Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 00224

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 2-р багт оршин суух, 1956 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ягааны хүр гэх газарт төрсөн, 60 настай, Боржигон овгийн ******* /РД:МВ-/ -ийн хүсэлттэй бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гэрч Д.Саранцэцэг, Д.Нарантуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Алтантуяа нар оролцов.   

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие 1956 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Ягаан хүр гэдэг газар төрсөн. Анх гэрчилгээ авахдаа ээж Бужаагаар бүртгүүлж авсан бөгөөд сургуульд орохдоо аав Дэлгэрээр овоглож байсан юм. 2016 оны 07 дугаар сарын 25-нд тэтгэвэрт орохоор болж Нийгмийн даатгалын газарт очиход овог, нэр зөрчилтэй байна гээд зөрчил гарснаас болж тэтгэвэрт орж чадахгүй хугацаа алдаж байгаа учир ******* болохыг, мөн миний Жаргалант ХХК-д 1992 оны 11 сарын 16-ны дугаар-67 тоот тушаал, Жаргалант ХХК-ны 1992 оны 8 дугаар сарын 25-ны дугаар-42 тоот тушаал, Бургалтай Сангийн аж ахуйн даргын 276 тоот тушаал, Бургалтай Сангийн аж ахуйн даргын 209 тоот тушаал болох баримт бичгийн, Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх сургуульд ороход бүх бичиг баримт аавын овгоор байсан. Цэрэгт явахад цэргийн батлах бас аавын нэрээр овоглосон байсан. Сүүлд нь төрсний гэрчилгээний лавлагаа авсан чинь Бүжид гэдэг хүнээр гараад ирсэн байсан. Миний ээж Бүжид гэдэг хүн байсан. Улаан паспорт солигдоод цахим үнэмлэх болоход ээжийн багад нь дуудаж байсан Бужаа гэдэг нэрээр гарч ирсэн. Тэгээд одоо гурван овогтой болчихоод 2011 онд захиргаагаар тогтоол гаргуулаад бүх бичиг баримтаа ******* болгосон. Одоо бүх бичиг баримт Бужаа гэсэн овогтой байгаа. 2015 онд Эрдэнэтээс шилжиж ирээд тэтгэвэрт орох нас минь болоод хөөцөлдсөн чинь овог нь зөрчихөөд тэгээд шүүхээр орж байна. Миний хөдөлмөрийн дэвтэр галд шатаад үрэгдсэн. Иймд бичиг баримтуудыг ******* минийх мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлт, түүний тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                   

                                              ҮНДЭСЛЭХ  нь:

Хүсэлт гаргагч ******* нь Жаргалант компаны 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаартай “зарим хүний ажил өөрчилж ажилд авах тухай” захирлын тушаал, Жаргалант компаны 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай “зарим хүний ажил өөрчилж ажилд авах тухай” захирлын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 221 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 221 дугаар “тэтгэмж нөхөн олгох тухай” даргын тушаал,  Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаар “ээжлийн амралт олгох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 276 дугаар “ажил өөрчлөн томилох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаар “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1985 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 49 дүгээр “ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал,  Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 89 дүгээр “ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1978 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 34 дугаар “ажил өөрчлөх тухай” даргын тушаал болон тушаалын хавсралт, Баруунбүрэн сумын Бургалтайн Сангийн аж ахуйд ажиллаж байсан Д.Баасанхүүгийн цалингийн түүвэр, Дэлгэр овогтой Баасанхүүгийн 576675 тоот нийгмийн даатгалын дэвтэр, Дэлгэр овогтой Баасанхүүгийн 268701 тоот цэргийн батлах, Дэлгэр овогтой Баасанхүүгийн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бүрэнбумбат ХК-д төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл 2000, 2001, 2003 онуудад, 1996, 1997 онуудад Баруунбүрэн сумын Бургалтай ХК-д төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл зэрэг баримт бичгүүдэд Дэлгэрийн Баасанхүү нэрээр бичигдсэн бичиг баримтуудын жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

            Хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судалвал: Хүсэлт гаргагч ******* нь эхийнхээ багад нь дууддаг байсан нэрээр буюу Бужаагаар овоглогдож байсан бөгөөд энэ нь Боржигон овогт *******гийн МВ:56032018 дугаар бүхий Монгол улсын иргэний цахим үнэмлэхний хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр авсан Иргэний үнэмлэхийн лавлагаа, *******гийн 0462393 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, гэрч Д.Саранцэцэг, Д.Нарантуяа нарын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

            Иймд Жаргалант компаны 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаартай “зарим хүний ажил өөрчилж ажилд авах тухай” захирлын тушаал, Жаргалант компаны 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай “зарим хүний ажил өөрчилж ажилд авах тухай” захирлын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 221 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 221 дугаар “тэтгэмж нөхөн олгох тухай” даргын тушаал,  Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаар “ээжлийн амралт олгох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 276 дугаар “ажил өөрчлөн томилох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаар “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1985 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 49 дүгээр “ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал,  Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаар “ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1978 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 34 дугаар “ажил өөрчлөх тухай” даргын тушаал болон тушаалын хавсралт, Баруунбүрэн сумын Бургалтайн Сангийн аж ахуйд ажиллаж байсан Д.Баасанхүүгийн цалингийн түүвэр, Дэлгэр овогтой Баасанхүүгийн 576675 тоот нийгмийн даатгалын дэвтэр, Дэлгэр овогтой Баасанхүүгийн 268701 тоот цэргийн батлах, Дэлгэр овогтой Баасанхүүгийн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа “2000, 2001, 2003 онуудад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бүрэнбумбат ХК-д төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл, 1996, 1997 онуудад Баруунбүрэн сумын Бургалтай ХК-д төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн баримт зэрэг бичиг баримтанд Дэлгэрийн Баасанхүү нэрээр тус тус бичигдсэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь ******* болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

            Хүсэлт гаргагчийн гаргаж ирүүлсэн иргэн Д.Нарантуяа, Д.Саранцэцэг нарын нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасны дагуу шүүх үнэлж дүгнээгүй болно. 

            *******гийн улсын тэмдгэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ  нь:

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Жаргалант компаны 1992 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 67 дугаартай “зарим хүний ажил өөрчилж ажилд авах тухай” захирлын тушаал, Жаргалант компаны 1992 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 42 дугаартай “зарим хүний ажил өөрчилж ажилд авах тухай” захирлын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1991 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 221 дугаар “ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1990 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 221 дугаар “тэтгэмж нөхөн олгох тухай” даргын тушаал,  Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1989 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаар “ээжлийн амралт олгох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 276 дугаар “ажил өөрчлөн томилох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1987 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаар “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1985 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 49 дүгээр “ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал,  Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 89 дугаар “ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал, Сэлэнгэ аймгийн Бургалтайн Сангийн аж ахуйн даргын 1978 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 34 дугаар “ажил өөрчлөх тухай” даргын тушаал болон тушаалын хавсралт, Баруунбүрэн сумын Бургалтайн Сангийн аж ахуйд ажиллаж байсан Д.Баасанхүүгийн цалингийн түүвэр, Дэлгэр овогтой Баасанхүүгийн 576675 тоот нийгмийн даатгалын дэвтэр, Дэлгэр овогтой Баасанхүүгийн 268701 тоот цэргийн батлах, Дэлгэр овогтой Баасанхүүгийн Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа “2000, 2001, 2003 онуудад Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бүрэнбумбат ХК-д төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл, 1996, 1997 онуудад Баруунбүрэн сумын Бургалтай ХК-д төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн баримт зэрэг бичиг баримтанд Дэлгэрийн Баасанхүү нэрээр тус тус бичигдсэн баримт бичгийн жинхэнэ эзэмшигч нь ******* болохыг тогтоосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  хүсэлт гаргагч *******гийн  улсын тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн  70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДЭЛГЭРСАЙХАН