| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2024/07479/И |
| Дугаар | 210/МА2025/01249 |
| Огноо | 2025-07-25 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01249
|
|
|
*******ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06414 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******өөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 222,188,085 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,339,090 төгрөг нийт 223,527,175 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг ******* ХХК, ******* нарын эзэмшил, өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хэсэг, ******* тоот хаягт байршилтай 75.1 м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 3 өрөө хувийн сууц, мөн хаягт байх ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хэсэг, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө хувийн сууц, мөн хаягт байх улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хэсэг, ******* тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байх улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй ******* м.кв талбайтай газар зэрэг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
5. Төлбөр төлөгч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 03 сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, дээрх барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн. Энэ талаар зохигч маргаагүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
6. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч байгууллагаас 2024 оны 10 сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан мэдэгдлийг төлбөр төлөгч *******ийн оршин суух Сүхбаатар дүүргийн ******* хороо, ******* хороолол, *******, ******* байрны ******* тоот хаягаар баталгаат шуудангаар мөн өдөр хүргүүлсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 11 сарын 06-ны өдөр төлбөр төлөгч *******тэй шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлүүлэх асуудлаар уулзалт хийж тэмдэглэл үйлджээ. Нэхэмжлэгч тухайн өдөр үнэлгээний тайланг хүлээн авсан гэж тайлбарлан нэхэмжлэлээ гаргасан боловч энэ нь хариуцагч талаас үнэлгээний тайланг төлбөр төлөгчид гардуулсан тухай баримттай тохирохгүй байна.
Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрсөн тухай нэхэмжлэлээ 2024 оны 11 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нь хуульд тухайлан заасан 7 хоногийн хугацааг 11 хоногоор хэтрүүлсэн гэж үзэхээр байна. Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасантай нийцсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн шинжээч *******ын үнэлгээний тайлангийн талаар шүүхэд гомдол гаргах эрхээ алджээ.
Иймээс нэхэмжлэгчийн зүгээс үнэлгээний талаархи мэдэгдлийг 2024 оны 11 сарын 06-ны өдөр хүлээн авч гомдлоо гаргасан гэх тайлбар хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй.
7. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд барьцаа хөрөнгийн талаархи үнийн санал ирүүлээгүй үндэслэлээр 2024 оны 10 сарын 14-ний өдрийн ******* дугаартай тогтоолоор ******* ХХК-ийн үнэлгээчин *******ыг шинжээчээр томилж, шинжээчээс Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хэсэг, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 3 өрөө хувийн сууцыг ******* м.кв талбайтай газрын хамт 148,357,300 төгрөгөөр, мөн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хэсэг, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө хувийн сууцыг ******* м.кв талбайтай газрын хамт 93,383,700 төгрөгөөр, мөн Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хэсэг, ******* тоот хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* м.кв талбайтай хувийн сууцыг ******* м.кв талбайтай газрын хамт 93,383,700 төгрөгөөр тус тус 2024 оны 10 сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнийг тогтоосон байна.
Энэ ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
Мөн шинжээчийн тайланд хөрөнгүүдийг ямар аргаар, хэрхэн үнэлснийг тодорхой тусгаж, өртгийн болон зах зээлийн хандлагын аргаар тус бүрд нь үнэлэх байдлаар хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг нэгтгэн гаргасан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ зохих үндэслэлтэй болон үнэлгээ тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тайланд тусгах, хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг бүрэн тусгасан, өөрөөр хэлбэл Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасантай нийцсэнийг анхан шатны шүүх бүрэн дүгнэжээ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/06414 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ