Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 01135

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                        Хэргийн индекс 135/2016/01212/И

 

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ****** дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс ******, ******* гудамж ****** тоот, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч, менежер *******, утас: 9422-3217, 9999-0729

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ******  дүгээр баг, ******  дүгээр хороолол, ******  дүгээр байрны *****  тоотод оршин суух *******ын *******, /РД: *******, утас: 9999-1576, 9999-7167/-д холбогдох

“8.069.040 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Иргэн Ц.******* нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ******* ******* ХХК-тай №15-09-10 тоот Түрээсийн гэрээ байгуулж түрээслэгчийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах ******* байрны ******* тоот 66.5 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрыг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 9 сарын хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 400.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, түрээсийн нийт төлбөр 3.600.000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон юм. Түрээслэгч Ц.******* гэрээний 4 дүгээр заалтын 4.3 дахь заалтыг зөрчиж 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 1.000.000 төгрөгийг нэг удаа төлсөн. Өөр төлбөр хийгээгүй байна. Гэвч гэрээний хугацаа дуусахад сунгах хүсэлт тавьж 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 1 жилээр гэрээг сунгаж тухайн өдрөөс хойш түрээсийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролцож түрээсийн байрыг ашигласаар байна. 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эд хогшлоо нууцаар зөөн байрнаас зугтаан гарсан. Иймд түрээсийн төлбөр 5.106.600 төгрөг, хугацаа хэтрүүсний алданги 2.382.000 төгрөг, ашиглалт 580.440 төгрөг, нийт 8.069.040 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

     “Нэхэмжлэл гаргагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Б.******* нар нь нэхэмжлэлийн дүн болох 8.069.040 төгрөгнөөс алданги 2.382.000 төгрөгийг хасаж үлдэгдэл 5.687.040 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулав” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 8.069.040 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 5.687.040 төгрөг төлөх талаар зохигчид нь эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                     ЗАХИРАМЖЛАХ нь :

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан 8.069.040 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.060 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 105.942 төгрөгийн тал хувь болох 52.971 төгрөгийг хариуцагч Б.*******аас, Төрийн сангийн 190.000.941 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамж 52.971 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА