Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 01136

 

               

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/НЭ2016/01325/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс /******/, *******ын гудамж ****** тоот, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч, менежер *******, утас: 9422-3217, 9999-0729

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сумын ****** дугаар баг, Дархан ****** дугаар байрны ****** тоотод оршин суух *******ын *******, /РД: *******, утас: 9937-6006, 9914-6194/-д холбогдох

“8.408.600 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн М.******* нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ХХК-тай №******* тоот Түрээсийн гэрээ байгуулж түрээслүүлэгчийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 44А байрны 13 тоот 51 метр талбай бүхий 2 өрөө байрыг 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 09 сар 21 хоногийн хугацаатай 1 сарын түрээсийн төлбөр 350.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн эхний 6 сарын төлбөр 2.100.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлөхөөр тохиролцсон юм. 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойшхи түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцсон юм. Түрээслэгч М.******* нь гэрээний 4 дүгээр заалтын 4.3, 4.4 болон 3.4 дахь заалтуудыг зөрчиж 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 800.000 төгрөг нэг удаа төлсөн. Өөр төлбөр хийгдээгүй байна. Гэвч гэрээний хугацаа дуусахад түрээсийн байрыг ашигласаар байна. Иймд түрээсийн төлбөр 5.250.000 төгрөг, хугацаа хэтрүүсний алданги 2.625.000 төгрөг, ашиглалт 533.600 төгрөг буюу нийт 8.408.600 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч М.*******ээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

     “Нэхэмжлэл гаргагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч М.******* нар нь нэхэмжлэлийн дүн болох 8.408.600 төгрөгнөөс алдангийг хасаж, 5.783.000 төгрөг болох үндсэн төлбөрийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан 8.408.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5.783.000 төгрөг төлөх талаар зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.*******т холбогдуулан 8.408.600 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170.300 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 107.478 төгрөгийн тал хувь болох 53.739 төгрөгийг хариуцагч М.*******ээс, Төрийн сангийн 190.000.941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 53.739 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА