| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 150/2019/00035/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2019-05-31 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 35
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт **********ж, шүүгдэгч ******* овогт **********, шүүгдэгч Тарвагатайхан овогт Г-н*******, шүүгдэгч Манж овогт ********** нарыг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч**********г 03/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч **********-г 03/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.М-г 03/гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******г /03гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.А-д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.М-д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Н-д оногдуулсан 03 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Х.Б-ж, А.А-н, Г.М-т, А.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ гэмт хэргийн улмаас иргэн *******гийн эзэмшлийн 26-06 ДАХ улсын дугаартай соната-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн өмд 1 ширхэг, хар бараан өнгийн өвлийн куртик 1 ширхэг, 5 хэсэг нийт 81 метр урттай цагаан өнгийн олсыг устгаж, хохирогч *******,******* нар нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Амарбаясгаланд оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.М--д оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Н-д оногдуулсан 03 жил/гурав/-ийн хорих ялыг тус тус 02 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.Б-ж, А.А-н, Г.М-т, А.Н нар нь хорих ялыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
6.Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг үүргийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1-д зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэсэн ялтан нарт хяналт тавьж ажиллахыг ялтанХ.Б-ж, А.А-н, Г.М-т, А.Н нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
9.Шүүгдэгч нар нь нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
12.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Б-ж, А.А-н, Г.М-т, А.Н-й нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ