Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00408

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

 

 

Дугаар 181/ШШ2016/00408

 

 

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 317Б тоотод оришн суух,1958 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, Халбин овогт Намсрайн Хоролмаа /РД:СЙ58010401/-гийн хүсэлттэй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Хоролмаа, гэрч Н.Хорлоо, Д.Отгонтунгалаг8 нарийн бичгийн дарга Ц.Золбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие  бага наснаасаа эцэг эхийн гар дээр өсөж торнин мал маллаж өссөн.  1981 онд хүнтэй сууж, гэр бүл Доржпаламын хамт Хэнтий аймгийн Дадал сумын Сэрүүн булгийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж нэгдлийн мал хувьчлагдтал малчин хийсэн. Дараа нь бие муудаж, хөдөлмөрийн чадвар алдсаны улмаас 1994 онд группт орсон. Тэгээд 2016 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход миний 1981-1994 он хүртэл ажилласан жилийг нотлох баримт олдохгүй байна. Иймээс 1981 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Дадал сум дахь Мал аж ахуйн үйлдвэрлэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Н.Хоролмаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Н.Хоролмаа нь 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Балж бригад болон Сэрүүн булгийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний хөдөлмөрийн дэвтэр, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт, гэрч Н.Хорлоо, Д.Отгонтунгалаг нарын мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд хүсэлтийг хангах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.,115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Н.Хоролмааг 1981 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Дадал сумын Балж бригад болон Сэрүүн булгийн эмчилгээ тэжээлийн цэгт малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Хоролмаагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

                           

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО