Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 01273

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2016/04876/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын ****** дүгээр баг, ****** дүгээр хороолол, ****** тоотод оршин суух, регистрийн дугаар *******, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй

 

Төрсөн он тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн Я.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Я.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Буянт суманд төрсөн. Миний бичиг баримтыг 1962 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр авсан. Гэвч иргэний бүртгэлийн лавлагаагаар 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр гарч байгаа. Үүнийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,                              

                                                                       

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Я.*******ын төрсөн он тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    

Хүсэлт гаргагч Я.******* нь 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Буянт суманд төрсөн нь Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий улсын бүртгэлийн төв архивын 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Төрсний бүртгэлийн 05/002269 тоот лавлагаа “...Я.******* нь 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрснийг 1962 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* аймгийн Буянт сумын 6-д бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл...” гэх лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Монгол Улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч *******гийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1032 тоот дүгнэлт “...Я.******* нь 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, одоо 55 настай байх боломжтой байна” гэх дүгнэлт, гэрч *******гийн “...Я.******* 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, миний төрсөн эгч юм...” гэх мэдүүлэг, гэрч Я.Зэсэнжавын “...Би ******* гэх айлын 10 хүүхдийн хамгийн том эгч нь юм, Я.******* миний 3 дахь дүү бөгөөд 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* аймагт төрсөн юм...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                     

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар хүсэлт гаргагч ******* овогт *******ийг *******ыг 1961 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Я.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.АЛТАНТУЯА