартаа атгачихаад гарах гээд байхаар нь харсан чинь шар өнгийн андройд гар утас барьчихсан байсан тэгэхлээр нь “та хүний гар утас авчихсан юм биш үү? буцаагаад тавь” гэсэн чинь “би өөрөө өгчихнөө” гэсэн тэгэхлээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь “май чи ав” гээд надад өгөх гээд байхаар нь “би юу гэж авах юм бэ? буцаагаад тавь” гэсэн чинь буцаагаад орон дээр тавичихаад гараад явчихсан, тэгээд би Н эгчийн ажил руу нь гүйж очиж хэлсэн юм… гэжээ. /хх-ийн 18-19/

 Гэрч Р.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/

А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Let V маркийн гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 21-24/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 36/

Шүүгдэгч Я.Б-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 38-40/

Шүүгдэгч Я.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Я.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг ... дугаар байрны ... тоотод оршин суух хохирогч Л.Н-н гэрт нэвтрэн орж ширээн дээр байсан гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдаж, 280.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Я.Б-н хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай гэрийн зүүн талын вакум цонхоор хулгайч орж хойморь хэсэгт байрлах толины өмнө байсан боронзон шаргал өнгийн Let, V гэсэн бичигтэй андройд утсыг хулгайлан авч гарахад нь манай хажуу талын айлын хүн булааж аван үлдсэн. Энэ хооронд манай гэрт орсон хулгайч зугтаагаад яваад өгсөн. Би дараа нь Замын-Үүд суманд архи уугаад яваад байдаг Б гэдгийг мэдсэн. Тэр хулгайч манай гэрээс өөр зүйл хулгайлахаар орны банзыг сөхөж гудсан дотор юм хайсан шинжтэй гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй болгосон байсан. Миний хулгайд алдсан гар утсаа 2018 онд БНХАУ-н Эрээн хотоос Монгол мөнгөөр 400,000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Маркийн хувьд Let, V гэсэн бичигтэй андройд утас байсан. Эвдрэл гэмтлийн хувьд наад дэлгэц нь жаахан цууралттай боловч ажиллагаа хэвийн байсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/, гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед Замын-Үүд сумын 1 дүгээр баг ... дугаар байранд гэртээ амарч байсан чинь манай охин Б над дээр орж ирээд манай хажуу талын ... тоот айлын хаалганы үүдэнд архи уугаад явдаг Б гэх согтуу эрэгтэй хүн зогсож байснаа сая цонхоор нь орж дотроос нь хаалгыг нь онгойлгоод гар утас хулгайлаад аваад гарахад нь болиоч гэж хэлсэн чинь гар утсаа хаяад зугтаачихлаа гэхээр нь хаалгаар нь шагайсан чинь зүүн  талын вакум цонх нь онгойчихсон байхаар нь охин бид хоёр хулгай орсон байна гэж бодоод тэр байранд амьдардаг Л.Н-н ажил дээр нь очиж болсон зүйлийг хэлж цагдаа дуудсан“...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/, гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манайх Замын-Үүд сумын 1 дүгээр багт ... байдаг юм. Тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13:00 цагийн үед гэртээ байж байсан чинь манай хажуу талын айл болох Н-н гэрийг 50-55 орчим насны эрэгтэй согтуу хүн балбаад байхаар нь би гэрээсээ гарч ирээд “наад айлд чинь хүн байхгүй, хүүхэд сэрээчихлээ битгий айлын хаалга балбаад бай” гэсэн чинь “манай эхнэрийг Н аваад гэрлүүгээ орчихлоо” гэсэн, тэгэхлээр нь “наад айлд чинь хүн байхгүй өглөө ажилдаа гараад явсан” гэсэн чинь гараад явчихсан, тэгээд хэсэг хугацааны дараа эргээд чимээ гараад байхаар нь эргээд Нэргүй эгчийн гэрийг харсан чинь хаалга нь онгорхой нөгөө хүн гэр дотор нь орчихсон зогсож байсан, тэгэхлээр нь “Та наад айлаасаа гар хүн амьтан байхгүй, яаж орсон юм бэ?” гэсэн чинь юм хэлэхгүй гарах гэж байхад ямар нэгэн юм нуугаад байгаа бололтой гартаа атгачихаад гарах гээд байхаар нь харсан чинь шар өнгийн андройд гар утас барьчихсан байсан тэгэхлээр нь “та хүний гар утас авчихсан юм биш үү? буцаагаад тавь” гэсэн чинь “би өөрөө өгчихнөө” гэсэн тэгэхлээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь “май чи ав” гээд надад өгөх гээд байхаар нь “би юу гэж авах юм бэ? буцаагаад тавь” гэсэн чинь буцаагаад орон дээр тавичихаад гараад явчихсан, тэгээд би Н эгчийн ажилруу нь гүйж очиж хэлсэн юм… гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, А ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар Let V маркийн гар утсыг 280.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 21-24/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Я.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, нууцаар, хууль бус аргаар үйлдэхийг завдсан, гэмт хэргийн улмаас бусдад нийт 280.000 төгрөгийн хохирол учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Э “Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.8 дугаар зүйлд зааснаар завдалт хийн бусдын орон байранд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч гар утас хулгайлахаар шууд санаатай орсон боловч гэрч Б-н мэдүүлгээр ямар нэгэн зүйл гартаа нуугаад байхаар нь хартал гар утас байсан тул буцаагаад ор дээр нь тавь гэсэн учир эргүүлээд тавьсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 зааснаар бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гар утас хулгайлахыг завдсан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан туйлдаа хүрээгүй зогссон тул завдсан гэж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв. Учир нь: Гэмт хэрэг үйлдэхийг завдах гэдгийг “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж  үзнэ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоо гүйцэтгэж байх үед түүний хүсэл зоригоос үл хамаарах буюу гадны ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалж, хулгайлах хүсэл зорилгоо туйлд нь хүртэл хэрэгжүүлээгүй байхыг ойлгоно. Энэ нь гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “Та наад айлаасаа гар хүн амьтан байхгүй, яаж орсон юм бэ?” гэсэн чинь юм хэлэхгүй гарах гэж байхад ямар нэгэн юм нуугаад байгаа бололтой гартаа атгачихаад гарах гээд байхаар нь харсан чинь шар өнгийн андройд гар утас барьчихсан байсан тэгэхлээр нь “та хүний гар утас авчихсан юм биш үү? буцаагаад тавь” гэсэн чинь “би өөрөө өгчихнөө” гэсэн тэгэхлээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь “май чи ав” гээд надад өгөх гээд байхаар нь “би юу гэж авах юм бэ? буцаагаад тавь” гэсэн чинь буцаагаад орон дээр тавичихаад гараад явчихсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Я.Б-д холбогдох хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 зааснаар зүйлчлэхээр шийдвэрлэв.

 А ХХК-ний шинжээчийн үнэлгээний дүгнэлтээр хулгайд алдагдсан Let V маркийн гар утасны үнийг 280.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогчийн  “гар утсаа буцаан олж авсан тул надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх мэдүүлгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгчийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Я.Б-д эрүүгийн ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан энэ хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Я.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Я.Б-г 8 /найман/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Я.Б-д оногдуулсан 8 /найман/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.Ц