| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2024/10070/И |
| Дугаар | 210/МА2025/01242 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/01242
|
|
|
******* нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/07014 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ид холбогдох
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 214,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ид холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохиролд 214,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
4. Хариуцагч ******* нь 2022 оны 06 сарын 17-ны өдөр зам тээврийн осол гаргаж, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/171 дугаар тогтоолоор уг осолд гэм буруутай нь тогтоогдсон. Энэ үйл баримтад зохигч маргаагүй.
Тухайн зам тээврийн ослын улмаас хохирогч *******нь Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 214,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсны төлбөрийг хариуцагч ******* эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хохирогч *******2022 оны 09 сарын 06-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж 214,000 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тул 214,000 төгрөгийг *******оос нөхөн гаргуулна гэж тодорхойлсон нь үндэслэлтэй.
Хариуцагч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас тухайн хэргийн хохирогч *******нь 2022 оны 09 сарын 06-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсны зардал 214,000 төгрөг болсон нь хэргийн 15, 72 дахь талд авагдсан хохирогч *******эд 2022 оны 06 сарын 17-ны өдөр гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн, уг зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн баримт авагдсан байна.
Анхан шатны шүүхээс уг зардлыг эрүүл мэндийн даатгалын байгууллага хэзээ тухайн байгууллагад төлснийг нотолсон баримтгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцээгүй, шүүх нотлох баримтыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг гэм хор учруулснаас үүргийн зөрчил гэж тодорхойлсон нь буруу, хариуцагч бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нэхэмжлэгч шаардсан бус гэмт хэргийн улмаас гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шаардсан байна. Иймээс нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ гэж зааснаар зохих зардлыг шаардах эрхтэй.
Тухайн зардал хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан, нэхэмжлэгч уг зардлыг шаардах эрхтэй байх тул хариуцагч *******оос 214,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулж шийдвэрлэв.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч дээрх 2022/ШЦТ/171 дугаартай шийтгэх тогтоолоор хариуцлагаа хүлээсэн, уг тогтоолоор би бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн гэсэн тайлбар нь энэхүү маргаанд хамааралгүй. Тус шийтгэх тогтоолд дурдсан бусдад төлөх өр төлбөргүй байдал нь тухайн хэргийн оролцогчдод хамааралтай учир Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зардлыг нөхөн төлүүлэхээр шаардахад хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн эрүүгийн хэргийн хохирогчид төлөх өр төлбөргүй гэж ойлгоно.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******оос 214,000 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн ******* тоот дансанд оруулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/07014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасныг баримтлан хариуцагч *******оос 214,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сан банк дахь ******* тоот дансанд оруулсугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...дурдсугай... гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******оос 7,070 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ